Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                  Ж.Болор-Эрдэнэ,

 Улсын яллагч                                А.Баясгалан,

 Хохирогч                                        Н.О,

 Хохирогчийн өмгөөлөгч               Д.Ариунтуяа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг,

Шүүгдэгч  М.Г******* нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан М.Г*******т холбогдох эрүүгийн 2231002130251 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын  20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Түшиг сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн 42 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их мянгад овогт М******* Г*******, /РД:******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Г******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  шороон зам дээр  СЭА улсын дугаартай Тоёота Королла маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6, 12.3 дэх заалтыг зөрчсөний улмаас өөдөөс яваа мотоциклтэй мөргөлдөж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ажилгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Н.О******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г******* мэдүүлэхдээ: “... Гэм буруугийн талаар маргахгүй учир мэдүүлэг өгөхгүй, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О мэдүүлэхдээ: “...“..Би тэр өдөр өөрийн эзэмшлийн мотоциклыг унаад  Цагааннуур сумын 2 дугаар салааны ард талд шороон зам дээр явж байгаад  тойруу замаар  эргэх гэтэл  урд талаас королла маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл тойргоор гарч ирсэн. Уг тээврийн хэрэгсэл тойргоор эргэхгүй чигээрээ ирээд миний мотоциклын зүүн гар талаас намайг мөргөсөн. Мөргүүлээд би шууд газар унасан, гэтэл машины жолооч бууж ирээд өөрийн машинаа хараад байсан. Миний хөл гэмтсэн учир тэр жолооч машинд суулгаж  эмнэлэгт хүргүүлсэн ба  эмнэлэг дээр ирж зураг авахуулахад, Г******* нь  өөрөө эмч учир  миний хөлний рентгэн зургыг  эрүүл гэж худал гаргуулсан. Би  одоо хөлөө эрүүл  болгомоор байна,  ажил хийж ээж ,ахыг тэжээн тэтгэдэг байсан одоо өөрөө тэтгүүлээд хэцүү байна. М.Г******* нь саяхан 1000.000 төгрөг өгсөн, надаас үүнээс их зардал гарсан. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, мотоциколын үнэ зэрэг   бүгд  16.211.979 төгрөгийг М.Г*******ээс нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.О******* мэдүүлэхдээ: “...тойргоор овоолсон шорооны хажуугаар гараад явж байтал урд талаас мотоцикл гэнэт гараад ирсэн. Овоолсон шорооны цаанаас тойргоор ирж байгаа тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан тул гэнэт гараад ирсэн. Тэгээд эрүүл мэндийн дарга пизда гэж хэлээд зүүн тийш тоормос гишгээд дарсан. Мотоцикл мөн баруун тийшээ хальт дараад тээврийн хэрэгслийн баруун талын купер луу мөргөөд жолооч нь шууд газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдриин 207 дугаартай: “...Н.О******* биед зүүн тавхайн IV хурууны шивнүүр ясны хугарал, цус хуралт, битүү хавантай, сарвуу өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл т*******гдлоо. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг т*******х журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт” гэх дүгнэлт хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 322 дугаартай: “...Н.О******* биед баруун тойгны доод хэсэг болон шаантны гадна бурууны латерал хэсгээр ясны эдийн няцралтай, гадна коллатерал холбоос тахилзуур ясанд бэхлэгдэх хэсэгтээ бүрэн урагдалтай ба холбоос бүхэлдээ хунирч суларч, агшсан, зүүн тавхайн доод хэсэгт цус хуралт, хаван, баруун өвдөг, сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл т*******гдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг т*******х журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт, хх-ийн 58-61 дүгээр хуудас/,

“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-н Замын хөдөлгөөний аюулгүй байдал судпалын хүрээлэ*******,нгийн шинжээч Р.Ц Б.Ц*******, Б.Т******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/207 дугаартай: “...”Тоёота Королла” маркийн ***СЭА улсын дугаартай автомашины жолооч М.Г******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-3 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-10 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 34-35, 48-50 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 68 дугаар тал/,

Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69 дүгээр тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 71-73 дугаар тал/ ,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 76 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, /хх-ийн 77 дугаар/,

Хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 78-97 дугаар тал/,

Жолоочийн лавлагаа, /хх-ийн 79 дүгээр тал/,

Хохирогч нарын гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 82-112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр т*******но” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Г******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт түр шороон зам дээр****СЭА улсын дугаартай Тоёота Королла маркийн авто машин жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6, 12.3 дэх заалтыг зөрчсөний улмаас өөдөөс яваа мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.О******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч  Н.О******* мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.О******* мэдүүлэхдээ: “...тойргоор овоолсон шорооны хажуугаар гараад явж байтал урд талаас мотоцикл гэнэт гараад ирсэн. Овоолсон шорооны цаанаас тойргоор ирж байгаа тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан тул гэнэт гараад ирсэн. Тэгээд эрүүл мэндийн дарга пизда гэж хэлээд зүүн тийш тоормос гишгээд дарсан. Мотоцикл мөн баруун тийшээ хальт дараад тээврийн хэрэгслийн баруун талын купер луу мөргөөд жолооч нь шууд газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдриин 207 дугаартай: “...Н.О******* биед зүүн тавхайн IV хурууны шивнүүр ясны хугарал, цус хуралт, битүү хавантай, сарвуу өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл т*******гдлоо. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг т*******х журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт” гэх дүгнэлт хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 322 дугаартай: “...Н.О******* биед баруун тойгны доод хэсэг болон шаантны гадна бурууны латерал хэсгээр ясны эдийн няцралтай, гадна коллатерал холбоос тахилзуур ясанд бэхлэгдэх хэсэгтээ бүрэн урагдалтай ба холбоос бүхэлдээ хунирч суларч, агшсан, зүүн тавхайн доод хэсэгт цус хуралт, хаван, баруун өвдөг, сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл т*******гдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг т*******х журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт, хх-ийн 58-61 дүгээр хуудас/,

“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-н Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Р.Ц*******, Б.Ц*******, Б.Т******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/207 дугаартай: “...”Тоёота Королла” маркийн **** СЭА улсын дугаартай автомашины жолооч М.Г******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-3 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-10 дүгээр тал/ зэргээр нотлогдон т*******гдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  М.Г*******ийг  “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар т*******сон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч М.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд М.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал т*******гдоогүй болно.  

Шүүгдэгч М.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч М.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч М.Г******* нь торгох ялыг шүүхээс т*******сон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус  хуульчлан заасны дагуу  энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч М.Г******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Н.О нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, мотоциколийн үнэ зэрэг 16.211.979 төгрөг  нэхэмжилсэн байна.

Хохирогч Н.О нь хоол хүнс, шатахууны зардал гэж  хаана, хэзээ зарцуулсан нь тодорхойгүй хоол хүнс, шатахууны баримтууд хавсаргаснаас шүүх   УБ хот явж эмнэлэгт үзүүлсэн үеийн хоол хүнсний болон шатахууны зардлыг, мөн мотоциколийн авсан 2.500.000 төгрөг нэхэмжилснээс шинжээчийн дүгнэлтээр гаргасан эвдрлийн үнэ 250.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс  гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад  нотлох баримтыг үндэслэн хохирогчийн  эмчилгээний зардалд 449673 төгрөг,  Улаанбаатар хот явж  эмнэлэгт үзүүлсэн байдлыг харгалзан шатахуун болон хоол хүнсний зардалд  хоол хүнсний зардал 280.000 төгрөг,  шатахууны зардал  701457 төгрөг, мөн  мотоциколийн  эвдрэлийн үнэ 250.000 төгрөг бүгд 1.681.246 төгрөгийг шүүгдэгч М.Г*******ээс гаргуулж хохирогч Н.О олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохирогч ажилгүй байсан хугацаа цалин нэхэмжилсэн мөн зарим эмчилгээний баримт нь хуулийн шаардлага хангахгүй нотлох баримт ирүүлсэн байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн  нэхэмжлэх, хохирогч Н.О нар нь энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Г*******ээс мөрдөн шалгах ажиллагааны зардал, “Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний хөлс 35,000 төгрөгийг гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д, шинжээчийн дүгнэлтийн хөлс 450,000 төгрөгийг гаргуулан “Цагаан шонхрийн жигүүр” НҮТББ-д тус тус олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мянгад овогт М******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч М.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр т*******сугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч М.Г******* нь торгох ялыг шүүхээс т*******сон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч   М.Г*******ээс  эмчилгээний зардал 1.681.246 төгрөг гаргуулж хохирогч Н.О олгох шийдвэрлэснийг  шүүгдэгч М.Г******* төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

6. Хохирогч Н.О******* нэхэмжилсэн нэхэмжлэлээс 14.530.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй нээлттэй орхиж, хохирогч Н.О нь холбогдох  нотлох баримтыг бүрдүүлэн, мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч М.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч М.Г*******ээс мөрдөн шалгах ажиллагааны зардал, “Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний хөлс 35,000 төгрөгийг гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д, шинжээчийн дүгнэлтийн хөлс 450,000 төгрөгийг гаргуулан “Цагаан шонхрийн жигүүр” НҮТББ-д тус тус олгосугай.

9. Шийтгэх т*******л хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Шийтгэх т*******л уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх т*******лыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                      ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ