Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                            Ж.Болор-Эрдэнэ

 Улсын яллагч                                          А.Энхтуяа

 Хохирогчийн өмгөөлөгч                          Р.Атарцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          М.Гансүх,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Д.О*******,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.О*******

 Шүүгдэгч                                                     Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Монгол овогт Б******* Б*******т холбогдох эрүүгийн 2131003090104 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн  сумын,* дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Монгол овогт Б******* Б*******, /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь сумын***дугаар багийн нутаг дэвсгэр, “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим 2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 06-07 цагийн орчим өөрийн эзэмшлийн** УБС улсын дугаартай, “Toyota Crown 180” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б******* мөргөж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: “...2021 оны 10-р сарын 22-ны өглөө  Дархан-Уул аймагт ажилттай байсан тул  Сэлэнгээс Дархан-Уул аймаг  руу явж байгаад энэ осол гарсан. Тухайн осол болох үед би авах ёстой бүх арга хэмжээг авсан гэж боддог. Энэ ослын улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна, хохирогч нараас уучлалт гуйя. Би шүүхээс гарч буй шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ дахин, дахин шинжээч томилон намайг буруутгаж байгаад би гайхаж байна. Би тухайн үед хурдтай яваагүй, энэ тухай бичлэг Билгүүн гээд цагдаагийн ажилтанд байсан сүүлдээ алга болсон байдаг...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О******* мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед энэ мэдээг сонссон. Энэ ослоос болж дүүгийн маань амь нас хохирсонд гомдолтой байна. Тухайн осол болох үед хаягийг олж тогтоох гээд удсан юм шиг байна лээ.  Дүү маань эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан, хөдөө самарт яваад ирлээ гээд урьд өдөр нь над руу утсаар ярьсан. Би оршуулгын зардал, өмгөөллийн хөлс гээд 12,549,263 төгрөг нэхэмжилсэн, үүнээс Б.Б*******ын өгсөн  1,150,000 төгрөгийг хасаад 11,399,836 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О******* мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 21-нд нөхөр маань самраас ирлээ гээд над руу утсаар ярьсан, гэтэл 10 дугаар сарын 22-ны өглөө осолд орсон байсан. Би хоёр нялх хүүхэдтэйгээ үлдлээ, маш их гомдолтой байна. Биднийг нөхөр маань л тэжээж, авч явдаг байсан. Би тэжээгчээ алдсаны зөрүүг материалыг бүрдүүлж байгаад нэхэмжилнэ. Ирж, очих зардал 98,800 төгрөг гарсан, үүнийгээ гаргуулж авна...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Г******* мэдүүлэхдээ: “...Би самар түүхээр Хүдэр сум руу яваад тэндээ Б******* /Ука/-тай танилцаад тэр цагаас хойш таньдаг болсон. Өчигдөр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б*******, хорооллын Томоо гэж дууддаг залуу бид гурав орой 22 цагийн үед Сэлэнгэ аймагт ирсэн. Тэгээд наашаа ирж байх замд Шаамарын нарсан дотор миний “Соната” маркийн тээврийн хэрэгслийн газ дууссан. Тэгэхээр нь “Дашваанжил”-аас газ авах гэсэн чинь аккумлятор нь суучихсан байсан тул Б******* хороолол руу гэр рүүгээ яваад 20 орчим минутын дараа аккумлятор авч ирж тавьж асаасан. Тэгээд *** сумын төв орж манай гэрт очоод, гурвуулаа хоол хийж идээд, чийгээ гаргая гээд 2 ширхэг 2.5 литрийн “Сэнгүр” пиво уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад шөнийн 02 цагийн үед  “би харьлаа” гэхээр нь би “Хөх чулуут” хүргэж өгөөд харьсан.эндээс “таксинд суугаад үлдье” гээд үлдсэн. Тэр цагаас хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б мэдүүлэхдээ: “...намайг унтаж байхад хүргэн Б******* утсаар залгаад “би хүн дайрчихлаа” гээд уйлаад байсан. Би гэрээсээ 07 өнгөрч байхад гарсан. Намайг гэрээсээ гарахад гадаа гэгээ орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О мэдүүлэхдээ: "...намайг гурвалжингийн постоор 05 цаг 20-30 минутын орчим гарах үед хар цүнх үүрсэн хар куртиктэй 25 орчим насны эрэгтэй аян дэлгүүрийн харалдаа алхаад явж байсан. Тухайн үед би тээврийн хэрэгслийн хурдыг хасаад цонхоо онгойлгоод харах үед “цаашаа яв яв” гэсэн байдалтай гараараа дохихоор нь би шууд нэгдсэн эмнэлэг рүү явсан. Дараа нь ойролцоогоор 2 цагийн дараа буюу 07 цагийн үед цагдаагаас хорооллын замд автомашинд хүн мөргүүлж, нас барсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр тал/,

“Таван тунамал” ХХК-ийн шинжээч Ч.Ж: “...Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д зааснаар тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг жолооч зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 120-123 дугаар тал/, “...тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг харах боломжтой байсан... хэрэв харсан бол жолооч зогсоох арга хэмжээ авах байсан. Гэвч жолооч Б******* нь анхааралгүй явсан, хүн мөргөсний дараа 32 метр явж байж зогссон нь хурд хэтрүүлсэн байх магадлалтай...”гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б: "...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, биеийн доргилт, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг хэсэгт тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархи зөөлөн хальсан доорх цус харвалт, зүүн шанаа, тохойн, хонгоны дээд хэсгийн улаан хүрэн зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачийн цусанд 1.3 промиль спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, дарагдлын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 131-134 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3518 тоот шинжээчийн: “... 1. , УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгслийн болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн үүргийг биелүүлээгүй байна. Зам тээврийн осол мөн эсэх нь  авто техникийн шинжээчид хамаарахгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд явган зорчигч Д.Б******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 5.6. “Явган  зорчигч нь  хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тоормосны мөргүй тул , УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд, УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож... гэсэн үүргийг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. 5. Авто машины тоормосны систем нь найдвартай, хэвийн ажиллагаатай байх ёстой. Мөн авто машины хөдөлгүүр асаж хэдий хэмжээний хугацаа өнгөрүүлсэн, хөргөлтийн шингэний температур, дулаацуулагч сэнс аль горим, аль чиглэлд ажиллаж байсан эсэх нь тодорхойлогдохгүй тул тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт,  

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан бичиг /хх-ийн 163 дугаар тал/,

Шинжээч С.О, З.А, Ц.Ц нарын 44 дугаартай “...шинжээч Ч.Ж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 223 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-18 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/,

\УБС улсын дугаартай “Тoyota Crown 180” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 дугаар тал/,

Талийгаачийн хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-32 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 124-125,142-143,154 дүгээр тал/,

Хохирогчийн  хохирол нэхэмжилсэн баримт /хх-н 190-211 дүгээр тал /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 159 дүгээр тал /

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэх / хх-н 155 дугаар тал /

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 156 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 86-75 УБС улсын дугаартай, “Toyota Crown 180” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим  замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б******* мөргөж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Г******* мэдүүлэхдээ: “...Би самар түүхээр Хүдэр сум руу яваад тэндээ Б******* /Ука/-тай танилцаад тэр цагаас хойш таньдаг болсон. Өчигдөр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б*******, хорооллын Томоо гэж дууддаг залуу бид гурав орой 22 цагийн үед Сэлэнгэ аймагт ирсэн. Тэгээд наашаа ирж байх замд Шаамарын нарсан дотор миний “Соната” маркийн тээврийн хэрэгслийн газ дууссан. Тэгэхээр нь “Дашваанжил”-аас газ авах гэсэн чинь аккумлятор нь суучихсан байсан тул Б******* хороолол руу гэр рүүгээ яваад 20 орчим минутын дараа аккумлятор авч ирж тавьж асаасан. Тэгээд Сүхбаатар сумын төв орж манай гэрт очоод, гурвуулаа хоол хийж идээд, чийгээ гаргая гээд 2 ширхэг 2.5 литрийн “Сэнгүр” пиво уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад шөнийн 02 цагийн үед Б******* “би харьлаа” гэхээр нь би “Хөх чулуут” хүргэж өгөөд харьсан. Б******* тэндээс “таксинд суугаад үлдье” гээд үлдсэн. Тэр цагаас хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б мэдүүлэхдээ: “...намайг унтаж байхад хүргэн Б******* утсаар залгаад “би хүн дайрчихлаа” гээд уйлаад байсан. Би гэрээсээ 07 өнгөрч байхад гарсан. Намайг гэрээсээ гарахад гадаа гэгээ орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О мэдүүлэхдээ: "...намайг гурвалжингийн постоор 05 цаг 20-30 минутын орчим гарах үед хар цүнх үүрсэн хар куртиктэй 25 орчим насны эрэгтэй аян дэлгүүрийн харалдаа алхаад явж байсан. Тухайн үед би тээврийн хэрэгслийн хурдыг хасаад цонхоо онгойлгоод харах үед “цаашаа яв яв” гэсэн байдалтай гараараа дохихоор нь би шууд нэгдсэн эмнэлэг рүү явсан. Дараа нь ойролцоогоор 2 цагийн дараа буюу 07 цагийн үед цагдаагаас хорооллын замд автомашинд хүн мөргүүлж, нас барсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр тал/,

“Таван тунамал” ХХК-ийн шинжээч Ч.Ж: “...Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д зааснаар тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг жолооч зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 120-123 дугаар тал/, “...тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг харах боломжтой байсан... хэрэв харсан бол жолооч зогсоох арга хэмжээ авах байсан. Гэвч жолооч Б******* нь анхааралгүй явсан, хүн мөргөсний дараа 32 метр явж байж зогссон нь хурд хэтрүүлсэн байх магадлалтай...”гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Б: "...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, биеийн доргилт, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг хэсэгт тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархи зөөлөн хальсан доорх цус харвалт, зүүн шанаа, тохойн, хонгоны дээд хэсгийн улаан хүрэн зулгаралт, духны баруун урд дээд хэсгийн няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачийн цусанд 1.3 промиль спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, дарагдлын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 131-134 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3518 тоот шинжээчийн: “... 1. 86-75 УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгслийн болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн үүргийг биелүүлээгүй байна. Зам тээврийн осол мөн эсэх нь  авто техникийн шинжээчид хамаарахгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд явган зорчигч Д.Б******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 5.6. “Явган  зорчигч нь  хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тоормосны мөргүй тул 86-75 УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд 86-75 УБС улсын дугаартай, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож... гэсэн үүргийг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. 5. Авто машины тоормосны систем нь найдвартай, хэвийн ажиллагаатай байх ёстой. Мөн авто машины хөдөлгүүр асаж хэдий хэмжээний хугацаа өнгөрүүлсэн, хөргөлтийн шингэний температур, дулаацуулагч сэнс аль горим, аль чиглэлд ажиллаж байсан эсэх нь тодорхойлогдохгүй тул тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт, 

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан бичиг /хх-ийн 163 дугаар тал/,

Шинжээч С.О, З.А, Ц.Ц нарын 44 дугаартай “...шинжээч Ч.Ж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 223 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-18 дугаар тал/,

2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/,

86-75 УБС улсын дугаартай “Тoyota Crown 180” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 дугаар тал/,

Талийгаачийн хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-32 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 124-125,142-143,154 дүгээр тал/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.Б******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******, Т.О******* нарт  учирсан хохирол, оршуулгын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******, Т.О******* нар нь өмгөөллийн хөлс, оршуулгын зардалд 12.549.263 төгрөгийг, Т.О******* нь  замын зардал 98800 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан нэхэмжлэлийг хянаж үзээд 12.549.263 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б*******ын өгсөн гэх 1150.000 төгрөгийг хасаж, өмгөөллийн хөлс 1200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангахгүй 258700 төгрөгийг хэлэлцэхгүй үлдээж, шүүгдэгч Б.Б*******аас 9.940.563 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******, Т.О******* нарт олгох, замын зардал 98800 төгрөгийг гаргуулж Т.О*******д тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О******* нь тэжээгээ алдсаны тэтгэмжийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б******* болон түүний өмгөөлөгч нараас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  завсарлах ажлын 5 хоногийн хугацааг авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******, Т.О******* нарт оршуулгын зардалд 9940.563 төгрөг, замын зардалд 98800 төгрөг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  Б.Б*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн  хохирлыг төлж  барагдуулсан  болон гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай  үйлдэл нөлөөлсөн  зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал харгалзан тухайн  тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан  Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалалын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас 86-75 УБС улсын дугаартай, “Toyoto crown 180” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар Б******* Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б******* нь оршин суугаа газар , ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн оршуулгын зардал болон замын зардал төлөгдсөн ба шүүгдэгч Б.Б******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О******* нь тэжээгчээ алдсны тэтгэмжийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөллийн хөлс 1200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 258700 төгрөгийн нэхэмжлэлийн хэлэлцэхгүй үлдсэн болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт 86-75 УБС улсын дугаартай, “Toyota Crown 180” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ