| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0011/Э/208/2023/0014 |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,
Шүүгдэгч Л.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Л******* Ц*******д холбогдох эрүүгийн 231003190246 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын баг, дүгээр байрны тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан Туг овогт Л******* Ц*******, *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц******* нь экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 07 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий газар газарт хамаарах Сангийн гол нэртэй газарт 0,19 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,446,302 төгрөгийн хохирол, 4,425,200 төрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц******* мэдүүлэхдээ: “...2022 оны 07-р сарын 16-наас 21-ны хооронд Бугант тосгонд техник авч очоод 7-р сарын 19-нд техникээ барьшуулаад ажиллаж байгаад 7-р сарын 21-нд Эко албанд баригдсан. Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б******* мэдүүлэхдээ: “...Энэ жил манай сумын хувьд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т******* мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц******* ах, Г******* гэх хүнтэй Бугант тосгоны Сангийн гэх газарт очиж ажилласан. Тухайн газар очиход Ц******* ахын найз О******* ах байсан. 2 экскаватор байсан ба О*******, Ц******* ах 2 экскаватороо барьж ажиллуулдаг байсан. Г ах помпчин хийж , би ойр зуур ажилд нь туслах хоол унд хийдэг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-44 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г******* мэдүүлэхдээ: “...Экскаваторыг Ц******* ах, операторчин залуу хоёр барьдаг. Барагцаагаар 4x4 метрийн хэмжээтэй 2 нүх ухсан. Яг ухаж эхэлсэн өдөр 17-ны өдрөөс эхэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О******* мэдүүлэхдээ: “...би 2022 оны 07 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн Бугант тосгоноос Ц*******тай хамт 2 экскаватортой гарч Сангийн гол гэх газрын эхэнд очиж байрласан юм. Тэгээд очсон өдрийнхөө орой тухайн газрын амны дээд хэсэгт Л.Ц******* нь Хьюндай 210, Хьюндай 2900 маркийн экскаватороор 6 метрийн өргөнтэй, 7 метрийн урттай 6-7 гүн нүх ухсан. Гитаран буу ашиглаж алт угаасан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 850-51 дүгээр тал/,
Байгапь орчны судалгаа үнэлгээний "Ойт бүс" ХХК-ийн 2022 оны 09 дугээр сарын 07-ны өдрийн 22/04 дугаартай ..Сангийн голын адаг гэх газарт дараах солбицол бүхий талбайнуудад 28 урт 41 м өргөн, 3.5м гүнтэй 1143.8м2хэмжээтэй нэг ухаш, 8м урт өргөнтэй, 1-5м гүнтэй 768м2 нэг ухаш нийт 1911.8.3м2 буюу 0.19 га 2 ухаш үүсгэсэн байна.
Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.19 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход ....нийт 3,418,354 төгрөгийн хохирол учруулсан байна.
Тус газарт 4755.8 м эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба 4,425,200 төрөг зарцуулах тооцоо гарсан болно...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 84-108-р хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 10/3931 дугаартай “...солбицлыг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шүүлт хийж шалгахад Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцаж байна. Харин хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” гэх албан бичиг, /хх-ийн 144 дугаар тал /
Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 06/4186 дугаартай “...солбицол бүхий газар нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай бүтэн давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэх албан бичиг, зурган мэдээлэл, /хх-ийн 146-147-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн 4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 6-13 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / 1 дүгээр хх-ийн 113-114, 211-212 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 117-119, 232-233 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 156 дугаар тал/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 160 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, / 1-р хх-ийн 126 дугаар тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 127 дугаар тал/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 128 дугаар тал/,
Зээлийн мэдээллийн лавлагаа, /хх-ийн 129 дүгээр тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 131 дүгээр тал/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 132 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 133 дугаар тал/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 134 дүгээр тал/,
Дансны хуулга, /хх-ийн 136-148 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь *******зээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Улсын яллагчаас ... Шүүгдэгч Л.Ц******* үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тогтоогдсон, хуулийн зүйчлэл тохирсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Хохирол, хор уршгийн хувьд “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор болон гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор зэргийг хурааж хохирол, хор уршгийг төлүүлэх, гитаран бууг /алт угаах төхөөрөмж/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс...Шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн талаар маргахгүй болно.
Харин хохирол ,хор уршгийн 13.871.502 төгрөгийг уг гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаваторыг хурааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаваторын үнийн дүнгээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Л.Ц******* нь“ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 07 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий газар газарт хамаарах Сангийн гол нэртэй газарт 0,19 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт маптмапын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,446,302 төгрөгийн хохирол , 4425200 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б******* мэдүүлэхдээ: “...Энэ жил манай сумын хувьд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т******* мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц******* ах, Г******* гэх хүнтэй Бугант тосгоны Сангийн гэх газарт очиж ажилласан. Тухайн газар очиход Ц******* ахын найз О******* ах байсан. 2 экскаватор байсан ба О*******, Ц******* ах 2 экскаватороо барьж ажиллуулдаг байсан. Г ах помпчин хийж , би ойр зуур ажилд нь туслах хоол унд хийдэг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-44 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г******* мэдүүлэхдээ: “...Экскаваторыг Ц******* ах, операторчин залуу хоёр барьдаг. Барагцаагаар 4x4 метрийн хэмжээтэй 2 нүх ухсан. Яг ухаж эхэлсэн өдөр 17-ны өдрөөс эхэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О******* мэдүүлэхдээ: “...би 2022 оны 07 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн Бугант тосгоноос Ц*******тай хамт 2 экскаватортой гарч Сангийн гол гэх газрын эхэнд очиж байрласан юм. Тэгээд очсон өдрийнхөө орой тухайн газрын амны дээд хэсэгт Л.Ц******* нь Хьюндай 210, Хьюндай 2900 маркийн экскаватороор 6 метрийн өргөнтэй, 7 метрийн урттай 6-7 гүн нүх ухсан. Гитаран буу ашиглаж алт угаасан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 850-51 дүгээр тал/,
Байгапь орчны судалгаа үнэлгээний "Ойт бүс" ХХК-ийн 2022 оны 09 дугээр сарын 07-ны өдрийн 22/04 дугаартай ..Сангийн голын адаг гэх газарт дараах солбицол бүхий талбайнуудад 28 урт 41 м өргөн, 3.5м гүнтэй 1143.8м2хэмжээтэй нэг ухаш, 8м урт өргөнтэй, 1-5м гүнтэй 768м2 нэг ухаш нийт 1911.8.3м2 буюу 0.19 га 2 ухаш үүсгэсэн байна.Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.19 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход ....нийт 3,418,354 төгрөгийн хохирол учруулсан байна.
Тус газарт 4755.8 м эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба 4,425,200 төрөг зарцуулах тооцоо гарсан болно...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 84-108-р хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 10/3931 дугаартай “...солбицлыг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шүүлт хийж шалгахад Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцаж байна. Харин хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” гэх албан бичиг, /хх-ийн 145 дугаар тал /
Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 06/4186 дугаартай “...солбицол бүхий газар нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай бүтэн давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэх албан бичиг, зурган мэдээлэл, /хх-ийн 146-147-р хуудас/ ,
Иргэний нэхэмжлэгч П.Одбаярын “... Би Ц******* ахад 2022 оны 07-р сарын дундуур байхаа цаг хугацааг нь санахгүй байна, өөрийн Хыюндай маркийн экскаватороо түрээслүүлсэн. Би тухайн үед түрээсийн гэрээ байгууллаагүй аман байдлаар ярилцаж тохирсон бөгөөд түүнтэй иөрөл садангийн харилцаатай учир түрээсийн мөнгө төгрөг тохироогүй юмаа. Тухайн үед надад хэлэхдээ өвөлжөөний өтөг, буцц цэвэрлэх ажилд явна гэж хэлсэн, Ц*******д түрээслүүлсэн экскаватороо бол 62-47 УБ дугаартай бөгөөд 2006 онд үйлдвэрлэгдсэн “ Хыюндай 2900 LC маркийн экскватор байгаа юмаа. Энэ экскаваторыг би 2 жилийн өмнө “ Толгойтын гол “ ХХК-н захирал Баярбаатараас 9000.000 төгрөгөөр худалдаж авсан ба өөрийн нэр дээрээ шилүүлж чадаагүй байгаа юмаа, энэ экскаваторыг 9000.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг, / хх-н 35 дугаар тал /
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 5, 167 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 07-21, 168-180 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Л.Ц*******ы гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Ц*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.Ц******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх,,олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна.
Шүүгдэгч Л.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 9,446,302 төгрөгийн хохирол, 4425200 төгрөгийн хор уршиг бүгд 13.871.502 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан ба учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч Л.Ц******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор болон гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаан явцад “Хыюндай 2900 LC маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Д.Одбаярын эзэмшлийн эд хөрөнгө гэж шалгаж, иргэний нэхэмжлэгч мэдүүлж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхэд иргэний нэхэмжлэгч Д.Одбаярын эзэмшлийн эд хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт хавсаргасан бусад баримтаар Д.Одбаярын эд хөрөнгө гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй харин үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Мөн “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаваторыг шүүгдэгч Л.Ц******* нь миний өмчлөлийн хөрөнгө гэж мэдүүлэг өгч байгаа боловч уг тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, аралын дугааргүй , номер дугаар аваагүй хэний эзэмшлийн хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан дээрх хөрөнгийн үнэлгээнээс хохирол, хор уршгийг төлүүлэх саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүгдэгч Л.Ц*******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “Хыюндай 210 LC -3 маркийн экскаваторууд хэний өмчлөлийн болохыг хэрэгт нотлон тогтоогоогүй, мөн иргэний нэхэмжлэгч Д.Одбаяр нь миний өмчлөлийн хөрөнгө ,би худалдан авсан Л.Ц*******д уг “Хыюндай 2900 LC маркийн экскаваторыг түрээслүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт түрээсийн гэрээ байхгүй, Д.Одбаатар нь хүнээс уг техникийг худалдан авсан худалдах худалдан авсан гэх гэрээ хэлцэл огт тусгагдаагүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, Хыюндай 210 LC -3 маркийн экскаваторууд нь хэний эд хөрөнгө болох нь тодорхойгүй тул дээрх хөрөнгөнөөс хохирлыг тооцож гаргуулах боломжгүй гэж үзэж “ Хыюндай 2900 LC маркийн 9000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн 7500.000 төгрөгөөр үнэлэгдсэн мөн шар өнгийн экскаваторыг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Ц*******аас байгаль орчинд учруулсан 9,446,302 төгрөгийн хохирол, 4425200 төгрөгийн хор уршиг, бүгд 13.871.502 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ц******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн хугацааг авч 13.871.502 төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлснээс дээрх хохирол төлүүлэх хугацаанд 5000.000 төгрөгийг бэлэнээр төлж, 8871.502 төгрөгийн хохирлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцаар төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч гэх Д.Одбаяр нь Хыюндай 2900 LC маркийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд Л.Ц*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц******* 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Шүүгдэгч Л.Ц******* нь хуулийн дагуу шүүхээс хохирол төлөхөөр завсарлага авч 5000.000 төгрөгийг хохирлыг төлсөн, үлдэх хохирлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцаар төлж барагдуулахаа илэрхийлж байна , энэ тухайгаа мөн бичгээр гаргасан байгаа. Энэ байдлыг харгалзан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Л.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Л.Ц*******д торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр,гэмт хэрэг үйлдэх шалтгаан,нөхцөл байдал, байгаль орчинд учирсан нөхөгдөшгүй хохирол учирсан зэргийг харгалзан хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Л.Ц*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөөр илэрхийлсэн зэрэг байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирлын зарим хэсгийг төлсөн мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр /жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Ц******* нь оршин суугаа газар , ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.Ц*******ы тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Одбаяр, П.Баярбаатар нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, Толгойтын гол ХХК-н гэрчилгээ, дүрэм, “Толгойтын гол” ХХК-н Авто тээврийн газарт гаргасан албан тоот зэргийг гаргаж өгсөн бөгөөд гэм буруугийн буюу гэм хохирлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэм хорын хохирлын асуудал шийдвэрлэгдсэн учир дээрх нотлох баримтыг шүүх үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг гитаран буу буюу 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдах магадлал өндөр байдаг тул улсын яллагчийн саналыг дагуу устгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан гитаран буу гэж нэрлэгддэг алт угаах төхөөрмж нь том оврын төмөр хэрэгсэл буюу техник бөгөөд шүүхийн эд мөрийн баримт устгах комисс устгах боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар устгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй
Шүүгдэгч Л.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч Л.Ц******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан Туг овогт Л******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л******* Ц*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жил хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ц******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.Ц*******ы тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Л.Ц*******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн Hyundai 2900 маркийн экскаватор, 7500.000 төгрөг үнэлэгдсэн шар өнгийн Hyundai 210 LC-3” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч тус тус улсын орлого болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол 8871.502 төгрөгийг шүүгдэгч Л.Ц*******аас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн тодорхой өнгөгүй, 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримт устгахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Ц*******аас гаргуулсугай.
10. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ Хыюндай 2900 LC маркийн экскаватор, “ Хыюндай 210 LC -3 маркийн экскаватор битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Иргэний нэхэмжлэгч Д.Одбаяр нь Hyundai 2900 маркийн экскаватортой холбогдох хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Л.Ц*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шүүгдэгч Л.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ