| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04893/И |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 119
| 2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03798 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух овогт Э******* /РД: *******/,
Хариуцагч: оршин байрлах “Т*******” СӨХ-д холбогдох
5 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Г*******, Н.Эрдэнэзул, гэрч Ж.А, Ж.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* Овогтой Э******* би хувиарай жижиг бизнес эрхэлж гэр бүлээ тэжээдэг. Миний бие насаараа талх нарийн боовны чиглэлээр ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн тул зохих журмын дагуу нарийн боовны жижиг цех ажиллуулж 2015 оны 8 сараас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Т******* хотхонд Б******* ХХК-ийн өмчлөлийн байранд Т******* СӨХ-тэй түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Үүнээс хойш СӨХ-ийн дарга нар солигдож байсан боловч манай байгууллагыг хүпдэтгэн гэрээ хэлэлцээр асуудалгүй манайх чадах чинээгээрэй түрээсийн төлбөроө cap бүр өгч ирсэн. Гэтэл 2018.6.25-ны өдөр түрээсийн төлбөрөө төлсөн бөгөөд 5 дугаар сарын тогны мөнгө болох 95000 төгрөг хараахан төлж чадаагүй байсан. Бид бизнесийн байгууллага у хааяа орлого багасах тохиолдол байдаг хэдий ч бид түрээсийн төлбөрөө 2-3 сараар өгөхгүй удааж үзээгүй бөгөөд ямар ч тохиолдолд сардаа багтааж өгөхийг хичээдэг. Бид гэрээнд заасны дагуу cap бүрийн 30-ны дотор түрээсийн төлбөрөө төлөх ёстой байдаг. Би 6 дугаар сарын 30-ны дотор түрээс болон цахилгааны, төлбөрөө төлөхөөр бэлдэж байсан. Гэтэл 6 сарын 24-ний өдөр СӨХ-ийн менежер та 6 дугаар сарын төлбөрөө төл гэхээр за би 6 дугаар сарын 30-ны дотор хоёр, гурван өдрийн оролгоо нэмээд төлнө гэсэн. Гэтэл манайх өрөөгөө авмаар байна та суллаж өг гэсэн. Миний бие энэ талаар сонсоод яагаад хөөж байгаа талаар СӨХ-ийн дарга Г*******гаас тодруулахад Г******* нь би хөөгөөгүй түрээсийн төлбөрөө төл гэсэн. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 26-ны өглөө ажлаа хийх гээд ортол цахилгаан тасалсан байсан. Бидний бараа материал болон бүтээгдэхүүн муудаж устай холилдон хэрэглэх аргагүй болсон байсан. Би СӨХ-д хандан яагаад тог таслаж байгаа юм бэ хүмүүсийн цалин хөлс өр зээл гээд маш их хохирол улаа гэхэд тэр надад хамаагүй чиний хүүхдүүд мундаг ажилтай гээ биздээ гэх зэргээр хэл амаар доромжилсон. Ингээд хоёр өдөр тоггүй байж байгаад дахин тогоо залгуулж ажлаа хийж байтал шалтгаангүйгээр 7 дугаар сарын 2 өдөр дахин тог тасалсан. Энэ мэтээр өнөөдрийг хүртэл ажлыг минь алдагдуулдаг бөгөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад бэрх болсон. Мөн 7 сарын 2-ны өдөр хаалганы голыг сольж цехрүүгээ ч орж чадахгүй болсон. Түрээсийн гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах бол 2 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ мэт дураараа аашлах нь хэвийн үзэгдэл болсон. Бид 7 дугаар сарын 11 өдөр баярын өдөр байсан тул 5 ширхэг тортны захиалгатай байсан мөн ажилчид маань баярын үеэр ажилгүй цалингүй болсон. Энэ үеэр СӨХ-тэй орж уулзах гэтэл бүгд баяр наадам гээд байхгүй байсан. Манай бүх захиалага цуцлагдаж 7 дугаар cap тэр чигтээ оролгогүй ажилгүй болсон. Үүний дараа бид маш их хохирол усан тул 6 болон 7 дугаар сарын төлбөрийг төлөөгүй бөгөөд миний хохирлыг барагдуулах юм бол төлнө гэсэн шаардлагыг тавьсан. Ингээд баярын дараа 8,9 дүгээр сарын түрээсээ төлөөд явж байтал 9 дүгээр сарын 4-ний өглөө мөн тог тасалсан. Энэ мэтээр 9 дүгээр сарын 13-ны өглөө мөн л тог тасалсан. СӨХ-ийн дарга нь үл ойлголцлоос болж байнга тог тасалдаг бөгөөд 10 дугаар сарын 2-ны өдөр тог таслаад өнөөдрийг хүртэл биднийг ажилгүй хийх боломжгүй нөхцөлд байлгаж байна. Бид ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй зөрчилгүй байхад энэ мэт үйлдлээр биднийг дарамталж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хааж манай үйл ажиллагаанд саад учруулж дарамталж байна. Миний бие СӨХ-ийн уг үйлдлээс болж сэтгэл санаа болон эд материалаар маш их хохирч байна.
Т******* СӨХ нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, дураараа аашилж тог тасалж хаалганы гол сольж бидний үйл ажиллагааг доголдуулж, саатуулсан тул бидэнд хохирол уч байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс усан хохирлыг Т******* СӨХ-с шаардаж байна. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр, 2018.7.2-ний өдрөөс 2018.7.4-ний өдрийг хүртэл тог тасалсан нийт 7 хоногийн олох ёстой байсан оролго, мөн 10 дугаар сарын 2-ны өдөр тог таслаад өнөөдрийг хүртэл тоггүй байгаа тул нийт 27 хоног болж байна. 1 өдрийн олох ёстой оролго 150,000 төгрөгийг 27 хоногт үржүүлэн бодвол 4,050,000 төгрөг болж байна. Мөн 2018.7.11 өдөр 5 ширхэг бялууны захиалга авсан байсан. Нэг ширхэг бялууны үнэ 23,000 төгрөг, Бялууны захиалга буцаагдсан тул 5 ширхэг бялууны үнэ 115,000 төгрөг, мөн хөргөгчинд байсан муудсан бараа материалын үнэ 835,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг Т******* СӨХ-с гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч “Т*******” СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 сарын 01-ны өдрөөс эхлэн “Т*******” СӨХ-ны ажпыг түр орлон гүйцэтгэгчээр авч ажиллаж эхэлсэн. 2017 оны 07 сарын 31-ны өдөр өөрийн хүсэлтээр ажпаа хүлээлгэж өгсөн Ш.Х******* захиралтай 2017 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн нарийн боовны цех ажиллуулахаар 36В байрны подвольд М.Э******* нь 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан байсан. Энэ хугацаанд М.Э******* нь цаг тухайдаа төлбөр тооцоогоо хийхгүй шалтаг тоочин хагаслаж үйлчлэгч Ч.Б*******д өгч явуулдаг байсан. Гэтэл 2018 оны 06 сарын 25-ны өдөр СӨХ-ны менежер Ц.О нь 6 сарын түрээсийн төлбөрөө 4, 5-р сарын цахилгааны төлбөртэйгээ хийгээч гэсэн шаардлага тавихад өдрийн зээлтэй хэцүү байна, ямарч байсан хуваагаад өгдөг ш дээ гэсэн хариу өгсөн. Иймд миний зүгээс М.Э*******д үнэхээр цаг тухайдаа төлбөр тооцоогоо барагдуулах боломжгүй хэцүү байвал та өрөөгөө чөлөөлж өг гэхэд чи намайг хөөхгүй би энэ өрөөг 2015 онд Бгээс 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Та Ш.Х*******тай түрээсийн гэрээ хийсэн байсан гэхэд үгүй тэр чинь зээл авах гэж хийсэн гэрээ гэж хэлсэн. Үүнээс хойш М.Э*******тэй цаашид гэрээг үргэлжлүүлэн хийх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байтал хүү М.Т нь 2018 оны 06 сарын 26-ны өдөр уулзан яг юу хүсээд байгаа юм бэ? гэхэд, юу хүсэх вэ цаг тухайдаа төлбөр тооцоогоо хийгээчээ бидний ажлыг битгий уяачээ гэж ээжид тань хэлсэн. 2018 оны 2, 3-р сарын түрээсийн төлбөрийг ээжийн тань хүсэлтээр 1 сарын түрээсийг 100 000 төгрөг болгон хөнгөлж байсан гэхэд түргэн зан гаргасан байна. Ээжийг маань уучлаарай төлбөр тооцоогоо хийе цахилгааныг нь залгаад өгөөч гэхэд тэр өдөр нь цахилгааныг залгаж өгсөн. 2018 оны 07 сарын 01-ны өдөр М.Э*******д 6-р сарын төлбөрөө, 4, 5-р сарын цахилгааны мөнгөтэй хийгээч гэж хэлэх гэтэл цехдээ байхгүй утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь цахилгаан таслахад ирж уулзалгүй 2018 оны 07 сарын 3 өдөр 4, 5 сарын цахилгааны төлбөр болох 145 803 төгрөг хийгээд утсаар тог залгаач би тогны төлбөрөө хийсэн гэж хэлэхэд, яагаад түрээсээ хийхгүй байгаа юм бэ гэхэд, энэ чинь миний байр гэхэд тэгвэл удирдах зөвлөлд наад асуудлаа танилцуулж, цаашид түрээс төлөх эсэхээ шийд гээд удирдах зөвлөлтэй цаг товлож, баяр наадмын дараа гишүүд хотод бүгд ирж, ажил жигдрэхэд 2018 оны 07 сарын 29-ны өдөр уулзалт зохион байгуулахаар болсон. Мөн 2018 оны 07 сарын 10-ны өдөр доорх подволийн зүүн жигүүрийн коридорын хаалгыг цоожтой болгосон. У нь уг жигүүрт 3 айл байдаг ба 1 нь нарийн боовны цех, нөгөө 2-т нь СӨХ-ны ажилчид амьдардаг. Иймээс баяр болж нутагруугаа явах болоход коридорын хаалга онгорхой улмаас гадны хүмүүс орж нийтийн жорлон болон ванны усыг хэрэглэж замбараагүй асуудал үүсэх тул баярын үеэр хаалгыг цоожтой болгосон. Энэ нь нарийн боовны цехийн хаалганы цоожинд ямарч хамааралгүй юм. 2018 оны 07 сарын 29-ны өдөр М.Э******* нь нөхөр н.М, хүү М.О нартай цуг УЗ-ийн хуралд орж ирсэн. н.М: Бид Бгээс худалдаж авсан, би Бгийн хуульч н.Сүх-Отой уулзсан удахгүй нэгдсэн ж*******р ордер гаргаж өгнө гэсэн тиймээс та нарт түрээс өгөх ёсгүй юм байна лээ. Удирдах зөвлөлийн дарга С.Э: өмчлөх эрхийн гэрчилгээ дундын өмчлөлийн өрөөнд гарахгүй шүү дээ. Хэрэв Б ХХК та хэдээс мөнгө авсан бол та хэд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хүү М.О: Тэгвэл та хэд түрээсээ бууруулаач гэх хүсэлтийг хүлээн авч 1 сарын төлбөрийг 180,000 төгрөг болгож, Удирдах зөвлөлийн гишүүд таны гэрээ дууссан тул Б.Г*******тай биш бидэнтэй гэрээ хийх хэрэгтэй мөн урьд сарын түрээсээ төлж барагдуулаад 2018 оны 8 сарын 01-с 180,000 болгож хөнгөлье гэсэн шийдэлд хүрсэн. Гэтэл М.Э*******д 2018 оны 08 сарын 1-ээс эхлэн амаар та гэрээгээ хий гэхэд иргэний үнэмлэхээ гээчихсэн гэсэн. Тэгээд албан ёсоор 2018 оны 08 сарын 08-ны өдөр №08/11 дугаартай албан тоотоор ТҮЦ машины лавлагааг 2018 оны 08 сарын 10-ны өдөр авч гэрээгээ хийнэ үү гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнийг хүлээн аваад М.Э******* нь 2018 оны 08 сарын 10-ны өдөр 1,065,000 төгрөг нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийг УЗ-д танилцуулж, гишүүн тус бүр нь хариуг бичгийн хэлбэрээр өгч, үүнийг 2018 оны 08 сарын 30-ны өдөр №08/12 дугаартай албан бичигт хавсарган М.Э*******д хүргүүлсэн. М.Э******* нь уг хариуг хүлээж аваад та нар намайг доромжилж байна, би ашиггүй ажиллаж байхад ашигтай гэж хүний үгээр ойлгож байна гэсэн хариу өгсөн. Иймд 2018 оны 09 сарын 03-ны өдөр №09/01 тоот албан тоотыг 09/03 дугаартай нэхэмжлэхийн хамт хүргүүлэхэд нэхэмжпэл дээр 400,000 төлөхгүй гэж бичээд хассан дүнгээр төлбөрөө хийсэн. Дээрх албан бичигт 2018 оны 6, 7-р сарын төлбөрөө хийхгүй бол 2018 оны 09 сарын 04-ны өдөр цахилгаан хязгаарлана гэж мэдэгдсэн байтал М.Э******* нь гэнэт дураараа авирлаж цахилгаан тасалдаг, намайг бараа материалаар хохироодог гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн 2018 оны 09 сарын 13-ны өдөр тог тасалсан зүйл байхгүй у нь удирдах зөвлөлийн дарга С.Э гүйцэтгэх захирал Б.Г*******д 2018 ны 09 сарын 30 хүртэл М.Э*******д урьд төлбөрөө барагдуулах боломж олгож, цахилгаан хягаарлахгүй байхыг даалгасан. М.Э******* нь тус СӨХ-той гэрээ хийх сонирхолгүй гэдэг нь дараах зүйлээр нотлогдож байна.
Үүнээс гадна БЗД-ийн хөгжлийн төв, НЗАА, ШӨХТГ зэрэг газруудад хандаж гомдол гаргасан. Эдгээр газруудад үүссэн нөхцөл байдлыг тухай бүрт нь танилцуулж байсан. Албан ёсоор НЗАА хариу ирүүлж төлбөр тооцоотой асуудлыг шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх тайлбарт дурьдагдаж буй үйл явцыг бодит байдал дээр харуулахаар хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн уг дүрс бичлэгийг шаардлагагүй гэж үзэж флашийг буцаан өгсөн. Энэ бичлэгээр 2018 оны 06 сарын 25-ны өдөр үүссэн маргаан, 2018 оны 07 сарын 29-ны өдөр уулзаад бидний хооронд өрнөж байсан яриа хэлцэл тодорхой харагдах юм. М.Э******* нь удаа дараа уулзсанаа хүлээн зөвшөөрдөг боловч бусдад бодит байдлыг гуйвуулж, СӨХ-ны удирдлага намайг чиний хүүхдүүд мундаг ажилтай гэдэг биз дээ гэх зэргээр хэл амаар доромжилдог, ажлыг минь алдагдуулдаг, түрээсээ цаг хугацаандаа хийсээр байхад намайг дээрэлхэж хөөх гээд байна гэх мэтчилэнгээр ярьж СӨХ-ны удирдах зөвлөл түүнтэй хариуцлага тооцож, гэрээгээ цааш үргэлжпүүлэх эсэх зэрэг ажил хэрэгч яриа өрнүүлэх гэхэд дээр дурьдсан яриагаа яриад, та нартай ярих юм байхгүй гээд гардаг.
Иймд М.Э*******гийн дурьдаж байгаа хохирол усан гэдэг нь үнэхээр үндэслэлгүй тул дээрх 5 000 000 төгрөгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрехгүй байгааг хянан үзэхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Солонго нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цехийн тогийг тасалсанаас усан гэм хорын хохирол шаардаж байгаа. 2018 оны 7-р сарын 2, 9 дүгээр сарын 4, 9 дүгээр сарын 13, 10 дугаар сарын 2-нд тус тус тог тасалсан. Өдрийн олох ёстой байсан орлого нь 150 000 төгрөг. Үүнийг хамгийн бага дүнгээр нь гаргасан. 10 сарын 2-с нэхэмжлэл гаргах хүртэл 27 хоногт 4 050 000 төгрөг болно. Ток тасалсанаас үүдэн бүтээгдэхүүн муудсан 835 000 төгрөг болно. Наадмаар үйл ажиллагаа явуулж чадаагүй. 5 тортны захиалгатай байсан. Үүнийг хийж чадаагүй. 1 нь 23 000 төгрөг, нийт 115 000 төгрөг болно. Нийт 5 сая төгрөг нэхнэ. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үл ойлголцол байсан. Гэвч ток таслах эрхгүй байсан. Үүнээс болж ажилтнууд цалингүй орлогогүй болсон. Одоог хүртэл үйл ажиллагаа зогсоод байна. Үл ойлголцлыг эвлэрлээр шийдэх боломжтой. 2015 оноос гэрээ хийж ажилласан ба 2018 оны 6 сараас үл ойлголцол үүсч токийг тасалж эхэлсэн байдаг. Мөн өглөө ажилдаа ирэхэд нь хаалганы цоожны голыг солисон тул орж чадаагүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь хувь хүн уруу чиглэсэн тайлбар байна. Төлбөрийн хувьд орлого харилцан адилгүй байдаг тул заримдаа төлбөрийг хоцроосон зүйл байдаг. Цоожны голыг солисон бол яагаад тухайн үед мэдэгдэж болоогүй юм бэ. Наадмаар СӨХ-нийхон байхгүй хайгаад олоогүй. Улмаар захиалгаа хийж чадаагүй цуцлагдсан. Өдөр бүр 60-80 мянган төгрөгний бараа материал авдаг байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2018 оны 5 сараас гүйцэтгэх захирлаар ажилласан. Нэхэмжлэгч нь зоорийн давхарт ажиллаж байсан. Төлбөрөө бүрэн төлдөггүй байсан. Хагасалж өгдөг байсан. Нэхэмжлэгчээс 6 сарын 24-нд цахилгааны төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлнө гээд төлөөгүй. Энэ үед нь би төлөхгүй бол суллаж өгөхийг шаардсан. Гэтэл өөрий хөрөнгөөр тохижуулсан, худалдаж авсан гэсэн. Хүү нь ирж уулзахад би мөн адил төлбөрөө төлөхийг шаардсан. Худалдах худалдан авах гэрээ хийсэн бидний өмч гэж хэлдэг. Төлбөрөө төлөхгүй байсан тул удирдах зөвлөлтэй уулз гэсэн. Уулзалт товлоод ирээгүй. Дахин товолж уулзсан. Бгээс 25 саяаар худалдаж авсан. Та нарт түрээс төлөх үндэслэлгүй гэсэн. Гэтэл нь энэ нь дундын өмчлөлийн талбай юм. Цахилгааныг манай төв шитнээс авсан тул цахилгааны төлбөр төлөх ёстой. Түрээсийн гэрээний хугацаа дууссан тул үргэлжлүүлж хийх ёстой. Иргэний үнэмлэхгүй гээд түрээсийн гэрээ хийгээгүй. Гэтэл дараа нь эсэргээрэй гэрээ хийхгүй нэхэмжлэх өгсөн. Хохироосон гээд нэхэмжлэх өгсөн. Бид түрээсийн гэрээ хийхгүй бол хамтран ажиллах боломжгүй гэсэн. Улмаар 4-ны өдрөөс эхэлж цахилгаанаар хангахгүй гэсэн. Улмаар ток тасалсан ба үүнийг гэнэт тасалсан гэдэг. Гэтэл бид өмнө нь мэдэгдэж байсан. Бид нарт муудсан гэх бараа материалыг газар дээр нь үзүүлээгүй. Тус өдөр цехэд орж үзэхэд 1 ширхэг эклер байсан. Ингээд хэрүүл үүсэж нэхэмжлэгч нь удирдах зөвлөлийн дарга уруу дайрч байсан. Бид 10 сарын 2-нд цехийн ажил дуусахад токийг нь тасалсан. Бид тогтоол гарсан өдөр БЗД-н цахилгаан түгээхэд хүсэлт өгсөн боловч цахилгаанчин ирээгүй байгаа. Бид цехийн хаалганы голыг солиогүй. Тэнд дундын 00-н өрөө байдаг ба энэ нь онгорхой байсан тул цоожтой болгосон. Нэхэмжлэгчид 1 түлхүүрийг нь өгсөн. Хувь хүн хоорондын асуудал биш. Болсон зүйлийг л ярьсан. Гол солих үед нэхэмжлэгч өөрөө байгаагүй. 7 сарын 11-ны өдөр бүх хүн амарч байх үед өөрөө хүрч ирсэн байсан. Бид амарчихсан байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид гэрээ байгуулаагүй. Түрээсийн гэж нэрлэсэн боловч хөлслөх гэрээ. Гэрээний үүргээ биелүүлээгүй, эрх зүйн харилцаа үүсээгүй. Төлбөрөө төлөхгүй бол ток тасална гэж удаа дараа мэдэгдэж байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э******* нь гэм хор учруулсаны улмаас усан хохиролд олох байсан орлого 4,050,000 төгрөг, захиалга цуцлагдсан 115,000 төгрөг, бүтээгдэхүүн, материалын хохирол 835,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Т*******” СӨХ нь гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөрийг төлөөгүй тул урьдчилан сануулж цахилгааныг хязгаарласан, хохирол усан талаар бидэнд мэдэгдээгүй гэж маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байна. Гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлийн 36в байрны зоорийн давхарын өрөө гэж тодорхойлжээ. Улмаар уг гэрээний хугацаа дууссан бөгөөд сунгагдаагүй талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан гэж, хариуцагч нь гэрээний хугацааг сунгахыг шаардсан боловч сунгаагүй гэж маргасныг дурдах нь зүйтэй. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээний үүрэгтэй холбоогүйгээр эрх олгогдоогүй үйл ажиллагаа буюу цахилгааныг тасалсанаас усан гэм хорын хохирол нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, ...” гэж зааснаар зохигчдын маргаж буй нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан зоорийн давхарын өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байна гэж үзлээ.
Зохигчид дээрх зоорийн давхарын өрөөнд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус өрөөний цахилгааныг тасалсан гэдгийг зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цахилгааныг тасалсанаас гэм хорын хохирол усан гэж тайлбарласан бол хариуцагч нь тухайн цаг хугацаанд цахилгааныг таслаагүй гэж маргасан. Гэвч хэн аль нь цахилгаан тасалсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй боловч гэрч Ж.Аийн “7 сард ажиллаж чадаагүй, цоожны гол сольсон, цахилгаан тасалсан у буцаад явсан” гэх мэдүүлэг, хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “2018 оны 07 сарын 01-ны өдөр М.Э*******д 6-р сарын төлбөрөө, 4, 5-р сарын цахилгааны мөнгөтэй хийгээч гэж хэлэх гэтэл цехдээ байхгүй утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь цахилгаан таслахад ирж уулзалгүй 2018 оны 07 сарын 3 өдөр 4, 5 сарын цахилгааны төлбөр болох 145 803 төгрөг хийгээд утсаар тог залгаач би тогны төлбөрөө хийсэн гэж хэлэхэд, яагаад түрээсээ хийхгүй байгаа юм бэ гэхэд, энэ чинь миний байр гэхэд тэгвэл удирдах зөвлөлд наад асуудлаа танилцуулж, цаашид түрээс төлөх эсэхээ шийд гээд удирдах зөвлөлтэй цаг товлож, баяр наадмын дараа гишүүд хотод бүгд ирж, ажил жигдрэхэд 2018 оны 07 сарын 29-ны өдөр уулзалт зохион байгуулахаар болсон.” гэх тайлбараар 2018 оны 07 дугаар сард цахилгааны эх үүсвэрийг хариуцагч салгасан болох нь тогтоогдсон.
Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар цахилгаан эрчим хүчээр хангах, холбох эрх нь сууц өмчлөгчдийн холбоонд олгогдоогүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай тухай хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд цахилгаан эрчим хүчээр хангах, хязгаарлах эрх олгогдоогүй бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчид хүргэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр зохицуулсан. Эдгээрээс хариуцагч буюу сууц өмчлөгчийн холбоо нь хэрэглэгч буюу нэхэмжлэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан, холболтыг салгасан нь эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулсан буруутай үйлдэл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэдийгээр хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаа байх боловч түүнээс болж нэхэмжлэгчид хохирол усан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргах үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэвч нэхэмжлэгч нь өөрт усан гэх хохирлыг нотлоогүй болохыг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тайлбарлавал:
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд цахилгааныг хязгаарласан, салгасан үйлдэл нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх боловч үүнээс үүдэн хохирол усан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Э.ЭНЭБИШ