| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0140/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
2020 оны 01 сарын 08 2020/ШЦТ/10 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Даваасүрэнд холбогдох эрүүгийн 1930002640176 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 îíû 01 дүгээр сарын 06-ны ºäºð Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд òºðñºí, 22 нàñтай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг Харваах гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЛИ97010614/ Орлой овогт Дэмбэрэлийн Даваасүрэн.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хужир гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, мөн дүрмийн 3.4-т заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: П.Лувсан ах намайг Э.Ганзориг гэдэг айл руу аваад явсан. Тэнд очиход Э.Ганзориг нь талийгаачтай хоёулаа нэг шил архи ууж байсан. Намайг очингуут эхний архинаас авдаг юм гээд өгөхөөр нь би тэр архинаас гурав л татсан. Сүүлд нь Авидсүрэн орж ирсэн. Авидсүрэнг орж ирэхэд би тэнд дуулаад тэр хэдтэй хамт сууж байсан. Орой 18.00 цаг өнгөрөөгөөд би талийгаачийг сундлаад П.Лувсан ахын руу явж байгаад осолд орсон гэв.
Эрүүгийн 1930002640176 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Доржсүрэн мөрдөн байцаалтад өгсөн: “ Талийгаач Баттулга нь миний дунд хүүхэд юм. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хонио дарж ирээд дээлээ тайлчихаад явсан. Тэгээд 06 дугаар сарын 08-ны шөнө гэртээ ирээгүй бөгөөд 09-ний өглөө найз Лувсан нь манайд ирээд мотоциклоос унасан байхаар нь гэртээ авчираад унтуулсан чинь өглөө босоод ирэхэд нас барсан байна гэж хэлсэн. Миний хувьд нас барсан айлд нь очиж үзсэн. Биед нь ил харагдах гэмтэлгүй байсан. Мөн мотоциклоос ойчсон гэх газар очиж үзэхэд нилээд олон удаа шарвасан юм шиг байсан. Тэгэхээр миний хувьд гомдол санал байхгүй. Болгоомжгүй байдлаас ийм зүйл боллоо гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-19 хуудас/,
Гэрч Б.Мөнхжин мөрдөн байцаалтад өгсөн: “ 2019 оны 06 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед манай нөхөр Лувсан архи уугаад тасарчихсан талийгаач Баттулгын хадам ах нь Лувсанг машинтай хүргэж ирсэн ба унтуулах гэхэд Даваасүрэн баруун хойно Түвшинширээ сумын айлд байгаа гээд байсан. Нөхрөө унтуулчихаад гадаа гарч малаа бөөгнүүлчихээд мотоциклтой гэрээсээ баруун хойш Түвшинширээ сумын айлд очиход Даваасүрэн Баттулга нарыг байхгүй мотоциклтойгоо танай гэр рүү явсан гэсэн. Тэгэхээр нь гэр рүүгээ явдаг замаараа явж байхад манай гэрийн баруун хойд талд ойролцоогоор 1 км-т мотоцикл ойччихсон харагдахаар нь яваад очтол Баттулгын мотоциклийн толгой нь хойшоо харж, баруун талаараа газар унасан, мотоциклийн зүүн хойд талд Даваасүрэн унасан, Баттулга нь зүүн хойд талд нилээд хойно газар унасан байсан. Тэгэхээр нь яаж байна, хаана нь өвдөж байна гэхэд талийгаач Баттулга зүгээр гээд байсан. Даваасүрэн нь гар өвдөөд нэг талаа даахгүй байна гээд байсан. Тэгээд Баттулгад хандан гэрийнхэнд чинь хэлэх үү гэхэд хэрэггүй байхаа гэсэн. Тэгээд буцаж Түвшинширээ сумын залуучууд руу очиж хэлээд буцаж ирээд тэр хоёрыг мотоцикл дээр сундлаад гэрт авчирсан. Тухайн үед Баттулга, Даваасүрэн нар нилээд согтуу байсан ба Баттулгыг гэрийн баруун урд шалан дээр, Даваасүрэнг баруун талаар шалан дээр хэвтүүлсэн. Талийгаач Баттулга нь газар балбаж байгаад чимээгүй болсон. Харин Даваасүрэн нь ёолоод байсан. Өглөө гэгээ орох үед Даваасүрэн миний бие эвгүй байна та гэрт хүргээд өг гээд Лувсангаар гэр рүүгээ хүргүүлсэн. Лувсан буцаж ирээд Баттулгыг ор руу хэвтүүлэх гээд өргөсөн чинь бие нь цэл хүйтэн болсон байсан. Тэгээд ар гэрт нь хэл гээд манай нөхөр Лувсан гэр рүү нь мотоциклтой давхиад ах Бадрахад нь хэлсэн байсан. ” гэх мэдүүлэг /хх-22 хуудас /
Гэрч Э.Түвшинбаяр мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас найз Ганзоригийн хамт тэжээлийн морьдоо өвстэй газар гаргана гээд Баяндэлгэр сумаас баруун тийш 20 орчим км-т оторлож байсан. 2019 оны 06 дугаар сарын 08-нд үдийн алдад Баттулга гэх залуу ганцаараа мотоциклтой ирээд архи нэхээд байхаар нь Ганзориг 0.5 литрийн Соёрхол архи гаргаад Баттулга, Ганзориг хоёр хувааж уугаад талдаа орж байхад Лувсан нь Даваасүрэн гэх залуутай сумаас ирлээ гээд орж ирсэн. Тэгээд үлдсэн архийг Ганзориг, Баттулга, Даваасүрэн, Лувсан нар ууж дуусгаад Лувсан өврөөсөө 0,75 литрийн Ерөөл архи гаргаж ирээд ууцгаасан. Миний хувьд бараг архи уугаагүй. Тэгээд гэгээ тасарч байхад Лувсангийн эхнэр мотоциклтой ирээд Авидаа гэх хүний машинд суулгаад өөрөө мотоциклтойгоо явсан. Хэсэг хугацааны дараа Баттулга, Даваасүрэн нар явахаар болоод Баттулга мотоциклоо асаах гэсэн ч барьж чадахгүй болохоор нь Ганзориг явж хэрэггүй гэхэд Даваасүрэн би бариад явчихна мотоцикл дээрээ очихгүй бол болохгүй Баттулга ахыг Лувсангийнд амраачихна гээд манайхаас зүүн тийш явсан. Ганзориг бид хоёр адуундаа явчихаад тэжээлийг нь өгчихөөд буцаад гэр лүүгээ ирж байхад Лувсангийн эхнэр ирээд Баттулга, Даваасүрэн нар хаана байна гэхэд нь та нарын араас явсан гэж хэлсэн. Удалгүй буцаж ирээд нөгөө хоёр чинь мотоциклоосоо ойччихсон байна манай руу хүргээд өгчих гэсэн. Лувсангийн эхнэрийг дагаад явахад манайхаас зүүн тийш явж байгаад Лувсангийн гэрийн баруун талд мотоцикл нь хойшоо хараад баруун талаар унасан байсан. Даваасүрэн мотоциклийнхоо зүүн хойд талд ойрхон, Баттулга зүүн урд талд хол унасан байсан. Бид хоёр мотоцикл дээр нь сундлаад Лувсангийн гэрт хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан. Тэр хоёр юм ярих тэнхэлгүй тасарсан байсан. Даваасүрэн согтолт гайгүй, Баттулга нилээд согтуу байсан.” ...гэх мэдүүлэг /хх-26 хуудас /
Гэрч Д.Авидсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн “ Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг төв Бригад гэх газар нутагладаг. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Баттөр ирээд Ганзориг хаана буусан бэ? Гэрийг нь мэдэхгүй байна заагаад өг гэхээр нь Баттөрийн Бонго-3 машинтай Ганзоригийнд очсон. Тэнд манай хадам дүү Баттулга, нутгийн залуучууд Даваасүрэн, Лувсан, Түвшинширээгийн Ганзориг, Түвшинбаяр нар байсан. Тэгээд Баттөр бид хоёр хоол цай идчихээд Ганзориг 0,75 л Ерөөл архи тойруулаад ууцгаасан. Дахиад 1 шилийг уугаад сум руу Баттөр явахаар болоод тухайн үед Лувсангийн эхнэр Мөнхжин ирээд нөхрөө авч явна гээд машинтай хүргэж өгчихөөд сум орсон. Тэгээд сумаас 22 цагийн үед гэр рүүгээ явж байхад Лувсангийн гэрийн баруун дор 2,3 мотоцикл явж байгаад Ганзориг мотоциклтой ирээд Даваасүрэн, Баттулга хоёр мотоциклоосоо унасан байна гэж хэлсэн. Хүрээд очиход Баттулга нь нилээд согтуу байхаар нь бие чинь яаж байна эмнэлэг рүү явах уу? гэхэд зүгээрээ гэсэн. Тэгээд шууд гэртээ харьсан. Өглөө хадам аавын гэрт очиход Лувсангийн гэрт Баттулга нас барсан гэж хэлэхээр нь Лувсангийн гэрч яваад очиход Баттулга гэрийн баруун урд хэсэгт шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Баттулга намайг Ганзоригийнд очиход гайгүй байсан 2 шил архи хувааж уугаад нилээд согтсон. Даваасүрэн согтолт гайгүй байсан. Бараг эрүүл байсан. Мотоцикл нь Баттулгын мотоцикл юм. Баттулга нь архи бараг уугаад байдаггүй, зан чанарын хувьд гайгүй залуу байсан Даваасүрэнгийн зан чанарын талаар мэдэхгүй байна.” ...гэх мэдүүлэг /хх- 29 хуудас /
Гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн “... Баттулгыг нэг нутгийн хүүхэд гэдгээр нь танихаас цаашгүй. Харин Даваасүрэн нь миний хүүхэд байгаа юм. Бага байхад нь аав Дэмбэрэл нь мотоциклоос унаж нас барсан сургуульд ороогүй байхад нь би ээж Энхтайвантай хамтран амьдрах болсон. Зан чанарын хувьд янз бүрийн элдэв зангүй хүүхэд байгаа юм. Архи дарс уугаад байдаггүй. Осол болох үед архи бараг уугаагүй байсан гэсэн. Үг дуу цөөтэй, хар ажилд сайн хүүхэд байгаа юм. Манай хүүхэд B ангиллын жолооны үнэмлэх байхгүй. Хөдөө мал дээр байдаг учраас малд явахдаа 5 жилийн өмнөөс мотоцикл унадаг болсон.”... гэх мэдүүлэг /хх-30 хуудас /
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэнд: Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч Д.Даваасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, мөн дүрмийн 3.4-т заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч Д.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарах үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй болно. /хх-35-36 хуудас /
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.Баттулгын цогцост зүүн бөөрний задрал, няцрал, өөхөн эслэгийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт 2700 мл, духны баруун хэсэг, хамарт, баруун гарын алганы ар хэсэгт, баруун далны дотор хэсэгт, нуруунд бүсэлхий орчим, баруун бөөр орчим, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Д.Баттулга нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь зүүн бөөрний задрал, няцралаас дотуур цус алдаж нас баржээ. гэх дүгнэлт /хх-42-43 хуудас /
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.Баттулгын цогцосноос авсан цусанд 2.2 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-44 хуудас /
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Даваасүрэнгээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй. гэх дүгнэлт /хх-57 хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Даваасүрэнгийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, няцарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт 60 хувь тогтонги нөлөөлнө гэжээ. /хх-40 хуудас/
Д.Даваасүрэнгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-48-54 хуудас /
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Даваасүрэнгээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй. гэх дүгнэлт /хх-57 хуудас /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 хуудас /
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-6-10 хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5 хуудас/
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-16 хуудас/
Д.Баттулгын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-70 хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-40 хуудас/
Д.Даваасүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Даваасүрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хужир гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, мөн дүрмийн 3.4-т заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Мөнхжин П.Лувсан, Э.Түвшинбаяр, Э.Ганзориг, Д.Авидсүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Даваасүрэнг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтээр этилийн спирт илрээгүй тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд гэмшиж байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар дүгнэлтэд: “ Д.Даваасүрэнгээс авсан цусанд этилийн спирт илрээгүй” гэх боловч хавтаст хэргийн 2 , 3, 4, 6 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзэхэд Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол гарч, хүн нас барсан тухай дуудлага 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 20 минутад ирсний дагуу хэргийн газрын үзлэгийг мөн өдрийн 14 цаг 32 минутад эхлүүлсэн байх бөгөөд зам тээврийн осол 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 22 цагт гарсан, шүүгдэгч Д.Даваасүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 10 цаг 10 минутанд эмчийн үзлэгт хамрагдан, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэг нь цуснаас авсан дээжинд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр химийн шинжилгээ хийж, этилийн спирт илрээгүй гэсэн 82 дугаартай дүгнэлтийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан байна. Шалгуулагчийн биеийн жин, физиологийн онцлог, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч амьсгал болон цусан дахь спиртийн агууламж өөрөөр гарах ба зөвхөн шинжээчийн дүгнэлтээр осол хэрэг болох үед шүүгдэгч Д.Даваасүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж дүгнэх нь өрөөсгөл юм.
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар шүүгдэгч Д.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “50 граммын хундагаар архи 3 удаа уусан” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхжингийн “Баттулга, Даваасүрэн нар бараг тасрах шахсан байсан. Даваасүрэн нь Баттулгыг бодвол арай гайгүй байсан” гэх /хх-21х/, гэрч П.Лувсангийн “Ганзоригийн гэрт Ганзориг, Д.Баттулга /талийгаач/, Даваасүрэн, Авидсүрэн, Түвшинбаяр бид нар нийт 3 шил архи хувааж уусан. Даваасүрэн нь архи уусан хэдий ч согтолт бага байсан” гэх /хх-25х/, гэрч Э.Түвшинбаярын “тэр хоёр юм ярих тэнхэлгүй тасарсан байсан. Даваасүрэнгийн согтолт гайгүй байсан. 0.5 литрийн “Соёрхол” архи 1, Лувсангийн авчирсан 0.75 литрийн “Ерөөл” архи 2, нийт 3 шил архийг уусан” гэх /хх 26-27х/, гэрч Э.Ганзориг, Д.Авидсүрэн нарын “Даваасүрэнгийн согтолт гайгүй байсан” гэх /хх28-29х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон тухайн гэмт хэргийн талаар тогтоогдсон хэргийн бусад нөхцөл байдлыг харьцуулан шинжлэх замаар шүүгдэгч Д.Даваасүрэнг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Даваасүрэнгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох тул түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Даваасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Доржсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Д.Даваасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Даваасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Д.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Даваасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Даваасүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Доржсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, прокурорын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/28 дугаартай улаан өнгийн улсын дугааргүй Янжин маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА