Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энх-Эрдэнэд холбогдох 2332000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч аврагч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандан 85 тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын Зүүнхараа дахь цэрэгжүүлсэн хамгаалах ангид паркийн харуул ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Тариаланч овогт Эрдэнэбатын Энх-Эрдэнэ/рд:МЗ96022411/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын  3 дугаар баг, Гандан 85 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа бүхий хүн болох эхнэр Х.Сэлэнгийг “Чи өөр хүнтэй болсон юм биш үү” гэх шалтгаанаар түүнийг үсдэж унаган гараараа удаа дараа цохиж тэлээгээр ороолгож, хөл рүү нь өшиглөж түүний биед хамрын ясны хугарал, тархи доргилт, уруулын дотор дээд хэсэг язарсан зүүн нүдний зовхи зүүн чих хамар уруул эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун гарын сарвуу, зүүн бугуй, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт толгой хуйх дух хамар цээж, баруун гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, толгойн хуйх, дух хамар цээж, баруун зүүн гарын сарвуу зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би цагдаа дээр үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2332000000030 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Х.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Нөхөр Энх-Эрдэнэ бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байгаад дундаасаа нэг хүүхэдтэй, гэр бүлийн баталгаа байхгүй. Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би 16 цагийн үед зах явж ирээд гэр рүүгээ харьсан. Тэндээсээ урагшаа ээжийн гэрээс хүүхдээ авч ирээд галаа түлээд гэртээ байж байтал манай нөхөр Энх-Эрдэнэ гэрт орж ирсэн. Тэгээд буйдан дээр очоод намайг наашаа суу гэхээр нь би чадахгүй гэтэл намайг гараас чирээд буйдан дээр суулгасан. Суулгаад шууд намайг алгадсан, үргэлжлүүлээд намайг үсдэж байгаад цохиод хажууд миний тэлээ байсан тэрийг аваад намайг маш олон удаа ороолгож, тэр хоорондоо намайг пиздаа гичий гэх мэт үгсээр доромжилж зодож байсан. Мөн миний шилбэ рүү өшиглөө байсан. Намайг 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл 2 цаг гаруй тасралтгүй зодсон. Миний гар утсыг эвдээд ээжийн гэр рүү нүүрс аваачиж өгөх гээд гарсан.Тэгээд би хажуу айл руу гүйж очоод ээж рүү залгаж намайг зодсон талаар мэдэгдсэн. ...Нөхөр Энх-Эрдэнэ, би, манай охин Амин-Эрдэнэ нар байсан. Өөр хүн байгаагүй ээ ...2022 оны зун намайг зодож байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад  хандаад шүүхийн шийдвэрээр 7 хоногийн баривчилгаанд орж байсан. ...Намайг тэлээний төмөр арлаар нь маш олон удаа миний толгой  бие рүү ороолгосон. Өөр зүйл ашиглаагүй гар хөлөөрөө л нүүр лүү цохиод байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 6-7 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Манай эхнэр Сэлэнгэ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найзуудын хамт гадуур гарснаас болж маргаан эхэлсэн. Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нь би хоёр хүүхдээ хадмын гэр рүү нь явуулчихаад гэртээ сууж байтал гаднаас манай эхнэр, охин Амин-Эрдэний хамтаар 16 цаг өнгөрч байхад орж ирсэн. Орж ирэхээр нь би эхнэрээс миний жолооны үнэмлэхийг харсан уу гэтэл манай эхнэр Сэлэнгэ “байж л байгаа биз дээ наана чинь “ гэж хэлсэн Би хайгаад олсонгүй ээ чи сүүлд далд хийсэн биз дээ санахгүй бол яах гэж далд хийдэг юм гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Би эхнэрээ чи дандаа болж бүтэхгүй хүмүүстэй найзалж нөхөрлөдөг тэгж хэлээд би эхнэр Сэлэнгийг ор руу түлхэж унагасан. Тэгээд хувцас тохдог цагаан өнгийн уяагаар эхнэрийн дал хэсэг рүү 4-5 удаа ороолгосон. Миний барьж байсан уяаг Сэлэнгэ надаас булааж аваад буцаж суугаад хэсэг юм ярилцсан. Чи байнга гардаг би гарч ордоггүй биз дээ гээд маргалдаж байгаад манай эхнэр “чамтай чамгүй би найзуудтайгаа амьдарч чадна чи явах мөрөөрөө яв” гэж хэлхээр нь би өөрийн зүүж явсан хар өнгийн тэлээгээр бие рүү нь 6-7 удаа ороолгосон. Тэгээд би болиод оройхон айлаас худалдаж авсан нүүрсээ буцааж өгөх гээд гэрээс гарсан. Буцаад гэр рүүгээ явж байтал хадам ээж манай эхнэрийг аваад эмнэлэг явж байсан. Тэгээд би гэртээ ороод амарсан. Маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. ...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 1 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 2-3 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №692 дугаартай хуудас/хх-ийн 13 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №57 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1. Х.Сэлэнгийн биед хамрын ясны хугарал тархи доргилт, уруулын дотор дээд хэсэг язарсан, зүүн нүдний зовхи, зүүн чих хамар, уруул, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун гарын сарвуу, зүүн бугуйн зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, толгойн хуйх, дух, хамар, хацар, цээж, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно.

             3.хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэгт орохгүй болно.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 10-12 дугаар хуудас/

             Хохирогч Х.Сэлэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн гэрэл зураг/хх-ийн 34-36 дугаар хуудас/

Хохирогч Х.Сэлэнгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/хх-ийн 52 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 53 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  Э.Энх-Эрдэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандан 85 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Х.Сэлэнгийг жолооны үнэмлэх гаргаж өгсөнгүй гэх шалтгаанаар өмдний тэлээ, хэтсийн уяа болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож хамрын ясны хугарал тархи доргилт, уруулын дотор дээд хэсэг язарсан, зүүн нүдний зовхи, зүүн чих хамар, уруул, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун гарын сарвуу, зүүн бугуйн зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, толгойн хуйх, дух, хамар, хацар, цээж, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: ...Хохирогч Х.Сэлэнгийн мэдүүлэг/Хх-ийн 6-7 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №57 дугаартай дүгнэлт/Хх-ийн 10-12 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №692 дугаартай хуудас/хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Х.Сэлэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн гэрэл зураг/хх-ийн 34-36 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг буюу эхнэр Х.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Х.Сэлэнгийн эрүүл мэндэд учирсан хамрын ясны хугарал тархи доргилт, уруулын дотор дээд хэсэг язарсан, зүүн нүдний зовхи, зүүн чих хамар, уруул, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун гарын сарвуу, зүүн бугуйн зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, толгойн хуйх, дух, хамар, хацар, цээж, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

            Хохирогч Х.Сэлэнгэ нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандан 85 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Х.Сэлэнгийг жолооны үнэмлэх гаргаж өгсөнгүй гэх шалтгаанаар өмдний тэлээ, хэтсийн уяа болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож хамрын ясны хугарал тархи доргилт, уруулын дотор дээд хэсэг язарсан, зүүн нүдний зовхи, зүүн чих хамар, уруул, эрүү, хүзүү, нуруу, цээж, баруун гарын сарвуу, зүүн бугуйн зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, толгойн хуйх, дух, хамар, хацар, цээж, баруун, зүүн гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч Э.Энх-Эрдэний гэмт үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

           

            Иймд шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тариаланч овогт Эрдэнэбатын Энх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд оногдуулсан 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Сэлэнгэ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Энх-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ