| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/04275/И |
| Дугаар | 101/ШШ2019/00602 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/00602
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Г.Б/РД: 00000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, М.М/РД: 0000/ холбогдох
25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
Гэрч М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь аав М.Гынхаа хүсэлтийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, худалдах эрхийг М.М*******д олгон, машинаа шилжүүлэн өгсөн.
М.М******* нь Г.Бийн аав М.Гын захиалгаар худалдан авах байрны урьдчилгаанд авто машиныг 25.000.000 төгрөгт тооцуулан бэр эгч Б.Бдээ өгсөн гэж хэлсэн.
М.Г нь 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөгийг Б.Бгийн нөхөр М.Мд бэлнээр хүлээлгэн өгсөн.
Дээрхи урьдчилгаанд өгсөн авто машин, бэлнээр өгсөн 40.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөгийг байрны төлбөрт төлсөнд тооцон М.Г, М.М нар нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Захиалгын орон сууц 20******* онд ашиглалтанд орсон боловч Г.Бийн аав М.Гын захиалсан орон сууцыг өөр хүнд худалдсан байсан. Энэ үеэс Б.Б, М.М, М.М******* нар янз бүрийн шалтгаан тоочиж байрны асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул М.Г нь байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 65.000.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд хандсан.
М.Гын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Бгийн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ байрны урьдчилгаанд 25.000.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн авто машиныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул авто машины үнэ 25.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан машин хүлээн авсан М.М*******оос жич нэхэмжлэх тайлбарыг шүүхэд өгсөн.
Иймд авто машины үнэ 25.000.000 төгрөгийг М.М*******оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Бийн нэхэмжлэлтэй М.М*******д холбогдох авто машины үнэ 25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “М.Гын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ урьдчилгаанд өгсөн авто машиныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул авто машины үнэ 25.000.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан. Машин хүлээн авсан М.М*******оос жич нэхэмжлэх тайлбарыг шүүхэд өгсөн” гэжээ.
Энэхүү асуудал өмнө нь нэхэмжлэгч Г.Бийн төрсөн эцэг М.Гын 2017 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэгдэн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
М.Г нь М.М агсанд байрны урьдчилгаанд 40.000.000 төгрөгийг бэлнээр, 25.000.000 төгрөгт тооцож авто машин өгсөн, алдангийг 50 хувиар тооцож, 32.500.000 төгрөг, нийт 97.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийнхээ шаардлагаас 25.000.000 төгрөгөөс татгалзсан асуудал байхгүй, шүүх 97.500.000 төгрөгийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
М.М нь М.М*******ыг тухайн өдөр дуудахад тэрээр очсон ба ******* ******* улсын дугаартай авто машиныг байрны урьдчилгаанд 25.000.000 төгрөгт тооцон авч байгаа, чи аваад яв гэсний дагуу М.М******* 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлийн дагуу авто машиныг шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудыг өмнө нь шүүх үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнтэй нийцнэ.
Иймд нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.М*******д холбогдуулан авто машины үнэ 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, арлын UCF310038987 дугаартай, хөх өнгийн, тоёота челсиор маркийн, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах итгэмжлэлийг М.М*******д 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон нь талуудын тайлбар, М.Гын гэрчийн мэдүүлэг болон итгэмжлэл, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
М.Г нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 5/01 тоот гэрээг Б.Бг төлөөлж М.Мтай байгуулж Б******* дүүргийн ******* дугаар хорооны нутагт баригдаж буй ******* дүгээр байранд 52 м.кв, 1 өрөө орон сууцыг захиалан барих ажлыг санхүүжүүлэн 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгөөр, нийт 93.600.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 65.000.000 төгрөг төлөхөөр тохирч, 40.000.000 төгрөгийг бэлнээр, 25.000.000 төгрөгт Г.Бийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг шилжүүлсэн гэжээ.
/ХХ-ийн 32-33 дугаар тал/
М.Г нь Б.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 65.000.000 төгрөг гаргуулах, алданги 32.500.000 төгрөг, нийт 97.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /3755 тоот шийдвэр/ Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Бд холбогдох 97.500.000 төгрөг гаргуулах тухай М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байна.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 318 тоот магадлалаар Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Магадлалд хариуцагчийн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 905 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн *******-43 дугаар тал/
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 318 тоот магадлалд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээс 25.000.000 төгрөгт тооцсон авто машиныг өөр этгээдэд өгсөн, хамаарах нотлох баримтыг гаргаагүй үндэслэлээр уг шаардлагаас татгалзсан нь хуульд харшлахгүй гэж дүгнэжээ.
/ХХ-ийн 39 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан ба М.Г, М.М нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнээс захиалагч татгалзсан, түүний үр дагаврыг шүүх шийдвэрлэсэн нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо.
Г.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрхи 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээтэй холбоотой буюу урьд шийдвэрлэгдсэн хэрэгтэй холбоотой ч өөр үндэслэл, шаардлагатай, өөр этгээдэд холбогдуулан гаргасан, мөн М.Г нь гэрээний төлбөрт өөрийн охин Г.Бийн эзэмшлийн авто машиныг шилжүүлэн өгөхөөр тохирсон нь талуудын тайлбар болон М.Гын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх боломжгүй болно.
М.Г 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“М.Г миний бие 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг Б.Б, М.М нартай байгуулж Б******* дүүргийн ******* дугаар хорооны нутагт баригдаж буй ******* дүгээр байранд 52 м.кв, 1 өрөө орон сууцыг нийт 93.600.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 40.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өмнө нь 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн охин Г.Бийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг 25.000.000 төгрөгт тооцон шилжүүлсэн. ....” гэжээ.
М.М нь М.Гтай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт нэхэмжлэгч Г.Бийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг 25.000.000 төгрөгт тооцон авсан, хариуцагч М.М******* нь М.Мын хүсэлтийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр уг авто машиныг өөртөө шилжүүлэн авсан талаар хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
Хариуцагч М.М******* нь ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг П капитал ББСБ-д 2013 оны 2 дугаар сарын *******-ны өдөр зээлийн барьцаанд тавьж 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зээлээ бүрэн төлж авто машиныг буцаан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, П капитал ББСБ-ын 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдлоо.
Мөн өдөр нь буюу 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр М.М******* нь иргэн Ч.Т*******тай авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг түүнд 16.000.000 төгрөгөөр худалдсан байх ба Ч.Т******* нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр иргэн Э.Ц*******тай, Э.Ц******* нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ц.Э*******тай, Ц.Э******* нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр П.Отэй, П.О нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Отай тус тус авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан машиныг бусдад шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машины хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 49-55, 73-97 дугаар тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заажээ.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
М.Г, Б.Б, М.М нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлээгүй тул захиалагч гэрээнээс татгалзсан, түүний үр дагаврыг буюу М.Г гэрээний үнэд шилжүүлсэн 40.000.000 төгрөгөө буцаан шаардсаныг шүүх шийдсэн нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Гын Б нь өөрийн эцэг М.Гын бусадтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөрт 25.000.000 төгрөгт тооцон М.М*******д шилжүүлэн өгсөн авто машиныхаа үнийг түүнээс буцаан шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.М*******оос 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгох нь зүйтэй гэж үзэв.
М.Гын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох 97.500.00 төгрөг гаргуулах тухай хэргийг тус шүүх 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр /2642 тоот шийдвэр/ М.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2198 тоот магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд хэргийг буцаан тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /3755 тоот шийдвэр/ хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талын хүсэлтээр уг хэргээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулсан болохыг дурьдлаа.
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн ******* ******* улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машины хувийн хэргийн хуулбар, П капитал ББСБ-аас ирүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тайлан зэрэгтэй танилцах хугацаа авах тухай хүсэлтээсээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан болно.
/ХХ-ийн 73-97 дугаар тал/
10 жилийн өмнө үйлдвэрлэгдэж, 1 жилийн өмнө Монгол улсад орж ирсэн байдлаархи тоёота челсиор маркийн авто машины зах зээлийн үнэ 29.648.000 төгрөг байгаа тухай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тайлан хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 98-113 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.М*******оос 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М*******оос 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын *******-ны өдрийн 1199 дүгээр захирамжаар хариуцагч М.М*******ын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН