Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/067

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч: О.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч: Б.Чинболд, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  О.Оюунбаатарт,

Эрүүгийн хуулийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чинболд нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000720237 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, Биндэр овогт Очирсүрэнгийн Оюунбаатар ВК91122519,

2. Монгол Улсын иргэн, Батжаргал Чинболд, регистрийн дугаар: ВК95082313,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч О.Оюунбаатар нь Б.Чинболдтой бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Мөн А.Мөнхбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хэрсэнтийн ам” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 29-31-ний хооронд Ч.Рэнцэнбямбын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн А.Мөнхбаттай бүлэглэн 2020 оны 10 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Замт” гэх газраас иргэн Ж.Ёндонпилийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,      

 Шүүгдэгч О.Оюунбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Жинст Хайрхан” дэлгүүрийн орчимд иргэн Х.Мөнхнайрамдалын нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч Б.Чинболд нь О.Оюунбаатар бүлэглэн 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     Шүүгдэгч О.Оюунбаатар нь Б.Чинболдтой бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан

   Шүүгдэгч Б.Чинболд нь О.Оюунбаатар бүлэглэн 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох  нь

Шүүгдэгч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2017 оны 12 сарын сүүлээр харанхуй болсон байхад Б.Чинболд морь унаад хажуудаа морь хөтлөөд над дээр ирээд энэ 3 адууг гаргалцаад өгөөч гэхээр нь юу адуу гэхэд Жаргалант сумын Салхитын Дөрөлжийн араас хулгайлаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би Б.Чинболдод зөвшөөрч авчирсан 3 адуугаа хамт хөтлөөд саахалт байсан Очирхүү гэх айлд очоод 3 адуу танай гадаа гаргах хэрэгтэй байна гэсэн. Очирхүү ах зөвшөөрч тухайн үед Очирхүү ахын болох Сайнбилэг хамт байсан. Тэгээд тэр шөнө Б.Чинболдын авчирсан адууг бид 4 нийлээд гаргасан. Бид нар 3 адуугаа гаргаж дуусахад Б.Чинболд аймаг явах унаа хэрэгтэй байна гэхээр нь саахалт байсан Ё.Дашдавааг олж ирээд машинд Б.Чинболдын авчирч гаргасан 3 адууны махыг ачсан. Тэгээд би аймаг руу Ё.Дашдаваатай яваад 3 адууны махыг оруулж зарсан. Би мах зарсан мөнгөнөөсөө Ё.Дашдаваад бензиний мөнгө 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөнөөс Ё.Дашдаваад 400.000 төгрөгийг Б.Чинболдод өгөөрэй гэж явуулсан,.... Миний санаж байгаагаар 2017 оны 12 сарын сүүлээр буюу 20-д гарсан байсан. Мөнхбат надад хэлэхдээ “хоёулаа ганц үхэр гаргаад ирье” гэхээр нь мотоциклоор Баян-Овоо сумын дээд талд очиход шөнө цөөхөн тооны үхэр байсан. Тэгээд би 1 тооны үхэр бугуйлдаж аваад бид хоёр нийлээд тэнд нь гаргасан. Бид үхрийн махыг 2 шуудайнд хийгээд мотоцикл дээр ганзагалаад гэдэс, арьс гэх мэт зүйлийг тэнд орхисон.  Хулгай хийхэд Мөнхбат бид хоёр байсан. Мотоцикл Мөнхбатын өөрийнх нь мотоцикл байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. , ...Д.Мөнхнайрамдал гэгчийг нэг удаа цохиход ойчсон тэгээд би хаячихаад явчихсан. /хх-ийн 25-26, 151-153, 6-р хх-ийн 30-31/,

Шүүгдэгч Б.Чинболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.. 4-5 жилийн өмнө О.Оюунбаатар нь надаас морь гуйж унаад явсан. Тэгээд морио авчирч өгөөгүй болохоор нь морио авах гээд Очирхүү гэдэг айлын гадаа очсон. Тэгэхэд Очирхүү, О.Оюунбаатар нар нь 3 адуу янзлаад байж байсан. О.Оюунбаатар намайг “цуг хамжилцаад өг” гэхээр нь би завгүй гээд морио аваад буцаад гэр лүүгээ явсан юм. Тэрийг л намайг цуг адуу авсан гэж О.Оюунбаатар гүжирдээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 32-34/,

Хохирогч Л.Нарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Би өөрийн морио алдсан. Хохирол төлбөрөө барагдуулан аваагүй. Батболд надад хэлэхдээ “Та бид хоёрын хохирол нийтдээ 5,000,000 төгрөг гарсан. Үүнээс танд 1,500,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Хохирлоо барагдуулан авмаар байна. Өөр гомдол саналгүй гэв.

Хохирогч Л.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2017 оны 12 сарын 23-24-ний өдрүүдэд санагдаж байна. Удалгүй шинэ жилийн арга хэмжээ болсон. Тухайн үед манайх улаан буурал зүсмийн бүдүүн морь алдсан. Хохирол мөнгө төлүүлээгүй, манай адууг хулгайлсан гэх хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хохирогч П.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2017 оны 12 сарын сүүлээр шар хээр зүсмийн морь, халтар зүсмийн 2 тооны адуу алдсан. Тухайн үед би Жаргалант сумын төв дээр өвөлжиж байсан ба манай адуу манай төрсөн хүү болох Буянтогтох дээр байдаг. Манай хүү Буянтогтохын малд манай худ болох Нарангэрэлийн адуу хамт байдаг байсан ба манай алдсан 2 адуутай хамт Нарангэрэл гэх хүний буурал зүсмийн 1 тооны адуу хамт алдагдсан...” гэх мэдүүлэг/3 хх-ийн 75-77/,

    Гэрч Ё.Дашдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр гэрт аав ээж хоёртойгоо байж байтал манай сумын 3 дугаар багийн иргэн Б.Чинболд, О.Оюунбаатар гэх хүмүүс өглөөний 10 цагийн үед манай гэрт ирсэн идэшний 2-3 адууны мах аймаг оруулах гэсэн юм, машинаараа аймаг оруулаад өгөөч” гээд намайг гуйсан. Би Б.Чинболд, О.Оюунбаатар 2-ын гуйлтыг зөвшөөрч өөрийнхөө портер маркийн машинаар явахаар болоод Б.Чинболд, О.Оюунбаатар 2-ыг дагаад Галуут сумын 3 дугаар багийн Очир гэх айлын гадаа очсон. Тус айлын гэрийн хаяанд 3 тооны адууны мах нь шинээр байсан ба тус адууны арьс шир нь цуг байсан. Б.Чинболд, О.Оюунбаатар 2-ын гаргасан 3 адууны махны шийрийнх нь зүсийг харахад улаан буурал зүсмийн адууны шийр 1 ширхэг, хээр зүсмийн адууны шийр 2 ширхэг байсан ба тамга, тэмдгийн сайн харж чадаагүй. Б.Чинболд, О.Оюунбаатар 2 нь тус 3 адууг “өөрсдийнхөө” гэсэн  хулгайн адуу гэдгийн мэдээгүй. Би Б.Чинболд, О.Оюунбаатар 2-той 3 адууны махаа ачаад Баянхонгор аймгийн төв рүү тухайн өдрөө 18 цагийн үед орсон  махаа хаана буулгах талаар асуутал Б.Чинболд, О.Оюунбаатар 2 “чамд аймгийн төвд захдуу байдаг айл байвал тэр айлд чинь очоод буулгая” гэж хэлэхээр нь би зөвшөөрч төрсөн ах болох Галбадрах ахын хашаанд буулгасан. Тэгээд Б.Чинболд, О.Оюунбаатар нь 2 манай ахын гэрт байж байгаад утсаар ярьж машин дуудаад надаар ачуулж ирсэн махаа ачаад яваад өгсөн. Тэр 2 явахдаа надад бензиний мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр шөнөө ганцаараа хөдөө гэр лүүгээ явсан. 2018 оны хавар буюу 03, 04 дүгээр сард манай сумын 3 дугаар багийн иргэн болох Гүзээ Ганаа гэх ахтай уулзахад Б.Чинболд, О.Оюунбаатар 2-ын өвөл ачуулсан 3 адуу чинь хулгайн адуу байсан байна хөлд нь чирэгдэв дээ гэж надад хэлсэн. Тэгээд би 2019 оны оны хавар 04 сард Жаргалант сумын Нарангэрэл гэх айлын хүргэн болох Буянаа гэх залуугийн гэрт очоод Б.Чинболд, О.Оюунбаатар нарын ачуулсан 3 адууны талаар хэлсэн ба тухайн үед нь би хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд би удалгүй Б.Чинболдтой малд явж байгаад таараад “О.Оюунбаатар та хоёрын 2017 оны өвөл ачуулж аймаг оруулсан 3 адуу чинь хулгайн адуу байсан байна гэж хэлээд маргалдсан. Б.Чинболд, О.Оюунбаатар бид 3-ыг тус адууны махыг ачиж байхад Сайнбилэг гэгч малдаа явж ирээд бид 3-т хамжиж ачилцсан гэх мэдүүлэг/3 хх-ийн 104-106, 110-11/,

 Гэрч С.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

      ...тухайн үед эхнэр хүүхэдтэйгээ гэртээ байж байтал Ё.Дашдаваа, О.Оюунбаатар хоёр Ё.Дашдаваагийн портертой манайд ирсэн. Би Ё.Дашдаваа нь Б.Чинболд, О.Оюунбаатар 2 идэш хоолны мах аймаг руу оруулж зарах гэсэн юм гээд намайг гуйгаад байхаар нь аймаг руу оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би орой ээлжийн ажилтай байсан болохоор гэрээс гараад явсан. Маргааш өглөө гэртээ очоод Ё.Дашдаваагийн утас руу залгахад “хөдөө гэртээ ирсэн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 112-113/,

 Гэрч П.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...намайг отрын гэртээ очиход манай хүү Сайнбилэг, Б.Чинболд, О.Оюунбаатар,Ё. Дашдаваа нар 3-4 тооны адууны мах цагаан гэмээр өнгийн портер маркийн машинд ачиж байсан. Би О.Оюунбаатар, Б.Чинболд хоёроос “хэний ямар учиртай адууны мах гэж асуутал өөрсдийнхөө идэшний малын махыг авч байна гэж хэлсэн. Тэгээ дЁ. Дашдаваа машинаа унаад О.Оюунбаатар, Б.Чинболд хоёр хажууд нь суугаад тэр 3 аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 114-116/,

          Гэрч О.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...2017 оны 12 сарын сүүлээр  Галуут сумын 3 дугаар багийн Бор толгой гэх газарт өвөлжиж байхад О.Оюунбаатар нь тухайн үед намайг малдаа явж байхад 11 цагийн үед над дээр ирээд өвлийнхөө идшийг авах гэсэн юм, танай гэрийн гадаа гаргаж авч болох уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би малдаа явж байгаад нар жаргахын өмнө гэртээ очтол О.Оюунбаатар, Б.Чинболд, Ё.Дашдаваа нар нь манай гэрийн гадаа мал гаргасан байсан. Намайг очиход Ё.Дашдаваагийн машинд гаргаж алсан малын махаа ачсан байсан хээр морины толгой 1 ширхэг, хальт харагдсан. Тэгээд О.Оюунбаатар, Ё.Дашдаваа, Б.Чинболд нар нь гаргасан малын махаа Баянхонгор аймаг руу ачаад яваад өгсөн. Тухайн үед би өдөржин малд явж байгаад орой гэртээ иртэл манай гэрийн гадаа малаа гаргаж янзлаад ачсан байсан ба хэдэн тооны ямар зүсмийн адуу байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан хээр морины толгой нэг ширхэг байсан. Машин ачсан махны хэмжээг харахад 2-3 адууны байх шиг байсан...” гэх мэдүүлэг/3 хх-ийн 117-118/,

  Гэрч Б.Жавзандуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...2017 оны 12 сарын сүүлээр 3 тооны адуу хулгайд алдсанаас хойш 2018 оны хавар 05 сард Галуут сумын гүзээ Ганаа ах манайд ирсэн. Тэр үед манай ээж Нарангэрэл манайд хаваржиж байсан. Тэр үед Гүзээ Ганаа гэгч нь манайд “танай алдсан 3 адууны сургийг гаргаж өгөх хүнтэй уулзуулж өгч чадна” гэж хэлсэн. Түүнээс хойш гүзээ Ганаа гэх хүн нь сураггүй алга байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр гүзээ Ганаа танихгүй залуутай эрэлд явж байна гээд манайд ирсэн юм. Тэгтэл Ганаа ах нь намайг гэрээс дуудаж гаргаж ирээд надад “цуг явж байгаа залуу, танай алдсан адууны сургийг гаргаж өгөх залуу байгаа гэж хэлсэн. Тэр үед би тэр залуугийн зүсийг харсан ба Ганаа ах тэр 2, тэр өдрөө яваад өгсөн. 2019 оны 05 сарын дундуур  Ганаа ахтай явж байсан залуу манайд адуу хайж явна гэж орж ирсэн. Тэгэхээр нь зүс таниад “чи манай алдсан адууны сургийг гаргаж өгнө гэсэн залуу байна гэж асуутал Ё.Дашдаваа надад “манай сумын Хово гэх залуу аймаг руу мал ачих гэсэн юм, ачаад өгөөч гэж хэлээд би машинаараа ачаад аймаг руу оруулж өгсөн, сүүлд нь сонсоход Хово гэх залуугийн ачуулсан адуу нь хулгайн адуу байсан гэдгийг мэдсэн” талаар ярьсан. Ё.Дашдаваа надтай уулзахдаа адууны тооны талаар хэлээгүй, харин манай алдсан адууны зүснүүдийг яг хэлж байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 119-121/,

 Гэрч Б.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

          “... Тухайн үед моринуудаа орхиод сумын төв рүү өглөө нь орж ирээд тэр өдрөө хоноод маргааш өглөө нь очиход 3 тооны морь алга болсон байсан. Намайг сумын төв рүү явахад байсан. Өвөлжөөндөө орхиод явсан, хүнээр харуулж үлдээгээгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 128-129/

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 296 дугаартай “...нас гүйцсэн морь нэг бүрийн үнэ 700.000 төгрөг, нийт 2 ширхэг морь 1.400.000 төгрөг, хурдан морь 1 ширхэг нь 2.000.000 төгрөг, алдагдсан морьдын нийт үнэ, 3.400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 156/,

 2/ шүүгдэгч О.Оюунбаатар нь А.Мөнхбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хэрсэнтийн ам” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 29-31-ний хооронд Ч.Рэнцэнбямбын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,         

 Мөн А.Мөнхбаттай бүлэглэн 2020 оны 10 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Замт” гэх газраас иргэн Ж.Ёндонпилийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь            

   Хохирогч Ч.Рэнцэнбямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай аав үхрээ Чандмань овоо гэх газар байхад нь очиж харахад бүрэн байсан гэсэн. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 02-ны үеэр аав үхрээ очиж харахад хар алаг монголын үнээ 2 тооны, дотогшоо хуумиу эвэртэй, улаан монголын 2 тооны үхэр алга байхаар нь сумынхаа цагдаад хэлсэн. Аймгийн цагдаагийн газраас холбогдоод “4 үхэр алдсан уу” гэж асуухаар нь манайхаас алдагдсан талаар хэлээд 4 монголын үхрээ нядлагдаж хулгайд алдсан талаараа мэдсэн. Тэгтэл манай үхрийг Заг сумын 3 дугаар баг “Хэрсэнтийн ам” гэх газар нядлаад толгой арьс зэргийг үлдээгээд явсан байсан гэсэн. Аймгийн цагдаагийн газраас дуудахаар нь очиход “үхрийг чинь нядалж гаргасан хүмүүсийг чинь олсон, үхрийн мах нь байгаа” гэж хэлэхээр нь хөх толгойд айлд очиход айлын гэр дотор үхрийн махыг хадгалсан байсан байхаар нь үхэр авсан хүний нэг нь гэх О.Оюунбаатартай цуг үхрийн махыг аваад дунд зах дээр аваачиж мах авдаг хүнд өгөөд нийт 444 кг, 2.800.000 төгрөг болоод тухайн мөнгийг авсан. Миний хувьд үнэлгээ хийлгэсэн зардал 40.000 төгрөг, үхрийн үлдэгдэл 1.200.000 болон бусад зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-17/,

Хохирогч Ж.Ёндонпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн                  ...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай баз дүү болох Хосбаяр утсаар залгаад “танай хүрэн зүсмийн сувай үнээг хээр нядлаад арьс шир болон толгойг орхиод махыг нь авч явсан байна” гэж хэлсэн. Манай сумаас баруун тийшээ 6-7 км зайд Замт гэх газар манай хүрэн сувай үнээг нядлаад арьс болон толгой шийр гэдэс дотрыг үлдээгээд махыг авч явсан байсан. Мотоциклийн мөр болон арзгар гуталтай хүний мөр байсан...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 27-29/,

Иргэний нэхэмжлэгч Л.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

           “...67-94 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сарын 11- ний өдөр А.Эрхэмжаргал нь барьцаалаад 2.000.000 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаагаар авсан. Түүнээс хойш манай байгууллагын нэр дээр байгаа болно. Одоогоор 1.537.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлийн 3 сарын үлдэгдлээ хийгээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээг 6.500.000 төгрөгөөр үнэлээд үнэлсэн. Үнийн дүнгийн 30 хувиар зээл олгосон /1 хх-ийн 20-21/,

   Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

           “...цагдаагийн газраас хүмүүс орж ирээд “ мах хураасан гэрийн үүдэнд очсон би нөхөр лүүгээ залгаад түлхүүр хаана байгаа талаар асууж  түлхүүрийг авч гэрийг онгойлготол гялгар цаасан дээр 3-4 орчим тооны үхрийн нойтон мах хураасан байдалтай байсан. Нөхөр рүүгээ залгаж “юун мах хураасан гэтэл миний машиныг гуйж явсан дүү шөнө ирээд “хүнд өгөх гэж байгаа мах” гээд “урд гэр лүү чинь оруулж хураачих уу” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн гэсэн. Тэгээд орой нөхөр ирээд “манай гэрт хураасан махнууд хулгайн мах байсан байна. А.Мөнхбат, О.Оюунбаатар хоёр миний машиныг гуйж яваад Баянхонгор аймгийн Заг сумын нутгаас 4 тооны Монголын үхэр хулгайлаад айлын эзэнгүй өвөлжөөнд нядлаад арьс, ширийг нь тэндээ хаяад махыг нь манай гэрт буулгасан , цагдаагийн газраас дуудаж машины талаар асуусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-26/,

  Гэрч Ч.Бодьбямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Миний төрсөн дүү Ч.Рэнцэнбямба нь 4 тооны Монголын үхэр хулгайд алдсан  Заг сумын 3 дугаар багийн нутагт байрлах эзэнгүй айлын хаваржаа дээр 4 үхрийг нядлаад арьс, шийр, толгой, гэдэс дотрыг нь тэнд хаяад махыг нь авч явсан байна гэж дүү надтай ярьсан. Дүү бид хоёр малыг нь хулгайлсан гэх Галуут сумын харьяат О.Оюунбаатар гэдэг залуутай очиж 4 үхрийн махыг зарсан махны ченжүүдтэй уулзсан...” гэх мэдүүлэг /1 ххх-ийн 28-29/,

Гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...Цагаанаатай таарахаар нь “манай найз хөдөө явчихаад ирье  та машинаа өгөөч гэж хэлээд машинаа өгөхөөр нь бензин хийгээд шууд хөдөө яваад Жаргалант сумын Давсан тал өнгөрөөд гол гараад явж байхад замын хажуу талын хороон дээр 10 гаран тооны монголын үхэр бэлчиж байсан. Тэгтэл О.Оюунбаатар “энэ үхрээс үхэр аваад явъя” гээд хэвтэж байсан үхрээс О.Оюунбаатар 4 үхрийг эврээс барьж аваад нугасалсан. Тэгээд үхрийн арьсыг хамжиж хуулж янзлаад машинд ачаад аймаг руу явсан. ...2020 оны 01 сарын 31-ний шөнө Баянхонгор аймагт ирээд Цагаанаа ахынд очоод урд гэрт нь махыг оруулж цоожлоод, машиныг хашаанд тавьчихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-35/,

   Гэрч О.Чимэдцэеэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...2020 оны 01 сарын сүүлээр үхрээ бүртгэхэд бүрэн байсан, 2 сарын эхээр хүртэл бүртгэж чадаагүй байж байгаад нэг өдөр бэлчээрт байхад нь бүртгэж үзсэн чинь 4 тооны үхэр алга байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн хэргийн 36-37 /,

            Гэрч А.Эрхэмжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... А.Мөнхбат ирээд “давсан тал орж ахынхаас хоол унд авчирмаар байна, О.Оюунбаатарын хамт явна, та машинаа өгөөч гэж хэлэхээр нь би машинаа өгөөд гэртээ хүргүүлээд үлдсэн. Тэрнээс хойш 2 хоног ямар нэг сураг чимээгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Тэгтэл нэг шөнө утас дуугарахаар нь авахад А.Мөнхбат аймаг орж байна, машины жанамны ремен тасраад хээр 2 хоночихлоо, махаа хүнд өгөх гэсэн хүн байдаггүй, танай урд талын гэрт чинь оруулаад тавчъя” гэж хэлээд удаагүй манай гэрт А.Мөнхбат орж ирэхээр  түлхүүр авсан, би унтаад өгсөн өглөө босоход машин үлдээсэн байсан, гэрийн түлхүүр, машины түлхүүрийг гэрт оруулж тавьсан байсан, би машинаа өглөө нь унаад хөдөө Баян-Овоо суманд явж байхад цагдаагаас ярьж байна, танай урьд талын гэрт хулгайн мах байна гэж хэлэхээр нь А.Мөнхбат, О.Оюунбаатар гэх хүмүүс авчирч тавьсан гэж хэлсэн,...миний машин ниссан, адван маркийн, 6497 БНХ улсын дугаартай машин байгаа, машин одоо Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа нийт 2.000.000 төгрөгийн зээлд тавьсан юм...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 38-40 /,

Гэрч Н.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үхэртээ явсан чинь манай үхэрт байсан Ёндонпил ахын улаан хүрэн зүсмийн сувай үнээ байхгүй байхаар нь үхэр байсан газраар хайж байгаад... Замт гэдэг газар шувуу эргээд байхаар нь яваад очтол алга байсан улаан хүрэн зүсмийн үнээг хээр алаад арьс шир болон гэдэс толгойг нь хээр орхиод махыг нь аваад явсан байхаар нь би Ёндонпил ах руу утсаар залгаад танай хүрэн сувай үнээг хээр нядалсан байна гэж хэлсэн,...манай үхэр бүгд тоогоороо байсан. ...Мотоциклийн мөр, арзгар гуталтай хүний мөр байсан..” гэх мэдүүлэг /5 хх-ийн 30-32/,

Гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... О.Оюунбаатар эхнэр хүүхдэд мөнгөний хэрэг байна, хоёулаа хамт хөдөө яваад ахынд очоод мал гаргаж ирье гэхээр нь би цуг явсан. Тэгээд Баян-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 7 орчим км газар байрлах машин замын ойролцоо хөндийд 10 гаруй орчим тооны хар тарлан, улаан тарлан содон шинж тэмдэгтэй 2 үхэр бусад нь нь бараан голдуу үхрүүд байхаар нь очтол нэг үхэр сондгойроод захлаад байхаар нь тэр үхрийн тастаж хөөгөөд 200-300 орчим метр зайд уулын араад тууж байгаад бугуйлдаж газар унагаагаад би нугасалж алаад хоёулаа хамжин махыг нь эвдээд 4 хөлийн чөмгийг нугалаад хоёр шуудайнд хувааж хийж мотоцикль дээр ганзагалаад би жолоогоо бариад өглөө 08 цагийн үед аймгийн төв рүү орж ирсэн,...О.Оюунбаатар үхрийн махаа 300.000 төгрөгөөр өгсөн гээд надад 150.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг/5 хх-ийн 33-35/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 88 дугаартай “...нас гүйцсэн сувай үнээ нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 4 ширхэг үнээний нийт үнэ 4.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн хэргийн 48 /,

   Баянхонгор аймгийн Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 475 дугаартай “...Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /5 хх-ийн 38/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 093 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлэн авсан зураг №2 гэж дугаарласан гутлын улны мөр нь А.Мөнхбатаас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөртэй өмсгөл болох 40.5 размер, өсгийн болон өлмийн хэсгийн хувийн онцлог шинж тэмдэг болох элэгдэл, сэтрэлт зэргээр тохирч байх тул хэргийн газар байх гутлын улны мөр нь А.Мөнхбатын гутлын зүүн хөлийн өмсгөлөөр дарагдаж үүссэн мөр байна...” гэх шинжээчийн дүгнэлт /5 хх-ийн 45-51/,

   3/ Шүүгдэгч О.Оюунбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Жинст Хайрхан” дэлгүүрийн орчимд иргэн Х.Мөнхнайрамдалын нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  нь

  Хохирогч Д.Мөнхнайрамдалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2020 оны 06 сарын 06-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг “Жинст Хайрхан” дэлгүүрийн харалдаа гудамж 5 дахь хаалганд байдаг таньдаг айл болох Буяннэмэхийнд очоод манай эхнэр Цогбаяр, түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ, манай эхнэрийн найз Оюука нөхөртэйгөө бид 5 бүгдээрээ 2.5 литрийн хэмжээтэй 3 сав пиво уучихаад гараад гудамжаар явж байтал Оюукагийн нөхөр нь миний толгой руу цохисон. Түүнээс хойш болсон зүйлийг мэдэхгүй, нэг сэрсэн чинь хадам ээжийндээ ирчихсэн, цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж зүүн талынхаа нүдний дээд талын шарханд 3 оёдол тавиулсан. Манай эхнэр надад ярихдаа “Оюукагийн нөхөр чамайг эхнэртэйгээ хардаад цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 128- 130/,

Гэрч Ц.Цогбаярын мөрдөн байцаалтад өгсөн

  “...Буяннэмэхийнхээс нөхөр Д.Мөнхнайрамдал, Оюука, Оюунтулга, нөхөр О.Оюунбаатар, манай хамаатны дүү болох Т.Бат-Эрдэнэ нь бид нар гэртээ харихаар гараад явж байтал  найз Оюунтулга нь манай нөхөр Д.Мөнхнайрамдалд “манай нөхөр намайг чамтай хардаад байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө О.Оюунбаатар нь манай нөхрийг заамдаад авсан тэрээр гудамж уруудаж явж байснаа газраас нэг зүйл авснаа  Д.Мөнхнайрамдалын толгой тус газар 2 удаа цохисон. Би очоод О.Оюунбаатар гэх залууг барьж авахад шууд гудамж уруудаад зугтаачихсан. Манай нөхрийн зүүн талын нүдний дээд тал хагарчихсан цус гарч байсан. Нөхрийгөө эмнэлэгт хүргэж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 133-134/,

Гэрч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн

Бид тав айлаас гараад гудамжаар явж байтал танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёрын эмэгтэй нь Д.Мөнхнайрамдал ахад “манай нөхөр чамайг надтай хардаад байна” гэж хэлж байсан. Тэгээд би тэд нараас түрүүлээд гудамжаар уруудаад явж байтал нэг харсан чинь Д.Мөнхнайрамдал ах, нөгөө танихгүй эрэгтэйтэй барилцаад авчихсан байхаар нь би наанаас нь гүйгээд очсон чинь нөгөө залуу нь тавьчихаад зугтаачихсан. Тэгтэл Д. Мөнхнайрамдал ахын нүүрний зүүн тал, нүдний орчим нь цус болоод хөхөрчихсөн харагдаж байсан, Д.Мөнхнайрамдал ахыг эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 137-138/,

Гэрч С.Оюунтулгын мөрдөн байцаалтад өгсөн

 “...бид 5 айлаас гараад гудамжаар явж байтал Д.Мөнхнайрамдал нь О.Оюунбаатарын нүүрэн хэсэгт гараараа 1 удаа цохиод авсан чинь О.Оюунбаатар зөрүүлээд түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиод, тэр хоёр барилцаж аваад ноцолдоод байхаар нь Цогбаяр бид хоёр салгасан. О.Оюунбаатар шууд зугтаасан бөгөөд би араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь буцаад ирэхэд Д.Мөнхнайрамдалын хөмсөгний дээд талаас цус гарсан .. гэх мэдүүлэг  /1 хх-ийн 139-141/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 314 дугаартай

1.Д.Мөнхнайрамдалын биед духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн143-144/

гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 хх-ийн 06, 125, 5хх-ийн 05/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р  хх-ийн 62, 152-153, 4 хх-ийн 03-7, 15-19, /,шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р  хх-ийн 109, 5 хх-ийн 229/, хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 119, 160, 162, / шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 194-196, 2 хх-ийн 74-78, х хх-ийн 39-41 эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол/хх-ийн 65/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /4 хх-ийн 34/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /4 хх-ийн 65, 5хх-ийн 228/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 5 хх-ийн 06-08/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 5 хх-ийн 230/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцдог.

 Шүүгдэгч О.Оюунбаатар нь Б.Чинболдтой бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн А.Мөнхбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хэрсэнтийн ам” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 29-31-ний хооронд иргэн Ч.Рэнцэнбямбын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,           

 Мөн  А.Мөнхбаттай бүлэглэн 2020 оны 10 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Замт” гэх газраас иргэн Ж.Ёндонпилийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,      

шүүгдэгч Б.Чинболд нь О.Оюунбаатартай бүлэглэн 2017 оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хамар” гэх газраас иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн П.Батболдод 2.700.000 төгрөг, иргэн Л.Нарангэрэлд 700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Оюунбаатарын мэдүүлэг / 3 хх-ийн 25-26, 5 хх-ийн 151-153/, шүүгдэгч Б.Чинболдын мэдүүлэг /хх-ийн 32-34/, хохирогч Л.Нарангэрэлийн мэдүүлэг / 4 хх-ийн 32-33/, хохирогч П.Батболдын мэдүүлэг /3 хх-ийн 75-77/, хохирогч Ч.Рэнцэнбямбаагийн мэдүүлэг / 1 хх-ийн 15-17/, хохирогч Ж.Ёндонпилын мэдүүлэг / 5 хх-ийн 27-29/, хохирогч Д.Мөнхнайрамдалын мэдүүлэг / 1 хх-ийн 128-130/, гэрч Ё.Дашдаваагийн мэдүүлэг / 3 хх-ийн 104-106, 110-111/, гэрч С.Галбадрахын мэдүүлэг / 3 хх-ийн 112-113/, гэрч П.Очирхүүгийн мэдүүлэг / 3 хх-ийн 114-116/, гэрч О.Сайнбилэгийн мэдүүлэг / 3 хх-ийн 117-118/, гэрч Б.Жавзандуламын мэдүүлэг /хх-ийн 3 хх-ийн 119-121/, гэрч Б.Буянтогтохын мэдүүлэг / 3 хх-ийн 128-129/, иргэний нэхэмжлэгч Л.Сэргэлэнбатын мэдүүлэг / 1 хх-ийн 20-21/, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг /1 хх-ийн 24-26/, гэрч Ч.Бодьбямбын мэдүүлэг / 1 хх-ийн 28-29/, гэрч А.Мөнхбатын мэдүүлэг /1 хх-ийн 33-35/, гэрч О.Чимэдцэеэгийн мэдүүлэг /1 хх-ийн 36-37/, гэрч А.Эрхэмжаргалын мэдүүлэг 1 хх-ийн 38-40/, гэрч Н.Хосбаярын мэдүүлэг / 5 хх-ийн 30-32/, гэрч А.Мөнхбатын мэдүүлэг /5 хх-ийн 33-35/, Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2020 оны  11 дүгээр сарын 04-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт / 5 хх-ийн 3/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт / 3 хх-ийн 156/,  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 48/

Шүүгдэгч О.Оюунбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Жинст Хайрхан” дэлгүүрийн орчимд иргэн Х.Мөнхнайрамдалын нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь    шүүгдэгч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг 6-р хх-ийн 30-31/,  Хохирогч Д.Мөнхнайрамдалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 128- 130/, гэрч Ц.Цогбаярын мэдүүлэг / 1 хх-ийн 133-134/, гэрч Т.Бат-Эрдэнийн мэдүүлэг 1 хх-ийн 137-138/, гэрч С.Оюунтунгалагийн мэдүүлэг / 1 хх-ийн 139-141/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 314 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 143-144/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Оюунбаатар нь  Б.Чинболдтой  бүлэглэн  иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу нийт 3 тооны адууг хулгайлан авсан,

 Мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч О.Оюунбаатарыг Б.Мөнхбаттай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж иргэн Ч.Рэнцэнбямбын эзэмшлийн 4 тооны үхрийг, иргэн Ж.Ёндонпилийн 1 тооны үхрийг хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.Чинболд нь  О.Оюунбаатартай бүлэглэн  иргэн П.Батболдын 2 тооны адуу, Л.Нарангэрэлийн 1 тооны адуу нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авсан эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Чинболд нь О.Оюунбаатартай үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж,

мөн Эрүүгийн хуулийн  2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд  шүүгдэгч О.Оюунбаатар нь мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр хохирогч П.Батболд,  Л.Нарангэрэл,  Ч.Рэнцэнбямба, Ж.Ёндонпил нарын нийт 9 тооны буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн  2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Оюунбаатарын хувьд 3 удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч О.Оюунбаатарыг 2, Б.Чинболдтой бүлэглэн 1 нийт 3 удаагийн мал хулгайлах гэмт хэргийн нийт үйлдлийн эхэлсэн цаг хугацааг хамгийн эхний үйлдлийн хугацаагаар буюу 2017 оны 12 дугаар сарын сүүлээр гэж, төгссөн цаг хугацааг хамгийн сүүлийн үйлдлийн хугацаагаар буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төгссөн гэж үзэхээр ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан ойлгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн № 2014000000235 дугаар тогтоолоор шүүгдэгч О.Оюунбаатарт... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан / 1-р хх-ийн 152-153/ бөгөөд эрүүгийн 2021000000265 дугаартай хэргийг 2024001080239 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн нь  гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолох ба уг хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх зогсож хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу гэмт буруутай ажиллагаа бүрэн гүйцэт явуулж дуусах хүртэл шүүгдэгч О.Оюунбаатарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх шинжийг нэмсэн бөгөөд Б.Чинболдын үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд олон тооны малыг хулгайлсан гэх хүндрүүлэх шинж нэмж тогтоогдож байгаа нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Б.Чинболдын 2017 оны 12 дугаар сард үйлдсэн гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор / бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч О.Оюунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тухай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан, шүүгдэгч Б.Чинболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч О.Оюунбаатар нь хохирогч Д.Мөнхнайрамдалын нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн / 1 хх-ийн 143-144/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Д.Мөнхнайрамдал, шүүгдэгч О.Оюунбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Чинболдыг бүлэглэж, бусдын малыг хулгайлах,  шүүгдэгч О.Оюунбаатарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Оюунбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Оюунбаатар, Б.Чинболд нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Чинболд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч О.Оюунбаатар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй  талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч О.Оюунбаатар, Б.Чинболд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр, П.Өлзийбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б .Чинболд, О.Оюунбаатар нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн  төлж барагдуулсныг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгч О.Оюунбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн....эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай.. зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай...тогтоолоор шүүгдэгч О.Оюунбаатарт холбогдох хэргийг тусгаарлаж, тус шүүхийн 2021 ны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 79 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Мөнхбатад холбогдох 2014001080239 дугаартай хэргийг шийдвэрлэсэн байна.

  Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №79 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Мөнхбатаас нийт 2600000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Рэнцэнбямбад 600000 төгрөг, хохирогч Ж.Ёндонд 400000 төгрөг олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг хутга, улаан хүрэн өнгийн самбаа, 2 хос түрийтэй гутал, 6м урттай бор өнгийн олс, шир 1 ширхэг,  үхрийн шийр 4 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч А.Мөнхбатаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  буюу шинжээчийн зардал болох 200000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-д олгож,

  Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Мөнхбатын эзэмшлийн мотоциклийг хурааж, шүүгдэгч А.Мөнхбатаас 67-94 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Эрхэмжаргалын эзэмшлийн 67-94 БНА улсын дугаартай Ниссан Адва маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Чинболд, О.Оюунбаатар нар нь хохирогч П.Батболд, Л.Нарангэрэл, Ч.Рэнцэнбямба, Ж.Ёндонпил нарын хохирлыг нөхөн төлж барагдуулсан,  хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт.... Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй... гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Чинболд, О.Оюунбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Чинболдод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч Б.Чинболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу / малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, малаа маллаж гэр бүлээ тэжээхэд тусалж дэмждэг, амьдралын хувьд тааруу /, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг  харгалзан үзэж  шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чинболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,

Шүүгдэгч О.Оюунбаатар нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруудаа хандах хандлага зэргийг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Б.Чинболд нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинболд нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Чинболдод оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.. шүүгдэгч О.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар  хорих ялыг доод хэмжээгээр  оногдуулж өгнө үү ....хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа боловч шүүгдэгч О.Оюунбаатар нь  хэд хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал/ өмнө тухайн төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба дахин гэмт хэрэг үйлдсэн/  болон шүүхээс тухайн зүйл заалтыг хэрэглэж болохоор заасан бөгөөд заавал хэрэглэх хуулийн зохицуулалт биш тул шүүгдэгч О.Оюунбаатарт хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч Б.Нарангэрэлийн нэг морины үнэ 700000 төгрөг, шүүх хуралдаанд 2 удаа ирсэн зардал 50000 төгрөг нийт 750000 төгрөгийг нөхөн төлж барагдуулахаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авч хохирогч Б.Нарангэрэлийн хохирлыг нөхөн төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн болно.

Шүүгдэгч О.Оюунбаатарын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Оюунбаатар нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 300000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн уг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож байсан тул шүүгдэгч О.Оюунбаатар нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй болно.

Шүүгдэгч О.Оюунбаатарын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 243 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

 Уг хэрэгт иргэний хариуцагч Г.Дагвадоржийн эзэмшлийн .....Портер маркийн 38-67 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Г.Дагвадоржид буцаан олгож,

 Хохирогч Л.Нарангэрэлийн малаа, эрж хайсны зардал 710,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Чинболд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Б.Чинболд, О.Оюунбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Биндэр овогт Батжаргалын Чинболдыг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Биндэр овогт Очирсүрэнгийн Оюунбаатарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,   3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан  2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чинболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан  3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Чинболдод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Чинболд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 243 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Уг хэрэгт иргэний хариуцагч Г.Дагвадоржийн эзэмшлийн .....Портер маркийн 38-67 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,иргэний хариуцагч Г.Дагвадоржид буцаан олгосугай.

9. Хохирогч Л.Нарангэрэлийн малаа, эрж хайсны зардал 710,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч Б.Чинболд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Чинболд, О.Оюунбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шүүгдэгч Б.Чинболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч О.Оюунбаатарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чинболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.Оюунбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА