| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Сүрэнмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч ******* /томилогдсон/,
хохирогч *******,
түүний өмгөөлөгч *******, *******,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2231003630220 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймаг, суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл аймаг, сум, дугаар баг, тосгон дугаар байр, оотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* , /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 04 цагийн орчимд аймгийн сумын дугаар баг, төвд *******тай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэрүүл маргаан үүсгэн улмаар ******* нь тээврийн хэрэгслийн жолооны ард суух үед жолоочийн эсрэг талын цонхоор чулуу шидэж хамар, нүдэн тус газар нь цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 04 цагийн орчимд аймгийн сумын дугаар баг, төвд *******тай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэрүүл маргаан үүсгэн улмаар ******* нь тээврийн хэрэгслийн жолооны ард суух үед жолоочийн эсрэг талын цонхоор чулуу шидэж хамар, нүдэн тус газар нь цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “Нэг нутгийн ах дүүгийн харилцаатай хүмүүс. Таарамжгүй харилцаа байгаагүй. Уурласан уурандаа чулуу аваад цонх руу нь шидсэн. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн: “Баруун нүд бүр харахгүй байгаа. Зүүн нүдний хараа муудаж 6,6 хувьтай харж байна. Ойрын юм муу харна, холын юм арай гайгүй харж байгаа. Хамартаа байнгын дусаалга дусаасаар байгаад хагалгаанд орохоос өөр аргагүй болсон” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би , нарын хамт шөнө 00 цагийн үед айл руу явсан. Намайг таньдаг айлаас гараад иртэл , Э ахтай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь “би юу болоод байгаа юм бэ” гээд аг аваад явсан. Тэгэхэд газраас чулуу аваад Э ах руу дөхөж очоод чулуу шидсэн” гэх мэдүүлэг[3],
4.Хохирогч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би , нарын хамт шөнө 00 цагийн үед айл руу явсан. Намайг таньдаг айлаасаа гараад иртэл , Э ахтай маргалдсан зогсож байсан. Тэгэхээр нь “би юу болоод байгаа юм бэ” гээд салгаад аг аваад явсан. Тэгсэн а газраас чулуу аваад Э ах руу дөхөж очоод чулуу шидсэн. Тухайн үед Э ах машин дотроо сууж байсан. Чулуу шидсэн чинь Э ах орилоод унасан. Э ахын хамарны дээд хэсэг, дух хоёрын хооронд оночих шиг харагдсан. Намайг айл руу орох хооронд , Э ах хоёр нь муудалцсан байсан. Тэгээд Э ах цагдаа дээр очно гээд дагуулаад явсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч С. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би , нартай уулзсан. Бид гурав 3, 3 ширхэг лааз пиво уусан юм. Пивоо уучихаад , бид гурав зам дээр явж байтал “айлд орчихоод ирье” гээд явсан. Энэ хооронд Э ах өөрийн машинтайгаа явж байснаа “холд, холдооч” гэж хэлсэн. Тэгсэн уурлаад тэр хоёр маргалдсан. Маргалдаж байснаа Э ах машиндаа суусан. Тэгсэн а газраас чулуу аваад Э ахтай юм ярьж байгаад шидчихсэн. Тэгсэн чинь Э ахын 2 нүдний гол хэсэг дух хамарны гол хэсэгт оносон. Эмнэлэг дээр очоод харахад язарчихсан 2 оёо тавиулсан. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин 3 лааз пиво уусан. Э ах ямар учраас холд гэснийг мэдэхгүй байна. Өмнө нь маргалдаж муудалцаж байсан талаар мэдэхгүй байна. Мөн өр авлага, өс хонзонгийн асуудалтайг мэдэхгүй” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний нөхөр надад нүүр лүү чулуугаар шидүүлсэн гэж хэлснээс өмнө би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сүүлд уулзсан. Тэрнээс хойш би нөхөртэйгээ чатаар ярьдаг байсан. Миний нөхөр өмнө нь ямар нэгэн байдлаар хараа муутай байгаагүй. Чулуу шидүүлснээс хойш миний нөхрийн хараа муудаж бид хоёр Улаанбаатар хотод очиж 1 дүгээр эмнэлэг болон “ нүд”, “ мэлмий” эмнэлэгт үзүүлэхэд баруун нүд бүрэн хараагаа алдсан дахин сэргэх боломжгүй гэсэн эмчийн хариу гарсан. Миний нөхөр надад хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Надад тийм юм хэлээгүй. гэх мэдүүлэг[6],
7.Гэрч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай гэрт хонож байгаад бид нар өглөө эрт хөдөө ажилд явах байсан юм, тэгээд ******* манай дүү хамт үүрээр 04 цагийн орчимд бензин шатахуун авахаар гэрээс гарч яваад хүмүүстэй таараад зодуулж цохиулсан байна лээ, манай гэрт байхдаа архи согтууруулах ундаа ууж хэрэглээгүй. Манайхаас гарч яваад удалгүй хүмүүстэй таарсан юм байна лээ. Тэгээд маргаан болохоор нь манай дүү, Эын утсаар гэдэг хүн рүү залгаад надад хэлэхээр нь би цагдаагийн хэсэг рүү ирсэн чинь жижүүр цагдаа байсан. Хүмүүс ирээд эмнэлэг явсан гэхээр нь араас нь эмнэлэг орсон чинь Эын хамар амнаас цус гоожчихсон. Оёдол хийлгээд толгой эргээд “бие өвдөөд байна” гэхээр нь Эын төрсөн ах руу хэлсэн. Тэд нар ирээд машин унаа олоод Улаанбаатар луу явуулсан. Манай гэрт архи дарс хэрэглэсэн хүн байгаагүй, зодоон цохион болоогүй. Э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө бие нь зүгээр байсан, хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийж зодолдоогүй. Бие эрүүл эмчийн хяналтанд байдаггүй” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ манай ын хүүхэд, одоо ажилгүй байгаа, бүрэн дунд боловсролтой. Аав , нэг эмэгтэй дүүгийн хамт ад амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Би Ж согтуу явж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ манай 10 жилийн ангийн хүүхэд, аавтайгаа одоо амьдарч байгаа, эхнэр хүүхэдгүй. Бага ангид байхад нь ээж аав нь салсан гэж сонсогдсон. Нэг охин дүүтэй, дүү нь ээжтэй нь хамт амьдардаг. Ээж нь их сайн үе үе энэ ад ирсэн харагддаг. нь спортлог, гоё бичигтэй, нийтэч залуу, хааяа дүрс хийтэл уурладаг. Тамхи татдаг. Би тай 2022 оны өвөл хальт таарсан. Мэнд ус мэдээд өнгөрсөн. Цагаан өнгийн “Прадо” унасан хүний хажууд суугаад явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь ганц хоёр удаа харж байсан” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Б. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумаас тосгонд ах ажил хийхээр очсон. Би ахын “Ланд-80” маркийн машинд урд суудалд хажууд нь явсан. Тухайн гудамж нарийн машин хажуугаар нь явах гэсэн гарч болохгүй байсан. Тэгсэн 1 машин нь хөдлөөд яваад өгсөн. 1 машинтай 3-н хүн нь үлдсэн. Машин дотроосоо ах нэг залууг нь “машинаа холдуулаач ээ, би явмаар байна” гэж хэлтэл үл таних залуу ахын талаар хүрч ирээд машины хаалгыг онгойлгоод “та нар амжихгүй шүү” гээд агсараад унасан. “Би үүгээр өнгөрч явах гэж байна чи яагаад байгаа юм бэ” гэж ахыг хэлсэн чинь ахыг үл таних залуу барьж аваад ах машинаас бууж түүнийг цааш нь холдуулж түлхээд машиндаа орж ирээд явах гэтэл нөгөө үл таних залуу чулуу шидсэн. Би сууж байсан суудал дээрээ чулуу шидэх үед нь тонгойж бултсан. Нөгөө шидсэн чулуу нь миний дээгүүр өнгөрч жолооны ард сууж байсан ахын нүүрэн тус газарт нь цохьсон. Би ах руу хартал тэр шидсэн чулуу нь 2 нүдний дунд хамрын хянгар хэсэгт цохигдож, хамар нь цаашаагаа хонхойж харагдсан. Нүүр нь бөөн цус гарч байсан. Тэр гудамжинд архи зардаг айл байдаг гэсэн. Тэнд л машинтай залуучууд архи авах гээд зогсож байгаад хоорондоо хэрэлдэн зодолдож байсан юм билээ, ах бид 2 тэндээс шууд машинтай хөдлөөд цагдаа дээр очиж мэдэгдсэн. Дараа нь эмнэлэг дээр очиж тусламж авсан. гэх мэдүүлэг[10],
11. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 350 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ын биед баруун нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[11],
12. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 366 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ын биед баруун нүдний хараа бүрэн алдагдал, ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 65 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт[12],
13.Шүүгдэгч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 03 цаг өнгөрч байхад гэж санаж байна аймгийн сумын төвд “” нэртэй дэлгүүрийн гадна зогсож байхад Э нь “Ланд криузер 80” маркийн машинтай хүрч ирсэн. Ирээд зогссоноо “замаас холд” гээд томорсон. Би Эт “чи яасан гэнээ” гээд бид хоёр маргалдсан. Би Эын нүүр лүү нь 2 удаа цохьсон. Яг нүүрэн хэсгийн хаашаа нь цохьсноо одоо санахгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ өөрийн ухаантай байсан. Энэ үед надтай хамт явж байсан , нар салгасан. Э ах машиндаа суугаад цонхоор харж байхад нь би газраас чулуу аваад цонхоор нь шидсэн чинь Эын ахын нүүрэн хэсэгт дух хамар хоёрын заагт нь оночих шиг болсон. Тэгсэн Э ах шууд цагдаа руу давхиад яваад өгсөн. Би араас нь цагдаа руу дагаж яваад Э ахад “эмнэлэг явъя” гэж хэлсэн. Тэгээд хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод би “уучлаарай” гэж хэлээд яваад өгсөн. Унаж явсан машиных нь хажууд нэг халзан толгойтой ахтай хамт явж байсан. Би тэр хүнийг танихгүй өөр хүн хамт явж байгаагүй. Бид хоёр өмнө нь маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Миний нүүрэн хэсгийн хацарлуу цохьсон байсан. Маргааш нь бага зэрэг өвчин орсон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед айхтар гэмтэл учраагүй. Одоо зүгээр болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э ахын нүд нь хараа алдсан гэхээр жаахан итгэж чадахгүй байна.” гэх мэдүүлэг[13], 14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 616,350 /зургаан зуун арван зургаан мянга, гурван зуун тавин/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Хохирогчийн зүгээс 50 сая төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн баримт байхгүй учраас гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон ар гэр, хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.
Торгуулийн ял шийтгэлийг төлөх боломжгүй гэдэг шалтгаанаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь учир дутагдалтай. Шүүгдэгч нь дөнгөж 22 настай, ажил хөдөлмөр эрхлэх ид насандаа явж байгаа эрүүл саруул хүн учраас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан цаашид гарах хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж барагдуулах боломжийг олгох үүднээс заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, торгуулийн ял шийтгэлийг сонгон эдлүүлэхээр тогтов.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д анхааруулсан болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******т эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 616,350 /зургаан зуун арван зургаан мянга, гурван зуун тавь/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 20 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 25 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 27 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал
[14] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 03 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 49 дүгээр тал
[19] Хавтаст хэргийн 54-55 тал