Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Нарийн бичгийн дарга               Б.Номин, 

улсын яллагч                              Т.Нансалмаа,

Шүүгдэгч                           Л.Л******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хорь буриад овогт Л******* Л*******д холбогдох эрүүгийн 2231004840275 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1986 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч  мэргэжилтэй, “Халиун уул ” ХХК-д  малын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  аймаг, сум, *дүгээр баг, * дүгээр хэсэг, *тоотод оршин суух хаягтай, 2014 онд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар  хорих ял шийтгүүлж байсан бие эрүүл, ухаан бүрэн гэх   овогт Л******* Л*******, /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Л.Л*******  нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ургац”  караоке үүдэнд согтуугаар хохирогч Д.Д******* маргалдаж, улмаар хохирогч Д.Д******* нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л******* мэдүүлэхдээ: ... Би болсон зүйлийг сайн санахгүй байна. Караокед дуулж байгаад, гараад  Д.Д******* тамхи нэхэж түүнээс болж маргасан гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Д мэдүүлэхдээ .. Манай бэр О*******, Л******* ахын гэрээс эмнэлэгт хэвтэхдээ ус буцалгагч авсан байсан бөгөөд  тэрийг нь Л******* ахынд өгөх гээд  2022 оны 11-р сарын 11-ний орой 19 цагийн үед гэрт нь иртэл  Б******* ,М******* нарын хамт 2.5 литрийн пиво 2 ширхэгийг уугаад сууж байсан, М******* ах машин барьж байгаа гээд уухгүй байсан. Намайг пиво уу гэхээр машин барьж яваа гээд мөн уугаагүй, гэтэл Л******* ах манай энд шинэ “Ургац” нэртай караоке нээгдсэн, бүгдээрээ орох уу гэхээр би  гэрлүүгээ яваад “утсаар ярье” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед Л******* ах руу залгахад  эргээд хариу өгье гэсэн. Ингээд 22 цагийн үед  “Ургац” караокед байна гэхээр очиход өөрийн эхнэр  Б,  М*******, Б******* нарын хамт байсан. 2 шил 0.75 литрийн Эдэн архи авсан байсан бид ууж байгаад 01 цагийн тэндээс гарсан. Гараад Л******* ах надаас тамхи нэхсэн, би надад тамхи алга гэтэл, тамхи олоод ир гэхээр би гэрт эхнэр ,хүүхэд унтаж байгаа орвол сэрнэ гэхэд  надад уурлаж миний нүүрлүү  гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Намайг Б,  М******* нар Л*******аас холдуулсан Удалгүй Б*******, М******* нар яваад өгсөн, би О*******ийн хамт гэртээ ирэхэд эхнэр миний нүүрийг хараад шууд цагдаа дуудсан..... Миний нүд хөхөрсөн учир  ажлаа хийж чадахгүй хэд хоносон, Ажилгүй байсан хэд хоногийн төлбөрөө авах хэрэгтэй байна гэв./ ХХ-н 12-13 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Б.Б*******: “...  Би 2022 оны 11-р сарын  11-ний өдөр 17 цагийн үед  Л******* ахынд Мөнх-Эрдэний хамт очсон.  Л.Л*******ын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс 2.5 литрийн  пиво авсан. М******* жолоо барьж байсан болохоор огт уугаагүй, Л******* ах бид хоёр ууж байтал Д.Д  , эхнэр М хамт ирсэн .Дараа нь “Ургац “ нэртэй караокед орж 0.75  литрийн “ Эдэн” нэртэй архи авч ууцгаасан. М******* уугаагүй, би нилээн согтсон,баар хаах  болсон тул нөгөө хэд  гадагшаа гарсан байсан,намайг гарахад Д, Л******* хоёр бие биенээ  барьчихсан зогсож байсан.Би тэр хоёрыг салгаад 2 өөр машин суулгаад явуулсан гэх мэдүүлэг / ХХ-н 26-27-р хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Б.М*******эс : “...  Би 2022 оны 11-р сарын  11-ний өдөр 17 цагийн үед  Л******* ахынд Б.Б*******ын  хамт очсон.  Бид Л.Л*******ын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс 2.5 литрийн  пиво авсан. Би жолоо барьж байсан болохоор  уугаагүй, Л*******, Б******* хоёрыг уугаад сууж байтал Д.Д эхнэртэйгээ  хоолны халуун сав өгөх гэсэн юм гэж орж ирсэн. Л******* ах .Д пиво уухуу гэхэд машинтай яваа уухгүй гээд хэдэн үг солиод гарсан. Гэтэл 21 цагийн үед Д.Дадайцэрэн өөрөө утасдаж  “Ургац “ нэртэй караокед хүрээд ирээ энд дажгүй юм байна гээд дуудаад байхаар нь  бид 22 цагийн үед Л.Л******* ах түүний эхнэр  Б, Б******* бид нар очиход Д түүний эхнэр Мөнхцэцэг, хадам дүү О******* нар гэртээ тал дарс уугаад сууж байсан. Тэгээд  бөөнөөрөө “ Ургац” караокед ирсэн. Тэндээс  0.75  литрийн 2 ширхэг “ Эдэн” нэртэй архи , 3-4 лааз пиво авч ууцгаасан. Би уугаагүй, караоке хаах болсон тул нөгөө хэд  гадагшаа гарсан. Д******* , Л******* ах тамхи асуухад байхгүй гэхэд гэрээсээ аваад ир гэсэн.Гэрт эхнэр хүүхэд унтаж байгаа гэхэд Л******* ах шууд Д цохисон. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар нв Б, О*******, Б******* бид  нар  хоёр хоёроороо  тэр 2-ыг салгасан. Гэтэл Д нь яахаараа би таны тамхийг бэлддэг юм гээд дахин машинаас бууж ирэхэд Л******* ах Д дахин цохисон. Тэгээд Л******* ахыг Б******* аваад явсан . Л******* ах нилээн согтсон байсан  гэх мэдүүлэг / ХХ-н 30-р хуудас /

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрийн 443 дугаартай: “...Д.Д*******  баруун,зүүн нүдний дээд,доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи  зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  цохилтын  үйлчлэлээр тогтоогдоно. Д.Д******* биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас / ,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 43-45 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас /,

Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 55 дугаар хуудас

Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас /, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Л.Л*******  нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр  дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ургац”  караоке үүдэнд согтуугаар   хохирогч   Д.Д******* маргалдаж  улмаар    хохирогч Д.Д******* нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Д мэдүүлэхдээ .. Манай бэр О*******, Л******* ахын гэрээс эмнэлэгт хэвтэхдээ ус буцалгагч авсан байсан бөгөөд  тэрийг нь Л******* ахынд өгөх гээд  2022 оны 11-р сарын 11-ний орой 19 цагийн үед гэрт нь иртэл  Б******* ,М******* нарын хамт 2.5 литрийн пиво 2 ширхэгийг уугаад сууж байсан, М******* ах машин барьж байгаа гээд уухгүй байсан. Намайг пиво уу гэхээр машин барьж яваа гээд мөн уугаагүй, гэтэл Л******* ах манай энд шинэ “Ургац” нэртай караоке нээгдсэн, бүгдээрээ орох уу гэхээр би  гэрлүүгээ яваад  утсаар ярья гэж хэлсэн. Орой 21 цагийн үед Л******* ах руу залгахад  эргээд хариу өгье гэсэн. Ингээд 22 цагийн үед  “Ургац” караокед байна гэхээр очиход өөрийн эхнэр  Б,  М*******, Баихишиг нарын хамт байсан. 2 шил 0.75 литрийн Эдэн архи авсан байсан бид ууж байгаад 01 цагийн тэндээс гарсан. Гараад Л******* ах надаас тамхи нэхсэн, би надад тамхи алга гэтэл, тамхи олоод ир гэхээр би гэрт эхнэр, хүүхэд унтаж байгаа орвол сэрнэ гэхэд надад уурлаж миний нүүр рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Намайг Б, М******* нар Л*******аас холдуулсан Удалгүй Б*******, М******* нар яваад өгсөн, би О*******ийн хамт гэртээ ирэхэд эхнэр миний нүүрийг хараад шууд цагдаа дуудсан..... Миний нүд хөхөрсөн учир  ажлаа хийж чадахгүй хэд хоносон, Ажилгүй байсан хэд хоногийн төлбөрөө авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг,/ ХХ-н 12-13 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Б.Б*******: “...  Би 2022 оны 11-р сарын  11-ний өдөр 17 цагийн үед  Л******* ахынд Мөнх-Эрдэний хамт очсон.  Л.Л*******ын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс 2.5 литрийн  пиво авсан. М******* жолоо барьж байсан болохоор огт уугаагүй, Л******* ах бид хоёр ууж байтал Д.Д  , эхнэр М хамт ирсэн .Дараа нь “Ургац “ нэртэй караокед орж 0.75  литрийн “ Эдэн” нэртэй архи авч ууцгаасан. М******* уугаагүй, би нилээн согтсон,баар хаах  болсон тул нөгөө хэд  гадагшаа гарсан байсан,намайг гарахад Д, Л******* хоёр бие биенээ  барьчихсан зогсож байсан.Би тэр хоёрыг салгаад 2 өөр машин суулгаад явуулсан гэх мэдүүлэг / ХХ-н 26-27-р хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Б.М*******эс : “...  Би 2022 оны 11-р сарын  11-ний өдөр 17 цагийн үед  Л******* ахынд Б.Б*******ын  хамт очсон.  Бид Л.Л*******ын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс 2.5 литрийн  пиво авсан. Би жолоо барьж байсан болохоор  уугаагүй, Л*******, Б******* хоёрыг уугаад сууж байтал Д.Д эхнэртэйгээ  хоолны халуун сав өгөх гэсэн юм гэж орж ирсэн. Л******* ах .Д пиво уухуу гэхэд машинтай яваа уухгүй гээд хэдэн үг солиод гарсан. Гэтэл 21 цагийн үед Д.Дадайцэрэн өөрөө утасдаж  “Ургац “ нэртэй караокед хүрээд ирээ энд дажгүй юм байна гээд дуудаад байхаар нь  бид 22 цагийн үед Л.Л******* ах түүний эхнэр  Б, Б******* бид нар очиход Д түүний эхнэр Мөнхцэцэг, хадам дүү О******* нар гэртээ тал дарс уугаад сууж байсан. Тэгээд  бөөнөөрөө “ Ургац” караокед ирсэн. Тэндээс  0.75  литрийн 2 ширхэг “ Эдэн” нэртэй архи , 3-4 лааз пиво авч ууцгаасан. Би уугаагүй, караоке хаах болсон тул нөгөө хэд  гадагшаа гарсан. Д******* , Л******* ах тамхи асуухад байхгүй гэхэд гэрээсээ аваад ир гэсэн.Гэрт эхнэр хүүхэд унтаж байгаа гэхэд Л******* ах шууд Д цохисон. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар нв Б, О*******, Б******* бид  нар  хоёр хоёроороо  тэр 2-ыг салгасан. Гэтэл Д нь яахаараа би таны тамхийг бэлддэг юм гээд дахин машинаас бууж ирэхэд Л******* ах Д дахин цохисон. Тэгээд Л******* ахыг Б******* аваад явсан . Л******* ах нилээн согтсон байсан  гэх мэдүүлэг, /ХХ-н 30-р хуудас /

 Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрийн 443 дугаартай: “...Д.Д*******  баруун,зүүн нүдний дээд,доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи  зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  цохилтын  үйлчлэлээр тогтоогдоно. Д.Д******* биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Л*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирогч   Д.Далайжаргал хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Л.Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Л*******  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Л.Л*******ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Л******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу 400,000 / дөрвөн  зуун мянга/ төгрөгийн хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул  Л.Л*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Л.Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан .

Шүүгдэгч Л.Л******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Л.Л******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Д.Д нь ажилгүй байсан хугацааны цалин 400000 төгрөгийн   нэхэмжилсэн хохирол төлөгдсөн болох нь / хх-н  86-р хуудасанд хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг хохирогч өөрөө    гаргасан ба  шүүгдэгч  Л.Л*******ыг 400.000 төгрөг ажилгүй байсан хугацааны цалинг өгсөн гэж мэдүүлснийг харгалзан  энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Л.Л******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хорь буриад овгийн  Л******* Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    Л******* Л*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч    Л******* Л*******ын хөрөнгө, цалин  хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Л.Л******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Л.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                              Ч.МӨНГӨНЦЭЦЭГ