| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 117.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: *******, ***********
Хохирогч ******************* өмгөөлөгч ****************
Шүүгдэгч *************өмгөөлөгч: *********************
Шүүгдэгч *************өмгөөлөгч: *************,
Гэрч: ***********************
Шүүгдэгч: **********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой ******************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************овогтой *****************нарт холбогдох эрүүгийн 2226000000200 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *************** аймгийн *************суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 1, *************** хот *********** дүүрэг **********дугаар хороо *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ************* овогтой ******************* /РД:********************/
2. Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ************аймгийн ************ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***************аймгийн ***********сумын ******** дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***********аймгийн ************** сумын ******* дугаар баг *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ************** овогтой **********/РД:*******************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч************* 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ************аймгийн********* сумын ********** дугаар багийн **************тоот өөрийн гэртээ толгойн тус газарт түлхүүрийн үзүүрээр 1 удаа, бөөрөн тус газарт гараараа 1 удаа тус тус цохисон, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ************ аймгийн ************** сумын******** дугаар багийн***************** тоот өөрийн гэртээ толгойн тус газарт гараараа 2 удаа цохисон, 2021 оны 09 дүгээр сард ***************дүүргийн ************дугаар хороо **************** тоотод толгойн тус газарт 1 удаа, нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа тус тус цохиж байнга зодсон,
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ********** аймгийн ******** сумын ****** дугаар багийн ******** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч ********* эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүний толгойн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны муруйлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө *********** аймгийн ******* сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *********** зэвсэг хэрэглэн зодож дух, цээжний баруун хэсэг, баруун эгэм, хэвлийн урд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ********* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө **********аймгийн **********сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ********** биед тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу баруун зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Шүүгдэгч **************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
************************* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Миний бие ********* 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хамтран амьдрах болсон. Бид хоёрыг хамтран амьдрах хугацаанд Монгол орон даяар короно вирус өвчин тархаж миний хувьд маш их завгүй ажилдаг байсан. Ковидын улаан бүсэд 2 эмч нь долоо долоо хоногоор дуудагдаж ажилдаг байсан. Миний бие *********** 2 удаа алгадаж байсан талаар мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. 2021 оны 09 дүгээр сард ******** бид хоёр хурим найраа хийхээр тохиролцож, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ********* аймгийн *************** сумаас очиж бэр гуйсан. 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай хадам ээж болох гэж байгаа ****** гэж хүн бид хоёр дээр ирж хоноод явсан. Би тухайн өдөр ажил руугаа дуудагдаад явсан. Хадам ээж болох ******* гэж хүн нь энэ жилдээ та хоёрыг тусад гаргаж чадахгүй гэж хэлээд тэр хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм шиг байна лээ. ************нь айлын том охин байгаа. Маргааш нь намайг ажлаас ирсэн байхад ***********ээжтэйгээ утсаар яриад та нар ганц охиноо тусад нь гаргаад өгч чадахгүй гээд хэрэлдээд байсан. ***************хашхирч орилоод юм хум авч шидээд байсан. Би болох байлгүй дээ тайвшир гэж хэлээд тэвэрсэн. Тэгээд бүүр болохгүй болохоор нь хүмүүс буруугаар ойлгоно гэж бодоод нэг удаа алгадсан. Тэр үйлдэлдээ харамсаж байгаа. 2021 оны 11 дүгээр сард би ******хотод эмнэлэгт ажилд орсон. Тэр үед ковид мөн дуусаагүй байсан. Манай нөгөө эмч өглөө 9 цагаас өдрийн 16 цаг хүртэл ажиллаад би 16 цагаас орой 22 цаг хүртэл ажилдаг хуваарьтай байсан. Тэр өдөр хүн ихтэй байсан учраас 22:40 минут гэж ажлаасаа буусан. ********над руу залгаад хаашаа явчихдаг юм бэ. Хурдан ир ирэхгүй бол би энэ хүүхдийг чинь үгүй хийчихнэ шүү гэж надад хэлээд утсаа салгасан. Би эргүүлээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Би яараад гэртээ иртэл манай гэрт хүн байхгүй гэр их хүйтэн байсан. Би хашаандаа байдаг ахынхаа гэрт ортол ************* охиноо тэвэрсэн гал тогооны өрөөнд нь сууж байсан. Би буцаж гэртээ орж галаа түлчхээд гэрээ дулаацуулаад 20 минутын дараа эхнэр хүүхдээ гэртээ оруулсан. Би ********** хандан чи намайг ажил ихтэйг мэдэж байгаа биз дээ гэж хэлэхэд миний өмнөөс чи ******** аймагт ажиллаж байхдаа хүртэл ажил ихтэй гээд намайг тоодоггүй байсан биз дээ гээд уурлаад байсан. Намайг ******** аймагт байхад ************хардаж, сэрдээд хэрүүл хийгээд байдаг байсан. ********өмнө нь хүртэл хүүхдийг чинь алчихна шүү гэдэг үйлдлийг гаргаж байсан. Би тэр үгэнд нь их гомддог байсан. Тухайн үед ***********орилж хашхираад гэрээс гарч гүйх гээд байхаар нь хацар луу нь нэг удаа алгадсан.
2022 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө ******** аймгийн *********суманд ********** хамт байсан. Би *********өмнө нь сайн таньж мэдэхгүй. Шөнө 00-01 цагийн үед би **************гэр бүлийн хэрүүл маргаан хийж, машиндаа хувцсаа хийчхээд явах гэтэл миний машины түлхүүрийг өгөхгүй байсан. Би ********* түлхүүрээ авах гэж 2 удаа цааш нь түлхсэн. Тэр үед **********орж ирээд чи өмнө нь бас ********* зодож байсан биз дээ гэж хэлээд намайг шууд цохиод авсан. ************намайг олон удаа цохисон. Би өмөн нь ийм асуудалтай байсан болохоор хүнтэй маргалдаж болохгүй гэсэн ойлголттой байсан. Тийм ч утгаараа ********өмнөөс ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Одоо болно ш дээ гээд гуйж байсан. Тэгээд ******** нэг удаа сандлаар цохисон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа гэв.
Шүүгдэгч **************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад явж байгаа. Хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө орой 22 цаг өнгөрч байхад би 00 орох гээд гэрээсээ гартал манай хашааны ар машины гэрэл туссан хүмүүс чанга чанга дуугараад байсан. Би хашааныхаа завсраар хартал ********* ******* ******** сумын эмнэлгийн нягтлан энэ гурав 2 машины гэрэл асаасан манай хашааны ард талд зогсож байсан. Би хашааны завсраар харж байтал *************нэг удаа маш хүчтэй алгадаж байгаа харагдсан. Тэгээд *********машинаа унаад хөдлөөд яваад өгсөн. *************** араас нь эмнэлгийн нягтлан хүүхний машинд суугаад араас нь хөдлөөд явсан. Би тэгээд гэртээ ороод амарсан. Маргааш нь цайны цагаар **********хоёрын гэрт ороод яагаад нэгнийгээ цохиж зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай суманд намрын ногоон өдрүүд болсон. Тэр үед би баруун гарын тохойгоо жаахан эвгүй болгосон байсан. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ********* хоёрын гэрт 5-лаа 0.5 литртэй нэг шил архи, нэг том пивотой хувааж уусан. Би тэгээд хөдөө айл руу яваад өгсөн. Орой 21 цаг өнгөрч байхад ********над руу нэг удаа залгасан байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад ***********над руу залгаад чи хүрээд ирээч **************намайг зодоод байна гэж хэлсэн. Би тэр үед хөдөө байна гэж хэлээд утсаа салгасан. 30 минутын дараа сумын төвд байдаг ээжийн дүү хүүхэн, хүүхдийнхээ хамт над руу залгасан. Чи ирэх болж байна уу би ********** гадаа байна. *********************зодоод байх шиг байна гэж хэлсэн. Би сумын төвөөс 7 километрийн зайтай айлд байсан. Намайг сумын төв рүү явж байхад манай үеэл дүү та ирж байна уу гээд залгасан. Би сумын төв рүү орж ирэхэд манай үеэл дүү ээжтэйгээ хамт Портер машинтай манай хашааны үүдэнд зогсож байсан. Би хашаа руугаа машинаа оруулаад эхнэр, хүүхдээ гэртээ оруулчхаад эргэж гарч ирээд эгч болон үеэл дүүтэйгээ уулзсан. Тэгсэн *******************хоёр манайд шөнө нэг шил архитай ирсэн. Бид нар орондоо ороод амрах гэж байсан. ************ манайд ирээд агсам тавиад байсан. Айраг, архи ууя гээд айраг, архи өгөхөөр уухгүй ***************нүүр лүү цацаад байсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хөдөө гэр лүүгээ яваад өгсөн. Би ****** хашааны хойд хаалгаар ороод байшингийн цонхоор хартал **************** буланд шахсан цохиж байгаа харагдсан. Би гэрийнх нь үүдээр ороход **********болиоч дээ гээд ************ орилж байгаа сонсогдсон. Би ороод************ хандан чи одоо яагаад байгаа юм бэ. Би чамайг эртээд хашааны гадаа ********* зодож байхыг харсан шүү гэж хэлээд ********би цохиод автал ********* доошоо суучихсан.**************босож ирээд над руу гараа далайхаар нь би дахиад нэг удаа цохитол арагшаа унах гээд байхаар нь битгий чи жүжиглээд бай гэж хэлсэн. Тэгсэн босож ирээд далайхаар нь цохитол бөгсөөрөө хойшоо суусан.******* босож ирээд сандал дээр суухаар нь би чи одоо 2 эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаа юм шиг дандаа яагаад ингэж байдаг юм бэ гэж хэлтэл сандал аваад намайг нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж автал ******** ээж өмнөөс гараад ирээд гадаа гар гэж хэлсэн. Бид хоёр гадаа гараад 5-6 минут болоод хоорондоо юм яриад эвлэрсэн. *********надад хэлэхдээ би *********** дахиж зодохгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гар бариад *************гэр лүүгээ ороод би хашааны хаалгаар гараад гэр лүүгээ явсан. ************манай хоёрын гэр хоорондоо 100 метрийн зайтай байдаг. Би хашааныхаа хаалгаар ороод гэрийнхээ үүдэнд очтол миний араас *************** гэж орилсон. Би тухайн үед ************* намайг явуулчхаад *********дахиж зодоод байна гэж бодоод байж байтал *******над руу залгасан. Би буцаад *************гэр лүү явж байтал ***********хойд талынхаа хаалгаар гараад ирсэн. Би *********** гартаа хутгатай байсныг хараагүй. ********** надад хүрэх шиг л болтол миний мөр хэсгээр нойтон зүйл урсаад явчихсан. Тэгээд би ******* хутгатай байгаа юм байна гэж бодож байтал ************миний өмнөөс дайрахаар нь би ******** баруун гарыг бариад автал ********* баруун гарт хутганы ир гялалзаад байсан. Би гарыг нь нөгөө гараараа бариад автал миний хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа хатгаад авсан. Тэгтэл юу юугүй л миний дух руу их цус ороод иртэл ******** хойд хаалгаараа гарч ирээд *******түлхээд **********хоёр газарт унасан. Би хашаа налаад хойшоо сууж байсан. Тэр үед ********* сумын цагдаа ************** луу залгаад манай хойд хаалган дээр хүрээд ир гэж хэлсэн.****************************** орилж, хашхираад газар нүдээд байсан. Удалгүй *********** цагдаа ирсэн. Би **********цагдааг бууж ирэхээр нь би сая*************хутгалуулчихлаа. ********* хутгатай байгаа шүү гэж хэлсэн.******** ***********хоёр намайг эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэг дээр очоод дух, мөр хэсэгтээ оёо тавиулсан. Тэгээд шууд Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү явсан гэв.
Хохирогч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Миний биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн хавдар, дотор талд завьжны цууралт, 2 өвдөг цус хуралт, шуунд зулгаралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдсон гэж шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Би тухайн үед болсон явдлыг шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. ************ бакаалаар намайг өшиглөөд байсан. Би ************ хохирол нэхэмжлэхгүй. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй гэв.
Хохирогч *******************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Би хохирлын талаарх баримтуудаа гаргаж өгсөн. Хохиролд 2 215 850 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс ************* 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 215 850 төгрөг гаргуулна. Мөн цаашид лазер эмчилгээ хийлгэж сорвио арилгана иймд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Гэрч ******************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *********** бид хоёр хамт айлд очсон. Тухайн айлд очоод ***********2-3 хүмүүстэй 2-3 шил архи хувааж уусан. Үдээс хойш болж байхад *********надад гар хүрэх гээд байсан. ********** орой нь хөдөө манай ахынд очъё гээд байсан. Би очихгүй гэж хэлтэл надад уурлаад байхаар нь хөдөө ахынд дагуулж очсон. Хөдөө манай ахынд очоод надад гар хүрч зодсон. Хөдөө ахынхаас хөдлөөд сумын төв явж байхдаа *************** луу өөрөө дахин дахин залгаад байсан. Гэртээ ирээд байж байгаад машин дотор ороод *************намайг дахиж зодоод байхаар нь би *************** луу залгаад ********** намайг зодоод байна хүрээд ирээ гэж хэлсэн. Гэртээ ороод жижиг өрөөнд ************* намайг 2-3 удаа цохиж авсан. Би ************* луу дахиж залгаад ирж байна уу хурдлаарай гэж хэлсэн. ********** удалгүй орж ирээд *******************чи битгий дээрэлхээд байгаарай гэж хэлээд цохиод авсан. Тэгээд *********** хоёр барилцаж аваад манай гал тогооны өрөөнд ороод сууж байгаад маргалдаж ***************сууж байсан сандлаараа ******** толгой хэсэгт нэг удаа цохисон. Дахиж барилцаж аваад **********дахин нэг удаа цохисон. Тэр үед манай ээж урд өрөөнөөс гарч ирээд битгий гэрт зодолдоод бай гарч зодолд гэж хэлсэн. Тэгээд *********хоёр гэрээс гараад явсан. Би цонхоор хартал гэрийн гадаа **************хоёр ярилцаад зогсож байсан. Тэгээд удалгүй ********гэртээ орж ирээд ********** харих гээд гэр лүүгээ явсан. **************буцаж гэртээ орж ирээд дахиж намайг зодоод хутга аваад гарах гээд байсан. Би ********* хорьсон боловч *********намайг түлхэж унагаад дээрээс 2-3 удаа цохиж аваад******** араас гараад явсан. Би *********утас руу залгаад ***********хутга аваад гарсан шүү гэж хэлэх гэтэл******** утсаа авахгүй байсан. Би ********араас гүйгээд гартал ************* хутгалчихсан байсан. **********нил цус болсон хөдөлж чадахгүй сууж байсан. Би ********** араас татсан боловч дийлэхгүй байсан ба тэр үед *************хутгаараа хэд хэдэн удаа хатгаад байсан. Би ************түлхэж унагаад ***************гараас хутгийг нь авч шидээд цагдаад дуудлага өгсөн гэв.
Гэрч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн шөнө 02 цагийн үед амрах гэж байтал манай сумын иргэн *****************бусдад хутгалуулчихлаа гэх дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хэсгийн төлөөгч *********хамт очиход ********нил цус болсон байдалтай хашаа налаад сууж байсан. Хажууд нь *************** нар байсан. *********** надад хандан ********* гартаа хутгатай байгаа шүү гэж хэлсэн. Намайг харахад ************биед хутга байгаагүй. Хэсгийн төлөөлөгч **************хамт үлдсэн. Би ************сумын эмнэлэгт хүргэж өгсөн. ********цус алдалт ихтэй байсан учраас Өвөрхангай аймаг руу явсан. Би *********цагдаагийн хэсэг дээр авч ирээд аюулгүй байдлаа хангах үүднээс ажлын өрөөнд хэвтээ байдалтай паарнаас гавласан. Тухайн үед ********** миний өмнөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Би **********биед үзлэг хийж биеэс нь машины түлхүүр, бөгж, гинж зэргийг авсан.********биед нь үзлэг хийсэн бичлэг надад байгаа. Би ********** гэртээ авч хоносон. Өглөө ************ эгчид хүлээлгэж өгөхөд биед нь ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй гэв.
Хохирогч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг 5 сартай жирэмсэн байхад манай ажлын хамт олонтой уулзаж танилцсан. Тэгсэн согтчихоод тэнд байсан хүмүүсийн дунд хэрүүл маргаан үүсгэж маргалдсан. Тэгэхээр нь би явъя гээд авч явах гэсэн чинь миний гэдэс рүү хөлөөрөө хүчтэй өшиглөж, толгой руу цохисон. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг 7 сартай жирэмсэн байхад гэртээ танихгүй эмэгтэй дагуулж орж ирээд манай их сургуулийн ангийн охин байгаа юм энд ажлаар ирсэн гэж хэлсэн. Тэгээд би хоол унд хийж өгчхөөд ор засаад хэвтсэн. Тэгсэн ********** миний чихэнд шивнээд гурвуулаа хамт групп секс хийе гээд байсан намайг жирэмсэн болсны дараа надад тиймэрхүү утгатай юм яриад байдаг байсан болохоор нь би энэ хүн ийм зүйл үнэхээр хүсээд байгаа юм байхдаа гэж бодоод юм хэлээгүй.
Тэгсэн чинь *********** миний дээгүүр тухайн эмэгтэй рүү гараа явуулаад байсан тэгсэн нөгөө хүүхэн нь гарыг нь түлхээд байсан. Тэгсэн миний гарыг барьж байгаад тухайн эмэгтэйн нуруун дээр тавьсан. Тэгсэн тухайн эмэгтэй намайг зөвшөөрсөн гэж ойлгосон юм уу миний хөх энэ тэрийг илээд намайг үнссэн. Тэгээд ************* тэр эмэгтэй бид хоёртой ээлжлээд бэлгийн харилцаанд орсон. Урд нь анх надтай танилцахдаа хамт амьдарч байгаа юм чинь нэгнийхээ хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч дэмждэг хүн л надад хэрэгтэй шүү, хэрэв чи миний хүслийг ойлгож дэмжиж чадахгүй бол надаас эрт салсан дээр шүү гээд надад өөрийнхөө санааг тулгаж байсан. Би тухайн үед нь ийм утгатай гэж бодоогүй. Одоо бодох нээ иймэрхүү зүйл хийнэ гэж байсан юм байна лээ. Би ************ хайртай болохоороо тухайн үед тийм зүйл хийе гэхэд нь үгүй гэж хэлж чадаагүй. 2020 оны 11, 12 дугаар сарын үед ************ажлынхантайгаа гол явлаа гээд явсан. Тэгээд над руу яриад ажлынхан хамт манайх руу очих гэж байна шүү гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн орой ажлынхаа хүмүүстэй гэрт ирсэн. Тэгээд хоол унд идэж уугаад явсан ажлынхаа гарсны дараа намайг ажлынхаа ******* эмчтэй чи юу яриад байгаа юм гээд намайг сандал дээр сууж байсан чинь миний толгой руу цохиод би арагшаа савж унаад хана мөргөөд унасан чинь дээрээс өшигчөөд нүүр лүү ус, ундаа цацаад намайг хурдан үх гээд багалзуурдаад байсан.
2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр **********ажлын газрынхаа эмэгтэйтэй холбоо тогтоож бэлгийн харилцаанд орсон талаар нь би мэдээд бичсэн чат мессежийг нь түүний төрсөн эгч ******** үзүүлэхэд гэрт дайрч орж ирээд намайг загнаж дуугүй байхыг шаардаж, эгчтэйгээ нийлж намайг хэл амаар доромжилж ***********миний толгой руу иртэй түлхүүрийн үзүүрээр цохиж бөөр рүү маш хүчтэй гараа зангидаж цохиж байсан.
2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр доор би хөдөө гэртээ харьж 3-4 хоночхоод эргээд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймагт гэртээ ирсэн чинь ************хэрүүл хийж миний өмнөх нөхрийн 2 хүүхдийг одоо хамт амьдарвал яах юм гээд үг хэлээр дарамтлаад миний толгой руу гараараа 1-2 удаа цохиод тэгээд маргааш нь миний хамар хавдаад дээд хэсэгт тасарчихсан юм шиг болчихсон байсан. Тэгээд манай хажуу талын өвөө эмээ нар манай ээжид намайг нөхөр нь зодоод байсан гэж хэлсэн байсан. Тэгсэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай ээж цагдаа руу дуудлага өгсөн байсан. Тэгээд манайд цагдаа ирээд юу болсон талаар асуухад *****************орж ирээд намайг цагдаа дуудсан байна гээд над руу хялалзаад байхлаар нь би тухайн үед нөхөр бид хоёр хэрүүл болсон юм. Одоо зүгээрээ хоорондоо учраа олчихно гэж хэлээд явуулж байсан.
2021 оны 09 дүгээр сараас *********бид хоёр Улаанбаатар хотод хамт амьдрах болсон. 2021 оны 11 дүгээр сард мөнгө төгрөгийн асуудлаас болж хэрүүл хийж байгаад миний толгой руу цохиод би газар унасан чинь хөлөөрөө өшигчөөд зүүн талын нүд хөх няц болсон байсан. 2022 оны 02 дугаар сард хэрүүл хийж зодох гэж дайрч байсан.*************намайг өшиглөж, цохидог байсан, тухайн үедээ хэд хоног хөхөрч, няцарч өвдөж байгаад гайгүй болчихдог байсан. Яг тийм шарх, сорви бол одоо анзаарагдахаар миний биед байхгүй. Миний толгой руу байнга зоддог байсан одоо миний толгой өвддөг болсон.
2021 оны 11 дүгээр сарын өдрийг санахгүй байна. Тухайн асуудал нь******** хот ****** дүүрэг ****** дугаар хороо ********* тоотод болж байсан...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 10-12, 14 дүгээр хуудас/,
Гэрч ******************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 12 дугаар сард манай ажлынхан шинэ жил тэмдэглэсэн юм. *************** хамтран амьдрагч болох **********н гэх залуутай хамт ирсэн. Тэгсэн *********идэж ууж байгаад ********* гараас чимхээд цохиод байгаа харагдсан. Тэгээд ***********аваад гарч байгаа харагдсан. Бид хэд араас нь шатаар бууж байсан чинь ************толгой руу цохиод гэдэс рүү нь өшиглөчихлөө гээд хамт явж байсан ********хэлээд бид хэд очоод яасан бэ, юу болж байгаа юм бэ ингэж болохгүй гэж хэлээд явсан. Тэгсэн чинь ************над руу залгаад та гараад ирээч гэсэн тэгэхээр нь би гараад очсон чинь ********* машин дотор *************хоолойг боочихсон байж байсан. Би болиоч гээд гарыг нь тавиулаад тэгсэн “****************бид хоёр одоо зүгээр гэхээр нь” буцаад дотогшоо орчихсон байсан чинь дахиад ***********бас хашаанд шахчихсан байж байсан. Тэгээд цаанаас нь ************эгч гэж хүн ирээд тэр гурав явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч **************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 12 дугаар сарын сүүлээр манай хэлтсийн шинэ жил болоод цугларчихсан юм. Тэгсэн **************хамтран амьдрагч ***********хамт ирсэн. Тэгсэн *********** согтчихоод манай ажлын ************эгчийн нөхөр лүү архи цацаад ********** боль гээд************ хорьсон чинь “чи намайг ийм газар авчирлаа гээл” ***********нүүр нүдгүй цохиод байсан. Бид нар салгасан чинь *************** одоо би дахиж зодохгүй гэж хэлснээ жоохон байж байгаад *********** дахиад л зодоод байсан. би тэгэхлээр нь *******************чи манайхаас зайл гээд хөөсөн чинь ***********араас **********дагаад явсан. Тэгээд араас нь манай ажлын *********** эгч гарсан чинь гадаа *********** хоолойг боогоод хоолойд нь хутга тулгачихсан байж байсан гэсэн тухайн асуудал болох үед ****************жирэмсэн том гэдэстэй байхад нь л **************** зодоод байсан.
2021 оны 01, 02 дугаар сард байсан санагдаж байсан ************* гарын бугуй хэсэгт шүдээр хазчихсан сорви харагдаж байсан. Би тухайн үед нь яасан юм гэж асууж чадаагүй ********** ер нь бол нүд ам нь хөхөрчихсөн байдалтай ажилдаа ирдэг байсан. Бид нар өөрөө ярихгүй болохоор нь асууж чаддаггүй байсан. Хүний мууд дурлаад байгаа юм шиг санагдах байх гэж бодоод байдаг байсан. ******** сүүлийн үед үг дуу нь цөөрөөд бид нартай ч бараг юм ярихгүй сэтгэл санаа нь их тогтворгүй байдаг байсан. ************ ажил мэргэжлийн хувьд урд нь мэддэг байсан.*********** урд өмнө********** сумуудад ажиллаж байсан хамт ажиллаж байсан хүмүүс нь ************* архи уучихаараа догшин ширүүн зантай, агсам гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны сар өдрийг нь санахгүй байна *********манай аав ********* нэг байранд хажуу талын хаалганд амьдардаг юм. Тэгсэн манай аав, ээж хоёр надад тэгж хэлж байсан. Тэгээд би 2020 онд сар өдрийг нь санахгүй байна би аав *********очоод байж байтал нэг орой ********* хамтран амьдрагч ***********нь зодож байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь маргааш өглөө нь би*************** рүү мессеж бичээд “юу болоод байгаа юм бэ, хойно ирэхлээр нь эд нар чамайг шөнөжингөө зодуулж хонох юм цагдаа дуудах гэснээ больсон гэх юм” гэж бичсэн чинь ********* над руу зүгээрээ сүйдтэй юм болоогүй ээ гэрийнхэнд хэлэх хэрэггүй согтохоороо жоохон тавьтар муутай хүн юм байна, архинаас л хол байлгамаар хүн юм байна гэж над руу хариу бичиж байсан. 2021 оны хавар сарыг нь санахгүй байна ********ээж байж байгаад явсан өдөр нь************** өдрийн цагаар намайг аавындаа байж байхад *************** бас гэртээ зодож байгаа сонсогдохоор нь би *********** ээж рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь би цагдаа руу дуудлага өгч байсан. Тэгсэн ************** аваад ************* руу явчихсан байсан.
******************* харанхуй шөнө нүдний шилтэй яваад байдаг байсан. Манай том охин
*************эгчийн нүд хөхөрчихсөн явж байна гэж хэлж байсан. Манай аав ээж хоёрын байрных нь доод талын дэлгүүртэй байхад *************юм авах гэж орж ирэхдээ нүд ам нь хөхөрчихсөн байдалтай орж ирдэг байсан гэж манай аав ээж ярьдаг байсан. *************тухайн залуутай хамт амьдардаггүй байхад нь бид нар гэрээр нь орч гараад байдаг байсан чинь тухайн залуутай хамт амьдардаг болсноос хойш гэртээ байгаа байж гэрийнхээ хаалгыг онгойлгохоо байчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч ******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би хөдөө тусдаа амьдардаг болохоор ***********охиныг минь цохиж зодож байсан талаар нүдээрээ бол харж байгаагүй. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай охинтой нэг байранд хажуу талын нь амьдардаг айлын хүн болох *************гэх эмэгтэй над руу утсаар яриад урд шөнө ***************** нөхөр нь зодоод байх шиг байсан урд шөнө зөндөө зодоод байдаг байсан би тань руу хэлэх гэсэн чинь утас чинь холбогдохгүй байсан би өөрөө ********* рүү мессеж бичээд юу болоод байгаа юм яагаад чамайг ингээд зодоод байдаг юм бэ танай аав ээжид чинь хэлье гэж хэлж байсан гэсэн тэгсэн манай охин тухайн үед нь аав ээжид хэлээд яах юм бэ манай хүн архи уучихаараа ингээд байдаг юм гэж байсан гэхлээр нь би тухайн үед цагдаагийн газрын 7032102 дугаарын утас руу манай охиныг нөхөр нь зодсон байна гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа очсон чинь ****************нар хүүхэдтэйгээ байж байсан гэсэн тэгээд цагдаа юу болсон талаар асуусан чинь хоорондоо жоохон маргалдсан одоо зүгээр учраа олсон гэж хэлээд явуулсан гэж тухайн үед дуудлагаар очсон цагдаа тэгж над руу буцаж холбогдож хэлж байсан. Тухайн өдөр ******************* ирээд дүүгээ дагуулаад ********* сум явчихсан байсан би тэгэхээр нь араас нь очиж уулзсан чинь **********болохоор цохиж зодож байсан гэх нотлох баримт байгаа юм уу гэсэн утгатай юм яриад намайг тоохгүй байсан. Тэгсэн сүүлдээ уучлалт гуйгаад одоо дахиж *********цохиж зодохгүй гэж надад амлалт өгч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...шөнийн 02 цагт манай эмнэлгийн **************гэх сувилагч над руу залгаад эмнэлэг дээр заазуурдуулсан хүн хүргэгдээд ирлээ та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн би очоод эмнэлэгт ирсэн залуугийн биеийн байдлын үзэхэд 34-35 орчим настай эрэгтэй бие нь хүнд байдалтай дух, зүүн дал, цээжний баруун хэсэгт хэвлий, далны дунд шугам бөөр тус газарт миний тоолсноор 8 шарх үүссэн байсан. Нийт үүссэн шархнуудаас дух, зүүн дал хэсэгт үүссэн шарх нь том хэмжээтэй цус их алдаж байсан тул битүүлж бусад шарх нь цаашаа гүн нь тодорхойгүй тул хаалгүй орхисон. Зүүн дал, дух хэсэгт үүссэн шарх нь хурц ирмэгтэй заазуураар зүсэгдсэн цавчигдсан шарх байх шиг байсан. Харин үлдсэн жижиг шархнууд нь хутгаар хатгасан юм шиг харагдсан. ****************гэх эрэгтэй надад нарийн зүйл хэлж өгөөгүй хэлсэн зүйл нь гэвэл би хутга барьсан хүний өөдөөс юу ч хийж чадаагүй би зугтаасан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150-151 дүгээр хуудас/,
Шүүгдэгч**************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн:
“...Би ганцаараа ********* гэр лүү алхаж очоод хойд модон хаалгаар орох үед байшингийн зүүн талын цонхоор харах үед **************** нүүрний хацар хэсэг рүү алагдаж байгаа харагдсан би урд хаалгаар нь байшинд ороод харсан чинь ************ жижиг өрөөнд шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм болиоч гэж хэлээд урд өмнө нь зодож байгааг чинь харсан шүү хэлээд урд өмнө нь зодож байгааг чинь харсан шүү гэж хэлээд зүүн шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон чинь ***********газарт шалан дээр унаад буцаж босож ирээд гар далайх үед нь дахиад өмнөх цохисон газраа нэг удаа цохисон чинь газар бөгсөөрөө суусан тухайн газартаа 2-3 минут тухайн байдлаараа суусан. Би ********** татаж босгож ирсэн чинь ******** сандал дээр суусан. Яагаад юу болоод байгаа юм бэ чи ***********өмгөөлж хамгаалах хүнгүй гэж бодсон юм уу гэх асуулт асуусан чинь сууж байсан модон жижиг сандлаараа нэг удаа цохих гэж оролдох үед би гараараа хааж мөр хэсгээ цохиулсан. Би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь цохих гэж гараараа хий саваад залгуулаад бид 2 бие биенээ барьж аваад гал тогооны шалан дээр унасан. Яг тэр үед ********* ээж урд өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гэрийн эд зүйлс эвдэх гээд байна гарч зодолд гэхээр нь бид хоёр гадагш гараад байшингийн урд талд одоо зодоон хийхгүй байя гэж ярилцаад уучлалт гуйж 5-6 минут юм ярилцаад ************ гэр лүүгээ ороод би хойд хаалгаар гараад өөрийнхөө байшингийн яг хаалгыг татах гэж байхад ********* гэж чанга дуугаар орилсон. Тэгэхээр нь би намайг яваад өгсөн хойно ахиад зодож байгаа юм бол уу гэж бодоод буцаад алхаад очиж байхад **********миний утас руу залгахаар нь авалгүй шууд салгаад шууд гүйгээд очиж байтал хойд талын модон хаалгаар **********гарч ирсэн бид 2 өөд өөдөөсөө тулаад очсон чинь миний зүүн дал хэсэгт хүрэх шиг болсон чинь нойтон мэдрэмж төрж шингэн зүйл урсаж эхэлсэн. Тэр үед л хутга барьсан байна би хутгалуулчихлаа гэж бодоод баруун гарын бугуй хэсгээс нь гялалзаад байсан. хоёр гараараа баруун гарын бугуй хэсгээс нь бариад байх байх үед зүүн гартаа бас нэг хутгатай хэвлий хэсэг рүү хатгаж байгаад миний духыг том хэмжээтэй зүссэн. Яг тэр үед **********хашаанаасаа гарч ирээд **************түлхэж тэр хоёр хойш газарт унасан.Би шууд газарт доошоо суусан. **************тэр даруй сумын цагдаад дуудлага өгч манай хойд хаалга дээр хурдан ирээрэй гэж хэлж байгаа нь надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз эмэгтэй болох ********** гэрт хувийн шалтгааны улмаас бага зэрэг маргалдсан. ***************** намайг байнга хардаж сэрдэж байдаг учраас би түүнд хандаж хоёулаа бүтэхгүй юм байна салъя гээд хувцсаа бэлдээд явах гэж байтал гаднаас хохирогч ************* орж ирээд надад юу ч хэлэхгүй яагаад цохиж зодох болсон талаар юу ч хэлэхгүй зүүн хацар шанаа хэсэг рүү 9-10 удаа цохисон би 6 дахь цохилт дээр нь би шалан дээр таталт өгөөд унаа үед битгий маяглаад бай чи босоод ир гэж хэлээд бүсэлхий болон 2 өвдөг хэсэг рүү хар өнгийн түрийтэй гутлаараа өшиглөөд байсан учраас би босоод одоо болно шүү дээ ******** гэсэн чинь чи ч гэсэн намайг цохь чи намайг мэдэх үү сумын заан цолтой бөх барилдаг хүн шүү гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон учраас би зөрүүлээд жижиг модон сандал аваад зөрүүлээд нуруу хэсэг рүү нь цохисон. Тэгсэн дахиад л миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд миний ухаан санаа орж гараад хэсэг хугацаанд би яг юу хийсэн гэдгээ мэдэхгүй огт санахгүй байгаа хэсэг ухаан санаа балартаад эргээд ухаан орох үед ************ намайг хойш татаад миний гараас хутга салгаж авч байсан. Би тэр үед л ухаан орж юу болж байгааг харах үед миний гар цус болж нойтон мэдрэмж төрж байсан. Яг тухайн үед цагдаа нар ч ирж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...*********** орой ирнэ гээд байсан ирэх болж байна уу гэж хэлээд хэсэг байж байгаад намайг нэг удаа алгадсан учир би **************** луу залгаад ********************** сонин ааш гаргаад байна. Чи гэрт хүрээд ирээч гэж хэлсэн чинь удалгүй 30 минутын дараа **********манай гэрт ирэх үед нь би жижиг өрөөнд уйлаад сууж байсан.*************ахиад 2 удаа хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна цохиод авсан чинь ************ахиад газарт унаад босохгүй хэвтэж байхад нь **********татаад босгож ирээд сандал дээр суулгасан чинь сууж байсан сандлаа аваад ***********толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь бие биенийгээ барьж аваад зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгасан чинь тэр хоёр гадагш гарсан. Би гэртээ үлдээд цонхоор харж байсан чинь хашаа нь дотор зүгээр ярилцаад зогсож байгаад ***********гэр лүү гээ яваад өгсөн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,
Гэрч ************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би хэсгийн төлөөлөгч *********хамт тухайн хэрэг учрал болсон гэх газарт нь яваад очсон чинь *********** аймгийн ********сумын ********дугаар багт байрлах **********ээжийн хамт амьдардаг хашаа байшингийн ард талыг налаад сууж байсан. *********** болон түүний ээж ***********гэж дууддаг эмэгтэй болон ***********үерхэж найзалдаг гэх ********* гэх эрэгтэйн хамт зогсож байсан.********** цус алдаж байсан тул ************ хамт машиндаа суулгаад Есөнзүйл сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Эмчилгээг Баатар гэх эмч хийсэн. Анх дуудлагаар очих үед хохирогч ***********надад хандаж наад залуу чинь хутгатай байгаа шүү. Намайг сая хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №473 тоот:
“...1.*************** биед хамар ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид дээр өөрийн өгүүлснээр болон тогтоолд тусгагдсан хэргийн утга, гэмтлийн эмчийн үзлэгээс толгой руу их цохиулж гэмтэл авснаас болж тархи толгойн өвдөлттэй болсон байж болох ч одоогоор гэмтлийн зэрэг тогтоох журамд энэ тухай тодорхойлогдоогүй байна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12837 тоот:
“...1.****************биед дух цээж баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №12837 тоот:
“...1***************** биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
2. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлэг нь гоо сайханд учирсан хохирлыг тогтоодоггүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №579 тоот:
“...1.************** биед тархи доргилт, зүүн хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу, баруун зүүн зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчний үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн №106 тоот:
“...1. Үзүүлэгч ************биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал, дух, цээж, баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ************** дух хэсэгт үйлчилсэн гэмтээгч багаж болох ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр дух хэсэгт шарх гэмтлийг үүсгэн улмаар зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтлийг үүсгэсэн байх боломжтой буюу духны шарх, духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсгийн 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсэж, бие биеэ нөхцөлдүүлэн үүссэн гэмтлүүд байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүдийг бүрдэл байдлаар авч үзвэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар хэсэг: Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4-т зааснаар тогтоон 2.4, 2.4.1, 2.4.2-т зааснаар дүгнэхэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож байна.
3. ***************биед үүссэн зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт үүссэн 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл нь “**********” эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээгээр тогтоогдож байх тул дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн ...........дугаар хуудас/,
***********” эмнэлгийн тодорхойлолт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 107 дугаартай криминалистикийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шинжээчийн дүгнэлтийн танилцуулсан тэмдэглэл, **************** эмчлүүлэгсдийн картын хуулбар, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, хохирогч***************Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хх-ийн 33, 158-169, 193, 250, 29-33, 224, 4-6 дугаар хуудас/,
*********** аймгийн************ сумын **********дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 03, 8-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *************** өмгөөлөгч **************нь “...хохирогч ********** биед учирсан хөнгөн хохирол нь хэний үйлдлээс болж учирсан нь тодорхойгүй, олон сарын дараа шинжээчийн дүгнэлт гарсан ба дүгнэлтэд заасан хамар ясны мурийлт нь заавал хамар хугарсан байж үүсэх ёстой. Гэтэл тухайн үедээ хохирогчийн хамар зүгээр байсан байдаг...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй ба
************* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч ************* 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ************************ өөрийн гэртээ толгойн тус газарт түлхүүрийн үзүүрээр 1 удаа, бөөрөн тус газарт гараараа 1 удаа тус тус цохисон, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн байх гэртээ толгойн тус газарт гараараа 2 удаа цохисон, 2021 оны 11 дүгээр сард ************************* толгойн тус газарт 1 удаа, нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа тус тус цохиж байнга зодсон,
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ************* аймгийн **************** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч ***************эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүний толгойн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны мурийлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************* үйлдсэн болох нь хохирогч **************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас, гэрч ************************* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19, 21, 22-24, 16 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №473 тоот: “...1. *************** биед хамар ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээр өөрийн өгүүлснээр болон тогтоолд тусгагдсан хэргийн утга, гэмтлийн эмчийн үзлэгээс толгой руу их цохиулж гэмтэл авснаас болж тархи толгойн өвдөлттэй болсон байж болох ч одоогоор гэмтлийн зэрэг тогтоох журамд энэ тухай тодорхойлогдоогүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтуудаар өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч **************хохирогч *********************гурваас дээш удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч ****************үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч ************ нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө *************багийн нутаг дэвсгэрт хохирогч ********* зэвсэг хэрэглэн зодож дух, цээжний баруун хэсэг, баруун эгэм, хэвлийн урд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************** үйлдсэн болох нь,
Шүүгдэгч ************* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө ******************багийн нутаг дэвсгэрт *************биед тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу баруун зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************үйлдсэн болох нь
хохирогч ************нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч ************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 150-151 дүгээр хуудас/, гэрч ****************нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-145, 157 дугаар хуудас/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12837 тоот: “...1.********** биед дух цээж баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №12837 тоот “...1.************ биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлэг нь гоо сайханд учирсан хохирлыг тогтоодоггүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №579 тоот: “...1.************* биед тархи доргилт, зүүн хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу, баруун зүүн зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчний үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн №106 тоот: “...1. Үзүүлэгч ***************************биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал, дух, цээж, баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. *********** дух хэсэгт үйлчилсэн гэмтээгч багаж болох ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр дух хэсэгт шарх гэмтлийг үүсгэн улмаар зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтлийг үүсгэсэн байх боломжтой буюу духны шарх, духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсгийн 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсэж, бие биеэ нөхцөлдүүлэн үүссэн гэмтлүүд байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүдийг бүрдэл байдлаар авч үзвэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар хэсэг: Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4-т зааснаар тогтоон 2.4, 2.4.1, 2.4.2-т зааснаар дүгнэхэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож байна. 3. ****************** биед үүссэн зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт үүссэн 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл нь “*******************” эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээгээр тогтоогдож байх тул дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн ...........дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ********************нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон, хэргийг нэгтгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгч ***************тухайд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **********өмгөөлөгч нь “...хохирогч*************биед уруулсан хохирлыг шүүгдэгч учруулаагүй тул цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй ба хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ************санаатай үйлдлийн улмаас хохирогч **************биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хохирогч *********** биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлд шүүгдэгч ************* маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч *************нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч ********** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ************* нь хохиролд нийт 2 215 850 /хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун тавин/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч *********** төлж барагдуулсан, хохирогч ********** нь одоогоор хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул **************мөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч ************ нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ************* нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдгээрийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 07 сарын хугацаагаар ********** аймгийн************ сумын төвийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *************цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 210 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, *************нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар тус тус солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй,************** нь 14 хоног цагдан хоригдсон, тэдгээрт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 178 500 /нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч **************нараас хувь тэнцүүлэн гаргуулж гэрч *******************олгож, шүүгдэгч **************нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өөрийн өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, хар өнгийн түрүүтэй гутал, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд зэргийг авна гэсэн тул түүнд буцаан олгож, нийт 22 см ажлын хэсгийн урт 10 см үзүүр хэсэг нь хугарч хар өнгийн хатуу зүйлээр бохирлогдсон хуванцар иштэй ажлын хэсгийн талд “Bass stainless steel” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, 23 см урттай ажлын хэсэг нь 12.5 см урттай ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй, ишний нэг талын хойд хэсэг нь хугарч гэмтсэн жижиг хэмжээтэй заазуур 1 ширхэг, *************** өмсөж явсан гэх женсэн хүрэм, өмд, цэнхэр цайвар өнгийн захтай ханцуйгүй цамц, саарал өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэж байгааг тус тус дурдав.
Прокуророос яллах дүгнэлтдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гарсан цаг хугацааг 2021 оны 09 дүгээр сар гэж буруу бичсэнийг шүүх хуралдаанд 2021 оны 11 дүгээр сар хэмээн зөвтгөсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогтой ************гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн,
************ овогтой *************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар *************** 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *************** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ***************цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 210 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 240 /хоёр зуун дөчин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар ***************07 сарын хугацаанд ********* аймгийн ****************сумын төвийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг************** мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ***************нь 240 /хоёр зуун дөчин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч **********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ************* нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 178 500 /нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч ************** нараас хувь тэнцүүлэн гаргуулж гэрч ****************оршин суух *************************олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *************** өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, хар өнгийн түрүүтэй гутал, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд зэргийг ***********буцаан олгож, нийт 22 см ажлын хэсгийн урт 10 см үзүүр хэсэг нь хугарч хар өнгийн хатуу зүйлээр бохирлогдсон хуванцар иштэй ажлын хэсгийн талд “Bass stainless steel” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, 23 см урттай ажлын хэсэг нь 12.5 см урттай ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй, ишний нэг талын хойд хэсэг нь хугарч гэмтсэн жижиг хэмжээтэй заазуур 1 ширхэг, *************** өмсөж явсан гэх женсэн хүрэм, өмд, цэнхэр цайвар өнгийн захтай ханцуйгүй цамц, саарал өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. ************нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч **************** нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *************** урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *********************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА