Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       Т.Нансалмаа,

Хохирогчийн өмгөөлөгч       Б.Баясгалан /2453/,

Шүүгдэгч                             Г.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б******* овгийн Г******* О*******д холбогдох эрүүгийн 2231004200228 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг 100-45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б******* овгийн Г******* О*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Коллектив'’ нэртэй баарны үүдэнд БНСУ-ын иргэн И*******-г “юм асуухад дуугарсангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа орчим тус газар гараараа нэг удаа, толгой, эрүү хэсэгт нь 1-2 удаа гараараа цохиж биед нь эрүү яс, 41-р шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О*******: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө болсон асуудлын талаар ярьсан,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И*******” мэдүүлэхдээ: “...Би Монгол Улсад 2022 оны 01 дүгээр сард Монгол хэл сурах зорилгоор ирж, Гүүр нэртэй сургалтын төвд суралцаж байгаа. Би 2022 оны 03 дугаар сард Х******* гэж эмэгтэйтээ танилцсан. Түүнээс хойш Х*******тай байнга холбогдож, хааяа уулздаг найзууд байгаа юм. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Х******* гэж найздаа интернэтээс олж мэдсэн "Ээж мод, Сайханы хөтөл, Гэрэлт цогцолбор дээрх Хулан хатны хөшөө, Тужийн нарс, Цамхаг” зэрэг газрыг хамт явж үзье гээд бид хоёр вагоноор Улаанбаатар хотоос Дархан орж Дарханаас Сэлэнгэ аймаг руу вагоноор явж 2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймагт очоод Сэлэнгэ зочид буудалд байрласан. Ингээд орой 21 цагийн үед хоол идэх зорилгоор бид хоёр зочид буудлаасаа гарсан чинь хоол идэх газар олдохгүй байсан. Тэгээд Х******* бид хоёр Сэлэнгэ зочид буудлын хажуу талд байрлах "Коллектив нэртэй баар онгорхой болохоор нь хоол байна уу гэж ороход “хоол гарахгүй гэсэн. Тэгэхээр нь Х******* бид хоёр тус бүр 05 литрийн пиво, чипс захиалж авч уучхаад 05 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи захиалаад уухаар задалж тавьчхаад тамхи татах зорилгоор ганцаараа гадаа гарсан. Хүнгүй газар очоод тамхи татаж байхад нэг танихгүй эрэгтэй хүн ирээд "чи юун хүн бэ” гэж асуух шиг болсон. Би асуултыг нь сайн ойлгоогүй болохоор хариулт хэлж чадаагүй, дуугүй байсан. Тэгсэн чинь тэр хүн шууд гараараа миний зүүн талын шанаа орчим 1 удаа, дух орчим, мөн уруул орчим гээд хэд хэдэн удаа цохисон. Ямар ч байсан миний толгой, бие орчимд 10 гаран удаа гараараа цохисон. Би цохиулж байгаа учраас хэдэн удаа цохисныг нь тоолж мэдэхгүй байна. Тухайн залуу намайг цохиж, зодчихоод яваад өгсөн. Хамт 3-4 хүний хамт явж байх шиг байсан. Би “энэ газар байж болохгүй юм байна” гэж ойлгоод баар руу ороод Х*******д “явъя" гэхэд Х******* “яасан бэ” гэж асуухаар нь би “гадаа хүнд зодуулсан” тухайгаа хэлэхэд гаднаас 2 цагдаагийн хувцастай алба хаагч орж ирсэн байсан ба Х******* бид хоёр гадаа гарахад намайг цохиж зодсон хүн гадаа зогсож байхаар нь би Х*******д “энэ хүн намайг цохисон” гэж хэлсэн. Тэр үед цагдаа баарнаас гараад ирсэн ба Х******* цагдаад намайг зодсон тухай хэлсэн. Тэр цагдаа нь намайг зодсон хүнийг авч яваагүй, энэ хүн хэт согтолттой байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа яагаад авч явахгүй байгаа юм бол гэж бодсон. Мөн Х******* тэр намайг зодсон хүний хамт байсан хүмүүсээс “энэ хүн танай найз биз дээ” гэж асуухад мэдэхгүй гэж хэлчихээд тэр хүмүүс намайг зодсон хүнтэй хамт цагаан өнгийн машинд суугаад явчихсан. Тэгээд намайг зодсон хүн машинтай явчихаар нь Х*******тай буудал руугаа явсан. Тэгээд буудалд очсоны дараа Х******* утсаар яриад буудалд цагдаа ирсэн. Х******* цагдаатай юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд цагдаатай хамт Х******* бид хоёр эмнэлэгт очиж үзүүлсэн. Шөнө бараг 00 цаг болж байсан учраас яаралтай тусламжийн эмнэлэгт л очсон байх. Эмнэлэгт эмч нь зүгээр харчихаад ямар ч юм хэлэхгүй, бид нар цагдаагийн газар руу явсан. Тэгээд мэдүүлгээ өгсөн. Ингээд шөнө 02-03 цагийн орчим буудалдаа очиж унтаад өглөө 09-10 цагийн үед буудалд 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Х******* унтаж байсан учраас цагдааг явуулсан. Тэгээд Х******* босоод цагдаа нарын хамт нэг эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэр эмч нь ялгаагүй нүдээрээ харчихаад ам ангайлгаж үзчихээд явуулсан. Миний эрүү, толгой дух өвдөөд байсан, үүдэн нэг шүд эмтэрсэн байсан. Би Улаанбаатар хот руу ирж эмнэлэгт үзуүлмээр байсан боловч цагдаагаас шүүх эмнэлгийн шинжилгээний хариугаа харчихаад яв гэсэн учраас нэг едөр дахин тухайн буудалдаа хоног Миний эрүү зүун талын шанаа, эрүү, шүд өвдөөд юм идэж болохгүй, ярьж чадахгүй, шүдээ чанга зууж чадахгүй байсан болохоор 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш юм идэж чадахгүй шингэн юм уугаад, зутан идээд байгаа 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 01 цагийн үед цагдаагийн газар Х*******гийн хамт очсон. Цагдаагийн газрын гадаа хүлээгээд байж байтал намайг цохисон залуу цагдаагийн дүрэмт хувцастай бас нэг хүний хамт ирж уулзаад “яаж байна, бие нь зүгээр үү, гомдолтой байна уу” гэж асуусан мөн өөр юм ярьсан. Би ярьсан зүйлийнх нь 10-20 хувийг л ойлгосон. Ямар ч байсан тэр намайг цохисон залуугийн хамт ирсэн хүн нь энэ залуу сайн залуу, та хоёрын аялах газраар хамт явж аялъя” гэсэн утгатай зүйлүүдийг хэлсэн. Бусад хэлсэн зүйлийг нь би ойлгоогүй. Тэгээд би “энэ хүн намайг цохисон байтал яагаад энэ хүнтэй хамт явдаг юм, хамт явмааргүй байна” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Тухайн хүнийг ярьснаас “хамт явъя найз больё” гэсэн утгатай зүйл хэлснийг ойлгосон. Надад шинжээчийн дүгнэлт гэж танилцуулсан, би зургийг нь авсан, гарын үсэг зурсан. Тэгээд Улаанбаатар хотод 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирээд Сүхбаатарын талбайн хажууд Төв шуудангийн байранд байдаг шүдний эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад миний зүүн талын эрүү цуурсан байна гэсэн. Тэгээд эрүүг хадаж янзлах ёстой гэсэн. Тэгээд миний эрүүний зураг авсан шүдний эмч нэг Солонгос эмчийн дугаар өгсөн. Би тэр хүнтэй уулзаж зургаа үзүүлэхэд заавал хадуулах шаардлагатай, Монгол улсад энэ эмчилгээг хийдэг газар ховор, шууд Солонгос улс руу яваад эмчлүүлчих, эрүү чинь цуурчихсан учраас ингээд эдгээчих юм бол эрүү чинь далийгаад эдгэрчихнэ” гэж хэлсэн. Тийм болохоор би Солонгос улс руу явж эмчлүүлэх гэж байгаа. Намайг цохисон хүнийг хараад царайг нь танина. Тэр хүн цагдаагийн дүрэмт хувцастай, уулзахад дүрэмт хувцсан дээр нь “G.Ochgerel” гэсэн нэртэй “10580 (+)" гэсэн дугаартай байсан. ...эмчилгээний зардал Солонгос улс руу очих ирэх зардалд дунджаар Монгол төгрөгөөр 5.000.000 төгрөг зардал гарсан байгаа учраас энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Х******* мэдүүлэхдээ:  “...Тэгээд бид хоёр Сэлэнгэ зочид буудлын хажуу талын Коллектив нэртэй бааранд орж тус бүр 1 шил пиво, чипс захиалж авч уусан. Пиво дуусчхаад 05 литрийн 1 шил Соёрхол нэртэй архи захиалж аваад дээрээс нь талд нь ортол уучхаад байж байхад И*******-г тамхи татахаар гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарсан чинь гадаа 2 эмэгтэй зогсож байсан өөр хүн байгаагүй тэгэхээр нь буцаж орж ирээд жаахан сууж байгаад ирэхгүй болохоор нь ариун цэврийн өрөөнд орж үзэхэд тэнд байгаагүй. Буцаад суудал дээрээ сууж байсан чинь И******* гаднаас орж ирэхээр нь би “яагаад удав, яасан бэ” гэхэд “гадаа тамхи татаж байсан чинь нэг залуу зодоод” гэж хэлсэн тэр үед гаднаас 2 цагдаагийн алба хаагч орж ирж байгаа харагдсан тэгэхээр нь аль залуу юм гэхэд үүд орчмын ширээ рүү заагаад тэр залуу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө зодсон гэх залуу баарнаас гараад явчихсан тэгэхээр нь би араас нь тэр залуутай уулзах И*******-г дагуулаад гарсан. Гадаа гарахад баарны гадаа олон хүмүүс байсан зарим нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би гадаа гараад “аль хүн зодсон юм” гэж И*******-с асуухад нэг залууг заасан тэгэхээр нь тэр залуу дээр очиж “чи манай найзыг зүгээр байхад нь зоддог хэн бэ” гэж хэлэхэд өедөөс хараалын үг хэлээд цаашаа яваад өгсөн. Энэ үед дотогшоо орсон 2 цагдаа гадаа гарчихсан зогсож байхаар нь тэр цагдаа нарт хандаж “тэр хүн манай найзыг зодсон байна” гэж зааж хэлсэн чинь цагдаа нар “наад хүн чинь уучихсан согтуу байна, одоо мэдүүлэг авах боломжгүй” гэж хэлээд яваад өгсөн. эгсэн чинь найзууд нь бололтой хэдэн хүмуүс И*******г зодсон гэх хүнийг машинд суулгаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр буудал руугаа яваад жаахан байж байгаад би өөрийн 89143830 дугаараас цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар ирээд бид хоёрыг авч явж мэдүүлэг авсан. Тэгээд И*******-г шүүх эмнэлэгт үзүүлсэн, эмч нь үзэж байсан. Тэгээд шинжээчийн дүгнэлт нь маргааш гарна маргааш болтол хүлээ гэсэн учраас бид хоёр буудалдаа дахин хоноод намайг сэрсэн чинь И******* цагдаа ирсэн ийшээ яриарай гэсэн гээд дугаар үлдээсэн байхаар нь би тэр дугаар руу нь ярьсан чинь Цагдаа Дээр ир гэхээр нь би И*******г дагуулаад цагдаагийн газар очсон Тэгээд бид хоёроос байцаалт авсан. И*******г зодсон хүн эрүүлжүүлэхэд байгаа одоо гарч ирнэ гэж байсан. Тэгээд мэдүүлэг өгсний дараа О******* гэж залуу И******* бид хоёртой уулзсан. Тэгэхээр нь би О*******ээс “чи зүгээр байж байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд би “согтуу ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд Мөнхбат гэж цагдаа маргааш 3 цагт хариу чинь гарна, тэгэхээр хариутайгаа танилцчихаад яв гэж хэлсэн. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн орчим И******* бид хоёр цагдаагийн газар дээр очиж Мөнхбаттай уулзах гээд хүлээгээд байж байхад дотроос 2 цагдаа гараад ирсэн ба тэрний нэг нь О******* цагдаагийн дүрэмт хувцас өмсчихсөн нөгөө хүн ахлах нь бололтой байсан. Тэр хоёр хүн бид хоёртой уулзаад ахлах нь “манай цагдаа өчигдөр болсон асуудлаа юугаа ч санадаггүй чамайг цохичихсон байна. одоо энэ асуудлыг аятайхан шиг шийдчихмээр байна, та хоёр яах гэж энд ирсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аялах гэж ирсэн юм, тэгсэн чинь танай энэ цагдаа чинь зүгээр байсан хүнийг зодсон байна. бид хоёр энэ асуудлаас чинь болоод аялж ч чадахгүй буцах гэж байна” гэж хэлэхэд ахлах нь “та хоёрын хохирлыг барагдуулж өгье, үзэх газруудыг чинь үзүүлж өгье, зочид буудпын төлбөр тооцоо, эмчилгээний зардлыг төлнө, бүх хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би И*******г ойлгуулж хэлэхэд “наад хүмүүстэй чинь хамт явахгүй, наад хүний чинь царайг хармааргүй байна” гэж дургүйцэж байсан. Тэгэхээр нь би “О******* рүү цагдаа хүн байж хүн зодоод байж болдог юм уу” гэхэд О******* “харин согтуу байсан болохоор юугаа ч санадаггүй” гэж байсан харин ахлах нь “бид нар О*******д хариуцлага тооцно” гэж хэлж байсан. Ингээд бид хоёр орой буцах хэрэгтэй байна И******* маргааш хичээлтэй гэж хэлээд хохирлоо яах юм гэсэн чинь О******* “очоод эмнэлэгт үзүүлээд над руу залгаарай бүх хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр оройдоо вагонд суугаад Улаанбаатар хотод 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Тэгээд би төв шуудангийн хойно байрлах шүдний эмнэлэгт очиж И******* үзүүлэхэд “зүүн талын доод эрүүний яс цуурсан байна, яаралтай хагалгаа хийлгэ, хадаасаар хадна. Монголд сайн эмчилж чадахгүй байх, Солонгос улс руу яв” гэж эмч нь хэлсэн. Тухайн шүдний эмнэлгийн үзсэн эмч нь нэг Солонгос эмчийн дугаар өгөөд тэр эмчид очиж үзүүл гэсэн учраас И******* өөрөө Солонгос эмчтэй нь холбогдоод очиж үзүүлсэн гэсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр О*******ийн 99598838 гэсэн дугаар руу залгаж И******* эмнэлэгт үзүүлсэн, эрүүнийх нь яс нь цуурсан байна, яаралтай хагалгаанд ор гэсэн, Монголд эмчилж чадахгүй гэсэн, яаралтай явах хэрэгтэй байна чи хохирлыг нь барагдуулж өг” гэхэд юм яриагүй утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Р******* мэдүүлэхдээ:  “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд найз О*******, М, Б нарын хамт Сүхбаатар сумын Чингис нэртэй хоолны газарт хоол идчихээд тус бүр 1 шил пиво авч уусан. Үргэлжлүүлээд ахиад тус бүр 1-2 шил пиво уучихаад сүүлд нь 1 шил Эдэн нэртэй архи авч хувааж ууцгаасан. Ингээд тухайн газарт хэсэг байж байгаад 22-23 цагийн орчим гараад Коллектив нэртэй баар руу орж дахин тус бүр 1 шил пиво авч уусан. Тэр үед нэлээн согтсон байсан. Тэгээд манай найзууд бас согтсон байсан. М бүр илүү согтсон байсан. Би тэр хэдийг ийшээ тийшээ явахаар нь дагаад, энд тэнд уначих вий гэж бодоод хараад байсан. Тэгээд бид 4 бүжиглэж байгаад ширээнд бүгд суугаад пиво ууж байснаа О******* баарнаас гарсан. Тэгэхээр нь араас нь би ууж байсан пиво барьж гараад хаалганы хажуугийн хашлага дээр суугаад пиво ууж байсан. О******* тамхи татаж байх шиг байсан. Тэгээд хальт харахад О******* баарны үүдэнд зогсож байсан залууг цохичих шиг болсон. Тэрийг бол би сайн санаж байна. Тэгээд О*******ийн араас баар руу орох гээд алхсан. Согтуу байсан болохоор тухайн яг баар руу хэрхэн орсон талаараа богино хугацаанд санахгүй байна. Бааранд ороход О*******д цохиулсан бараан өнгийн куртиктэй залуу зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуух зорилгоор ариун цэврийн өрөөнд хамт орсон. Тэгэхэд тухайн залуу толинд өөрийн нүүр хэсгийг харьж байсан. Би тэр залууг дуудаад “юу болоод байгаа юм бэ, саяны хүн манай найз байгаа юм, яагаад та хоёр яагаад маргалдчихваа” гэж асуухад өөдөөс юм дуугараагүй. Тэгэхээр нь царайг нь тогтоод харсан чинь Монгол хүн биш юм шиг болохоор нь “чи Монгол хүн биш юм уу” гэж асуухад өөдөөс Монголоор “биш” гэж хариулсан. Тэгэхээр нь би гадаадын иргэн юм байна, харилцаа үүсгээд хэрэггүй юм байна гээд гарсан. Тэгэхэд эргүүлийн цагдаа нар ирчихсэн явж байгаа харагдсан. Би шууд баарнаас гарсан. Гадаа гарахад манай эхнэр ирчихсэн байсан ба намайг машины урд суудалд суулгасан. Түүнээс хойш би юм санахгүй байгаа ба нэг мэдсэн чинь манай эхнэр “танайх түргэн авчихсан байна” гэж хэлсэн. Сүүлд нь эхнэрээс сонсоход манай найзууд манай машинд суугаад замдаа бууцгаасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Э мэдүүлэхдээ:  “2022 оны 09-р сарын-17-ны өдөр би Коллектив бааранд зөөгчөөр ажиллаж байсан. Би гадаа баарны үүдний хаалганы хажууд сууж байхад манайд үйлчлүүлж байсан тайрмал саарал үстэй эмэгтэйтэй хамт байсан хар куртиктэй эрэгтэй баарны гадаа тамхи татаад зогсож байхад судалтай өмдтэй эрэгтэй очоод гараараа цохисон, тэгээд нөгөө ах баар руу орох үед үүдний 2 хаалганы дунд бас цохиж зодож байсан. Тэгэхэд тухайн залуутай хамт явсан улаан куртиктэй залуу салгаж байсан ба би хэдэн удаа хааш нь цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Хөл гаргаараа цохисон байх” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Э мэдүүлэхдээ: “... гадаа тамхи татаж байхад дотор үйлчлүүлж байсан хар куртиктэй эрэгтэй үүдэнд гарч ирээд тамхи татаж байсан. Тэгэхэд хаалганы хажуугийн хашлага дээр сууж байсан эрээн судалтай өмдтэй өндөр залуу очоод тэр хүнийг нэг удаа гараараа цохиж байсан. Тэгээд цохисон залуу нь түрүүлж ороод цохиулсан залуу араас нь орсон. Тэгэхэд баарны үүдний гадна хаалга, дотор хаалга хоёрын дунд ахиад нөгөө залууг цохих шиг болсон, яагаад цохих шиг болсон бэ гэхээр баарны хаалга түлхээд пижигнэсэн юм. Түүнээс би яг юугаар, хаана нь хэдэн удаа цохисон бэ эдгийг хараагүй. Учир нь хаалганы дунд болсон үйл явдал юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн: “...Lee ganggyu”-н биед эрүү яс, 41-р шүдний хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.О*******ийн “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй намайг яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 58-59 дүгээ-р тал/,

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 108-128 дугар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 132-137 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 61 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа, /хх-ийн 77 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 141 дүгээр тал/,

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0213287 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгох тухай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай шийтгэврийн хуулбар, /хх-ийн 149 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.О******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Коллектив'’ нэртэй баарны үүдэнд БНСУ-ын иргэн И*******-г “юм асуухад дуугарсангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа орчим тус газар гараараа нэг удаа, толгой, эрүү хэсэгт нь 1-2 удаа гараараа цохиж биед нь эрүү яс, 41-р шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И*******” мэдүүлэхдээ: “...Би Монгол Улсад 2022 оны 01 дүгээр сард Монгол хэл сурах зорилгоор ирж, Гүүр нэртэй сургалтын төвд суралцаж байгаа. Би 2022 оны 03 дугаар сард Х******* гэж эмэгтэйтээ танилцсан. Түүнээс хойш Х*******тай байнга холбогдож, хааяа уулздаг найзууд байгаа юм. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Х******* гэж найздаа интернэтээс олж мэдсэн "Ээж мод, Сайханы хөтөл, Гэрэлт цогцолбор дээрх Хулан хатны хөшөө, Тужийн нарс, Цамхаг” зэрэг газрыг хамт явж үзье гээд бид хоёр вагоноор Улаанбаатар хотоос Дархан орж Дарханаас Сэлэнгэ аймаг руу вагоноор явж 2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймагт очоод Сэлэнгэ зочид буудалд байрласан. Ингээд орой 21 цагийн үед хоол идэх зорилгоор бид хоёр зочид буудлаасаа гарсан чинь хоол идэх газар олдохгүй байсан. Тэгээд Х******* бид хоёр Сэлэнгэ зочид буудлын хажуу талд байрлах "Коллектив нэртэй баар онгорхой болохоор нь хоол байна уу гэж ороход “хоол гарахгүй гэсэн. Тэгэхээр нь Х******* бид хоёр тус бүр 05 литрийн пиво, чипс захиалж авч уучхаад 05 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи захиалаад уухаар задалж тавьчхаад тамхи татах зорилгоор ганцаараа гадаа гарсан. Хүнгүй газар очоод тамхи татаж байхад нэг танихгүй эрэгтэй хүн ирээд "чи юун хүн бэ” гэж асуух шиг болсон. Би асуултыг нь сайн ойлгоогүй болохоор хариулт хэлж чадаагүй, дуугүй байсан. Тэгсэн чинь тэр хүн шууд гараараа миний зүүн талын шанаа орчим 1 удаа, дух орчим, мөн уруул орчим гээд хэд хэдэн удаа цохисон. Ямар ч байсан миний толгой, бие орчимд 10 гаран удаа гараараа цохисон.

...Монгол улсад энэ эмчилгээг хийдэг газар ховор учир  шууд Солонгос улс руу яваад эмчлүүлчих, эрүү чинь цуурчихсан учраас ингээд эдгээчих юм бол эрүү чинь далийгаад эдгэрчихнэ” гэж хэлсэн. Тийм болохоор би Солонгос улс руу явж эмчлүүлэх гэж байгаа. Намайг цохисон хүнийг хараад царайг нь танина. Тэр хүн цагдаагийн дүрэмт хувцастай, уулзахад дүрэмт хувцсан дээр нь “G.Ochgerel” гэсэн нэртэй “10580 (+)" гэсэн дугаартай байсан. ...эмчилгээний зардал Солонгос улс руу очих ирэх зардалд дунджаар Монгол төгрөгөөр 5.000.000 төгрөг зардал гарсан байгаа учраас энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Х******* мэдүүлэхдээ:  “...Тэгээд бид хоёр Сэлэнгэ зочид буудлын хажуу талын Коллектив нэртэй бааранд орж тус бүр 1 шил пиво, чипс захиалж авч уусан. Пиво дуусчхаад 05 литрийн 1 шил Соёрхол нэртэй архи захиалж аваад дээрээс нь талд нь ортол уучхаад байж байхад И*******-г тамхи татахаар гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарсан чинь гадаа 2 эмэгтэй зогсож байсан өөр хүн байгаагүй тэгэхээр нь буцаж орж ирээд жаахан сууж байгаад ирэхгүй болохоор нь ариун цэврийн өрөөнд орж үзэхэд тэнд байгаагүй. Буцаад суудал дээрээ сууж байсан чинь И******* гаднаас орж ирэхээр нь би “яагаад удав, яасан бэ” гэхэд “гадаа тамхи татаж байсан чинь нэг залуу зодоод” гэж хэлсэн тэр үед гаднаас 2 цагдаагийн алба хаагч орж ирж байгаа харагдсан тэгэхээр нь аль залуу юм гэхэд үүд орчмын ширээ рүү заагаад тэр залуу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө зодсон гэх залуу баарнаас гараад явчихсан тэгэхээр нь би араас нь тэр залуутай уулзах И*******-г дагуулаад гарсан. Гадаа гарахад баарны гадаа олон хүмүүс байсан зарим нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би гадаа гараад “аль хүн зодсон юм” гэж И*******-с асуухад нэг залууг заасан тэгэхээр нь тэр залуу дээр очиж “чи манай найзыг зүгээр байхад нь зоддог хэн бэ” гэж хэлэхэд өедөөс хараалын үг хэлээд цаашаа яваад өгсөн. Энэ үед дотогшоо орсон 2 цагдаа гадаа гарчихсан зогсож байхаар нь тэр цагдаа нарт хандаж “тэр хүн манай найзыг зодсон байна” гэж зааж хэлсэн чинь цагдаа нар “наад хүн чинь уучихсан согтуу байна, одоо мэдүүлэг авах боломжгүй” гэж хэлээд яваад өгсөн. эгсэн чинь найзууд нь бололтой хэдэн хүмуүс И*******г зодсон гэх хүнийг машинд суулгаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр буудал руугаа яваад жаахан байж байгаад би өөрийн 89143830 дугаараас цагдаад дуудлага өгсөн.

...Улаанбаатар хотод 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Тэгээд би төв шуудангийн хойно байрлах шүдний эмнэлэгт очиж И******* үзүүлэхэд “зүүн талын доод эрүүний яс цуурсан байна, яаралтай хагалгаа хийлгэ, хадаасаар хадна. Монголд сайн эмчилж чадахгүй байх, Солонгос улс руу яв” гэж эмч нь хэлсэн. Тухайн шүдний эмнэлгийн үзсэн эмч нь нэг Солонгос эмчийн дугаар өгөөд тэр эмчид очиж үзүүл гэсэн учраас И******* өөрөө Солонгос эмчтэй нь холбогдоод очиж үзүүлсэн гэсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр О*******ийн 99598838 гэсэн дугаар руу залгаж И******* эмнэлэгт үзүүлсэн, эрүүнийх нь яс нь цуурсан байна, яаралтай хагалгаанд ор гэсэн, Монголд эмчилж чадахгүй гэсэн, яаралтай явах хэрэгтэй байна чи хохирлыг нь барагдуулж өг” гэхэд юм яриагүй утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Р******* мэдүүлэхдээ:  “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд найз О*******, М, Б нарын хамт Сүхбаатар сумын Чингис нэртэй хоолны газарт хоол идчихээд тус бүр 1 шил пиво авч уусан. Үргэлжлүүлээд ахиад тус бүр 1-2 шил пиво уучихаад сүүлд нь 1 шил Эдэн нэртэй архи авч хувааж ууцгаасан. Ингээд тухайн газарт хэсэг байж байгаад 22-23 цагийн орчим гараад Коллектив нэртэй баар руу орж дахин тус бүр 1 шил пиво авч уусан. Тэр үед нэлээн согтсон байсан. Тэгээд манай найзууд бас согтсон байсан. М бүр илүү согтсон байсан. Би тэр хэдийг ийшээ тийшээ явахаар нь дагаад, энд тэнд уначих вий гэж бодоод хараад байсан. Тэгээд бид 4 бүжиглэж байгаад ширээнд бүгд суугаад пиво ууж байснаа О******* баарнаас гарсан. Тэгэхээр нь араас нь би ууж байсан пиво барьж гараад хаалганы хажуугийн хашлага дээр суугаад пиво ууж байсан. О******* тамхи татаж байх шиг байсан. Тэгээд хальт харахад О******* баарны үүдэнд зогсож байсан залууг цохичих шиг болсон. Тэрийг бол би сайн санаж байна. Тэгээд О*******ийн араас баар руу орох гээд алхсан. Согтуу байсан болохоор тухайн яг баар руу хэрхэн орсон талаараа богино хугацаанд санахгүй байна. Бааранд ороход О*******д цохиулсан бараан өнгийн куртиктэй залуу зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуух зорилгоор ариун цэврийн өрөөнд хамт орсон. Тэгэхэд тухайн залуу толинд өөрийн нүүр хэсгийг харьж байсан. Би тэр залууг дуудаад “юу болоод байгаа юм бэ, саяны хүн манай найз байгаа юм, яагаад та хоёр яагаад маргалдчихваа” гэж асуухад өөдөөс юм дуугараагүй. Тэгэхээр нь царайг нь тогтоод харсан чинь Монгол хүн биш юм шиг болохоор нь “чи Монгол хүн биш юм уу” гэж асуухад өөдөөс Монголоор “биш” гэж хариулсан. Тэгэхээр нь би гадаадын иргэн юм байна, харилцаа үүсгээд хэрэггүй юм байна гээд гарсан. Тэгэхэд эргүүлийн цагдаа нар ирчихсэн явж байгаа харагдсан. Би шууд баарнаас гарсан. Гадаа гарахад манай эхнэр ирчихсэн байсан ба намайг машины урд суудалд суулгасан. Түүнээс хойш би юм санахгүй байгаа ба нэг мэдсэн чинь манай эхнэр “танайх түргэн авчихсан байна” гэж хэлсэн. Сүүлд нь эхнэрээс сонсоход манай найзууд манай машинд суугаад замдаа бууцгаасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Э мэдүүлэхдээ:  “2022 оны 09-р сарын-17-ны өдөр би Коллектив бааранд зөөгчөөр ажиллаж байсан. Би гадаа баарны үүдний хаалганы хажууд сууж байхад манайд үйлчлүүлж байсан тайрмал саарал үстэй эмэгтэйтэй хамт байсан хар куртиктэй эрэгтэй баарны гадаа тамхи татаад зогсож байхад судалтай өмдтэй эрэгтэй очоод гараараа цохисон, тэгээд нөгөө ах баар руу орох үед үүдний 2 хаалганы дунд бас цохиж зодож байсан. Тэгэхэд тухайн залуутай хамт явсан улаан куртиктэй залуу салгаж байсан ба би хэдэн удаа хааш нь цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Хөл гаргаараа цохисон байх” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Э мэдүүлэхдээ: “... гадаа тамхи татаж байхад дотор үйлчлүүлж байсан хар куртиктэй эрэгтэй үүдэнд гарч ирээд тамхи татаж байсан. Тэгэхэд хаалганы хажуугийн хашлага дээр сууж байсан эрээн судалтай өмдтэй өндөр залуу очоод тэр хүнийг нэг удаа гараараа цохиж байсан. Тэгээд цохисон залуу нь түрүүлж ороод цохиулсан залуу араас нь орсон. Тэгэхэд баарны үүдний гадна хаалга, дотор хаалга хоёрын дунд ахиад нөгөө залууг цохих шиг болсон, яагаад цохих шиг болсон бэ гэхээр баарны хаалга түлхээд пижигнэсэн юм. Түүнээс би яг юугаар, хаана нь хэдэн удаа цохисон бэ эдгийг хараагүй. Учир нь хаалганы дунд болсон үйл явдал юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн: “...Lee gang yu”-н биед эрүү яс, 41-р шүдний хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.О*******ийн “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй намайг яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 58-59 дүгээ-р тал/,

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 108-128 дугар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 132-137 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.О*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 7,350,180 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах санал гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч одоо хүртэл хохирол төлбөрөө аваагүй. Шүүгдэгч нь хэзээ төлөхөө илэрхийлээгүй, идэвхтэй үйлдэл хийдэггүй. Улсын яллагчийн зүгээс 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хувиар буюу 480 цагаар хийлгэх саналыг гаргаж байна.  Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.О******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Г.О*******ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.О*******д оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Г.О******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.О******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч И******* нь шүүгдэгч Г.О*******ээс нийт эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, нөхөн төлбөр болгож 10,030,180 төгрөг нэхэмжилсэн үүнээс нотлох баримтыг үндэслэн хохирогч И Гуан Юугийн эмчилгээний зардал болон Солонгос руу явсан зардал бүгд 7,350,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох зүйтэй байна гэж үзлээ.

Харин  хохирогч И  Гуан Юу болон түүний өмгөөлөгчөөс нөхөн төлбөр болон өмгөөлөгчийн зардал нэхэмжилснийг, нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин өмгөөлөгчийг хөлсийг шүүх гаргах шаардлагагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах нь хуульд нийцнэ.

Энэ хэргийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, цагдан хоригдсон  хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч Г.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овгийн Г******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* О*******д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.О*******д оногдуулсан 500 цагийн хугацаагаар  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Г.О******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.О*******ээс 7,350,181 төгрөг гаргуулан Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И*******-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн  1,2-д зааснаар хохирогч нь  нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг  нээлттэй үлдээж, өмгөөлөлийн хөлс нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Шүүгдэгч Г.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ