Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       А.Баясгалан,

Шүүгдэгч                       Б.Л******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* Л*******т холбогдох эрүүгийн 2231003610244 дугаартай хэргийг 2023 оны 1  дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  аймгийн сумын  дугаар баг, тосгон,-13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Б******* Л*******, /*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л******* нь 2022 оны 08 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт Ойн сан болон Усны сан бүхий газарт хамаарах 0.01 га талбайд экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 292,222 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л******* мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э******* мэдүүлэхдээ: “...Хэрээн гол байгалийн тогтцын хувьд Хэрээн гол нэртэй том гол урсаж байгаа, энэ газар бол байгалийн дагалдах баялаг жимс ихтэй, гол нь загастай баигалийн үзэсгэлэнт газруудын нэг байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.С******* мэдүүлэхдээ: “...Би экскаваторыг жолоодож тэнд 2 метр гүнтэй 4 метрийн өргөнтэй газар ухаж үзсэн. Үргэлжлүүлэн ухах гэтэл хүчгүй болчихоод ухаж оолохгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.М******* мэдүүлэхдээ:  “...бид нар тухайн газарт очиж экскаватороо шалгах зорилгоор бага зэрэг газар ухсан хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Тухайн экскаваторыг С******* барьж газар ухсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 06/5248 дугаартай “...солбицол бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрым хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэх албан бичиг, зурган мэдээлэл, /хх-ийн 26-27-р хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 10/5105 дугаартай “...солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хийлийн зааггай тус тус бүрэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг, /хх-ийн 29-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 10-16 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-20 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 91 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 92-93 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, / хх-ийн 120 дугаар тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 132 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /1-р хх-ийн 126 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Улсын яллагчаас ...Шүүгдэгч Б.Л*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тогтоогдсон, хуулийн зүйчлэл тохирсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирол, хор уршгийн хувьд “Доосан 2800” маркийн экскаватор, болон гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Доосан 2800” маркийн экскаваторыг улсын орлого болгож, гитаран бууг /алт угаах төхөөрөмж/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Л******* нь “Доосан 2800” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 08 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ойн сан болон Усны сан бүхий газарт хамаарах 0.01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 292,222 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э******* мэдүүлэхдээ: “...Хэрээн гол байгалийн тогтцын хувьд Хэрээн гол нэртэй том гол урсаж байгаа, энэ газар бол байгалийн дагалдах баялаг жимс ихтэй, гол нь загастай баигалийн үзэсгэлэнт газруудын нэг байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.С******* мэдүүлэхдээ: “...Би экскаваторыг жолоодож тэнд 2 метр гүнтэй 4 метрийн өргөнтэй газар ухаж үзсэн. Үргэпжлүүлэн ухах гэтэл хүчгүй болчихоод ухаж оолохгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.М******* мэдүүлэхдээ:  “...бид нар тухайн газарт очиж экскаватороо шалгах зорилгоор бага зэрэг газар ухсан хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Тухайн экскаваторыг С******* барьж газар ухсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 06/5248 дугаартай “...солбицол бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрым хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна" гэх албан бичиг, зурган мэдээлэл, /хх-ийн 26-27-р хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 10/5105 дугаартай “...солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хийлийн зааггай тус тус бүрэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг, /хх-ийн 29-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 10-16 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-20 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 91 дүгээр тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Л*******ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Л*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Л******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Б.Л******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 293,222 төгрөгийн хохирол, 146,033 төгрөгийн хор уршиг бүгд 439,255 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан ба учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Б.Л******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “Доосан 2800” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Доосан 2800”  маркийн экскаваторыг шүүгдэгч Б.Л******* нь дүү Б.Л*******ын өмчлөлийн хөрөнгө гэх мэдүүлэг  байгаа ба иргэний нэхэмжлэгчээр Б.Л*******ыг тогтоосон  боловч мэдүүлэг аваагүй, уг тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, арлын дугааргүй,  номер дугааргүй, ямар нэг  бичиг баримтгүй, хэний эзэмшлийн хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Б.Л*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, арлын дугааргүй, номер дугааргүй, хэний эзэмшлийн хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдоогүй байх тул  “Доосан 2800”  маркийн  улбар шар өнгийн  цагаан кабинтай, 12 000.000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаваторыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шүүгдэгчид хүлээлгэн өгсөн гэх  1 ширхэг 525,000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу гэж нэрлэгддэг алт угаах төхөөрөмжийг дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдах магадлал өндөр байдаг тул улсын яллагчийн саналыг дагуу устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний нэхэмжлэгч гэх Б.Л******* нь “Доосон 2800” маркийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд Б.Л*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох санал гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Л*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Л*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл байдал, байгаль орчинд учирсан хохирол зэргийг харгалзан хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Л*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт авагдсан мөнгөн дүнгээр тооцогдох хохирлыг нөхөн төлсөн  зэрэг   эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Л******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анха*******ах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Л*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 525,000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу гэж нэрлэгддэг алт угаах төхөөрөмжийг дахин гэмт хэрэг үйлдэхэд  ашиглагдах магадлал өндөр байдаг тул улсын яллагчийн саналыг дагуу устгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан гитаран буу буюу  алт угаах төхөөрмж нь том оврын төмөр хэрэгсэл буюу техник бөгөөд шүүхийн эд мөрийн баримт устгах комисс устгах боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар устгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримт устгахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Л*******аас  гаргуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосон 2800” маркийн экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаад шүүгдэгч Б.Л*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* Л*******ыг хорих ял оногдуулахгүйгээр  1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л*******  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анха*******сугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Л******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Л*******т тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалалын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Л*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Доосан 2800”  маркийн улбар шар өнгийн цагаан кабинтай 12,000,000 төгрөг үнэлэгдсэн экскаваторыг хураан авч улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн тодорхой өнгөгүй, 525.000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу гэж нэрлэгддэг алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч  устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримт устгахтай холбогдуулан гаргах зардлыг  холбогдох  баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Л*******аас гаргуулсугай.

9. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосон 2800” маркийн экскаватор битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Иргэний нэхэмжлэгч Б.Л******* нь “Доосон 2800” маркийн экскаватортай холбогдох хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Л*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Шүүгдэгч Б.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ