| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 102/2018/03629/И |
| Дугаар | 122 |
| Огноо | 2019-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 122
| 2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03798 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах “Айзава монгол” ХХК /РД: 5327407/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин байрлах “Винс конкрейт” ХХК /РД: 5783518/-т холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,822,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Айзава Монгол” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Винс конкрейт” ХХК нь нэхэмжлэгчээс 31 934 100 /гучин нэгэн сая есөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг худалдан авсан бөгөөд үүнээс 16 111 860 /арван зургаан сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун жаран/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 15 822 240 /арван таван сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагны үлдэгдэл төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн байсан бөгөөд хариуцагч нь хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 720 000 төгрөгийг төлсөн түүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас Бетон зуурмагны үлдэгдэл төлбөр болох 15 822 240 /арван таван сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг. Улмаар хариуцагчид бетон зуурмаг нийлүүлсэн. Төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй. 2016, 2017 онуудад тээврийн үйлчилгээ үзүүлсэн байдаг. Үүний хөлснөөс төлбөрийг суутгаж явдаг. 16 111 860 төгрөгний тээвэр хийж өгсөн тул 31 934 100 төгрөгнөөс хасахаар 15 822 240 төгрөг болно. Үүнийг 2017.9.2-с хойш төлөөгүй. Тооцоо нийлье гэхээр тооцоо нийлдэггүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй харилцан итгэлцлээр явж байсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Талуудын хооронд бетон зуурмаг авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь бетон нийлүүлсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Тооцоон дээр л маргаж байна. Хариуцагч нь өөрийн тооцоог баримтаар гаргаж өгөх ёстой байсан боловч баримтгүй тул үндэслэлгүй тайлбар хэлж байна гэв.
Хариуцагч “Винс конкрейт” ХХК-ний төлөөлөгч Н.Батбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Айзава Монгол” ХХК нь манай компаниас 15,822,240 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч тал бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмжээн дээр алдаатай тооцоо гаргасан байна. “Винс конкрейт” ХХК 15,822,240 төгрөгийг биш 8,862,940 төгрөг төлөх үлдэгдэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,959,940 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 31,934,100 төгрөгийн бүтээгдэхүүн биш 24,974,160 төгрөгийн бүтээгдэхүүн авсан болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Айзава Монгол” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,822,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Винс конкрейт” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,862,940 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 6,959,940 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, улмаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байх тул хариуцагч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан бетон зуурмагийн санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Уг баримт нь тухайн өдөр худалдсан бетон зуурмагийн хэмжээг нэмэгдүүлэх замаар бичигдсэн баримт бөгөөд өдөр тус бүрээр нэмбэл нийт 195 м3 бетон зуурмаг нийлүүлсэн байна. Харин нэхэмжлэлийн үндэслэлийг тооцсон харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх тооцоогоор 30,374,000 төгрөгний бетон зуурмаг нийлүүлсэн гэжээ. Уг тооцоонд тусгагдсан 1,560,000 төгрөгний авлага нь бетон зуурмагийн төлбөрт хамааралгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй тооцоо байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Дээрх санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдсон 195 м3 бетон зуурмаг нь тус бүр болон нийт хэдэн төгрөгөөр худалдагдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зохигчид бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй, өөр баримтгүй гэж тайлбарласан.
Эдгээрээс нь нэхэмжлэгч нь нийт 238 м3 бетон зуурмаг худалдсан гэсэн боловч 195 м3 нь баримтаар нотлогдсон, үлдэх хэсэг нь нотлогдоогүй. Мөн худалдсан бетон зуурмагын 1 м3-г хэдэн төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаар баримтгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан тооцооны зарим хэсэг нь нэхэмжлэлийн үндэслэл болох бетон зуурмаг худалдах худалдан авах хэлцэлд хамааралгүй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч нь нийт 24,974,160 төгрөгний үнэ бүхий бетон зуурмаг хүлээн авсан талаар маргаагүй тул үүнээс нэхэмжлэгчийн төлбөр хийгдсэн болохыг зөвшөөрсөн 16,111,860 төгрөгийг хасвал 8,862,300 төгрөг болно. Гэвч хариуцагч нь 8,862,940 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД