Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0212

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд П.О, Л.С, Ц.А, “Т б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Э.

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210101****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102**** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж

Гуравдагч этгээд Л.С, Ц.А, Т.Г, түүний өмгөөлөгч Э.Э, П.О-ын өмгөөлөгч Б.Б, “Х б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, А.Т, М.Б, “Т б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, П.С, Б.Х, Г.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Г, Г.Э, Б.Г нарын өмгөөлөгч М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 119/2024/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210101****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102**** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах,

Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бүртгэсэн Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210101****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102**** дугаар бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн цахим системд зохих боловсруулалт хийж дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Л.С, Ц.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Миний бие Л овогтой С, Ц овогтой А нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-210102**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг Орхон аймгийн улсын бүртгэлийн газарт итгэж Худалдах худалдан авах гэрээ хийж татварын 2% өгч өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Улсын бүртгэгчийн ажилдаа хайхрамжгүй үйлдлээс болж гуравдагч этгээд Л.С, Ц.А нар нь хохирч байна. Иймд захиргааны хэргийн 119/ШШ2025/0004 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд П.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... Нэг: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд” гэнэ, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс Л.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-өндөр сум ** баг Цагаанчулуут * дугаар хороолол 1 байрны 3,13,17,20,21 тоот хаягт байрлах орон сууцууд, Ү-210102**** дугаарт бүртгэлтэй тус байрны зоорины давхрын *,*,*,*,**,** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг салгаж бүртгэсэн бүртгэлүүдийг, мөн дээрх хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахим системд бүртгээгүй хариуцагчийн үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Тухайн тохиолдолд ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хамгаалагдах эрх, ашиг сонирхол бүхий хүмүүсийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, тэдгээрийн тайлбарыг авах шаардлагатай байсан, тодруулбал Л.Б, Б.О нарыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Л.Б-ын бусдыг залилан мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн шинээр гэрчилгээ авч эхнэр, охины хамтаар гуравдагч этгээд болох П.О, Г.Э, Л.С, Ц.А, Б.Г нарт үл хөдлөх хөрөнгийг худалдаалсан бөгөөд энэ үйлдлийн улмаас нэр бүхий хүмүүсийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, хэдэн төгрөгийн болон бусад байдлаар хохирсон эсэх зэргийг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Л.Б шүүхээс битүүмжлэл тавигдсан гэдгээ мэдсээр байж гэрчилгээг гээсэн тул дахин гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гарган хуурамчаар дахин гэрчилгээ авч уг гэрчилгээний дагуу гуравдагч этгээдүүд зарсан. Энэ хууль бус үйлдэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7.д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж заасны дагуу надад учирсан хохиролд 40,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд би Л.Б-ыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.

Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.д “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3.д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, 27.4.4.д “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах”, 27.5.д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасныг зөрчиж хийгдсэн итгэмжлэлээр Г.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийг оролцуулсан байна. Тодруулбал гуравдагч этгээд Г.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1370 дугаартай итгэмжлэлийг Б.О-т олгохдоо Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлөхөөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байна. Иймд шүүх хуралд оролцсон Б.О нь итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр оролцсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дахь хуудаст энэ итгэмжлэлийг анхан шатны шүүх судалсан байна. Энэ нь анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т “Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гурав: Анхан шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 322 дугаартай гуравдагч этгээдийг оролцуулах тухай захирамж гаргаж П.О, Г.Э, Л.С, Ц.А, Б.Г, Б.С, Х б, Т б-ны салбарыг тус тус татан оролцуулсан мөртлөө 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 331 дугаартай захирамжаар дахин Б.С-г гуравдагч этгээдээр оролцуулахаар захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Т б” ХК-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0004 тоот шийдвэр нь хангаагүй байна.

Учир нь Т б нь иргэн Г.Э, Б.Н нартай 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр МN060034130601853032 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нарт 77,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн.

Мөн дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн Ү- 210102**** дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг, Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны * тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно.

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулах үед буюу зээд олгох үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө Б.О-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд зээлдэгч Г.Э, Б.Н нар нь зээлийн санхүүжилтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Одоогийн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө Т б-ны MN060034130601853032 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан бөгөөд Т б нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдээгүй, энэ талаар банк мэдэх боломжгүй байсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгчтэй гэрээг байгуулсан.

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 156 дугаар зүйл “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж заасны дагуу байгуулагдсан хуульд заасан шаардлагыг хангаж гэрээг байгуулж барьцааны эрх Т б-д үүссэн болно.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж зааснаар банк тухайн тохиолдолд шударга эзэмшигч байх бөгөөд мөн хуулийн 154.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна” гэж зааснаар аливаа гуравдагч этгээдийн хувьд банк нь давуу эрхтэй байх юм.

Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Т б-ны барьцааны эрхийг хөндөж байх бөгөөд барьцааны эрхтэй холбоотой дүгнэлтийг шүүх хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болсноор хуульд заасан шаардлагыг хангасан хэлцлийн дагуу шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч болон барьцаалагчийн хууль ёсны эрх ашигт шууд хамааралтай асуудал бөгөөд энэ талаар хэрхэх талаар дурдаагүй нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн байна.

Мөн дээрх шийдвэр гарахад нөлөөлсөн шалтгаант холбоо нь Улсын байцаагчийн эс үйлдэхүйтэй холбоотой байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар захиргааны ажилтны хууль бус үйлдэлтэй холбоотой үйлдлээс шалтгаалсан хохирлын талаар дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0004 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр бүртгэсэн үйлдлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Т.Г-ийн өмгөөлөгч Э.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад: “Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй, ... * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн Ү-210102****, Y-210102****, Y. 210102***, Y-210102****, Y-210102****, Y-210101****, Y-210102****, Y-210102****, Y- 210102****, Y-210102****, Y-210102**** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах,

Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү- 210102**** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй, ... * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахим системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" гэж тодруулж, дээрх шаардлагуудаа дэмжиж оролцов” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэх зэрэг гуравдагч этгээдийн эдлэх эрхийг заасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага “... Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны авто зогсоол, орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, Л.Б-ын Улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгуулах”-ын хүрээнд буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд явуулсан, энэ хүрээнд холбогдох нотлох баримтууд цуглуулсан, нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу энэ талаар хэргийн бусад оролцогчдод албан ёсоор танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсхүл хэргийн бусад оролцогчдод тайлбар болон нотлох баримт гаргах боломжоор хангах үүрэгтэй.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч “Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дүгээр баг Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй,.. * дүгээр байрны зоорины давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахим системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэсэн. Шүүхийн шийдвэрт ч шүүх хуралдаанд шаардлагаа тодруулсан нь энэ тусгалаа олсон.

Шүүхэд нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээ “... Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг Цагаанчулуут * дугаар хороолол, * дүгээр байрны авто зогсоол, орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, Л.Б-ын Улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгуулах” гэж тодорхойлсон, харин 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “... шилжсэн бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу дээрх бүртгэлүүдийг хүчингүйд болгож өгнө үү” гэж нэхэмжлэлээ бүхэлд нь тодруулж байсан бөгөөд үүнээс ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлд зөвхөн хуулийн заалт 106.3.1, 106.3.4 гэж бичсэн нь тэр үндэслэлээр маргаж байна гэсэн үг биш, шүүх хуралдаанд тодруулсан гэх 106.3.4-д зааснаар шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь байхгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Эндээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэргийн бусад оролцогчдод нэхэмжлэлийн шаардлага нэмж өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй, улмаар өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34, 52, 56 дугаар зүйлүүдэд тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн “Л.Б-ын Улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгуулах” гэсэн шаардлагыг “...үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахим системд бүртгээгүй улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн энэ шаардлагаа зөвхөн тодруулсан, өөрчлөгдөөгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй ээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж, 105 дугаар зүйлийн 105.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж тус тус хуульчлан заасан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж эхлээд удаагүй, ажлын цаг дуусаагүй, шөнийн цаг эхлээгүй, хэргийн оролцогч болон бусад оролцогч нарт зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй /бичлэгээс ч энэ нь тодорхой харагдах байх/, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсан. Завсарлуулсан явдал нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурдаагүй нь мөн дээрх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ” гэж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь материаллаг болон процессын шинжтэй эрх зүйн хэм хэмжээг хуулийн агуулга, зорилтод нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэх эрхтэй боловч хуулиар тогтоосон бүх журмыг ягштал баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт болно. /Улсын дээд шүүхийн тогтоолоос иш татав/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэстэй.

6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-ээс 6.4 хүртэлх дүгнэлтийг үндэслээд шүүх нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад хууль бусаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.7-д “Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн хуулийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн болох нь тус тус тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа 6.8-д “... шилжилт хөдөлгөөнд хориг тавьж битүүмжилсэн болохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үйлдлийг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй цахим системд холбогдох мэдээллийг оруулж бүртгэлийг түдгэлзүүлээгүй /боловсруулалт хийгээгүй/ хууль бус эс үйлдэхүй үйлдсэн болох нь” тогтоогдсон байна гэжээ.

Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол үйлдэж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь хууль ёсны дагуу бүртгэгдсэн гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, цахим системд боловсруулалт хийгдээгүй, бүртгэлийг түдгэлзүүлээгүй байхад Улсын бүртгэгчийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10-т заасан хориглосон зүйлийг хийсэн гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

6.4. Гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг удаа дараа хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүх хүлээн аваагүй юм.

Орхон аймаг Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2425001850572 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд “... үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх мэдээллийг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй цахим системд бүртгэж, хязгаарлалт тогтоохгүйгээр Л.Б-т дээрх эд хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулах замаар шилжүүлж захиран зарцуулахад давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан”, мөн Орхон аймаг Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаар Прокурорын зөвшөөрлөөр энэ захиргааны хэргийн маргаан бүхий бүртгэлтэй холбоотой бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн бөгөөд одоо ч энэ арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа.

Эрүүгийн хэрэг нь улсын бүртгэгчийн гэм бурууг тогтоохын тулд түүний үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг хянаж дүгнэх учиртай. Иймээс ч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ч эдгээр бүртгэл, түүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар шийдвэрлэгдэх тул Захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байсан гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, энэхүү захиргааны хэргийн хувьд “бусдад шилжүүлсэн бүртгэл нь хууль бус” гэж тогтоох нь маргааны зүйлийн үндэслэл байх ба эрүүгийн хэргийн хувьд ч маргаан бүхий бүртгэлтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэрхэх эсэх талаар шийдвэрлэх тул дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Т.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...7.1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, захиргааны байгууллагыг бүхэлд нь буруутгаж, үйлдэл, эс үйлдлийг нь хууль бус гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, маргаан бүхий захиргааны акт гэж нэрлээд өмчлөх эрхийг хөндсөн гэх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны ямар үйл ажиллагааны ямар хэлбэрийн улмаас эрхээ хэрхэн зөрчигдсөнөө зөв тодорхойлоогүй гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч “...тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад байгаа нь үндэслэл муутай, ямар субъектийн хэзээ хийсэн ямар бүртгэлээс болж хэрхэн эрхээ зөрчигдсөн болохоо зөв тодорхойлоогүй.

7.2. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд улсын бүртгэгч Э.О гэж субъектийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн алин болохыг тодорхойлоогүй үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзсэн боловч шүүхээс шийдвэрлэхдээ улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон, улсын бүртгэгч Э.О мөн эсэхийг тодорхой дурдаагүй. Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал үүссэн байхад уг захиргааны хэргийг түдгэлзүүлээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

7.3. Нэхэмжлэгч “Э” ХХК улсын бүртгэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрхээ хэрхэн зөрчигдсөн болохоо хэзээ мэдсэн болох нь тодорхой бус, улсын бүртгэгчийн ямар үйлдэл, эс үйлдэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шатанд эрхийг нь зөрчсөн үү, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд зөрчсөн гэдгийг тодруулаагүй, шүүх шийдвэртээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан байна, эрх бүхий байгууллагын ямар шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхэд халдах талаар шийдвэртээ огт тусгаагүй нь үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй.

7.4. Хариуцагчийн хариу тайлбартаа “улсын байцаагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудал”, “улсын байцаагч дүгнэсэн”, “хориг ороогүй асуудал 2024 онд шалгалтаар тогтоогдсон” гэж дурдсан байхад шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээр улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон нь шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

7.5. Хариуцагч хариу тайлбартаа улсын бүртгэгчийн буруутай үйлдэл/ эс үйлдэл/-ийн улмаас учирсан хохирлыг Л.Б хариуцах ёстой гэж дурдсан боловч эсрэгээрээ улсын бүртгэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр хуульд заасан.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Орхон аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0004 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210101****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102****, Ү-210102**** дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн цахимд системд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Ингэхдээ нэхэмжлэгчээс “... “Э” ХХК нь Л.Б нарт холбогдуулан 2.318.916.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасны дагуу хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоолгох хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32021/10275 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэн, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зогсоосон, ... Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1221 дугаартай албан бичгээр иргэн Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг Цагаанчулуут баг, * дугаар хороолол, * дүгээр байрны зоорийн давхар 1, 4, 8, 11, 15 дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах * дүгээр байрны *, **, **, **, ** тоот орон сууц зэрэгт шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан болохыг мэдэгдэж хариу ирүүлсэн, ... төлбөр төлөгч Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг Цагаанчулуут баг, * дугаар хороолол, * дүгээр байрны зоорийн давхар 1, 4, 6, 8, 11, 15 дугаар авто зогсоол, мөн хаягт байрлах * дүгээр байрны *, **, **, **, ** тоот орон сууцыг Улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн үйлдэл болсон, ...Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хууль зөрчиж бүртгэл хийснээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01619 дугаар магадлалаар Л.Г, Л.Б нараас 1.102.660.000 төгрөг гаргуулж, “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биелэгдэх боломжгүй болж, битүүмжилсэн хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүйгээс төлбөрөө авч чадахгүйд хүрч байна. Мөн Л.Б-ын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум **-р баг, Цагаанчулуут * хороолол, * дүгээр байрны зоорийн давхарт 1, 4, 6, 8, 11, 15 тоот авто зогсоол, мөн хаягт байрлах * дүгээр байрны *, **, **, **, ** тоот орон сууцуудыг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан боловч боловсруулалт хийгдээгүй байхад дээрх эд хөрөнгүүдийг тоот бүрээр салгаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

2.3. Анхан шатны шүүх “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн хуулийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн, ... хариуцагч нь улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой, бүрэн гүйцэт, хууль журмын дагуу бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлэн бүртгэсэн, ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 /Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана/, 29.1.5 /мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа/ дэх хэсэгт зааснаар Л.Б-ын өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин маргаан бүхий бүртгэлүүдийг бүртгэсэн” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Э” ХХК-иас иргэн Л.Б, Л.Г нарт холбогдуулан                          2 318 916 000 төгрөг гаргуулахаар маргасан байх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/10275 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан 69.1.3-д зааснаар хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн болох 2 318 916 000 төгрөгийн эд  хөрөнгийг хариуцагч тус бүрт хариуцуулан битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шийдвэрлэж, уг захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны *, **, **, **, ** тоот хаягт байрлах орон сууцнууд, мөн хаягт байрлах эрхийн улсын Ү-210102**** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, **-р баг, Цагаанчулуут *-р хороолол, * дүгээр байрны зоорийн давхрын *, *, *, *, **, ** дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, тусгай тэмдэглэл хийх талаар албан бичиг хүргүүлсэн байх боловч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн цахим системд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг түдгэлзүүлж, холбогдох мэдээллүүдийг оруулаагүй болох нь тогтоогдож байна.

2.5. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхэд хязгаарлалт хийхийг хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсээр байхад холбогдох бүртгэлийг хийхгүйгээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд нарт шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д нийцэхгүй. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэгэнт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад улсын бүртгэлийн байгууллага холбогдох бүртгэлийг цахим системд оруулаагүй нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.6. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Б-ын нэр дээр бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулах замаар шилжүүлж захиран зарцуулахад давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаарх улсын бүртгэгчид холбогдох эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бусдад шилжүүлсэн хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг дүгнэж шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.7. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг “гуравдагч этгээд” гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч компаниас иргэн Л.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд нарт шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдуулан ийнхүү маргаж буй энэ тохиолдолд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд иргэн Л.Б, Б.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэг байдлаар хөндөгдөнө гэж үзэхээргүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн татан оролцуулжээ.

2.8. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянахгүй бөгөөд гагцхүү захиргааны тодорхой үйл ажиллагаа хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэх замаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд шүүх Л.Б-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад гуравдагч этгээд нарт шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх тул гуравдагч этгээд “Т б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-210102**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Т б-ны барьцааны эрхийг хөндсөн байх бөгөөд барьцааны эрхтэй холбоотой дүгнэлтийг шүүх хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.9. Нэмж дурдахад гуравдагч этгээд нараас “хуульд заасан шаардлагыг хангасан хэлцлийн дагуу шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч болон барьцаалагчийн хууль ёсны эрх ашигт шууд хамааралтай асуудал бөгөөд үүнийг хэрхэх талаар дурдаагүй нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн” гэх боловч нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэлд өөрчлөлт оруулсан болох нь илэрхий тогтоогдож буй энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим яригдахгүй. Гагцхүү хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах юм.

2.10. Гэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн болоод биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг тул иргэний журмаар хохирлоо шаардах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй.

2.11. Харин “шүүх хэргийг хянан хэлэлцэж эхлээд удаагүй, ажлын цаг дуусаагүй, шөнийн цаг эхлээгүй, хэргийн оролцогч болон бусад оролцогч нарт зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсан” гэх давж заалдах гомдлын хувьд дээр дурдсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, тэрчлэн гуравдагч этгээдүүд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “гуравдагч этгээд Б.С-г дахин гуравдагч этгээдээр оролцуулахаар захирамж гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмж өөрчилсөнтэй холбоотойгоор тайлбар гаргах боломж олгоогүй, өөрчилсөн шаардлагын үндэслэлийн хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй” гэх гомдлуудын хувьд, шүүх Б.С-г өмнө гуравдагч этгээдээр татсан талаар захирамж гаргасан атлаа дахин татсан, мөн нэхэмжлэгч нь өөр хоорондоо харилцан хамаарал бүхий асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн төдийгүй шүүх хуралдаанд оролцогчид биечлэн оролцож, хариу тайлбаруудаа өгсөн байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд П.О, Л.С, Ц.А, “Т б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Э.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд П.О, Л.С, Т.Г, “Т б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН