Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1340

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Зенит интелиженс корпорэйшнз ХХК болон Д.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г цуцалж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 18 дугаар байрны 1 дүгээр орж, 8 дугаар давхрын 32 тоот, 3 өрөө, 67,6 м.кв талбай бүхий орон сууцнаас хариуцагч Д.Эрдэнэбатыг гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Перениал холдингс ХХК-иас 28,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Эрдэнэбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 863,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид 863,370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Перениал холдингс ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.