| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2018/05298/И |
| Дугаар | 101/ШШ2019/00341 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2019/00341
2019 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2019/00341 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ... овогт .. Т******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байранд байрлах, “Г ” ХХК /РД:*******/-д холбогдох
Өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн шаардах баримт бичиг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн Ж.Т******* би 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд орших ******* ******* ******* ******* ******* тоот 28.66 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А.Ггээс тухайн үеийн ханшаар 18.000.000 төгрөгөөр худалдан авч, улмаар 2017 оны 10 ******* сарын 05-ны өдөр нотариатаар батлуулж баталгаажуулсан. Тухайн үед уг орон сууцыг эзэмшиж амьдарч байсан А.Гүнчинсүрэн нь барилгыг барьсан гүйцэтгэгч компани болох “Г ” ХХК-тай 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж орон сууцны төлбөр болох 9.601 ам долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар 1.221 төгрөгөөр тооцож 11.722.821 төгрөгийг 100 хувь төлсөн байдаг. Орон сууцыг барьсан “Г ” ХХК нь тус ******* иргэд оршин суугчдын шаардлагаар уг орон сууцыг барьснаас хойш бүтэн 11 жилийн дараа буюу 2017 оны намраас эхлэн тус орон сууцыг бичиг баримттай болгох ажлыг хийж эхэлсэн. Байрны иргэд, оршин суугчдын нэгэн адил миний бие мөн адил эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт авахаар хүсэлт гаргаж “Г ” ХХК-д 2017 оны 12 ******* сарын 17-ны өдрөөс эхлэн удаа дараалан хандаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компанийн захирал Ж.М миний эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт авахад шаардагдах өр төлбөргүй гэсэн бичиг баримтыг тодорхой бус шалтгааны улмаас гаргаж өгөхгүй. Уг өр төлбөргүй гэсэн бичиг баримтыг “Г ” ХХК-ийн захирал Ж.М гаргаж өгөхгүй байгаагаас үүдээд Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасаг иргэн миний эзэмшиж байгаа тус ******* ордерийг гаргаж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдаж улмаар иргэн намайг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахыг зөвлөсөн. Хамгийн хачирхалтай нь иргэн миний адил тус байрыг дамжуулж худалдаж авсан арваад айл өрх өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтаа аваад байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан айл өрхүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тогтоол гаргаж хангахдаа, хариуцагч талын шүүхэд дуудахад ирээгүй мөн тайлбар гаргаж өгөөгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж дүүргийн үл хөдлөх хөрөнгийн тасагт шууд хандсан захирамж гаргаж байсан байна. Иймд иргэн миний энэхүү нэхэмжлэлийг нягтлан үзэж “Г ” ХХК-иас иргэн миний худалдаж авсан байр нь өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн шаардагдах баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2006 онд *******-р байр албан бусаар баригдсан. Энэхүү барилгыг барьсан “Г конштракшн” ХХК-ийн захирал 2006 онд баривчлагдаад явсан. Үүнээс хойш байр эзэнгүй болсон. Энэ хугацаанд ******* оршин суугчид нийлээд сантехник, халаалт гэх зэрэг олон асуудлын өөрсдөө хийсэн. Мөн ******* бичиг баримттай болж чадаагүй. Би 2012 онд СӨХ-ын даргын ажлыг авсан. 2015 онд М хорих хугацаанаасаа 1 жилийн өмнө суллагдсан. “Г конштракшн” ХХК удирдлаггүй болсон. 2013 оноос хойш энэ асуудлыг би хөөцөлдөж байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын дүгнэлт гаргуулсан. 2009 онд *******хаа тоотыг А.Гүнчинсүрэнгээс худалдаж авсан. 2014 оны 10 ******* сарын 05-ны өдөр гүйцэтгэгч компанийн шаардлагаар нотариатаар худалдах худалдан авах гэрээг нөхөн батлуулсан. 2017 оны 12 ******* сарын 21-ний өдөр эхнэртэйгээ хамт зайсанд очиж Мтай уулзсан. Энэ өдөр Мтай уулзаад татгалзсан хариу авсан. Элдвээр доромжлуулсан. Би Мт их тусалсан. Ордер байхгүй учраас хороон дээр хаягын шилжүүлэлт хийж чадахгүй байна. Тиймээс өр төлбөргүй гэсэн бичиг баримтыг гаргаж авмаар байна. БЗД-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ордер гаргуулмаар байна.
Иймээс өр төлбөргүй, төлбөр гүйцсэн гэсэн бичиг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй байгаа нь аргагүй. Бидний хооронд ямар ч харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэл тодорхой бус байна. Энэ асуудлын дагуу олон хүн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа. Тэр ******* хүмүүс дотор шударга эзэмшигч ч байгаа, шударга бус эзэмшиг ч байгаа. Нэхэмжлэгч өөрөө байр, тог, усны мөнгөөр нь дарамталсаар байгаад Гүнчинсүрэнгийн тоот байрыг худалдаж авсан байдаг. Нэхэмжлэгч болон “Г конштракшн” ХХК-ийн хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т******* хариуцагч “Г конштракшн” ХХК холбогдуулан өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн шаардах баримт бичиг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч “Г конштракшн” ХХК нэхэмжлэгчтэй манай компани эрх зүйн харилцаанд оролцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өр төлбөргүй, төлбөр дууссан бичгийг тус компаниас гаргуулах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар тодруулжээ. /хх-ийн 35 ******* тал/
Улмаар шүүх хуралдааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж, “Г ” ХХК-иас өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн бичиг гаргуулахаар шаардсан байна.
Шүүх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.
Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагчаас өр төлбөргүй гэх бичиг гаргуулах шаардлага нь уг зарчимд үндэслээгүй байх бөгөөд Ж.Т******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой гэжээ.
Орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд харин “Г ” ХХК-иас өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэх бичиг гаргуулах нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.
Иймд уг үндэслэлээр Ж.Т*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.3, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т зааснаар хариуцагч “Г конштракшн” ХХК-иас өр төлбөргүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн шаардах баримт бичиг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Т*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО