Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/01361

 

        

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр     Дугаар 101/ШШ2019/01361              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                      

    Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Чийн Э /РД: 0000/, Гомбын Г /РД: 000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: д худалдааны төв, “МТ” ХХК-д /РД: 00000/ холбогдох

2.722.5000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ӨО,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э. Г.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Э. Г.Г бид “Орон ******* санхүүжилтийн корпораци”, “МТ” ХХК-тай 2011 оны 6 дугаар сард ******* ******* барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* ******* ******* ******* *******ц******* ******* ******* ******* тоотын 36.3 м.кв талбай бүхий ******* сууцыг 27.225.000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө бүрэн төлсөн.

Гэтэл “МТ” ХХК нь ******* сууцыг улсын комисс хүлээн авсан үеэс хойш гэрээнд тусгагдаагүй буюу ******* нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх, төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн.

Ингээд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.722.500 төгрөг, нийт 2.722.500 төгрөгийг төлж 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *******хаа Y-220*******64214 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гардан авсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа этгээд буюу “МТ” ХХК борлуулсан бараандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй. Хариуцагч “МТ” ХХК-ийн өмнөөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн тул тус компаниас 2.722.500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би байраа 2018 оны 8 дугаар сард бусдад худалдсан бөгөөд байраа зараад банкны зээлийг төлсөн. Би дүүргийн ажилтай байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Хүү Г.Г нь Нийслэлийн хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаа. Төрийн байгууллагад ажилладаг болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах зав чөлөө муу байсан гэв.

Хариуцагч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ӨО шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Э нь тус “МТ” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* сууц захиалан бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* ******* ******* ******* ************** ******* ******* ******* тоотын 36.3 м.кв талбай бүхий ******* сууцыг 27.225.000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

Бид гэрээний дагуу ******* сууцыг нэхэмжлэгч талд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ч.Этай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* сууц захиалан бариулах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Захиалагч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана” гэж заасан.

Гэрээний уг заалтын дагуу нэхэмжлэгч нар 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.722.500 төгрөг, нийт 2.722.500 төгрөгийг төлсөн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд нэхэмжлэгч Ч.Э, Г.Г нарын дээрхи гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Ч.Э, Г.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.Э. Г.Г нар нь хариуцагч “МТ” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.722.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэн Ч.Э нь “МТ” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “******* сууц захиалан бариулах гэрээ” байгуулж Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, “******* ******* *******” ******* ************** ******* ******* ******* тоотын 36.3 м.кв талбайтай, 2 өрөө байрыг 1 м.кв талбайг нь 750.000 төгрөгөөр, нийт 27.225.000 төгрөгийг төлөхөөр, гүйцэтгэгч “МТ” ХХК нь барилгыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл, нормын дагуу барьж хүлээлгэн өгөхөөр тохирсон талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

 

            Уг гэрээг талууд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэн, гүйцэтгэгч буюу хариуцагч “МТ” ХХК нь гэрээний зүйл болох ******* тоот ******* сууцыг Ч.Эд хүлээлгэн өгсөн талаар талууд мөн маргаагүй болно.

 

Орон ******* санхүүжилтийн корпораци ХХК, “МТ” ХХК, зээлдэгч Ч.Э нар нь 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Орон ******* барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулсан байх ба мөн өдөр нь Ч.Э, Н.Г нар Орон ******* санхүүжилтийн корпораци ХХК-тай ******* ******* зээлийн гэрээ байгуулан 24.500.000 төгрөгийг 144 сарын хугацаатай, жилийн 8  хувийн хүүтэй зээлсэн нь талуудын тайлбар болон дээрхи гэрээнүүдийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 12-16 дугаар тал/

 

 Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, “******* *******” *******, Шархадны гудамж ******* байр, ******* тоотын 36.3 м.кв талбайтай ******* сууцыг эрхийн улсын бүртгэлийн Y-220*******64214 дугаарт бүртгэж, Чийн Эд тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр дээрхи ******* ******* өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд Ч.Э нь дээрхи ******* сууцыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бусдад худалдсан хэмээн тайлбарлалаа.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Гүйцэтгэгч “МТ” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төл хэмээн шаардсаны дагуу Ч.Э нь “МТ” ХХК-ийн Голомт банк дахь тоот дансанд нэмэгдсэн өртгийн албан татварт хэмээн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.722.500 төгрөг, нийт 2.722.500 төгрөг төлжээ.

            /ХХ-ийн 8-9  дүгээр тал/

 

Гүйцэтгэгч буюу хариуцагч “МТ” ХХК нь захиалагчтай байгуулсан гэрээний 2.5-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь 2.722.500 төгрөгийг төлсөн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

    Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заажээ.

 Талуудын хо*******д үүссэн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* сууц захиалан бариулах гэрээний харилцаатай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Ч.Эгийн нэмэгдсэн өртгийн албан татварт 1.722.500 төгрөгийг төлсөн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр буюу уг гэрээтэй холбоотой үйлдэл хийсэн сүүлчийн өдрөөр тооцоход нэхэмжлэгч талын гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болжээ.

 

Нэхэмжлэгч нарын ******* сууц захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нар нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж буй нь ямар хүндэтгэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй бөгөөд мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

           

            Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч нарын төрийн байгууллагад ажил  ажил хөдөлмөр эрхэлдэг гэх тайлбар нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.

 

Иймд хариуцагч “МТ” ХХК-д холбогдох 2.722.5000 төгрөг гаргуулах тухай Ч.Э, Г.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “МТ” ХХК-д холбогдох 2.722.500 төгрөг гаргуулах тухай Ч.Э, Г.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э, Г.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН