| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/00738/И |
| Дугаар | 887 |
| Огноо | 2019-03-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 887
| 2019 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2019/00887 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* хотхонд өөрийн байранд оршин байрлах “*******” ХХК /РД:/-д холбогдох
117,163,018 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., Б., хариуцагчийн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “т баригдах усан бассейнын тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах гэрээ”-г “*******” ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд заагдсан ажил үүрэг гэрээний 6 дугаар зүйлд заагдсаны дагуу гэрээ байгуулснаас хойш 3 cap 2 долоо хоногийн хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дотор гүйцэтгэгдэх ёстой байсан. Гэтэл ‘*******”-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй үйлдлээс болж манай компанид их хэмжээний хохирол үүсээд байна. Гэрээний дагуу гэрээ байгуулсан даруйд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний нийт дүнгийн 50% болох 14,480$ /амдоллар/ буюу тухайн үеийн ханшаар 34,665,120 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нийт гэрээний дүнгийн 30% болох 8687,7$ /амдоллар/ буюу тухайн үеийн ханшаар 20,850,480 төгрөгийг 130 тонн МАК-425 маркийн цементээр олгосон.Тухайн үед МАК-425 маркийн цементийг 1 тонн тутмыг 160,388 төгрөгөөр тооцсон. “*******" ХХК-нь дээрх төлбөрийг хүлээн авсан боловч ажил, үүргээ гүйцэтгээгүй. Бидний зүгээс төлбөрөө буцаан авахаа мэдэгдэж удаа дараа уулзаж шаардаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд хандах болсон талаарх мэдэгдлийг “*******” захирал Х.ад гардуулсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал Х.тай уулзаж, шаардлагаа мөн тавьсан, 130 тонн МАК-425 маркийн цементийг хүлээн авсан гэдгээ баталгаажуулж гарын үсэг зурж өгсөн. Гэвч “*******” ХХК-нь төлбөр төлөхгүй байсаар өдий хүрсэн. Манай компани “*******” ХХК-ийн буруутай үйлдлээс болж усан бассейны үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон /цаг хугацаа ихээр алдсан/-ы улмаас дахин зураг төсөл хийлгэж, усан бассейны зориулалтыг өөрчлөн өөр зориулалтаар ашиглахаар болсон болно. Манай компани “*******” ХХК-д нийт гэрээний үнийн дүнгийн 80% болох 23,167.20$ ам.доллар буюу одоогийн ханшаар 61,022,405 төгрөгийг гэрээнд заагдсан нөхцөлүүдийн дагуу шилжүүлсэн. Энэхүү төлбөр дээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцоход алдангийн хэмжээ 56,140,613 төгрөг болж байна. Энэхүү алдангийг гэрээт ажлыг хүлээлгэж өгөх өдрөөс эхлэн 2019 оны 1-р сарын 31-нийг хүртэл тооцвол 184 хоног болж байна. Иймд манай компанийн “*******” ХХК-д шилжүүлсэн 61,022,405 төгрөг, алданги 56,140,613 төгрөг, нийт 117,163,018 төгрөгийг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу “*******” ХХК-иас гаргуулж, манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.4.15-нд Зайсанд усан бассейны тоноглол нийлүүлэх, угсрах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн объектод усан бассейн бариулахаар тохиролцсон байсан. Гэрээгээр 3 сар 2 долоо хоног байхаар хугацааг тогтоосон. Гэрээний 6 дугаар зүйлд энэ талаар байгаа. Гэрээний хугацаа 2018.7.29-нд дуусгавар болсон. Гэтэл хариуцагч талаас ажлын гүйцэтгэлийн үр дүн гаргаагүй. Бид хариуцагч талд удаа дараа шаардлага тавьж байсан. Гэтэл хариуцагч талаас захиалга өгсөн, бараа удахгүй ачигдана гэсээр байгаа юм. Хариуцагчийн төлөөлөгч хэлж байна. Өөр компаний захиалгаас болоод бараа ачигдаагүй гэж байгаа нь хариуцагчийн хариуцлагатай холбоотой. Хариуцагч өөр газар өр төлбөртэй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Бид цаг хугацаа их алдаж байгаа талаар удаа дараа ярьж байсан. Улмаар эцэст нь бассейн боломжгүй гэж үзээд зориулалтаа өөрчлөөд уг талбайд зуны цэцэрлэг байгуулж байгаа. Их зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөр мөнгөө нэхэмжилж байгаа. Их 208.1 гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх ёстой. Иймд өгсөн мөнгөө нэхэж байгаа. Бид гэрээний дагуу 2018.4 сард 34 665 120, 2018.5 сард 20 850 480 төгрөгийг цементээр тооцож өгсөн. Энэ талаар хар тал маргадаггүй. Цемент хүлээж авсан талаар бичгээр мэдэгдсэн. Иймд гэрээний хугацаа дууссан тул гэрээнээс татгалзсан. Улмаар төлсөн төлбөр 23 167.20 ам доллар буюу нэх гаргах үеийн ханшаар 61 022 405 төгрөг. Алдангийг 2019.1.31 хүртэл 184 хоногийг тооцоод 56 140 613 тооцоод нийт 117 163 018 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч “*******” ХХК-ний төлөөлөгч Х. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болох “*******” ХХК нь 2008 оноос эхлэн гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос эхлэн Европын технологиор Монголдоо усан бассейн угсрах, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг эхлүүлж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Тус хугацаанд хэд хэдэн усан бассейны угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна Сүхбаатар аймаг, Дархан-Уул аймаг зэрэг улсын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “”-т баригдах усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах гэрээг “” ХХК-тай байгуулсан болно. Гэрээнд зааснаар манай компани 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор ажлыг хийж гүйцэтгэхээр нийт үнийн дүнгийн 50% болох 14,480$ /ам доллар/ буюу тухайн үеийн ханшаар 34,665,120 төгрөгтэй тэнцэхүйц 130 тонн МАК-425 маркийн цементээр орлуулж /бартерлаж/ хүлээн авсан. Хугацаандаа хийж гүйцэтгэхээр нэн даруй тоног төхөөрөмжийн захиалгаа хийж, Европ дахь төлөөлөгч компани руу мөнгөө шилжүүлсэн. Гэвч өмнөх компаний буруутай үйл ажиллагаанаас болж саатсан үнийн дүнгээс болж “” ХХК-ний тоног төхөөрөмжийг Монгол руу ачуулахгүй саатуулсан болно. Бид “” ХХК-тэй гэрээ байгуулахаас өмнө “” хотхоны төсөл дээр ажиллахаар гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө үйлдвэрлэгч компани руу шилжүүлсэн боловч тухайн компани үлдэгдэл төлбөрийг хойшлуулснаас болж Европ дах үйлдвэрлэгч компани өр төлбөрөө бүрэн барагдуулах шаардлага тавьж, “” ХХК-ийн тоног төхөөрөмжийг барьцаалж илгээхгүй байсаар өдийг хүрсэн нь үнэн болно. Одоогийн байдлаар “” ХХК-ийн нийт тоног төхөөрөмж Монголд ирсэн бөгөөд төлбөрийг буцаах ямар ч боломжгүй. Манай компани нь дээр дурдсан “” хотхоны төслийн ажлаас үүдсэн хохирлоос болж ямар ч мөнгөн хөрөнгөгүй болсон тул бараа материалын зардлыг буцаан олгох ямар ч боломжгүй болсонд харамсаж байна. Мөн нэхэмжлэхэд дурдсаны дагуу “” ХХК-ийн ажил эхлээгүй байгаа тул их хэмжээний хохирол үүссэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид хүлээсэн үүргээ биелүүлж ажил гүйцэтгэлийг эхлүүлэхэд бэлэн болно.
Бид тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхээр төлбөрийг Португаль улс уруу шилжүүлсэн. Өөрсдөөсөө бас мөнгө нэмж шилжүүлсэн байдаг. Манай зүгээс бага үнийн санал тавьсан. Уг ачилт нь 2 компаний ачаа болсон. Эхлээд 30 гаран дараа нь 30 гаран мянган еврогийн тоноглолын мөнгийг шилжүүлсэн. Бид Сүхбаатар аймагт бассейн бариад улсад хүлээлгэж өгсөн боловч мөнгөө аваагүй байгаа. Бид нэхэмжлэгч талд учир байдлыг тайлбарлаж 2019.1.26-нд монгол уруу ачигдсан. Энд ирэхдээ Сан шайн компаний ачаатай цуг ирсэн. Энэ нь нэхэмжлэгчийн захиалгаар хийгдсэн бассейн тул өөр газар суурилуулах боломжгүй. Бид тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх хүсэлтэй байна. Мөнгө шилжүүлсэн нь үнэн. Алдангийг зөвшөөрөхгүй. Тоног төхөөрөмжөө авахгүй бол өгсөн мөнгийг нь буцааж өгнө. Гэрээнд манай тал алданги төлөх заалт байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрт 61,022,405 төгрөг, алдангид 56,140,613 төгрөг, нийт 117,163,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь урьдчилгаа төлбөр авсан болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн болохыг зөвшөөрсөн. Гэвч тоног төхөөрөмж нэгэнт Монгол улсад захиалсан хэмжээгээр ирсэн тул бусдад худалдах боломжгүй, гэрээнд алдангийн талаар заагаагүй тул алданги төлөх үндэслэлгүй, хэрэв тоног төхөөрөмжийг авахаас татгалзвал үндсэн төлбөрийг буцааж өгнө гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр т баригдах усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд мөн зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн бараа материалаар ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний 6.4-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Улмаар гэрээний хугацаа хэтэрсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18/180 дугаар албан тоотоор 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэмэлт хугацаа тогтоожээ. Дээрх албан тоотыг хариуцагч нь хүлээн авсан болохыг зөвшөөрч байна. Түүнчлэн хариуцагч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэгдээгүй талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.
Улмаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 34,665,120 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 22-ны өдөр 20,850,480 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа материалыг гэрээний дагуу төлөх төлбөрт тооцон авсан болох нь хэргийн 9-10 дугаар талд байгаа баримтаар тогтоодож байна. Хариуцагч эдгээр баримтын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь 2 удаагийн төлбөрийг ам доллароор төлсөн гэж тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцно гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Тодруулбал нэхэмжлэгчийн төлбөрийг ам доллароор төлсөн гэх тайлбар нь дээрх баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийг нийт 55,515,600 төгрөг төлсөн гэж үзэх ба энэхүү төлбөрийг дээрх үндэслэлээр буцаан шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг зохигчид тодорхойлно. Гэрээнд ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцоогүй байна. Иймд алданги шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй бөгөөд мөн зүйлийн 232.7-д зааснаар алданги шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзсан тул алданги тооцох үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 55,515,600 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 61,647,418 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД