| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/02352/И |
| Дугаар | 101/ШШ2019/01993 |
| Огноо | 2019-07-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2019/01993
2019 оны 07 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2019/01993 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 18-4 тоотод болон *******,*******,*******,******* тоотод оршин суух, Даваажавын Оын /РД: 00000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,, тоотод оршин суух, Бямбасүрэнгийн Нд /РД: 00000000/ холбогдох
8.305.522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Нтэй 2017 оны 9-10 сарын хооронд хамт ажилласан ба тэр нярав байсан, би удирдах албан тушаал эрхэлдэг байсан. Б.Н нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөгийг түүнээс авсан.
Би Б.Нтэй хамт ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөгийг түүнд зээлсэн ба өдрийг нь санахгүй байна. Мөнгийг маань өгөхгүй байсан учраас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.
Иймд Б.Нгээс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөний үлдэгдэл 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Н нь миний төрсөн дүү. Б.Н нь 2017 оны 9 дүгээр сард *******т уурын зуухны нэгдсэн халаалтын системийн ажлыг хийж байсан ба*******аас ажилтан авч ажиллуулсан. Б.О, Б.Н нар нь 2017 оны 9 дүгээр сард согтуу үедээ бэлгийн харьцаанд орсоныг Д.Оын нөхөр мэдээд цагдаад өргөдөл гаргасан юм билээ. Д.О гомдолгүй гээд хэрэг нь хэрэгсэхгүй болсон бөгөөд энэ нэхээд байгаа мөнгө бол зээл биш тэр асуудалтай холбоотой мөнгө.
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 58 минутанд Амгалангийн Хаан банкны АТМ-ээр 3.500.000 төгрөгийг өгсөн.
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг түүнээс аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Нд холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7.000.000 төгрөгийн үлдэгдэл 3.500.000 төгрөгийг гаргуулна гэж,
хариуцагч Б.Н нь зээлийн гэрээ бодитоор байгуулж 7.000.000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Д.О нь зохигчдын хооронд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч Б.Нгээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч Б.Н зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа болно.
ХХ-ийн 4 дүгээр тал/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.
Нэхэмжлэгч Д.О нь Б.Нд 2017 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөгийг зээлсэнээ баталгаажуулж 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ нөхөн байгуулсан гэж тайлбарласан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “... Зээлийн мөнгийг гэрээ гэрчлүүлэхийн өмнө бэлнээр хүлээлцсэн гэж талууд хүлээн зөвшөөрсөн”, 2.3-т “зээл олгож эхэлсэн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 10” гэж тус тус зааснаас үзэхэд зээлдүүлэгч Д.О нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг зээлдэгч Б.Нгийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж, мөн талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс буюу Д.Оаас зээлдэгч буюу Б.Нд мөнгийг бодитойгоор гаргуулснаар хүчин төгөлдөр болно ...” гэж заажээ.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.
Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сард Б.Нд зээлсэн гэх мөнгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдлаа.
Хариуцагч Б.Нгийн нотариатчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт тодорхой бус, ойлгомжгүй тул хангаагүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Нд холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН