| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.М******* даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан т холбогдох эрүүгийн 2231002170272 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 25 настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг гэх, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум ******* 2 дугаар баг гол хөдөө оршин суух хаягтай, одоо 4-р гэх газар “ “ ХХК-д малчинаар ажиллаж байгаа гэх, урд ял шийтгүүлж байгаагүй, овогт , /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-р сарын 26-ны өдрүүдэд ******* аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн *******т 3 тооны байдас буюу адууг 3.500.000 төгрөгөөр зарна” гэж хууран мэхэлж Хаан банкны тоот болон тоот дансаар цувруулан 3500.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан ба залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “... 2022 оны 4 дүгээр сарын эхээр ******* нь манай ах гүү зарна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би өөрөө тай утсаар яриад надад морины хэрэг байна чи гүү мал зарах юм уу гэж асуусан. Гэтэл нь надыг асууснаас хойш өөрөө дахин дахин надруу утасдаад авгай төрөх гээд мөнгөний хэрэг байна та мөнгөө шилжүүлэх Хүйтэний голд очоод гүү, малаа аваарай гээд байхаар нь би итгээд 3500.000 төгрөгийг цувруулаад шилжүүлсэн. хэд хоногийн дараа Хүйтэний голд уулзая гэж утсаар ярьсан боловч өөрөө очоогүй алга болчихсон. Түүнээс хойш би ын араас маш их хөөцөлдсөн боловч надаас зугтаагаад байсан учир цагдаагийн байгууллагад өгсөн. Одоо болтол хохирол нэг ч төгрөг аваагүй. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч *******оос... ******* нь эхлээд 2000.000 төгрөгийг өгсөн үлдэх 1500.000 төгрөгийг цувруулж төлнө гэсэн боловч сая 1500.000 төгрөг төлж барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...“...Би сүүлд нь сонсож мэдсэн манай нөхөр гэж хүнд байдас зарна гэж хэлээд 3.500.000 төгрөг авсан гэж. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр миний тоот дансанд 700.000 төгрөг Б гүүний мөнгө гэсэн гүйлгээний утгатай мөнгө орж ирсэн. Тэр үедээ манай нөхөр ******* Б ах гүүний мөнгө явуулж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Би 2022 оны хавар гэртээ байхад сумын иргэн манай гэрт ирээд манай хүү ыг асуугаад надад гурван тооны байдас зарна гээд 3.500.000 төгрөг аваад таг алга болчихлоо гээд надтай уулзсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай хүү ******* сумын залуу морь уядаг гээд тай 2019 оны хавар танилцуулаад морьдоо уяулж манай гррээр орж гараад явдаг болсон. оны намар 11 сарын үед тай адуугаа харуулж морь уяулахаар ярилцаж тохироод сумын иргэн ханатай гэр манай хүү худалдан авч өгөөд ******* суманд хөдөө голд гэрийг нь барьж өгөөд адуугаа маллуулж байсан. ...Би аар адуугаа харуулахдаа гэрээ байгуулаагүй ерөнхийдөө бол мал маллуулахдаа биш морь уяулах зорилготой адуугаа харуулдаг юм. 2019 онд морь уяулахад мотоцикл авч өгч байсан. онд 4-н ханатай Монгол гэр авч өгсөн. Өвс тэжээл, хоол хүнс хэрэг болох үед нь дөхүүлж өгдөг. Мөнгө хэрэг болсон үед нь хэрэгцээний мөнгийг нь өгчихдөг байсан. т морь уяулаад өртөгт нь адуу мал өгч байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр ******* аймгийн суманд төрж хүүтэй болсон юм. Тэр үед мөнгөний хэрэг гараад сумын иргэн өөрийн танил ах болох той утсаар холбогдож эхнэр төрөөд би ******* аймагт ирээд байж байна. Би 3-н тооны байдас зарна та авах уу? 2 нь одоо унагална гэхэд ах надтай үнээ ярилцаад надаас гурван тооны байдас нийт 3.500.000 төгрөгөөр бодож авсан. Би өөрийн тоот дансаар дамжуулж авсан юм. Миний нэр дээр тоологдсон мал байхгүй би морь уядаг хүк хүмүүсийн морь уяж амьдардаг. Би мөнгөний хэрэг гараад мөнгө олдохгүй болохоор нь өнгөрсөн хавар ахад 3-н тооны байдас зарна гээд дансаар 3.500.000 мянган төгрөг авчихсан юм. Би С гэж хүнтэй адуу мал зарах, солих талаар ярилцаж байгаагүй ахад худлаа ярсандаа болоод С гэж хүн миний нэг тооны хурдан үрээг гурван тооны байдсан гүүгээр сольж авна гээд ярилцаж байсан гээд хэлчихсэн юмаа. Одоо надад ахад өгөх адуу мал байхгүй Би ахаас авсан мөнгөө удахгүй өгч хохиролгүй болгоно. ...би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-91 дүгээр тал/,
Хохирогч *******ийн ах данснаас , ******* нарын эзэмшлийн дансанд мөнгө шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 47-53 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 66-68 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 83 дугаар тал/,
Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 04-р сарын 26-ны өдрүүдэд ******* аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн *******т 3 тооны байдас буюу адууг 3.500.000 төгрөгөөр зарна” гэж хууран мэхэлж Хаан банкны тоот дансаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.300.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1.200.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг, тоот дансаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 700.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Би сүүлд нь сонсож мэдсэн манай нөхөр гэж хүнд байдас зарна гэж хэлээд 3.500.000 төгрөг авсан гэж. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр миний тоот дансанд 700.000 төгрөг Б гүүний мөнгө гэсэн гүйлгээний утгатай мөнгө орж ирсэн. Тэр үедээ манай нөхөр ******* Б ах гүүнйй мөнгө явуулж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Би 2022 оны хавар гэртээ байхад сумын иргэн манай гэрт ирээд манай хүү ыг асуугаад надад гурван тооны байдас зарна гээд 3.500.000 төгрөг аваад таг алга болчихлоо гээд надтай уулзсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай хүү ******* сумын залуу морь уядаг гээд тай 2019 оны хавар танилцуулаад морьдоо уяулж манай гррээр орж гараад явдаг болсон. оны намар 11 сарын үед тай адуугаа харуулж морь уяулахаар ярилцажтохироод сумын иргэн ханатай гэр манай хүү худалдан авч өгөөд ******* суманд хөдөө голд гэрийг нь барьж өгөөд адуугаа маллуулж байсан. ...Би аар адуугаа харуулахдаа гэрээ байгуулаагүй ерөнхийдөө бол мал маллуулахдаа биш морь уяулах зорилготой адуугаа харуулдаг юм. 2019 онд морь уяулахад мотоцикл авч өгч байсан., онд 4-н ханатай Монгол гэр авч өгсөн. Өвс тэжээл, хоол хүнс хэрэг болох үед нь дөхүүлж өгдөг. Мөнгө хэрэг болсон үед нь хэрэгцээний мөнгийг нь өгчихдөг байсан. т морь уяулаад өртөгт нь адуу мал өгч байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Хохирогч *******ийн ах данснаас , ******* нарын эзэмшлийн дансанд мөнгө шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 47-53 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 66-68 дугаар тал/ зэргээр шүүгдэгч *******ын үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг “Хуурч бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг шүүгдэгч ******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч *******аас 3500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр завсарлах ажлын 5 хоногийн хугацааг авч 3500.000 төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлснээс хохирол төлөх хугацаанд 2000.000 төгрөгийг дансаар төлж, 1500.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж шүүхэд баримт ирүүлсэн боловч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны явцад 1500.000 төгрөгийг буюу нийт хохирол 3500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч ******* нь одоо нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч *******ын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч мэхлэн залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг *******ын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ