| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,
Шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Ц******* овогт Э******* Б*******д холбогдох эрүүгийн 2231000000224 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Үенч сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 1, ганцаараа, **аймаг, ** сум** дүгээр баг, Сөдтэй гэх газарт оршин суудаг,Урьд
- Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Ц******* овгийн Э******* Б******* /РД: *****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Г*******, Д.Б******* нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Сөдтэй” гэх газарт өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ хохирогч Л.Г*******ыг хэл үгээр доромжилж, маргалдан улмаар модон сандлаар цохиж зовхинд цус хуралт, зүүн 8 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл,хохирогч Д.Б*******ийн толгой, нүүрэн тус газарт нь модон сандлаар цохиж үүдэн зүүн дээд 1 дэх шүд, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулай хэсгийн хуйх, уруулд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б******* мэдүүлэхдээ: “...2022 оны 10-р сарын 01-нд адуундаа явж ирээд Л.Г*******, Д.Б******* нарыг дуудаж түлээгээ хөрөөдүүлсэн. Тэгээд тэр хоёр манайд орж ирээд цай ууж байхад нь би урьд өдөр нь ууж байсан пивийг хийж өгөхөд газ нь гарсан байна гээд Г******* гарч нэг пиво авчирсан дахин би пиво, архи авсан. Түүнийгээ ууж байгаад би гарч бие засаад ороод ирэхэд архи асгасан байхаар нь уурлаж Г*******той маргаж барилцаж аваад зодолдож байхад эхнэр нь салгах гээд дундуур орж ирж байсан. Ингээд гадаанаас гэртээ ороход Г*******ын эхнэр Б*******ийн нүүр нил цус болсон байхаад сандарч би дүү рүүгээ утасдаж эмнэлэг дуудсан. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогч нарт эмчилгээний зардалд 6000.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Г*******ын: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр манай эхнэр бид 2 гэртээ түлээгээ хөрөөдөөд байж байтал миний гар утас дугараад манай эхнэр авснаа М яръя гэнэ ээ гээд надад өгсөн. Тэгээд ярьтал М надад ирээд машин чирж асаагаад мод хөрөөдөөд өгөөч гэсэн. Би Мд за удахгүй яваад очъё гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр 14 цагийн үед өөрсдийнхөө машинтай Мгийн гэрт нь очоод машиныг нь чирж асааж өгөөд, түлээнийх нь модыг хөрөөдөж өгтөл М манай эхнэр бид 2-ыг орж цай уу гэсэн. Тэгээд Мгийн гэрт ороод цай уусны дараа М хүйтэн цай уу гээд 2,5 литрийн ногоон савтай тал сав пиво гаргаж ирээд хийж өгсөн.Тэгээ тэр пивыг нь манай эхнэр бид 3 хувааж уугаад дуустал М дахиад авдрынхаа араас тал шил архи гаргаад ирсэн. Тэр архинаас нь манай эхнэр бол огт уугаагүй, харин би 2, 3 татсан байх. Тэгээд М гэрээсээ бие засах гээд гараад явахаар нь манай эхнэр бид хоёр хоорондоо хоёулаа эндээс хурдан явахгүй бол болохгүй юм байна энэ архийг нь гялс асгачихъя гээд аягатай архийг нь асгачхаад сууж байтал М орж ирэхээр нь манай эхнэр Мд “бид хоёр ингээд явъя даа чи ч ажлаа бод бид хоёр ч гэсэн ажлаа бодлоо” гэж хэлэхэд М уг нь “за” гэж хэлсэн юм тэгснээ гэнэт л М над руу “Г******* чи муу ногоон пизда юу гээд байгаа юм чамайг алнаа” гэхэд нь би өөдөөс нь “би чамайг яачихсан юм бэ” гээд хэлтэл М гэнэт л модон сандал бариад шууд л тэр сандлаараа миний баруун нүдний доод тал руу цохиод авсан юм аа тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд гэрийн гадаа Мтай дээр доороо орчихсон ноцолдоод байж байсан юм аа. Тэгээд надаас салаад М гэртээ орчхоод удалгүй гарч ирээд танай авгай чинь цус болчихсон байна гэхээр нь би ороод хартал манай эхнэр Мгийн гэрийн баруун талд газар цус нөждөө хутгалдчихсан хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б*******ийн: “...тэр пивыг манай нөхөр бид гурав хувааж уугаад дуустал дахиад авдрынхаа араас тал шил архи гаргаад ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр одоо бид хоёр уухгүй хэрэггүй гэхэд М аан сүртэй ш дээ тал шил архи гэж хэлээд нэг аяганд архи хийчхээд М гэрээсээ бие засах гээд гараад явахаар нь манай нөхөр бид хоёр хоорондоо хоёулаа эндээс хурдан явахгүй бол болохгүй юм байна энэ архийг нь гялс асгачихъя гээд аягатай архийг нь асгачхаад сууж байтал М орж ирэхээр нь би Мд “бид хоёр ингээд явъя даа чи ч ажлаа бод бид хоёр ч гэсэн ажлаа бодлоо” гэж хэлэхэд М уг нь “за” гэж хэлсэн. Тэгснээ гэнэт л М манай нөхөр Г******* руу “чи муу хоосон пизда юу гээд байгаа юм чамайг алнаа” гэхэд нь манай нөхөр өөдөөс нь “би чамайг яачихсан юм бэ” гээд хэлтэл М гэнэт л модон сандал бариад шууд л тэр сандлаараа манай нөхрийг нэг цохиод дахиад цохих гээд дайрах үед нь би боль М гээд муухай орилоод дундуур нь орсноо л санаж байна тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд манай машин Сөдтэйн гүүрний орчимд шаварт суучихсан машин дотор манай нөхөр Г******* М бид гурав сууж байсан ба М тэр цагаан машиныг дууд гээд гүйж яваад эргээд ирэхдээ Батдоржийг машинтай нь дагуулж ирсэн. Тэгээд Б машинд суугаад гэртээ харьсан байна лээ. Гэхдээ би Б машинд яаж сууж яаж гэртээ харьснаа ч сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Ц: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 26 минутын үед манай сумын иргэдийн хурлын төлөөлөгч Батдорж миний гар утас руу залгаад “танай Б эгч чинь нүүр ам нь аягүй аймаар болчихсон Сөдтэйн гүүрний тэнд машинтайгаа байж байна тэгээд намайг гэрт хүргээд өгөөч би гэртээ хариад зүгээр болчихно гээд байхаар нь би гэрт нь хүргэж өглөө эмнэлэг дуудлага өгөх гэтэл эмнэлгийн хуучин дугаар нь болохгүй байна. Чи эмнэлэгт хэлж эгчийнхээ уруулд нь оёо тавиулахгүй бол болохоо байчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү залгахад эмнэлгийн утас болохгүй болохоор нь эмнэлэг дээр иртэл сувилагч А байсан би дуудлага өгтөл сувилагч А миний өөдөөс Сөдтэйн гүүрний тэнд нүүр ам нь цус болчихсон хүнд зодуулсан гэмээр 3 хүн байна гэж манай эмнэлэгт дуудлага ирсэн гээд надад*****дугаарыг харуулаад энэ дугаараас эмэгтэй хүн ярьсан гэж хэлсэн юм аа. Тэгээд сувилагч А та оёдол тавиулах гэж байгаа бол тэр хүнээ эмнэлэг дээр аваад ирсэн дээр байхаа гэхээр нь би хөдөө эгчийнхээ гэр лүү яваад очиход манай эгч гэртээ нүүр ам нь цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн, толгойноос нь цус гараад үстэй нь наалдаад хатчихсан байдалтай байсан юм аа. Тэгээд уруулынх нь сэтэрсэн хэсэг нь цус гарч байсан. Тэгээд эгчийг сумын эмнэлэг дээр авчран их эмч Бүрэнбаяр, Т нараар эгчдээ дээд уруулд нь 17 оёдол, доод уруулд 4 оёдол, толгойн зулай хэсэгт нь 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед шиг санаж байна би өөрийнхөө эзэмшлийн “Бонго” маркийн *** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр Б хамт “Хурниадын бригад” орохоор явж байтал “Сөдтэй” голын гүүрэн дээр цэнхэр өнгийн “Бонго” маркийн машин замаас гараад шаварт суучихсан байдалтай байсан ба Б******* гэдэг хүн миний замыг тосож ирээд машин шаварт суучихлаа гаргаад өгөөч гэсэн юм. Тэгээд угаасаа миний машин тэр шаварт суусан машиныг татаж гаргаж дийлэхгүй юм байна гэж бодоод яваад очтол машин дотор Г******* ах эхнэрийнхээ хамт байж байсан ба эхнэрийнх нь нүүр, ам нь аймаар их цус гарчихсан уруул урагдчихсан сууж байсан харин Г******* ах машиныхаа жолоог дэрлээд унтаж байсан. Тэгээд би тэр эгчийг та ямар аймаар болчихсон юм бэ, алив манай машинд суучих гээд машинд суулгаад эмнэлгийн утас руу залгасан боловч холбогдохгүй байсан тэгээд би Б******* эгчээс хүүхдүүдийнхээ дугаарыг өгөөч гэхэд надад өгөхгүй гэртээ харимаар байна гээд байсан юм. Тэгээд би гэр лүү нь хүргэж өгөх замдаа Б******* эгчээс юу болчихсон юм бэ гэхэд Б*******ынд очиж мод хөрөөдөж машиныг нь асаачхаад тэгээд архи пиво уусан нэг мэдэхэд ийм болчихсон байна юу болсныг санахгүй байна л гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б “...би тухай өдөр 19 цагийн орчим эмнэлэг дээр ажиллаж байтал Б******* эгчийг дүү Ц нь дагуулчихсан орж ирсэн. Тухайн үед Б******* эгчийн нүүрэн хэсэг битүү цус гоожоод хатчихсан, дээд, доод уруул сэтэрчихсэн, зүүн дээд талын дээд үүдэн шүд нь хугараад буйл нь сэтрээд цус гарчихсан, зулайн зүүн хэсэгтээ бас хагарчихсан цус гараад хатчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 401 дугаартай: “Д.Б*******ийн биед үүдэн зүүн дээд 1 дэх шүд уг хэсгээр хугарч унасан, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулай хэсгийн хуйх, уруулд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 400 дугаартай: “Л.Г*******ын биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай: “Д.Б*******ийн биед зулайн хуйх, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд, доод уруулын сорви гэмтэл нь нүүрний төрхийг алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх-ийн 3 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-33, 43 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-56 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
Хохирогч Л.Г*******, Д.Б******* нарын эвлэрсэн тухай баримт /хх-ийн 69,70 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 71-72 дугаар хуудас /
Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ... Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Шүүгдэгч Э.Б******* нь эмчилгээний зардлыг төлж барагдуулсан.
Шүүгдэгч Э.Б******* нь нэг удаагийн үйлдлээр хоёр хүнд хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох саналыг гаргав.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Э.Б******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа. Ийм учраас хохирогч нар эмчилгээний баримт гаргаж ирүүлээгүй хэдий ч хохиролд 6000.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа.
Шүүгдэгч Э.Б*******д улсын яллагчаас торгох ялын санал тавьж байна. Үүнтэй бид маргаж мэтгэлзэх зүйл байхгүй болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ялыг оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Г*******, Д.Б******* нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Сөдтэй” гэх газарт өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ хохирогч Л.Г*******ыг хэл үгээр доромжилж, маргалдан улмаар модон сандлаар цохиж зовхинд цус хуралт, зүүн 8 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Д.Б*******ийн толгой, нүүрэн тус газарт нь модон сандлаар цохиж үүдэн зүүн дээд 1 дэх шүд, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулай хэсгийн хуйх, уруулд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Г*******ын: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр манай эхнэр бид 2 гэртээ түлээгээ хөрөөдөөд байж байтал миний гар утас дугараад манай эхнэр авснаа М яръя гэнэ ээ гээд надад өгсөн. Тэгээд ярьтал М надад ирээд машин чирж асаагаад мод хөрөөдөөд өгөөч гэсэн.
.... манай эхнэр Мд “бид хоёр ингээд явъя даа чи ч ажлаа бод бид хоёр ч гэсэн ажлаа бодлоо” гэж хэлэхэд М уг нь “за” гэж хэлсэн юм тэгснээ гэнэт л М над руу “Г******* чи муу ногоон пизда юу гээд байгаа юм чамайг алнаа” гэхэд нь би өөдөөс нь “би чамайг яачихсан юм бэ” гээд хэлтэл М гэнэт л модон сандал бариад шууд л тэр сандлаараа миний баруун нүдний доод тал руу цохиод авсан юм аа тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд гэрийн гадаа Мтай дээр доороо орчихсон ноцолдоод байж байсан юм аа. Тэгээд надаас салаад М гэртээ орчихоод удалгүй гарч ирээд танай авгай чинь цус болчихсон байна гэхээр нь би ороод хартал манай эхнэр Мгийн гэрийн баруун талд газар цус нөждөө хутгалдчихсан хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б*******ийн: “...М орж ирэхээр нь би Мд “бид хоёр ингээд явъя даа чи ч ажлаа бод бид хоёр ч гэсэн ажлаа бодлоо” гэж хэлэхэд М уг нь “за” гэж хэлсэн. Тэгснээ гэнэт л М манай нөхөр Г******* руу “чи муу хоосон пизда юу гээд байгаа юм чамайг алнаа” гэхэд нь манай нөхөр өөдөөс нь “би чамайг яачихсан юм бэ” гээд хэлтэл М гэнэт л модон сандал бариад шууд л тэр сандлаараа манай нөхрийг нэг цохиод дахиад цохих гээд дайрах үед нь би боль М гээд муухай орилоод дундуур нь орсноо л санаж байна тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд манай машин Сөдтэйн гүүрний орчимд шаварт суучихсан машин дотор манай нөхөр Г******* М бид гурав сууж байсан. Гэхдээ би Б машинд яаж сууж яаж гэртээ харьснаа ч сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Ц: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 26 минутын үед манай сумын иргэдийн хурлын төлөөлөгч Батдорж миний гар утас руу залгаад “танай Б эгч чинь нүүр ам нь аягүй аймаар болчихсон Сөдтэйн гүүрний тэнд машинтайгаа байж байна тэгээд намайг гэрт хүргээд өгөөч би гэртээ хариад зүгээр болчихно гээд байхаар нь би гэрт нь хүргэж өглөө эмнэлэг дуудлага өгөх гэтэл эмнэлгийн хуучин дугаар нь болохгүй байна. Чи эмнэлэгт хэлж эгчийнхээ уруулд нь оёо тавиулахгүй бол болохоо байчихсан байна” гэж хэлсэн.
....Тэгээд эгчийг сумын эмнэлэг дээр авчран их эмч Бүрэнбаяр, Т нараар эгчдээ дээд уруулд нь 17 оёдол, доод уруулд 4 оёдол, толгойн зулай хэсэгт нь 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед шиг санаж байна би өөрийнхөө эзэмшлийн “Бонго” маркийн 89-40 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр Б хамт “Хурниадын бригад” орохоор явж байтал “Сөдтэй” голын гүүрэн дээр цэнхэр өнгийн “Бонго” маркийн машин замаас гараад шаварт суучихсан байдалтай байсан ба Б******* гэдэг хүн миний замыг тосож ирээд машин шаварт суучихлаа гаргаад өгөөч гэсэн юм. Тэгээд угаасаа миний машин тэр шаварт суусан машиныг татаж гаргаж дийлэхгүй юм байна гэж бодоод яваад очтол машин дотор Г******* ах эхнэрийнхээ хамт байж байсан ба эхнэрийнх нь нүүр, ам нь аймаар их цус гарчихсан уруул урагдчихсан сууж байсан.
... Тэгээд би гэр лүү нь хүргэж өгөх замдаа Б******* эгчээс юу болчихсон юм бэ гэхэд Б*******ынд очиж мод хөрөөдөж машиныг нь асаачхаад тэгээд архи пиво уусан нэг мэдэхэд ийм болчихсон байна юу болсныг санахгүй байна л гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б “...би тухай өдөр 19 цагийн орчим эмнэлэг дээр ажиллаж байтал Б******* эгчийг дүү Ц нь дагуулчихсан орж ирсэн. Тухайн үед Б******* эгчийн нүүрэн хэсэг битүү цус гоожоод хатчихсан, дээд, доод уруул сэтэрчихсэн, зүүн дээд талын дээд үүдэн шүд нь хугараад буйл нь сэтрээд цус гарчихсан, зулайн зүүн хэсэгтээ бас хагарчихсан цус гараад хатчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 401 дугаартай: “Д.Б*******ийн биед үүдэн зүүн дээд 1 дэх шүд уг хэсгээр хугарч унасан, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулай хэсгийн хуйх, уруулд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 400 дугаартай: “Л.Г*******ын биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай: “Д.Б*******ийн биед зулайн хуйх, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд, доод уруулын сорви гэмтэл нь нүүрний төрхийг алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх-ийн 3 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-33, 43 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-56 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Б*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... энэ гэмт хэргийг энэ хуулийн 10 .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Э.Б******* нь хохирогч Л.Г*******, Д.Б******* нарт эмчилгээний зардалд 6000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн банкны хуулга / хх-н 73-р хуудас /, хохирогч нарын гаргасан баталгаа / хх-н 69-р хуудас / зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б*******ыг хохирогч нарт төлөхгүй төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... энэ гэмт хэргийг энэ хуулийн 10 .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц******* овогт Э******* Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э******* Б*******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ