Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь с******* дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч  А.Энхтуяа

шүүгдэгч О.М*******ын өмгөөлөгч Б.Булгантамир /онлайн /

шүүгдэгч Б.Н*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг,

шүүгдэгч Ж.Х*******ийн өмгөөлөгч Г.Амартүвшин

шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарыг  оролцуулан “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2131002890089 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал с*******анд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, аймаг, дугаар баг, Ган зам 1 дүгээр хэсэг дугаар байрны тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М******* овогт О******* М******* /РД:******/,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар с*******анд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар с*******, 2 дугаар баг, Цагаан эрэг 1 дүгээр хэсэг гудамж, 17 дугаар байр, 30 тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Б******* Н******* /РД:МЭ84071800/,

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар с*******анд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар с*******, 4 дүгээр баг, Төрийн албан хаагчдын байр 1-1-14 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч******* овогт Ж******* Х******* /РД:МЮ89092362/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М******* нь  “Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн  мэргэжилтэн, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Н*******, Ж.Х******* нартай хамтран, үргэлжилсэн үйлдлээр  ...  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгон  “Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн  мэргэжилтэн  Б.Н*******, Ж.Х******* нараар   Б.Н*******ын ээж Б*******  нэр дээр  ”Сэлэнгэ энх дэлгэрэх “ нэртэй  ХХК-ийг  2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, улмаар Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай Сэлэнгэ аймгийн 2018 оны төсөв батлах тухай тогтоолоор тоног төхөөрөмжийн зардалд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Хүдэр, Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Ерөө, Сант, Шаамар, Орхонтуул с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүү албанд 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар тусгах ...тухай төсөв батлагдсаны дараа   дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүү албанд    “нэгдсэн журмаар  зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэх үүргийг өгч   “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн зөөврийн компьютер нийлүүлэх 1,333,800 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансаар 12 с*******дын Засаг даргын тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн хоорнд 16.005.600  төгрөгийг дамжуулан авч өөрийн төрсөн эцэг Л.О******* үүсгэн байгуулсан “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг авснаас зөөврийн компьютер 13,120,000 төгрөгөөр худалдан авч, үлдсэн 2,000,000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгон авсан,

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай Сэлэнгэ аймгийн 2019 оны төсөв батлах тухай тогтоолоор тоног төхөөрөмжийн зардалд Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Жавхлант, Орхон, Орхонтуул, Сант, Баянгол, Зүүнбүрэн, Хүдэр, Шаамар, Баруунбүрэн, Хушаат, Сант, Цагааннуур с*******дын, Түнхэл, Хэрх, Номгон, Дулаанхаан, Рашаант, Бугант тосгоны нийт 20-н Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах... гэж тусгасны дагуу  худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа мөн зөөврийн компьютерийг “нэгдсэн журмаар худалдан авч өгнө“ гэх үүргийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч У.Ууган-Эрдэнэд өгч дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөгийг дамжуулан авч өөрийн төрсөн эцэг Л.О******* үүсгэн байгуулсан “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 33,000,000 төгрөг авснаас зөөврийн компьютер 29,000,000 төгрөгөөр худалдан авч, 4,000,000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгосон гэх,

Шүүгдэгч Б.Н******* нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа  шүүгдэгч О.М*******, Ж.Х******* нартай хамтран Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд нэг бүрийг нь 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар 2018 оны төсөвт батлагдсаны дараа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн журмаар худалдан авч өгнө гэх үүргийг дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд өгүүлж, өөрийн ээжийн нэр дээр  “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг байгуулан, зөөврийн компьютер нийлүүлэх 1,333,800 төгрөгийн нэхэмжлэхийг с*******дын Засаг даргын тамгын газарт хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 12 с*******дын Засаг даргын тамгын газраас нийт 16,005,600 төгрөгийг шилжүүлэн авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон  Ж.Х*******т 885,650 төгрөгийн эд хөрөнгийн давуу байдал бий болгосон,

2019 онд Сэлэнгэ аймгийн 14 с*******, 6 тосгоны нийт 20 Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах ажлыг нэгдсэн журмаар худалдан авч өгөхөөр дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны ****** дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөг авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын дансанд 33,000,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Ж.Х*******т 1,000,000 төгрөгийг эд хөрөнгийн ашигтай байдал бий болгосон” гэмт хэргийг О.М*******ын санаачилгаар Ж.Х*******тэй хамтран гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Ж.Х*******  нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд нэг бүрийг нь 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар 2018 оны төсөвт батлагдсаны дараа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн журмаар худалдан авч өгнө гэх үүргийг дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд өгүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн зөөврийн компьютер нийлүүлэх 1,333.800 төгрөгийн нэхэмжлэхийг с*******дын Засаг даргын тамгын газарт хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 12 с*******дын Засаг даргын тамгын газраас нийт 16,005,600 төгрөгийг шилжүүлэн авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Б.Н*******д 885,650 төгрөгийн эд хөрөнгийн давуу байдал бий болгосон,

 2019 онд Сэлэнгэ аймгийн 14 с*******, 6 тосгоны нийт 20 Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах ажлыг нэгдсэн журмаар худалдан авч өгөхөөр дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөг авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 33,000,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Б.Н*******д 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн ашигтай байдал бий болгосон” гэмт хэргийг О.М*******ын санаачилгаар  хамтран гүйцэтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М******* мэдүүлэхдээ... Гэм буруугаа хүлээж , маш их харамсаж байна. Дээрх мөнгийг  тухай үед  өөрийн ажилчдаа Хөвсгөл  аялуулна гээд амалчихсан байсан учир  хэлсэн ёсоороо   намар 9-р сард  Хөвсгөл  явуулж   120 хүний зардлыг даасан, мөн 2019 онд 2 нягтланг Хятад улсын Гуанжу хотод  фор******* уулзалт буюу сургалтанд хамруулахад зарцуулж дуусгасан. Энэ мөнгийг би хувьдаа аваагүй. Намайг анх ажил авахад ажлын үзүүлэлт тааруу  байсан, би ажил авснаар  ажлын үзүүлэлтийг хэвийн болгож олон улсын стандартын дагуу ажиллуулж ирсэн гэж  боддог. Хамт ажилладаг мэргэжилтэн Б.Н*******, Ж.Х******* хоёр нь энэ хэрэгт хэлбэрийн төдий л оролцсон гэж би бодож байна. Миний амьдралын хувьд эхнэр хүүхдийн хамт ажилладаг, байрны зээлтэй өндөр зээлттэй, өөрсдийн цалингаараа амьдардаг ийм л хүн.  Би  боломжгүй гэдгээр асуудлыг хойш тавилгүй, зоригтой асуудлыг   шийдсэн нь  эцэст нь ийм асуудалд хүрлээ. Үүнээс болж ар гэр, аав,ээж хамт олон болон өөрийгөө эвгүй байдалд оруулж байгаадаа маш их харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х******* мэдүүлэхдээ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй гэв.

4.Гэрч Ш.Энхбаярын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Н*******ыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн мөн “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн татварын шалгалт хийх үед тайлан гаргадаг нягтлан бодогч байсан гэдгээр нь мэднэ. Л.Билгээ гэж хүнийг танихгүй, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн татварын шалгалтаар захирал нь гэдгийг мэдсэн. ...“Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн татварын шалгалтын хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар с*******анд 2017 оноос 2020 онд бичиг хэргийн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байсан гэдгийг мэдсэн. Түүнээс ажлын албан бус байдлаар уг компанийн талаар мэддэггүй байсан. Татварын улсын байцаагч О.Эрдэнэхүүгийн хамт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тасгийн дарга, ахлах байцаагч Ж.Гантөмөрийн томилолтоор “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн татан буугдах хүсэлт өгсний дагуу хяналт шалгалтыг хийсэн. Тус компани нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байсан. Захирал Г.Билгээ гэж хүний утас руу залгаж дуудахад “манай охин наад компанийг хариуцдаг юм, тайланг нь асуугаарай” гэж хэлээд 95599557, 99866612 дугаарын утас өгсөн. Уг утсаар холбогдоход Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Н******* байсан. Б.Н*******аас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 4 жилийн тайлан, дансны хуулга, эзэмшиж байгаа гэрчилгээний хуулбар, компанийн албан бичиг, санхүүгийн анхан шатны баримт зэргийг авч ирэхийг шаардсан. Тэгээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацааны үйл ажиллагааны тайланг шалгахад 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй тайлантай байсан. 2018 онд 16,005,600 төгрөгийн борлуулалтын орлоготой, 15,780.0 төгрөгийн татвар ноогдох орлогоор хасагдах зардалтай, 225,600 төгрөгийн татвар ногдуулан орлоготой, 22,560 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнаж төлсөн байсан. 2019-2020 онд үйл ажиллагаа явуулаагүй тайлантай байсан. Тус компанитай холбоотой төрийн сангийн зарлагын 74 ширхэг 78,295,233 төгрөгийн мэдээлэл бүртгэгдсэнийг хяналт шалгалтад ашигласан. Уг мэдээлэл нь татварын ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан юм. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК нь 2017 оноос 2020 он хүртэл хугацаанд нийт 16,005,600 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан тул дээрх мэдээллийн санд бүртгэгдсэн 78,295,233 төгрөгөөс 16,005,600 төгрөгийг хасаад 62,289,633 төгрөгийн орлоготой байж яагаад татварын тайландаа тусгаагүй юм бэ гэдэгт хяналт шалгалт хийсэн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн шалгалтыг хийхэд Төрийн сангийн данснаас шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл татварын ерөнхий газрын мэдээллийн санд давхардаж орсон эсэхийг шалгахад давхардсан байдлаар бүртгэгдсэн байсан. Давхардсан орлогыг мэдээллийн сангаас шүүж хасахад 46,327,280 төгрөгийн орлогыг 2019 онд татварын тайланд тусгаагүй байна. Үүнээс 45,277,280 төгрөгийн “Мөнхийн баярт од” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 34,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 200,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11,059,000 төгрөгийн нэхэмжлэх баримтыг үндэслэж баримтаар нотлогдох зардлыг хасаад 1,050,000 төгрөгийн татвар ногдуулах орлогод зөрчил илрүүлж 105,000 төгрөгийг нөхөн татвар, 51,723 төгрөгийг алданги, торгууль тавьж нийт 156,723 төгрөгийн төлбөр тавьсан. Мөн 203,000 төгрөгийн ногдол ашиг татварын алданги торгууль тооцож, 30,306 төгрөгийн акт тавьж, нийт 187,029 төгрөгийн акт тавьсан. Би уг шалгалтаар “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн зарлагаа нотолж гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримт болох “Мөнхийн баярт од” ХХК-ийн 45,277,280 төгрөгийн баримтыг Татварын ерөнхий газрын мэдээллийн санд шивж оруулсан. Төрийн сангийн зарлагын 74 ширхэг 78,295,233 төгрөгийн мэдээллийг ашиглаж давхардсан, үнэн бодит эсэхийг шалгасан хөндлөнгийн мэдээллийг ашигласан ашиглалтын хуудсаа программд шивж, улмаар хариуцсан ахлах байцаагчид хянуулж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Н*******ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээс ...2014 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ хугацаанд 2019 оны 2 сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд жирэмсний амралттай байсан. Би нөхөр С.Жавзанжамбатай 2018 оны 05 дугаар сараас гэр бүл болж хүүхэдтэй хамт амьдарч байгаа. Бид дундаасаа 1 хүүхэдтэй. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК нь миний ээж Билгээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гадаад, дотоод худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 1 хүний үүсгэн байгуулсан компани юм. Ямар нэгэн хувьцаа эзэмшигчгүй зөвхөн миний ээж Б******* эзэмшлийн компани. энэ компанийг би хариуцан ажилладаг байсан. Би Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байх үед төсвийн мэргэжилтэн О.М******* надад “С******* тус бүр дээр компьютер худалдаж авах мөнгө тавилга эд хогшил худалдаж авах зардалд олгосон байгаа. С*******дад компьютер худалдаж авч өгье. Компани байна уу гэж надаас асуухаар нь миний ээжийн “Сэлэнгэ энх дэлгэрэх” XXК байгаа гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд би 2018 онд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэрээр нийт 17 с*******д руу нэхэмжлэх явуулж с******* бүрийн шилжүүлсэн мөнгө бүрээс 60,000-70,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь төсвийн мэргэжилтэн О.М*******ын аавын компани болох “Мөнхийн баярт од” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. О.М******* тухайн үед с*******дад компьютерыг худалдаж авч өгч байсан. Би компьютер худалдаж авах ажилд оролцоогүй. Би компьютер бүрээс 60,000-70,000 төгрөг авсан. 2019 онд дахин с*******дад компьютер худалдаж авах мөнгө төсөвлөгдсөн. О.М******* дахин надад санал тавьж би зөвшөөрөөд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэрээс нийт 17 с*******д руу компьютер худалдах нэхэмжлэл явуулж компьютер бүрээс 50,000 төгрөг авч үлдсэн мөнгийг нь О.М*******ын аавын “Мөнхийн баярт од” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан юм. О.М******* компьютерыг нь худалдаж авч өгсөн би оролцоогүй, зөвхөн компанийн дансыг ашиглуулж хувь авсан юм. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК нь 2019 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажил байхгүй, ЭКС тайлан өгөөд байсан. Мөн Авлигатай тэмцэх газраас уг компьютер нийлүүлсэн талаар мэдүүлэг авсан болохоор ер нь асуудалтай төрийн сангийн данснаас компанийн дансаар мөнгө оруулж гаргасан болохоор асуудалтай юм байна гэж бодоод компанийг татан буулгах болоод Татварын хэлтэст хүсэлт гаргаж шалгалт оруулсан юм. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг татан буулгах хүсэлтээ өгөхөд манай компанийг шалгана материалаа авч ирж шалгуул гэж Энхбаяр байцаагч дуудсан. Тэгээд компанийн холбогдох баримт болох төрийн банк, хаан банкны дансны хуулгыг шалгаж 2018-2019 онд дансны хуулгаар Төрийн сангийн данснаас ороод О.М*******ын аавын компани “Мөнхийн баярт од” ХХК-ийн данс руу дамжуулж шилжүүлсэн мөнгийг татварын тайланд тусгалгүй ЭКС тайлан өгсөн зөрчил илэрсэн. Мөн төрийн сангийн хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн найз Х*******ийн ээж Энхболдын гуйлгаар Сэлэнгэ аймгийн 1, 2, 4 дүгээр цэцэрлэг, 2, 4, 5 дугаар сургуулиудад мах, чацаргана нийлүүлэх ажлын мөнгийг Төрийн сангийн данснаас манай компанийн дансаар дамжуулж гаргаж өгсөн юм. Энэ бүх гүйлгээг татварын тайландаа тусгаагүй байсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК нь 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 78 сая төгрөгийн орлоготой ажиллаж 16 сая төгрөгийг татварын тайландаа тусгаж 62 сая төгрөгийг тайландаа тусгаагүй байна. Үүнд 2 сая гаран төгрөгийн акт тавина гэж татварын байцаагч Энхбаяр хэлсэн. Тэгээд би С.Жавзанжамбад “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК нь татварын 2 сая гаран төгрөгийн акт тавигдахаар боллоо. Д.Цогтжаргал ахыг гуйгаад үзэх үү гээд Д.Цогтжаргал ахтай утсаар яриад болсон явдлын талаар хэлсэн. Тэгтэл Д.Цогтжаргал ах ийм юм хийгээд байхдаа яадаг юм гэж загнаж байгаад би хэлээд үзье, асуугаад өгье гэж хэлсэн. Д.Цогтжаргал ах дараа нь С.Жавзанжамба руу утсаар залгаад компанийнхаа бүх юмыг авч очоод тайлбарлаад хэл гэж хэлсэн. Тэгээд би компанийн баримт материалаа аваад татварын байцаагч Энхбаяртай очиж уулзахад нөхөж баримт хийх боломж олгосон тэгээд баримт нөхөж хийхийн тулд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******т компани татварын өртэй боллоо гэж хэлэхэд “Мөнхийн баярт од” ХХК-аас нэхэмжлэх гаргаж өгсөн. Тэгээд тэр баримтыг татварт гаргаж өгөөд татварын байцаагч Энхбаяр 200,000 төгрөг орчим төгрөгөөр акт тавьсан...” гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Ж.Х*******ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр   мэдүүлэг өгөхдөө ...2018 онд Орон нутгийн төсвөөс нийт 17 с*******дын Санхүүгийн албанд тус бүр компьютер худалдаж авах төсөв тавьж өгсөн юм. 2017 онд төсөв батлах үеэр с*******дад компьютер худалдаж авахыг урьдчилан мэдсэн О.М******* Б.Н******* эгч бид хоёртой уулзаад та хоёр нийлээд компани байгуулчих 2018 онд  с*******дад компьютер худалдаж авах ажлыг хийе гэж хэлсэн тэгэхээр нь Б.Н******* эгч бид хоёр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг Н******* эгчийн ээж Б******* нэр дээр 2017 оны 12 сард үүсгэн байгуулсан юм. Тэгээд 2018 оны 1-2 сард нийт 17 с*******дад компьютер худалдаж авах мөнгийг төсөвт нь тавьж өгсөн. Тэгээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэрээр компьютер худалдах нэхэмжлэх явуулж компьютер худалдаж авахаар төсөвлөсөн мөнгийг “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн дансанд шилжүүлүүлж авсан. Компьютер тус бүрээс 70,000-100,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь О.М******* ахын аавын “Мөнхийн баярт од” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Компьютер худалдаж авах ажлыг О.М******* ах хариуцсан. Б.Н******* бид хоёр компанийн дансаа ашиглуулсан гэж ойлгож болно. Зарим төсвийн байгууллагын нягтлан бодогч нарын хувь хүнээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төрийн сангийн данснаас манай “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж авдаг байсан. 2019 онд Сэлэнгэ аймгийн 17 с*******дын эрүүл мэндийн төвүүдэд компьютер худалдан авах төсөв с******* бүрийн эрүүл мэндийн төвийн төсөвт тавьж өгсөн юм. Уг компьютер авах ажлыг мөн адил мөн “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэлээр мөнгийг дансаа шилжүүлэн авч компьютер тус бүрээс 50,000 төгрөг авч үлдсэн мөнгийг нь О.М******* ахын аавын “Мөнхийн баярт од” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Б.Н******* бид хоёр компьютер худалдаж авах ажилд оролцоогүй, зөвхөн компанийн дансаа ашиглуулсан юм. 2019 оны хагас жилээс хойш Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, компанийн дансанд орлого зарлага байхгүй байсан. Мөн 2020 оны зун Авлигатай тэмцэх газраас компьютер худалдан авсан асуудлыг шалгаж байна гэж яригдсан болохоор уг компанийг 2020 оны 12 сард Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн татан буулгах хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргаад 2021 оны 4 сард шалгалт хийхээр болсон гэж мэдэгдсэн. Тэгээд компанийн холбогдох баримт бичиг, дансны хуулгаа татварын байцаагч Энхбаярт шалгуулахад 2019 онд компанийн дансанд орлогоор орсон мөнгийг татварын тайланд тусгаагүй, Е баримт олгоогүй зөрчил илэрч 1-2 сая төгрөгийн акт тавигдахаар болсон байсан. Тэгээд Н******* эгчийн нөхөр Жавзанжамбын ах нь Татварын ерөнхий газарт нэг дарга гэж хүнд хэлсэн гэсэн. Тэгэхэд ах нь материалуудаа аваад оч гэж хэлүүлсэн байсан. Тэгээд Н******* эгч бид хоёр материалуудаа бариад татвар дээр Энхбаяр байцаагч дээр очиход баримтуудаа нөхөж авч ирж өг гэсэн тэгээд баримтуудаа нөхөж аваачиж өгсөн. Баримтаа Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******ын аавын Мөнхийн баярт од ХХК-ийн нэрээр нэхэмжлэх бичүүлж аваад татварт баримт болгож өгсөн. Тэгээд татвараас манай компанид аж ахуй нэгж байгууллагаар биш иргэнээр арай багаар торгоно гэж хэлээд 120,000 орчим төгрөгөөр акт тавьж торгуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 дугаар хуудас/,

Гэрч Л.О******* 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ компанийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр компьютер техник хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, хулдаасан хэвлэл хийх зорилгоор 1 хүний буюу өөрөө эзэмшигчээр нь уг компанийг анх үүсгэж байгуулж байсан юм. 2013 ондоо Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын 3 дугаар баг “Баялаг” төвийн хажууд бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж тэндээ хулдаасан хэвлэлийн тоног төхөөрөмжөө байрлуулан анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015-2016 он хүртэл дээрх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаад үндсэн үйл ажиллагаагаа явуулахаа больсон. 2016-2017 онд таньж мэддэг хувийн компанитай хүмүүст компьютер тоног төхөөрөмж худалдаж авч өгч нийлүүлэх ажил хийж байсан. Тухайн үед ажил олдох нь багасаж компанийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан учир 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс “Уул уурхайн Хишиг арвин” ХХК-д ажилд ороод одоо охин компанид нь дамжин өнөөдрийг хүртэл уул уурхайн чиглэлээр ажиллаж байна. 2017 оноос хойш “Мөнхийн баярт од” ХХК-ийн жилийн эцсийн тайлан зэргийг том хүү О.М******* хариуцан тайлагнаж хариуцаж байсан. Ер нь бол 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс би уул уурхайн компанид ажилд орж “Мөнхийн баярт од” ХХК-ийн үйл ажиллагаа, санхүү тайлан тооцоог хүү О.М******* хариуцдаг байсан. Миний гар утсанд компанийн дансны орлого, зарлагын гүйлгээний мессеж ирдэг юм тэгээд би хүү О.М*******аас юун мөнгө орж ирээд гарч байгаа юм бэ гэж асуудаг байсан. 2018, 2019 онд байх он, сар, өдрийг нь санахгүй байна ганц нэг мөнгө компанийн дансанд орж ирэх үед нь би ямар мөнгө бэ гэж асуухад компьютерын мөнгө орж ирж байгаа гэж хэлж байсан. Хаанаас хэнд худалдаж авч өгч байгаа компьютерын талаар асуугаагүй. Манай компанийн нэр дээр Төрийн банканд данс эзэмшдэг. Дансны дугаарыг санахгүй байна. Хаан банканд 5001664385 дугаарын данстай. Том хүү О.М******* бид хоёр компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй байдаг санагдаж байна. Голцуу интернет ашиглаж утсаараа гүйлгээ хийдэг. Тэр гүйлгээний код болон бусад эрх нь хүү О.М*******т байдаг. “Мөнхийн баярт од” ХХК нь 2018, 2019 онуудад зөөврийн компьютер нийлүүлэх ажил хийсэн. Хүү О.М******* хариуцаж хийсэн болохоор ямар ашиг олсон, хаанаас компьютер худалдаж аваад хаан нийлүүлсэн талаар мэдэхгүй байна. Энэ талаар хүү О.М******* мэдэж байгаа. Компанийн тамга тэмдэг хэрэг болсон үедээ О.М******* өгөөд явуул гэхээр нь би өгөөд явуулчихдаг байсан. Ер нь компанийн тамга тэмдэг О.М******* бид хоёрт хэнд нь хэрэг болно тэрэнд нь байдаг байсан. Компанийн тамга тэмдэг хэрэг болсон үедээ О.М******* өгөөд явуул гэхээр нь би өгөөд явуулчихдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Гэрч Д.Золзаяа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд зөөврийн компьютертой болгохоор 2018 оны төсөвт компьютер худалдаж авах 1,333,800 төгрөг тавьж өгсөн. Энэ нь 2018 оны 04 дүгээр сард зарцуулах эрх нь тавигдаж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 1,333,800 төгрөгийг шилжүүлж компьютер худалдаж авсан. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зөөврийн компьютерыг нэгдсэн журмаар худалдаж авч өгсөн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1,333,800 төгрөгийн нэхэмжлэхийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс манай с*******ын Санхүү албаны дарга А.Төгсжаргалд өгсөн байсан. Би санхүү албаны дарга А.Төгсжаргалаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг хүлээн авч Ерөө с*******ын Засаг даргын тамгын газрын 100130255001 дугаартай төрийн сангийн данснаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай данс руу 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн. Манай с*******ын Санхүү албаны дарга А.Төгсжаргал 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК руу мөнгө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс очиж компьютероо хүлээж авсан. Яг хэнээс компьютер хүлээж авсныг мэдэхгүй байна. Санхүү албаны дарга А.Төгсжаргал компьютер надад хүлээлгэж өгсөн. Сэлэнгэ аймгийн Төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгч байна гэж ойлгосон. Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийг Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс сонгосон байх. Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК- ийн хаана ямар үйл ажиллагаа явуулдаг хэн гэж хүний компани болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Гэрч А.Төгсжаргалын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө с*******ын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд зөөврийн компьютертой болгохоор 2018 оны төсөвт компьютер худалдаж авах 1,333,800 төгрөг тавьж өгсөн. Ингээд нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гээд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Н*******, Ж.Х******* 2-ын аль нэгнээс “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг явуулсан. Уг нэхэмжлэхийн дагуу 1,333,800 төгрөгийг шилжүүлж компьютер худалдаж авсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зөөврийн компьютерыг нэгдсэн журмаар худалдаж авч өгсөн. Уг Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангаас худалдаж авч өгсөн компьютерыг 2018 оны 04 сард Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******ын албан өрөөнөөс очиж компьютероо авсан. Тухайн үед О.М******* дарга мэргэжилтэн байсан. Тэгээд компьютерыг өөрөө хэрэглэж байгаад нягтлан бодогч О.Гантөгсөд хүлээлгэж өгсөн. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар авч өгч байгаа гэж байсан болохоор ямар нэгэн зүйл хэлэлгүй Санхүү төрийн сангийн дарга О.М*******, мэргэжилтэн нарын хэлснээр гүйлгээ хийж компьютер авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

Гэрч Э.Алтанхуягийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сар хүртэл Шаамар с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, Шаамар с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор хавсарч ажиллаж байсан. 2014 оны 12 сараас өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар с*******ын Засаг даргын тамгын газар 2018 оны төсөвт багаж тоног төхөөрөмжийн зардлаас санхүүгийн албанд зөөврийн компьютер 1,333,800 төгрөгөөр худалдаж авахаар төсөвт тусгагдсан байсан. Шаамар с*******ын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны дарга Б.Эрдэнэчимэг аймгийн Төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер авч өгч байгаа юм байна гээд шинэ хайрцагтай компьютер авчихсан “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх авч ирсэн. Аймгийн Төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгч байгаа юм байна төсөвт компьютер худалдаж авахаар тусгасан 1,333,800 төгрөгийг энэ компанийн данс руу нэхэмжлэхийнх нь дагуу шилжүүлэх юм байна гэж өгөхөөр нь би Шаамар с*******ын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100131255001 дугаартай данснаас Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 1,333,800 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Компьютер худалдаж авах мөнгийг Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-д шилжүүлэхээс өмнө компьютерыг Санхүү албаны дарга Б.Эрдэнэчимэг Санхүү төрийн сангийн хэлтсээс авсан байсан. Дараа нь “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн талаар би мэдэхгүй, хэн энэ компанийг сонгож худалдан авалт хийснийг мэдэхгүй. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар авч өгч байгаа л гэж тухайн үед ярьж байсан. Би Санхүү албаны дарга Б.Эрдэнэчимэгийн Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс авч ирсэн “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлсэн. Учир нь компьютер нь мөнгө шилжүүлэхээс өмнө Санхүү төрийн сангийн хэлтсээс бидэнд өгсөн байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Шаамар с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөв батлахдаа 1,700,000 төгрөгөөр нягтлан бодогчид зөөврийн компьютер худалдаж авахаар баталсан байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч  Ууган-Эрдэнэ нэгдсэн журмаар зөөврийн компьютер худалдаж авч өгөх ажлыг хариуцаж байсан. Эдийн засагч Ууган-Эрдэнээс 2019 оны 02 дугаар сарын эхээр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг [email protected] майл хаягаар ирүүлснийг хүлээн авч Ууган-Эрдэнийн хэлснээр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаарын данс руу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Шаамар с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1001312200001 дугаартай данснаас “компьютерын үнэ шилжүүлэв” гэсэн утгатайгаар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би Шаамар с*******ны Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсарч гүйцэтгэдэг байсан учир Шаамар с*******ын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтан-Өлзий компьютероо Аймгийн Эрүүл мэндийн газраас авчихсан байсан. Сүүлд 2019 оны 4-5 сарын үед аймаг дээр сургалтад сууж байхдаа Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ надад танай с*******ын Эрүүл мэндийн төвд авч өгсөн компьютерын цүнх нь шүү гэж надад нэг цүнх өгч байсан. Тэр цүнхийг Эрүүл мэндийн төвийн няравт өгсөн. Нэгдсэн журмаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас компьютер худалдаж авч өгсөн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг хэн сонгож худалдан авалт хийснийг би мэдэхгүй. Аймгийн Эрүүл мэндийн газраас Ууган-Эрдэнэ эдийн засагч дээрх компьютер худалдан авах ажлыг зохион байгуулж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг нэхэмжлэхийг өгч төлбөрийг шилжүүлэхийг үүрэг болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Гэрч Э.Нямзаяагийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор Б.Отгонбаяр гэж хүн ажиллаж байсан. Одоо жирэмсний амралттай байгаа. Яг бол сайн мэдэхгүй. Б.Отгонбаяр нягтлан бодогчоос асуухад Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс худалдаж авч өгсөн компьютер гэж сонссон. Санхүүжилт нь манай с*******ын Тамгын газарт тавигдаж компьютер худалдаж авах ажлыг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж мөнгө шилжүүл гэж хэлсэн газар руу нь төлбөрийг шилжүүлсэн гэж хэлсэн. Компьютерыг Санхүү төрийн сангийн хэлтсээс өгсөн гэж хэлсэн. Төлбөрийн хүсэлт, санхүүгийн анхан шатны баримтыг үзэхэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Баруунбүрэн с*******ын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100131155001 дугаартай данснаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 дугаар хуудас/,

 Гэрч Б.Уранчимэгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр с*******ын Засаг даргын тамгын газрын 2018 оны төсвийн хөрөнгийн багаж, техник хэрэгслийн зардалд 1,333,800 төгрөгөөр Санхүүгийн албанд зөөврийн компьютер худалдаж авахаар тавигдсан байсан. 2018 оны эхэнд Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зөөврийн компьютерыг нэгдсэн журмаар худалдаж авч өгөхөөр болсон төсөвт суугдсан 1,333,800 төгрөгийг “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн данс руу шилжүүлээрэй гэж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн нэхэмжлэхийг Төрийн сангийн хэлтсийн дарга О.М******* манай с*******ын Санхүү албаны дарга Т.Түмэндэлгэрт майл хаягаар өгсөн байсан. Би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг Санхүү албаны дарга Т.Түмэндэлгэрээс аваад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хүдэр с*******ын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100131355001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд “нөтбүүкний үнэ” гэсэн утгатайгаар 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн. Яагаад цаг хугацааны хувьд 8 сард гүйлгээ хийснээ одоо санахгүй байна. зарцуулалт хийгдэх эрх нь тухайн сард нээгдсэн юм болов уу гэж бодож байна. Ингээд Dell маркийн 13 зөөврийн компьютер Аймгийн Төрийн сангийн хэлтэст ирчихсэн. Манай с*******аас очиж авч амжаагүй байж байтал манай с*******ын Санхүү албаны мэргэжилтэн А.Оюунтуяаг Сэлэнгэ аймагт явж байхад нь Төрийн сангийн хэлтсээс өгч явуулсан байсан. А.Оюунтуяа Төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******ын өрөөнөөс зөөврийн компьютер авчирлаа гэж хэлж байсан. Сэлэнгэ аймгийн Төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж байсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг ямар үйл ажиллагаа явуулдаг ямар компани болохыг мэдэхгүй. Энэ компанийг Аймгийн Төрийн сангийн хэлтсээс сонгож худалдан авалт хийсэн. Бид Төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******ын өгсөн нэхэмжлэхийн дагуу компьютерын төлбөрийг шилжүүлж, О.М******* даргаас компьютер хүлээж авсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн хүмүүстэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/

Гэрч Г.Ууганцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн Сант с*******ын Засаг даргын тамгын газрын 2018 оны төсөвт багаж хэрэгслийн зардал дээр 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авах мөнгө суусан байсан. Компьютерыг Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар худалдаж авч өгч байгаа гээд Санхүү албаны дарга надад майл хаягаар ирсэн “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн юм. Би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Сэлэнгэ аймгийн Сант с*******ын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100130655001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай данс руу “нөтбүүкний үнэ” гэсэн утгатайгаар 1,333,800 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Энэ компьютерыг Санхүү албаны дарга Аймгаас авчихсан өөрөө ашиглаж байсан тухайн үед. Би хэзээ хэнээс очиж авсныг нь мэдэхгүй байна. Нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Санхүү албаны даргын өгсөн үүргийн дагуу өгсөн нэхэмжлэхийн хүрээнд гүйлгээг хийсэн. Удаа ч үгүй компьютероо Санхүү албаны дарга авчихсан ашиглаж байсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг мэдэхгүй. Сэлэнгэ аймгийн Сант с*******ын эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт багаж техник хэрэгсэл гэсэн зардалд 3,400,000 төгрөг төсөвлөж өгсөн байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гээд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнээс Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн 1 компьютерын нэхэмжлэх ирүүлсэн юм. Тэгээд би Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Сэлэнгэ аймгийн Сант с*******ын эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100130620001 дугаартай данснаас Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд “нөтбүүкний үнэ” гэсэн утгатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Эрүүл мэндийн төвийн дарга А.Ганзориг дахин Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэх өгөөд энэ нэхэмжлэхийн дагуу төсөвт үлдсэн 1,700,000 төгрөгөө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд 1,700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Сант с*******ын Эрүүл мэндийн төвийн дарга А.Ганзориг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт 2 бил үү 3 сарын үед сургалтад суухаар явахдаа 2 компьютероо авчихсан байсан хэнээс авсныг нь би мэдэхгүй байна. Надад Сант с*******ын Эрүүл мэндийн төвийн дарга А.Ганзориг эмч Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж хэлж байсан. Эрүүл мэндийн газрын Ууган-Эрдэнэ над руу Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэхийг майр хаягаар өгсөн тэгээд би гүйлгээг хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

Гэрч Г.Гантөмөрийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Засаг даргын тамгын газарт 2018 оны төсөвт багаж техник хэрэгслийн зардалд 1,333,800 төгрөг төсөвлөсөн. Манай с*******ын Санхүү албаны даргаас надад “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгөөд Аймгийн Төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер авч өгч байгаа юм байна энэ компанийн данс руу гүйлгээг нь хийгээрэй гэсний дагуу би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100130755001 дугаартай данснаас Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд “багаж техник хэрэгсэл” гэсэн утгатайгаар 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /141-142 дугаар хуудас/,

Гэрч Н.Эрдэнэцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд 2006-2019 оны хооронд Алтанбулаг с*******ын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сараас хойш тус с*******ын 1,2,3 дугаар цэцэрлэгүүдийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг с*******ын Засаг даргын тамгын газарт Аймгаас 2018 оны төсөв дээр Санхүү албаны даргад зөөврийн компьютер худалдаж авах 1,333,800 төгрөг төсөв суулгаж өгсөн юм. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж байсан. Яг хэн тийм яриа гаргасныг санахгүй байна учир нь одоогоос 4 жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байна. Баримтаас үзэхэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Dell маркийн 13 зөөврийн компьютерыг Аймгийн Засаг даргын тамгын газраас Алтанбулаг с*******ын Санхүү албаны дарга очиж авсан. Яг хэний өрөөнөөс хэнээс авсныг нь мэдэхгүй байна. Дээрх компьютерын с*******ын тоног төхөөрөмжийн орлогод буюу хөрөнгөд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж авсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс нэгдсэн журмаар зөөврийн компьютерыг нэг газраас авч өгч байгаа гэж Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн юм. Санхүү төрийн сангийн хэлтсээс өгсөн дээрх Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн данс руу зөөврийн компьютерын 1,333,800 төгрөгийг шилжүүлсэн. Энэ компаниас компьютер худалдаж авах ажлыг Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс хариуцсан. Сэлэнгэ аймгийн бүх с*******дын санхүү албаны дарга нарт зөөврийн компьютер авч өгч байгаа болохоор нэгдсэн журмаар нэг ижил компьютер авч өгнө гэж ярьж байсан. Бусад с*******даас зөөврийн компьютер авсан байх. Энэ компьютерыг Алтанбулаг с*******ын Санхүү албаны дарга Р.Үнэнбат одоо ашиглаж байгаа. Уг компьютерыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын өмчид бүртгэж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/,

Гэрч Д.Одгэрэлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан с*******ын Номгон тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Номгон тосгоны захирагчийн албаны болон ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Сэлэнгэ аймгийн Сайхан с******* Номгон тосгоны Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөв дээр багаж техник тоног төхөөрөмж худалдаж авах зардалд 1,700,00 төгрөг тавьж өгсөн. Төвийн хуваарийн дагуу ирсэн мөнгө юм. Би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засаг Ууган-Эрдэнэ рүү залгасан бил үү Ууган-Эрдэнэ над руу залгасан бил үү одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гээд би Ууган-Эрдэнээс зөөврийн Dell маркийн компьютер шинээр нь, хайрцагтай нь, цүнхтэй нь авсан. Ууган-Эрдэнээс компьютер авах үед “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэх өгөөд энэ компани руу мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсний дагуу “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Номгон тосгоны Эрүүл  мэндийн төвийн төрийн сангийн 100132020001 дугаартай данснаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5682105419 дугаартай данс руу 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар худалдаж авч өгнө гэж хэлээд компьютер нэгдсэн журмаар худалдаж авч өгсөн. Би эдийн засаг Ууган-Эрдэнээс Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэх болон компьютер авсан. Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийг хаана үйл ажиллагаа явуулдаг компани болохыг мэдэхгүй. Хэн сонгосон болохыг ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

Гэрч Л.Мөнхдаваагийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Орхон с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Орхон с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөв батлахдаа 1,700,000 төгрөгөөр нягтлан бодогчид зөөврийн компьютер худалдаж авахаар баталсан байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ нэгдсэн журмаар зөөврийн компьютер худалдаж авч өгөхөөр болсон. Эдийн засагч Ууган-Эрдэнээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг фэйсбүүк чатаар ирүүлснийг хүлээн авч Ууган-Эрдэнийн хэлснээр Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаарын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Сэлэнгэ Орхон ЭМТ компьютерын үнэ” гэсэн утгатайгаар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ 2019 оны 01 сард компьютер ирсэн ирж аваарай гэж дуудсан. Би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын 1 давхар Ууган-Эрдэнийн өрөөнөөс хайрцагтай шинээрээ “Dell маркийн I 5” зөөврийн компьютер, цүнх, mouse, өгснийг хүлээн авч Орхон с*******ын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд жилийн эцсийн тооллогоор буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төвийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Должингийн Б/48 дугаартай тушаалаар үндсэн хөрөнгөд бүртгэж авсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг хэн сонгосныг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ нэгдсэн журмаар компьютер худалдаж авч байгаа компьютер чинь ирсэн байгаа мөнгөө Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК руу шилжүүлээд компьютер аа ирж ав гэж хэлсний дагуу Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу мөнгөө шилжүүлээд Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган- Эрдэнээс очиж компьютер авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Гэрч А.Наранцацралын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2018 онд Т.Сувд-Эрдэнэ гэж эмэгтэй ажиллаж байсан юм. Би тухайн үед няраваар ажилладаг байсан. Т.Сувд-Эрдэнэ 2020 оны 02 сард ажлаасаа гараад Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан. Одоо Монгол улсад байхгүй байгаа. Сэлэнгэ аймгийн Ерөө с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт багаж техник хэрэгсэлд 1,700,000 төгрөг зөөврийн компьютер худалдаж авахаар төсөвлөгдсөн байсан. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарны 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг Ерөө с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100130220000 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5682105419 дугаартай данс руу шилжүүлсэн байна. Би тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй учраас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг манайхаас сонгож компьютер худалдаж авсан эсэх, аймгийн Эрүүл мэндийн газраас компьютер худалдаж авсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг няраваар ажиллаж байхад нягтлан бодогч Т.Сувд-Эрдэнэ зөөврийн компьютер авсан гээд өөрөө ашигладаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,

Гэрч Д.Ариунжаргалын 2022 оны 03 дугаар 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт зөөврийн компьютер худалдаж авах 1,700,000 төгрөгийг тавьж өгсөн. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ бүх с******* тосгодын эрүүл мэндийн төвүүдэд нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгч байгаа гээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн он сар дугаартай нэхэмжлэх зарлагын баримтыг майл хаягаар өгсөн санагдаж байна. Ингээд би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100132120001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Сэлэнгэ аймгийн Мандал с*******ны Түнхэл тосгоны 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажлын хажуугаар Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсарч хийдэг байсан юм. Тэгээд компьютер хэдэн сарын хэдний өдөр ирснийг үнэхээр санахгүй байна. Эрүүл мэндийн төвийн дарга Энхжаргал эмч Эрүүл мэндийн газраас компьютер ирлээ гэж хэлээд надад өгөхөөр нь би нярав О.Уянгад хүлээлгэж өгсөн. Сүүлд 2019 оны 4-5 сарын үед Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнээс би өөрийн биеэр Түнхэл тосгоны Эрүү мэндийн төвд өгсөн зөөврийн компьютерын цүнхийг авч байсан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас төсөв тавигдсаны дараа нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж хэлж байсан. бид нар чинь Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ эгчтэй л харьцаж чиглэл авч ажилладаг. Ууган-Эрдэнэ эгч дээрх “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгч мөнгөө ийшээ шилжүүлээрэй, нэгдсэн журмаар компьютер худалдаж авна гэж хэлж байсан. Мөнгийг нь шилжүүлээд удаа ч үгүй компьютер нь ирсэн санагдаж байна. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг хэн сонгож компьютер худалдаж авсныг мэдэхгүй байна. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг компани болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батзаяагийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Хушаат с*******ын Эрүүл мэндийн төвийн даргаар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ 2019 оны 03 дугаар сард та нарын хүсэлт тавьсны дагуу зөөврийн компьютерын асуудал шийдэгдсэн. Танай төрийн сангийн дансанд 1,700,000 төгрөг орсон байгаа. Нэгдсэн журмаар бүх Эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн компьютер худалдаж авч өгч байгаа Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн данс руу мөнгөө шилжүүл гэж хэлээд уг компанийн нэхэмжлэхийг манай тухайн үед ажиллаж байсан нягтлан Мөнхзаяад өгсөн байсан. Ингээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Хушаат с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1001317200001 дугаартай данснаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Компьютерыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнээс нягтлан бодогч Ч.Мөнхзаяа очиж авсан. Тухайн үед энэ 1,700,000 төгрөгөөр ямар үнэтэй компьютер худалдаж авдаг юм бэ бид энэ мөнгөөр өөрсдөө компьютер худалдаж аваад нэмээд принтер худалдаад авчихмаар байна гэхэд Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ Аймгийн Төрийн сангийн хэлтсээс нягтлан бодогч нарт компьютер нэгдсэн журмаар авч өгч байгаа зөвхөн нягтлан бодогч нарт ашиглагдах компьютер гэж хэлж байсан. Тэгээд мөнгийг нь бид нарт өгөлгүй худалдан авах ажлыг Эрүүл мэндийн газраас уу аймгийн Төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан уу гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 Гэрч Э.Нармандахын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Түшиг с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны Сэлэнгэ аймгийн Түшиг с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилогдох үед зөөврийн компьютер авчихсан ашиглаж байсан юм. 2019 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ танай зөөврийн компьютерын цүнх шүү гэж хэлээд надад өгч байсан. Энэ компьютерыг нэгдсэн журмаас Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас тараагдсан гэж ярьж байсан. Энэ компьютерыг худалдан авсан санхүүгийн анхан шатны баримтыг үзэхэд тухайн жилийн төсвийн хуваарийн багаж тоног төхөөрөмж гэдэгт 1,700,000 төгрөг тавьж өгсөн байсан. Тэр мөнгийг Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК- ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу Түшиг с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100131620001 дугаартай данснаас “багаж хэрэгсэл” гэсэн утгатайгаар Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,

Гэрч Г.Баттуулын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны улсын төсөвт багаж техник хэрэгслийн зардалд 1,700,000 төгрөг төсөвлөж өгсөн. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж хэлээд аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг миний майл бил үү фэйсбүүк чатын аль нэгээр нь өгсөн юм. Би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Орхонтуул с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100131020001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд “компьютерын үнэ шилжүүлэх Орхонтуул ЭМТ” гэсэн утгатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэг хийсэн. Компьютерыг 2019 оны 02 сард эмнэлгийн дарга С.Отгонгалаа Эрүүл мэндийн газраас авч ирсэн. Хэнээс авсныг нь мэдэхгүй байна. Дараа нь 2019 оны 4-5 сурын үед аймаг дээр сургалтад суух үеэр Эрүүл мэндийн төвийн эдийн засаг Ууган-Эрдэнэ зөөврийн компьютерын цүнхийг өгч байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас компьютер авч өгч байгаа гэж Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ хэлээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн. Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийг хэн сонгож худалдан авалт хийснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

Гэрч Л.Мөнхбатын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул с*******ын Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2018 оны 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул с*******ын Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт багаж тоног төхөөрөмжийн хуваарьт 1,700,000 төгрөг тавигдсан байсан. Төсвийн заавар зөвлөмжийг Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилладаг юм. Ууган-Эрдэнэ эдийн засагч компьютер худалдаж авах 1,700,000 төгрөг танай төсөвт тавигдсан байгаа. Нэгдсэн журмаар Эрүүл мэндийн газраас компьютер худалдаж авч өгнө гэж хэлээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ манай төвийн эмч Чулуунтөмөрөөр өгч явуулж байсан санагдаж байна. би бас буруу санаж байж магадгүй сайн санахгүй байна. Тэгээд би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Орхонтуул с*******ын Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100131020002 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд “1 сард эрүүл мэндийн газраас зөөврийн компьютерын үнэ шилжүүлэв” гэсэн утгатайгаар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Он сар өдрийг нь санахгүй байна манай төвийн дарга Чулуунтөмөр эмч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнээс Dell маркийн зөөврийн компьютерыг авсан. Эмч Чулуунтөмөр надад хэлэхдээ 1,700,000 төгрөгөөр 13 компьютер авсан байна би авахгүй та нар 1,700,000 төгрөгөөр ийм компьютер авч өгөөд байхдаа яах бэ дээ гэж хэл ам хийгээд нэгдсэн журмаар авч өгсөн болохоор яаж ч чадсангүй аваад ирлээ гэж хэлээд надад өгөхөөр нь би аваагүй юм. Тэгсэн тэр компьютерыг эрүүл мэндийн төвийн ахlах сувилагчид ашиглуулж байгаа. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер авч өгч байгаа гээд Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг хэн сонгож худалдан авалт хийснийг мэдэхгүй байна. Яагаад нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгснийг мэдэхгүй байна. 13 компьютер программ уншихад их уддаг тул би энэ компьютерыг ашиглаагүй, аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/,

 Гэрч Д.Нарангэрэлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Хүдэр с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсвийн хөрөнгөөр нягтлан бодогч нарт компьютер худалдаж авах 1,700,000 төгрөг төсөвлөгдсөн юм. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар худалдаж авч өгөхөөр болсон гэж Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ надад утсаар хэлсэн. Тэгээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийг Ууган-Эрдэнэ майл хаягаар 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 25-ны өдрөөс хойш явуулсан санагдаж байна. Тэгээд би Ууган- Эрдэнийн хэлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100131320001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансанд “Зөөврийн компьютер” гэсэн утгатайгаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд удаагүй байхад Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ компьютероо ирж аваарай гэж дуудсан. Манай с******* Сэлэнгэ аймгаас зайтай байдаг болохоор очиж авч чадаагүй байж байтал хүнээр дайгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн өрөөнд ирчихсэн байсан. 2019 оны 3,4 сарын үед Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ манай төвийн эмч Б.Энхбат эмчээр компьютерын цүнхийг өгч явуулсан байсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер авч өгч байгаа гээд Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ /99124743/ “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн. Сэлэнгэ энх дэлгэрэх ХХК-ийг Аймгийн Эрүүл мэндийн газраас сонгож худалдан авалт хийсэн. Яагаад нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 174-175 дугаар хуудас/,

Гэрч М.Соёл-Эрдэний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарыг зөөврийн компьютертой болгож өгнө гээд 2019 оны төсөвт багаж техник хэрэгслийн зардалд 1,700,000 төгрөг тавьж өгсөн юм. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ “нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгөх гэж байгаа” гээд 2019 оны 02 дугаар сард миний фейсбүүк хаягаар “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг явуулсан. Би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал с*******ын Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн Төрийн сангийн 100132220001 дугаартай данснаас “Хаан” банкны 5692105419 дугаартай данс руу “Зөөврийн компьютер” гэсэн утгатайгаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Компьютерыг би өөрөө очиж аваагүй. Би Хэрх тосгоны Захирагчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсарч гүйцэтгэж байсан болохоор уг компьютерыг Эрүүл мэндийн газраас очиж авч чадаагүй. Дараа нь 2019 оны 2 билүү 3 дугаар сард Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Н.Эрдэнэцэцэг эмчээс “нягтлан бодогчийн компьютер ирсэн шүү, аваарай” гэж хэлээд надад гардуулж өгсөн. Яагаад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар худалдаж авч өгснийг мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн бүх с*******дын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт компьютер авч өгч байгаа энэхүү компанийн данс руу мөнгөө шилжүүл гэж хэлсний дагуу компьютерын төлбөр болох 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас сонгож худалдан авалт хийсэн байх, би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 дугаар хуудас/,

Гэрч С.Атарцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт багаж, техник хэрэгсэлд 1.700.000 төгрөг төсөвлөсөн байсан юм. Аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер худалдаж авч өгнө гэж Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ хэлээд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-иас компьютер худалдаж авч байгаа энэ компанийн нэхэмжлэхийн дагуу мөнгийг нь шилжүүлээрэй гээд зарлагын баримт, нэхэмжлэхийн хамт явуулсан санагдаад байна. Майл хаягаар болон замын унаагаар ч билүү, яг яаж өгснийг нь санахгүй байна. Тэгээд Ууган-Эрдэнээс өгсөн “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Цагааннуур с*******ын Эрүүл мэндийн төвийн Төрийн сангийн 100130720001 дугаартай данснаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Хаан” банкны 5692105419 дугаартай данс руу “багаж, техник хэрэгсэл” гэсэн утгатайгаар 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сард Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ууган-Эрдэнэ “компьютер чинь ирсэн шүү, ирж аваарай” гэж дуудсан ба би ажилтай очиж авч амжихгүй байж байтал манай нэг ажилтнаар өгөөд явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 дүгээр хуудас/,

 Гэрч А.Оюунтөгсийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Жавхлант с*******ын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн Цагааннуур с*******ын Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөвт багаж тоног төхөөрөмжийн зардалд 1,700,000 төгрөгөөр компьютер худалдаж авахаар тусгагдсан байсан юм. Тэр үед Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар компьютер өгч байгаа компьютерын мөнгийг төсөвт суусан байсан 1,700,000 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлөөрэй гэж эрүүл мэндийн төвийн дарга А.Шинэ-Од хэлсэн. Эрүүл мэндийн төвийн дарга А.Шинэ-Одоос “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг өгсөн. Би хэзээ авснаа одоо санахгүй байна. “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу Жавхлант с*******ын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 100131520001 дугаартай данснаас “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн “Хаан” банкны 5692105419 дугаартай дансанд “Зөөврийн компьютер” гэсэн утгатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Би баримтаас бусад байдлаар хэн майл хаяг өгсөн явуулсан, компьютер хэзээ, хэнээс авсан гэдгийг үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

Гэрч М.Амарсайханы 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2008 оноос өнөөдрийг хүртэл тус тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Дулаанхаан тосгоны Эрүүл мэндийн төвийн 2019 оны жилийн төсөвт албан хэрэгцээнд зөөврийн компьютер худалдан авахаар 1,700,000 төгрөгөөр тавигдсан байсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засаг Ууган-Эрдэнэ надтай утсаар ярьж “төсөвт тавигдсан компьютер худалдаж авах мөнгийг нэхэмжлэх явуулсан, тэр нэхэмжлэхийн дагуу шилжүүл” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн он сартай нэхэмжлэхийн дагуу “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн “Хаан” банкны 5692.105419 дугаартай дансанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус мөнгийг шилжүүлсэн. ...Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар бүх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвд ижил маркийн адилхан хүчин чадалтай зөөврийн компьютер авч өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар хуудас/,

 Гэрч У.Ууган-Эрдэний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2003 оны 08 дугаар сараас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн аж ахуй эрхэлсэн орлогч даргаар, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс 2015 оноос хойш жил бүр зөөврийн компьютертой болох хүсэлтийг надад амаар хэлдэг байсан юм. 2019 оны төсөв 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орохоос өмнө Эрүүл мэндийн газраас буюу би с*******, тосгодоос ирсэн саналыг нэгтгэж 2019 оны төсвийн саналыг аймгийн Төрийн сангийн хэлтэст өгөхөөс өмнө Төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******тай уулзаж “с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс 2015 оноос хойш зөөврийн компьютер шаардаж байгаа юм, төсөвт тусгах боломжтой юу” гэж асуухад тэрээр “боломжтой 2019 оны 02 дугаар сард төсвийг нь тусгаад оруул” гэж хэлсний дагуу би “с*******, тосгодын 2019 оны төсвийн саналд зөөврийн компьютер 1 700.000 төгрөгөөр худалдаж авахаар” тусгаж аймгийн Төрийн сангийн хэлтэст хүргүүлж, улмаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсөв батлагдсан юм. 2019 оны 01 дүгээр сард /он сар өдрийг нь санахгүй байна/ О.М******* даргатай утсаар ярьсан, мөн биечилж уулзаж ярилцсанаа санахгүй байна, учир нь өдөр бүр шахуу байнга л уулзаж байгууллагын төсөв мөнгө танилцуулж уулздаг болохоор яг хэзээ уулзаж ярьснаа санахгүй байна. Ямар ч байсан О.М******* дарга “с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн компьютерыг нэгдсэн журмаар нийлүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юм уу” гэж асуухад тэрээр “болно” гэж хэлсэн. Тэгээд Санхүү төрийн сангийн хэлтсээс бор дугтуйтай “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн компьютерын 1,700,000 төгрөгийн нэхэмжлэх ирсэн. Хэн авч ирснийг би одоо санахгүй байна. Би “О.М******* дарга нэгдсэн журмаар авч өгнө” гэж хэлж байсан болохоор би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэхийг с*******, тосгодын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт майл хаягаар болон уулзаж эх хуваарь нь өгч байсан санагдаж байна. 2019 оны 3-4 дүгээр сарын үед /он, сар, өдөр үнэхээр санахгүй байна/, амралтын өдөр намайг гэртээ байж байхад О.М******* дарга над руу утсаар залгаж “гэрийнхээ гадаа гараад ир, компьютер ирсэн” гэж хэлээд бор хайрцагтай 20 ширхэг компьютер хүлээлгэж өгөөд “та с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд тараачихна биз дээ” гэж хэлээд явсан. Би тэр 20 ширхэг компьютерыг өөрийн хувийн гражид хураасан юм. Тэгээд хувийн гражаасаа с*******, тосгодын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт тараасан. ...Би “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн талаар мэдэхгүй. Энэ компанийн талаар О.М******* дарга мэдэх байх. ...Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.М******* “нэгдсэн журмаар авч өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юм уу” гэж асуухад тэрээр “болно” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дээрх компанийн нэхэмжлэхийг над руу явуулсан. ... Би ямар ч мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

Гэрч П.Золжаргалын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.М*******тай ажил төрлийн л холбоотой, өөр ямар нэг холбоо байхгүй. Тухайн 39 хүн маань “Миат”-ын онгоцоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ниссэн юм. Тэгэхэд тэдгээр 39 хүний сургалт, аяллыг “Эм эс эйч эйч” ХХК нь зохион байгуулсан. Тэгээд манайхаас уг байгууллагыг сонгож үйлчлүүлэхэд 39 хүнээс 4 хүнийг нь үнэ төлбөргүй авч явсан. Энэ 4 хүн нь Боловсролын газрын нягтлан, мэргэжилтэн болон Төрийн сангийн мэргэжилтэн Ганчимэг, Оюунбилэг нар юм. Аялал зохион байгуулдаг компаниуд нь “тэдэн хүн явбал тэд үнэгүй” гээд урамшуулал зарладаг даа. Түүний дагуу 35 хүн явж байгаа гээд 4 хүнийг үнэгүй, замын зардал, байрлах байр, хоолны зардлыг нь даасан юм. ...М******* надад мөнгө өгөөгүй ба “энэ хүний зардал энэ шүү” гээд нэг төгрөг ч өгөөгүй. Ганчимэг, Оюунбилэг нарыг аялал зохион байгуулсан компани урамшуулал гээд үнэ төлбөргүй авч явсан юм. Нэг хүний зардал нь 1,702,800 төгрөг болж байсан. Түүнээс онгоцны тийз нь 1,002,800 төгрөг, компанид байр хоолны мөнгө гээд 700,000 төгрөг шилжүүлж байсан. Би тухайн үед аялал зохион байгуулсан компанитай тооцоо нийлээд “хэдэн хүний мөнгө орсон байна, хэдэн хүн тооцоогоо шилжүүлээгүй байна” гэдгийг нь тодруулаад төлбөрөө шилжүүлээгүй газар руу нь “төлбөрөө шилжүүл” гэдгийг нь мэдэгдэж байсан. Түүнээс биш би замын зардал гэж нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхжаргалын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн О.М******* над руу утсаар яриад “...би “Пи си молл” дэлгүүрийн холбогдох хүмүүстэй утсаар ярьсан байгаа, уг дэлгүүрээс компьютер худалдан авахаар болоод бэлдүүлсэн, би тань руу 6,000,000 төгрөг шилжүүлье, би уг дэлгүүрээс 11,900,000 төгрөгөөр компьютер худалдан авахаар болсон, та өөрөөсөө үлдэгдэл мөнгийг нь өгөөд компьютер худалдан аваад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “12,000,000 төгрөгөөр дэлгүүрээс юм авах юм уу” гэхэд тэрээр “11,900,000 төгрөг болно, та дэлгүүрээс компьютер худалдан аваад машинд тавиад явуулчих” гэж хэлсэн. Тэгээд “Хаан” банкны миний 5405537223 дугаартай данс руу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн өдөрт нь М*******ын шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь “Пи си молл” дэлгүүрт өгөөд үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өөрт байсан бэлэн мөнгөнөөс бэлнээр өгч тооцоо хийсэн. Яг хэдэн компьютер худалдаж авч байсныгаа бол санахгүй байна. Намайг дэлгүүрт очиход компьютерыг хайрцаг хооронд нь баглаад бэлэн болгосон байсан. Зөөврийн компьютер байсан. Түүнийг аваад би “Драгон” авто вокзал дээр очиж унаанд тавьж өгөөд явуулсан. Тухайн үед манайх байр худалдаж авах гээд бэлэн мөнгөтэй байсан ба энэ мөнгөнөөсөө М*******т зээлээд, дараа нь буцааж авсан. ...Би хүргэн М*******аас асуухад тэрээр “манай албан газар авч байгаа юм, нягтлангууддаа авч өгч байгаа” гэж байсан байх. Ямар ч байсан хөрөнгө оруулалт талын юм л хэлсэн юм. “Dell” гэсэн хайрцагтай компьютер байсан санагдаад байна. Би санахдаа тухайн үед нийт 10 гаруй л компьютер авч байсан санагдаад байгаа юм. Одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

“Мөнхийн баярт од” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 99 дүгээр хуудас/,

 “Мөнхийн баярт од” ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга /1-р хх-ийн 100-112 дугаар хуудас/,

“Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 76-79 дүгээр хуудас/,

 “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны дансны хуулга /2-р хх-ийн 80 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Ерөө, Сант, Шаамар, Зүүнбүрэн, Орхонтуул, Хүдэр с*******дын Засаг даргын тамгын газрын зарлагын дэлгэрэнгүй баримт /2-р хх-ийн 81-92 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Сант, Цагааннуур, Орхон, Жавхлант, Ерөө, Шаамар, Хушаат, Баруунбүрэн, Орхонтуул, Баянгол, Зүүнбүрэн, Хүдэр, с*******д, Номгон, Түнхэл, Хэрх, Дулаанхаан, Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн зарлагын баримт /2-р хх-ийн 93-112 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар тогтоол, хавсралтын хуулбар  /2-р хх-ийн 113-126 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай тогтоол, хавсралтын хуулбар  /2-р хх-ийн 127-148 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын 2018 онд 12ширхэг, 2019 онд Эрүүл мэндийн төвд олгосон зөөврийн компютер худалдан авсан санхүүгийн анхан шатны баримтууд /2-р хх-ийн 154-250, 3-р хх-ийн 01-44 дүгээр хуудас/,

“Мөнхийн баярт од” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 225-226 дугаар хуудас/  

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Н*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Х*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 70 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Ж.Х*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.М*******, Ж.Х*******, Б.Н******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 149-151 дүгээр хуудас/ зэрэг  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон  байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх  үзэв.

Хэргийн оролцогч, талуудаас шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас...Шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон, хуулийн зүйлчлэл тохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах  саналтай байна.

 Шүүгдэгч нар нь  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж   өөртөө давуу байдал бий болгож  шүүгдэгч О.М******* нь 6000.000 төгрөг, шүүгдэгч Б.Н*******, Ж.Х******* нар нь тус тус 942800 төгрөгийг өөртөө авч захиран зарцуулсан  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д заасны дагуу  шүүгдэгч нараас дээрх гэмт хэрэг үйлдэж  олсон орлогыг  гаргуулж улсын орлогот оруулах нь зүйтэй байна гэсэн санал гаргав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас.... Шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар тусгайлан гаргах саналгүй болно.

Шүүгдэгч нар нь  бусдад  хохирол учруулаагүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүхээс гарсан шийдвэрийн дагуу төлж барагдуулах болно гэв.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.М*******  нь  “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн  мэргэжилтэн, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Н*******,Ж.Х******* нартай хамтран, үргэлжилсэн үйлдлээр  ...  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгон  “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн  мэргэжилтэн  Б.Н*******, Ж.Х******* нараар   Б.Н*******ын ээж Б*******  нэр дээр  ”Сэлэнгэ энх дэлгэрэх “ нэртэй  ХХК-ийг  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулж,улмаар   Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай Сэлэнгэ аймгийн 2018 оны төсөв батлах тухай тогтоолоор тоног төхөөрөмжийн зардалд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Хүдэр, Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Ерөө, Сант, Шаамар, Орхонтуул с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүү албанд 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар тусгах ...тухай төсөв батлагдсаны дараа   дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүү албанд    “нэгдсэн журмаар  зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэх үүргийг өгч   “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн зөөврийн компьютер нийлүүлэх 1,333,800 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансаар 12 с*******дын Засаг даргын тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн хооронд 16.005.600  төгрөгийг дамжуулан авч өөрийн төрсөн эцэг Л.О******* үүсгэн байгуулсан “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг авснаас зөөврийн компьютер 13,120,000 төгрөгөөр худалдан авч, үлдсэн 2,000,000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгон авсан, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай Сэлэнгэ аймгийн 2019 оны төсөв батлах тухай тогтоолоор тоног төхөөрөмжийн зардалд Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Жавхлант, Орхон, Орхонтуул, Сант, Баянгол, Зүүнбүрэн, Хүдэр, Шаамар, Баруунбүрэн, Хушаат, Сант, Цагааннуур с*******дын, Түнхэл, Хэрх, Номгон, Дулаанхаан, Рашаант, Бугант тосгоны нийт 20-н Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах... гэж тусгасны дагуу  худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа  мөн  зөөврийн компьютерийг “ нэгдсэн журмаар худалдан авч өгнө “ гэх үүргийг  Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч У.Ууган-Эрдэнэд өгч дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөгийг дамжуулан авч өөрийн төрсөн эцэг Л.О******* үүсгэн байгуулсан “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 33,000,000 төгрөг авснаас зөөврийн компьютер 29,000,000 төгрөгөөр худалдан авч, 4,000,000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгосон гэх,

Шүүгдэгч Б.Н******* нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа  шүүгдэгч О.М*******, Ж.Х******* нартай хамтран Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд нэг бүрийг нь 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар 2018 оны төсөвт батлагдсаны дараа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн журмаар худалдан авч өгнө гэх үүргийг дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд өгүүлж , өөрийн ээжийн нэр дээр  “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийг байгуулан ,  зөөврийн компьютер нийлүүлэх 1,333,800 төгрөгийн нэхэмжлэхийг с*******дын Засаг даргын тамгын газарт хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 12 с*******дын Засаг даргын тамгын газраас нийт 16,005,600 төгрөгийг шилжүүлэн авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон  Ж.Х*******т 885,650 төгрөгийн эд хөрөнгийн давуу байдал бий болгосон, 2019 онд Сэлэнгэ аймгийн 14 с*******, 6 тосгоны нийт 20 Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах ажлыг нэгдсэн журмаар худалдан авч өгөхөөр дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөг авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 33,000,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Ж.Х*******т 1,000,000 төгрөгийг эд хөрөнгийн ашигтай байдал бий болгосон” гэмт хэргийг О.М*******ын санаачилгаар Ж.Х*******тэй хамтран гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Ж.Х*******  нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд нэг бүрийг нь 1,333,800 төгрөгөөр зөөврийн компьютер худалдаж авахаар 2018 оны төсөвт батлагдсаны дараа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн журмаар худалдан авч өгнө гэх үүргийг дээрх с*******дын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд өгүүлж, “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн зөөврийн компьютер нийлүүлэх 1,333.800 төгрөгийн нэхэмжлэхийг с*******дын Засаг даргын тамгын газарт хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны 150000528650 дугаартай дансанд 12 с*******дын Засаг даргын тамгын газраас нийт 16,005,600 төгрөгийг шилжүүлэн авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 15,120,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Б.Н*******д 885,650 төгрөгийн эд хөрөнгийн давуу байдал бий болгосон, 2019 онд Сэлэнгэ аймгийн 14 с*******, 6 тосгоны нийт 20 Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарт 1,700,000 төгрөгийн зөөврийн компьютер худалдан авах ажлыг нэгдсэн журмаар худалдан авч өгөхөөр дээрх с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-аас зөөврийн компьютер нийлүүлэх 1,700,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны 5692105419 дугаартай дансаар 20 с*******, тосгодын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 34,000,000 төгрөг авч “Мөнхийн баярт Од” ХХК-ийн Хаан банкны 5001664385 дугаарын дансанд 33,000,000 төгрөг шилжүүлж өгч өөртөө болон Б.Н*******д 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн ашигтай байдал бий болгосон” гэмт хэргийг О.М*******ын санаачилгаар  хамтран гүйцэтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь :

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

Гэрчүүдийн хавтас хэрэгт өгсөн  мэдүүлэг,

“Мөнхийн баярт од” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар хувь ,

“Мөнхийн баярт од” ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга ,

“Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга ,

 “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-ийн Төрийн банкны дансны хуулга ,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Ерөө, Сант, Шаамар, Зүүнбүрэн, Орхонтуул, Хүдэр с*******дын Засаг даргын тамгын газрын зарлагын дэлгэрэнгүй баримт ,

Сэлэнгэ аймгийн Сант, Цагааннуур, Орхон, Жавхлант, Ерөө, Шаамар, Хушаат, Баруунбүрэн, Орхонтуул, Баянгол, Зүүнбүрэн, Хүдэр, с*******д, Номгон, Түнхэл, Хэрх, Дулаанхаан, Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн зарлагын баримт ,

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар тогтоол, хавсралтын хуулбар,

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай тогтоол, хавсралтын хуулбар ,

Сэлэнгэ аймгийн 12 с*******дын Засаг даргын тамгын газрын 2018 онд 12 ширхэг, 2019 онд Эрүүл мэндийн төвд олгосон зөөврийн компютер худалдан авсан санхүүгийн анхан шатны баримтууд,

“Мөнхийн баярт од” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга   зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх  дүгнэв.

Иймд шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1-д заасан ... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад  давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нар нь   гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмгөөлөгч нар нь  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Хишигдэлгэр   нар нь  гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6000.000 төгрөгийг шүүгдэгч О.М*******аас, 942800 төгрөгийг Б.Н*******, Ж.Х******* нараас тус бүр гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нар болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн  хугацааг авч , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар  шүүгдэгч О.М******* 6000.000 төгрөг, шүүгдэгч  Б.Н******* 942800 төгрөг, шүүгдэгч  Ж.Х******* 942800 төгрөгийг тус тус  улсын орлогод оруулан төлсөн   баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Хишигдэлгэр    нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.М*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Н******* Ж.Х*******    нарыг тус тус  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч  нарын өмгөөлөгч  нараас  ...  шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Энэ байдлыг харгалзан  шүүгдэгч О.М*******,  Б.Н******* Ж.Х*******     нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээ буюу  5400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч  О.М*******, Б.Н******* Ж.Х******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарын   гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт ...  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  эсхүл зориуд  хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон  бол нийтийн  албанд томилогдох  эрхийг  хоёр   жилээс таван  жил хүртэл хугацаагаар хасаж  таван мянга  дөрвөн зуун  нэгжээс  хорин долоон  мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох, эсхүл  нэг жилээс  таван жил хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нарын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нарын   үйлдсэн гэмт хэргийн  нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан  зэрэг байдлыг  ял шийтгэл оногдуулахдаа  тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах  зөв  гэж дүгнэлээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан  энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр удаа, бүлэглэж үйлдснийг  хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ... шүүгдэгч .О.М*******ыг  нийтийн  албанд томилогдох  эрхийг  3 жилийн   хугацаагаар хасаж  7000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000.000  / долоон сая / төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Н*******ыг   нийтийн  албанд томилогдох  эрхийг  2 жилийн   хугацаагаар хасаж  5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000  / таван сая  дөрвөн зуу / төгрөгөөр торгох ял оногдуулах,   шүүгдэгч Ж.Х*******ийг   нийтийн  албанд томилогдох  эрхийг  2 жилийн   хугацаагаар хасаж  5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000  / таван сая  дөрвөн зуу / төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч О.М*******, Б.Н******* Ж.Х******* нарт  оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М******* овогт О******* М*******,  Б******* овогт Б******* Н*******,  Ч******* овогт Ж******* Х******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М******* овогт О******* М*******ыг  нийтийн  албанд томилогдох  эрхийг  3 жилийн   хугацаагаар хасаж  7000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000.000  / долоон сая / төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б******* овогт Б******* Н*******ыг   нийтийн  албанд томилогдох  эрхийг  2 жилийн   хугацаагаар хасаж  5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000  / таван сая  дөрвөн зуу / төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч  Ч******* овогт Ж******* Х*******ийг   нийтийн  албанд томилогдох  эрхийг  2 жилийн   хугацаагаар хасаж  5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000  / таван сая  дөрвөн зуу / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч  О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 24 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х*******  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М******* 6000.000 төгрөг, шүүгдэгч Б.Н*******  942800 төгрөг, шүүгдэгч Ж.Х******* 942800 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгч нар  төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

6.Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьсугай.

7. Шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарт Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М*******, Б.Н*******, Ж.Х******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНГӨНЦЭЦЭГ