| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/073 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байх Булаг гэх дэлгүүрийн хажуу талд *******гийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, хутганы ишээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь ...баруун дагзны дэлбэнгийн суурь хэсэг, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруу, доод урууланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө болсон зүйлийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн тул яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 110-112 /
2. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
.... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хөдөө сум руугаа явах гээд хутга кармаалсан явж байсан тэгээд ******* дээр очоод машинд суу гэхэд суухгүй байсан тул айлгах гээд хутгаа гаргаж ирээд баруун гартаа бариад нүүр лүү нь 2-3 удаа зүүн гараараа цохисон харин миний хутгатай баруун гарыг С.Баасандалай барьсан байсан тул хутгатай гараараа болон хутганы ишээр цохиогүй, хутгыг би өөрөө *******ид өгсөн мөн толгойн дагз хэсэг рүү нь цохиогүй юм. Яагаад дагзанд гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Хутгыг тухайн өдөр намайг гэрийн гадаа ******* буулгахад өгсөн юм тэгээд авч байсан юм тэрнээс хойш алга болсон юм. хайгаад олохгүй байгаа, бор дон иштэй, ажлын хэсэг нь 15 см орчим жижиг хутга байсан юм. Духны хойд хэсгийн толгойн хуйханд 0.8см хэмжээтэй шарх учирсан байсан, шинжээч эмч тэгж хэлсэн юм, тухайн гэмтэл нь С.Баасандалайтай уулзахад учирсан гэмтэл байгаа юм, яаж надад учирсныг мэдэхгүй байна, тухайн үед хутгатай гарыг ******* барьсан байж байсан, гараа мулталж авах гэж байгаад хутгаар толгойн хуйх руугаа хатгасан байж магадгүй юм, гэртээ ирээд гараараа тэмтэрч үзэхэд зүсэгдсэн шарх мэдэгдсэн юм, шархийг тухайн үед нь эмнэлэгт үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Софт ХХК-нд ажиллаж байх хугацаандаа Баянхонгор аймагт шугамын ажлаар туслах ажилтнаар 2022 оны 06 дугаар сард явж ажилласан юм. Ингээд Баянхонгор аймагт Хонгор нуур гээд уурын зуухан дээр байрлаад ажилласан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн цайны цагаар буюу 12 цагийн орчимд нэг үл таних хүн утсаар яриад би танай оюутан ангийн хүүхдийн найз байна чамд хоол цай аваачаад өгчих гэсэн юм тэгээд миний гар утасны сүлжээ унаад тасарсан удаагүй сүлжээгээ оруулаад фейсбүүкээ ухаж байсан чинь Баянхонгор аймагт танилцсан гэх эмэгтэй хоол аваад очъё гараад ир гэхээр нь байрлаж байсан ажлын газрын урд нэг дэлгүүрийн хажууд гараад зогсож байсан чинь намхан саарал урт тэрэг хүрч ирээд арын хаалганаас нэг залуу гарч ирээд ууртай арын суудал дээр суух гэхээр нь яаж гэж байгаа юм бэ тэр залуу шууд бууж ирээд намайг толгойн тус газарт баруун гараараа хэд хэдэн удаа цохиод мөргөсөн энэ үедээ гартаа хутга барьчихсан байсан үүнээс хойш яг юу болсныг мэдэхгүй байна хэсэг хугацааны дараа тэр залуу намайг манай эхнэртэй уулзсан гээд толгой руу бас хэд хэдэн удаа цохиод мөргөөд байсан. Энэ үед тэр залуу баруун гартаа хутга барьчихсан байсан би маш их айсан учраас тэр залуугаас уучлалт гуйгаад гар хөл бариад салсан. Тэр залуутай хамт байсан жолооч залуу тэр залуугийн хутгыг нь булааж аваад болиулсан. Тэгээд тэр залуугаас салаад ажлын байран дээрээ ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Эхний хэдэн удаагийн цохилтоор ******* баруун гараараа хоёр нүд, хамар, уруул, ард дагз хэсэгт мөн хамрын чигт хэд хэдэн удаа мөргөж хутганы ишээр мөн адил хэд хэдэн удаа цохиод гэмтэл учруулсан юм. Би анх Баянхонгорын нэг бааранд ороод байж байхдаа *******ын эхнэр гээд эмэгтэйтэй танилцаад хороондоо фейсбүүк чатаа солилцоод салсан Тэгээд үүнээс хойш бид хоёр хороондоо ганц нэг удаа мессеж бичиж байсан. Анх танилцсан өдрөөс хойш ганц нэг удаа бааранд тааралдаж байсан. Бид хоёрын хооронд бичиж байсан чат, мессежээ би устгачихсан юм одоо байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 71-72 /
5. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******н хувьд эрүүл мэндийн байгууллагуудаас 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 43.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 15.000 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. Нийт 58.000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлмээр байна. Эрүүл мэндийн байгууллагаас авсан 58.000 төгрөгийг буруутай этгээдээс төлбөл ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 94 /,
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг дэлгүүрээс юм аваад гарч ирэхэд хоорондоо нэгнийгээ заамдаад зогссон байхаар нь боль гээд 2-ууланг 2 тийш татахад машинд цуг ирсэн ******* хутгыг нь аваач гэхээр нь ******* луу харахад өөрөө май гээд надад модон иштэй, богино хутга өгөхөөр нь аваад машины суудал доогуур хийсэн юм харин *******г, ******* хутганы ишээр болон гараараа цохихыг бол хараагүй, намайг дэлгүүр лүү юм авах гээд орох хооронд тухайн үйл явдал болсон байсан, намайг гарч ирж салгаснаас хойш *******г, ******* цохиогүй, 2-уулангийн цусыг угаалгасан тэгээд хоорондоо эвлэрээд гар бариад салцгаасан юм. ******* надтай уулзаад ******* гэх хүн манай эхнэртэй чат бичээд, эхнэртэй уулзаад байх шиг байна, өчигдөр хүргэж өгчихөөд явсан очоод уулзана, эр хүн шиг ярилцана гэж хэлсэн мөн ямар нэг зодоон цохион хийхгүй гэж яриад цуг явсан тэгээд замаасаа нэг хүн аваад явна гэж хэлээд *******ыг суулгасан тэгээд тухайн охиноор хаана байгааг нь чат бичиж олуулсан юм, тухайн өглөө унтаж байхад ******* намайг дуудахаар шууд босоод очсон болохоор өглөөний унд уугаагүй, гэдэс өлсөөд байсан тул ******* гэх хүн дээр очоод шууд дэлгүүр лүү идэх юм авах гэж ороод, дэлгүүрээс ороомог, ундаа, тамхи аваад гараад ирэхэд хоорондоо заамдалцсан зогсож байхаар нь би салгасан юм, тухайн үед яг юунаас бол зодолдсоныг мэдэхгүй байна, маргааш нь цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхөд эхнэрээсээ болж тухайн залуутай зодолдсон талаар ярьсан юм. *******ын толгойн шархийг хэн учруулсныг мэдэхгүй байна, *******, ******* нарыг хоорондоо зодолдсоныг хараагүй болохоор, миний бодлоор бол барьсан хутгаар өөртөө гэмтэл учруулсан байж магадгүй, тухайн шарх нь зүсэгдсэн шарх байсан юм. ******* надад хутга өгөхдөө иш дээрээс нь барьсан байсан тэгээд *******ыг гэрийнхэн гадаа хүргэж өгөхдөө хутгыг өөрт нь өгсөн..гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байхад ******* хаана байгаа юм гэж чат бичихээр нь ажил дээрээ байна гэж хэлэхэд найз нь дээл захиалах гэсэн юм дугаараа үлдээчих гэсэн байхаар нь дугаараа бичиж явуулсан мөн ажлын хаягийг аваад удаагүй ******* ажлын гадаа ирчихлээ гэж утсаар хэлэхээр нь гарахад нэг машинтай ахтай ирсэн байсан тэгтэл намайг машинд суучих гэхээр нь машинд суухад машин шууд хөдлөөд явахаар нь ажил онгорхой байгаа гэхэд ажлаа цоожилчих, 5 минут болоод эргээд хүргээд өгнө, ажилд чинь саад болохгүй, нэг хүнд бэлэг барих гэж байгаа юм, чи яаж Далай гэх залууг таньдаг юм гэхээр нь зүгээр таньдаг юм гэхэд худлаа яриад бай, чиний зураг дээр зүрх дарсан байхаар нь чамайг гуйдаг юм байна гэж бодоод мөн *******н нэг найз манай найз нь гээд нэг охин байдаг юм, тухайн охин намайг *******г эргээдэх гэж хэлсэн юм, чамайг таньдаг юм чинь чи дуудаад өгөө, чамд сайн юм шиг байна лээ гэж хэлэхээр нь намайг дуудахаар гарч ирэхгүй гэхэд, чамайг дуудахаар нь гарч ирнэ гээд, одоо залгаадах гэхээр нь би аудио дуудлагаар залгахад утсаа авахад ******* надад, би чамд хоол өгсөн гэсэн юм гэж үг зааж, хэлж өгөхөөр нь би тухайн үгийг хэлэхэд чи надад хоол өгөх юм уу, ямар гоё юм вэ гэхэд, дахин ажлыг нь хаана байдгийг асуу гэхээр нь ажлыг нь асуухад 5-р сургуулийн явдаг төв замын хойд талын дэлгүүр дээр байна хүрээд ир гэхээр нь бид нар 5-р сургууль руу явдаг төв замаар явж байхад дэлгүүрийн хажуу талд ******* зогсож байхыг нь хараад очсон, тухайн үед би машины урд суудал дээр суусан байхыг ******* хараад миний сууж байсан хаалгаар ирсэн тэгээд би суудлын бүсээ тайлах хооронд буцаад алхаад яваад өгсөн, би буух гэтэл ******* түрүүлж буугаад *******д намайг хараад зугтаадаг хэн вэ гээд *******г цохиод байхаар машинаас буугаад очоод салгах гэхэд *******ын гарт хутга байсан мөн *******г заамдаад салахгүй байсан тэгтэл жолооч гэх ах дэлгүүрээс гарч ирэхээр нь *******ын гарт хутга байна ш дээ, хутгыг нь аваачээ гэж хэлэхэд жолооч ах *******ын гараас хутгыг нь аваад чи зүгээр хүнтэй уулзаад ярилцана гэсэн юу болж байгаа юм вэ гэж хэлээд намайг ус аваад ир гэхээр нь ус авчраад *******д хийж өгч нүүрийг нь угаалгахад Э.Хатанбаатарт хандаж би танай эхнэртэй дахиж уулзахгүй, холбоо барихгүй, намайг уучлаарай, зодоон нүдээнээр яах вэ гээд гар барьчхаад яваад өгсөн харин ******* чи нөхөр, хүүхэдтэй хүнтэй орооцолдож болохгүй, энэ чинь хүний амьдрал ш дээ гэж хэлж байсан тэгээд намайг хүргэж өгчихөөд явсан юм. Тухайн үйл явдал 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад 9-р багт дэлгүүрийн урд талд болсон, *******, ******* нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдэхгүй байна. *******ын хувьд надад худлаа хэлж хуурч *******н хаана байгаа газрын заалгаж очсон юм, тэрнээс би эхнэртэй уулзсан талаар мэдээгүй байсан мөн нэгнийгээ таньдаг гэдгийг мэддэггүй, зодно гэдгийг мэдээгүй юм. ******* машинаас буугаад *******н нүүр, толгой руу цохиод байсан, хэдэн удаа цохисныг бол тоолоогүй, нэлээд хэдэн удаа цохисон тэгээд буугаад очиход *******, *******г заамдаад авсан харин *******, *******ын гараас барьсан байхаар нь больцгоо гэж хэлсэн тэр үед *******, *******д чи хүний эхнэртэй явалддаг хэн вэ гээд заамдсан гараа тавихгүй байсан намайг эхнэр руу залга гээд байсан би тэр үед сандраад утасны утасны түгжээгээ тайлж чадаагүй тэгтэл дэлгүүр жолооч ах гарч ирээд хутгыг нь аваад салгасан юм, тухайн үед *******н уруул, хамраас цус гарсан, баруун нүд хавдсан байсан мөн уйлаад байсан, өөр гэмтэл, шарх харагдаагүй юм харин *******ын толгойн дагзны баруун дээр хэсгээс цус гараад нүүр лүү урссан байсан, өөр гэмтэл, шарх харагдаагүй юм. Намайг машинаас буугаад очиход ******* баруун гартаа хутгаа барьсан байсан, жижгэвтэр, айл болгонд байдаг хутга харагдсан, өөрөө барьж үзээгүй болохоор ямар иштэй байсан талаар мэдэхгүй байна, *******ын хувьд хутгаараа *******г хутгалаагүй тэгэхдээ хутганыхаа аль хэсгээр *******г цохисныг бол хараагүй ямар ч байсан хутга барьсан байсан гараараа нэлээд хэдэн удаа *******н нүүр, толгой руу цохисон, цохиж байхад нь гарт нь хутга харагдаагүй юм тэгээд би машинаас буугаад очиход гарт хутга байгааг мэдсэн юм. ******* нь *******ыг цохиогүй, цохиж харагдаагүй тэгэхдээ *******ын толгойн хэсгээс цус гарсан байсан, яаж байгаад цус гаргасныг мэдэхгүй байна, жолооч ******* дэлгүүрийн гадаа дөнгөж очиж зогсоод шууд дэлгүүрүүд орсон тэгээд 5-6 минутын дараа гарч ирсэн болохоор *******, С.Баасандалай нарын хэн нь хэнийгээ цохисныг хараагүй харин заамдалцаад зогссон байхад нь гарч ирээд хутгыг нь аваад салгаад намайг усанд явуулсан юм. *******ын эхнэр Х., *******тай ямар харилцаатай талаар мэдэхгүй байна, *******ын тухайн үед ярьсан яриагаар бол *******, Х. нар хоорондоо уулзаж байсан юм шиг байна лээ, ******* тухайн үед чамайг 3 сар тэвчсэн, адилхан эр хүн байж гэж хэлж байсан. Миний хувьд *******тай 2022 оны 06 сард танилцаж байсан, *******н таньдаг ах нь манай танил эгчтэй танил тэгээд машинаараа эгчийг гэрт нь хүргэж өгөх гэж явах үед ******* цуг явсан тэгээд танилцаж байсан юм тэгээд над руу мессеж бичиж ганц нэг удаа харилцдаг байсан юм....гэх мэдүүлэг / хх-ийн 47-48 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн:
1.2. *******н биед баруун дагзны дэлбэнгийн суурь хэсэг, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруу, доод урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Баруун дагзны дэлбэнгийн суурь хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох бурмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруу, доод урууланд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ үйлчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 19-21 / болон Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 115/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/, эд зүйл, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 123 / хохирлын баримтууд /хх-ийн 142-149 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байх “Булаг” гэх дэлгүүрийн хажуу талд *******н толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, хутганы ишээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь ...баруун дагзны дэлбэнгийн суурь хэсэг, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруу, доод урууланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 569 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, иргэний нэхэмжлэгч ******* нь хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж гарсан зардал 58000 төгрөгийг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн талаар илэрхийлсэн энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ