Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2102

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Батбаяраас нийт 9,442,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Должиндолгорт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,900,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.Лхамд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Должиндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 166,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Должиндолгорт олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10604 дүгээр захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Должиндолгороос 166,666 төгрөгийг, хариуцагч Д.Лхамаас 166,666 төгрөгийг, Г.Батбаяраас 166,666 төгрөгийг тус тус гаргуулан нийт 500,000 төгрөгийг Гэрэгэ Эстимейт ХХК-д, нэхэмжлэгч Б.Должиндолгороос 28,333 төгрөгийг, хариуцагч Д.Лхамаас 28,333 төгрөгийг, Г.Батбаяраас 28,333 төгрөгийг тус тус гаргуулан нийт 85,000 төгрөгийг Дамно ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.