Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         А.Энхзул,

Улсын яллагч                       А.Баясгалан,

Хохирогч                               С.Н*******,

Шүүгдэгч                                  П.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овогт П******* Х*******т холбогдох эрүүгийн 2131000000115 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *** сум, **дүгээр бэг, 3 дугаар хэсгийн***тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн П******* Х*******, /РД:******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн сумын**дүгээр баг ** дүгээр хэсэг **тоотод оршин суух хашаанд С.Н******* маргалдан улмаар толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хуйх, чихний дэлбэнгийн ар хэсэг няцарсан шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ярих зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н*******  мэдүүлэхдээ: “... 2021 оны 06-р сарын 28-ны орой П******* эгчийнд очсон. Тэнд ганц шил архи П******* эгч, Х*******, бид гурав хувааж  уусан, гэтэл Х******* нь согтуу машинаа барьж явах гээд байхаар нь би түлхүүрийг нь нуусан. Гэтэл нуусан түлхүүрээ эргээд олохгүй хайж байтал гэнэт толгой руу тас гээд л явсан чинь халуун ам урсаад ороод ирсэн. Хартал Х******* намайг шалны модоор цохисон байсан. Үүний улмаас би тархиндаа хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед эмчилгээний зардалд Х*******аас 500.000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.П******* “...Н******* бид хоёрыг ариун цэврийн өрөө рүү ороод гарч ирэх үед Хүрэлээ байшингаас гарч ирээд Н*******гийн мөр хэсэг рүү гараараа хүчтэй 2 удаа цохисон...би болиоч ээ гэхэд шалны модоор Н*******гийн хөл рүү 1 удаа, толгой руу 1-2 удаа цохисон Н******* тухайн үед газарт унасан...Хүрэлээ Н******* утсаа авахгүй байгаа гэх зэргээр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.А******* “...2021 оны 06 сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад ээж нь хүнд зодуулчихлаа Хүрэлээ толгой руу цохичихлоо цус их гарч байна хурдан хүрээд ир гэсэн Тэгээд П******* эгчийнд ирэхэд ээж газар суучихсан толгойгоо боочихсон цус гарч байсан .ээж хэлэхдээ Хүрэлээг согтуу машинаа барих гээд байхаар нь түлхүүрийг нь авах үед толго руу цохичихсон гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 аартай: “С.Н*******гийн биед хуйханд, чихний дэлбэнгийн ар хэсэг няцарсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гурван удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээрр хуудас/,

Хохирогчийн гаргасан өргөдөл, /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 5 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 43-44 дүгээр  хуудас/,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн “Хаан” банкны дансны хуулга, /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ...Шүүгдэгч П.Х*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгч хохиролгүй болсон. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 28-нд үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд Өршөөлийн хуулинд хамрагдахгүй байгаа болно. Шүүгдэгч П.Х*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг А-11 тоотод оршин суух Д.П******* хашаанд хохирогч С.Н******* маргалдан улмаар толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.П******* “...Н******* бид хоёрыг ариун цэврийн өрөө рүү ороод гарч ирэх үед Хүрэлээ байшингаас гарч ирээд Н*******гийн мөр хэсэг рүү гараараа хүчтэй 2 удаа цохисон...би болиоч ээ гэхэд шалны модоор Н*******гийн хөл рүү 1 удаа, толгой руу 1-2 удаа цохисон Н******* тухайн үед газарт унасан...Хүрэлээ Н******* утсаа авахгүй байгаа гэх зэргээр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.А******* “...2021 оны 06 сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад ээж нь хүнд зодуулчихлаа Хүрэлээ толгой руу цохичихлоо цус их гарч байна хурдан хүрээд ир гэсэн Тэгээд П******* эгчийнд ирэхэд ээж газар суучихсан толгойгоо боочихсон цус гарч байсан. Ээж хэлэхдээ Хүрэлээг согтуу машинаа барих гээд байхаар нь түлхүүрийг нь авах үед толгой руу цохичихсон гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 аартай: “С.Н*******гийн биед хуйханд, чихний дэлбэнгийн ар хэсэг няцарсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гурван удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогчийн гаргасан өргөдөл, /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 5 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 43-44 дүгээр  хуудас/,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Х******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.Х*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч П.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч С.Н******* нь эмчилгээний зардалд тухайн үедээ 500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч П.Х******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Х*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Х*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг П.Х******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч П.Х*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн П******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П******* Х*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Х*******ыг 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч П.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                         ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ