Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023         04          19                                     2023/ШЦТ/40

       

       *******О*******ГО******* У*******СЫ******* *******ЭРИЙ******* Ө**************ӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 *******арийн бичгийн дарга                            Б.*******

 Улсын яллагч                                               Д.А

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

*******онгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., эхнэр, ................хүүхдийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, хороолол, дугаар байрнытоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............оны ............дүгээр сарын ...........-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...........дүгээр зүйлийн ........дэх хэсэгт зааснаар ............... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, овгийн *******-н *******  /РД:............../.

******* нь ...........оны .......дугаар сарын ...........-нд шилжих шөнө ........... цагийн орчимд *******ийслэлийн ******* дүүргийн хороонд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн төвийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******.*******-н “таны гэр хаана байдаг вэ?, гэрт чинь хүргэж өгье” гэж хэлснийг эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь зүүн гарараа нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙ*******ОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ..........оны .......дугаар сарын ........-ний орой эмнэлгийн хашааны ард ганцаараа 0.5 граммын “Соёрхол” нэртэй архийг уусан бөгөөд нэг ухаан ороход цагдаа намайг гавлаад зодож байсан. Тухайн үед болсон зүйлийн заримыг санахгүй байгаа. *******иний эрүү янгинаж өвдөөд юм идэж чадахгүй болсон. Би цагдаагийн албан хаагчийг цохьсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн  42-43, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ...........оны .......дугаар сарын .........-ний өдрийн ......цагаас шөнийн ...........цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хороонд дэд ахлагч *******-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад “...........”-аас “******* дүүргийн  дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд сандал дээр биеэ удирдан авч явах чадваргүй иргэн байна” гэсэн дуудлага мэдээлэл ........ цаг .......... минутын орчимд ирүүлснийг очиж шалгахад саарал цамцтай, саарал малгайтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн дүүргийн Эрүүл мэндийн төвийн урд талын усан оргилуурын хажуу талын сандал дээр сууж байсан. Тухайн иргэний зүүн шанаа хэсэг нь хавдсан байсан. Би тухайн эрэгтэй хүн дээр очоод “таны гэр хаана байдаг вэ, гэрт чинь хүргэж өгье” гэхэд тэр эрэгтэй хүн “чи цагдаа юу” гэхээр нь “тиймээ би цагдаа байна” гэж хэлтэл шууд сандал дээрээс босож ирээд гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохьсон бөгөөд Хүчитбадгарын хамтаар биеийн хүч хэрэглэн гавласан. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх явцад шаардлага эсэргүүцэж цохих гэж дайрч удаа дараа довтолсон. *******иний доод уруулын дотор болон гадна хэсэгт язарсан зулгаралт шарх үүссэн. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү”...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

*******өрдөн байцаалтад гэрч *******-н мэдүүлсэн: “...тухайн иргэнээс д/а ******* нь “гэрийн хаяг хаана вэ? хүргээд өгье” гэж асуухад хариулахгүй байсан тул таньдаг хүнийхээ гар утасны дугаарыг өгөөч гэхэд тэр иргэн мэдэхгүй гэж хариулсан. Тэр үед тэр иргэний ард талд нь гараад зогсож байсан бөгөөд нөгөө иргэн “та нар цагдаа юм уу” гэж асуухад нь бид хоёр цагдаа байна, таныг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэр үед д/а ******* хэлтсийн жижүүр лүү гар утсаар яриад зогсож байтал нөгөө иргэн сандал дээрээс босож ирээд баруун гараараа салаавч өгөөд зүүн гараараа *******-н уруулын доод хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд өөрөө газар уначихсан бөгөөд босох гэхэд нь би очоод гарыг ард нь гавласан. Уг асуудал энгэрийн камерт бичигдсэн байгаа. Тухайн иргэн албаны машинд явж байхдаа ч зүй буй харьцаж хөлөөрөө машины урд хэсэг рүү өшиглөөд хараалын үг хэллэг хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09шэ/381 дугаартай дүгнэлтэд: “*******.*******-н биед доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 25-26/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09шэ/392 дугаартай дүгнэлтэд: “*******-н биед баруун гарын шууны гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 30-31/,

              ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын ......оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар “цагдаагийн дэд ахлагч *******-н *******-г *******ийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 02 дугаар сарын 23-ны өдрөөс тус тасагт хороо хариуцсан цагдаагийн албан тушаалд томилсугай” гэжээ. /хх-ийн 75/

              Цагдаагийн үнэмлэхний хуулбар, албан тушаалын тодорхойлолтоор “...*******.******* нь ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цагдаа үнэмлэхний дугаар А-0011809, олгосон огноо 2022.02.24-ний өдөр хүчинтэй хугацаа 2024.05.01” гэжээ. /хх-ийн 76-81/

             ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга Б.Э-н 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр баталсан Эргүүл постонд ажиллах алба хаагч нарын хуваариар “д/а *******.******* 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагаас 01 цагийн хооронд явган эргүүлийг ******* дүүргийн 1 дүгээр хороо, “Гэрэл” төв, “*******” баар, Баялаг хороололоос Эрүүл мэндийн нэгдэл, орой 21 цагаас Титэм, *******андал хотхон хэсэгт хяналт тавих” гэжээ. /хх-ийн 82-83/

              Хохирогчийн нүүр, уруул хэсгийн дотор талыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84/

              Цагдаагийн албан хаагч д/а *******.*******, ******* нарын илтгэх хуудсаар “******* овогтой ******* нь биеэ авч явах чадваргүй байсныг 103 төвд дуудлага өгч үзүүлэх гэсэн боловч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж д/а *******.******* миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиж сэтэлсэн болно. Уг иргэнийг 01 цаг 00 минутад 2-120-д хүлээлгэн өгч эрүүлжүүлэв” гэжээ /хх-ийн 88/

              *******өрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Бүртгэлийн 220400177 дугаартай гомдол мэдээлэлд CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хх-ийн 06/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “******* дүүргийн Цагдаагийн хэлтэсийн хороо хариуцсан цагдаа *******-н энгэрийн камерын 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 25 минутын бичлэгт үзлэг хийхэд “******* дүүрэг 1 дүгээр хороо Эрүүл мэндийн нэгдлийн урд талд байх усан оргилуурын хажуу талын сандал дээр сууж байсан саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн кепгэн малгайтай архи, согтууруулах ундааны зүйл ууж согтсон эрэгтэй хүн ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******.*******-н “та гэрийн хаяг, нэрээ хэлээрээ” гэх асуултууд тавьж байхад нь тус эрэгтэй хүн сандал дээр сууж байгаад босож ирэн баруун гараараа хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******.******* руу салаавч гаргаад нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохиж байгаа дуут дүрс бичлэг үлдсэн байна .....” гэжээ /хх-ийн 07/

              Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаартай “*******-н *******/РД:................1/-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай” гэх тогтоол /хх-ийн 110/

              Иргэний үнэмлэхний болон байнга оршин суух хаягийн лавлагаагаар “...регистрийн дугаартай овгийн *******-н ******* нь ******* дүүрэг 1 дүгээр хороо, *******аран хороолол, 82А байрны 8 тоот” гэжээ.  /хх-н 47, 73/,

   Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын **************БГ-ын лавлагаа санд урьд 1 удаа ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 49/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч цагдаагийн дэд ахлагч *******.*******-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 123/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар ..........оны ............дугаар сарын ............-нд шилжих шөнө .......цагийн үед *******ийслэлийн ******* дүүргийн .........дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******.*******-н “таны гэр хаана байдаг вэ?, гэрт чинь хүргэж өгье” гэж хэлснийг эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би цагдаагийн алба хаагчийг цохьсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******.*******-н “тухайн иргэн сандал дээрээс босож ирээд гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, гэрч *******-н “...тухайн үед д/а ******* хэлтсийн жижүүр лүү утсаар яриад зогсож байтал нөгөө иргэн сандал дээрээс босож ирээд салаавч өгөөд д/а *******-н уруулын доод хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлэг, хохирогч *******.*******-н доод уруулын дотор салстад зулгаралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №09шэ/381 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураасан дуу, дүрсний бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бол” гэх үндсэн шинжийг зааж өгсөн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албанны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ. 

            “Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.

 Хэрэгт авагдсан ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №Б/18 дугаар тушаалаар хохирогч *******.*******-г ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн *******ийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаагийн албан тушаалд томилсон болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.  

*******өн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаарЦагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-дЦагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 49.1-дцагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1-д “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн болгэж тус тус заасан байдаг.

*******.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлж байсан нь ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан эргүүл постонд ажиллах алба хаагч нарын хуваариар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч *******.*******нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг ******* дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cидиг хэрэгт хавсарган үлдээх” гэсэн,

Шүүгдэгчээс “торгуулийн ял оногдуулж, торгох ялыг урт хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

******* нь “урьд .........удаагийн ял шийтгэлтэй, ам бүл .............., .............хүүхдийн хамт амьдардаг, ..................” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................оны ............. дүгээр сарын .........-ны өдрийн...........дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг торгуулийн ялаа төлж барагдуулсан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна. /хх-н 54-57, 110/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Учир нь ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ялаа эдэлж дууссан боловч тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн болон гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй болно.

*******өн хохирогч *******.******* нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй болно.

Иймд шүүгдэгч *******-д хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, *******-н хувийн байдлыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дуут дүрс бичлэг бүхий 1 ширхэг DVR (Сиди)-г хэрэгт хавсарган үлдээх зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн *******-н *******-д 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ******* дүүргийн  дүгээр хороо, , байрны тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ******* дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг *******-д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах болон “*******онгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар *******өрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цагаан өнгийн дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг DVR (Сиди)-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******.*******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГА*******АГЧ,  ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАЙГА**************АА