Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2231001820230 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, 3-044 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* А /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь бусдыг хуурч, “ Гар утсаар чинь яриад өгье” хэмээн төөрөгдөлд оруулж хохирогч ийн эзэмшлийн самсунг А8 маркын гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн авч улмаар цааш нь “барьцаалан зээлдүүлэх газарт” тавьж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ угаалга хийгээд байж байтал 13 цагийн орчимд миний зүс мэдэх А гэх залуу орж ирээд “Эгчээ утсаа өгч байгаач Би утсаар яриад өгье’ гэсэн. Ингээд би өөрийн Самсунг А8 маркын утсаа өгсөн. Ингээд А 00 ороод утсаар яриад ирье гэж хэлээд гарсан. Би хойноос нь гарч хартал манай гэрийн 00-д байсан. Ингээд 10 орчим минут болоод орж иирэхгүй болохоор нь 00-ругаа хартал алга болчихсон байсан. Ингээд би Аыг хайгаад олоогүй. Ингээд 15 цагийн орчимд манай хажуугийн Нарантуяа “Нөгөө А чинь урд явж байна” гэсэн. Ингээд хойноос нь очтол нэг эмэгтэй хүний хамт явж байсан. Би ******* хандаж миний утас хаана байгаа талаар асуухад “Байгаа эгчээ би айлд цэнэглэж байгаа” гэж хэлээд 2 ч айлд орсон боловч байгаагүй. Ингээд намайг орхиод хашаа даваад зугтаасан. Тйимээс би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би алдагдсан гар утсаа олж авмаар байна. Надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 11, 17 дугаар хуудас, /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...Би А гэдэг хүнийг танихгүй. ******* бид нарын хооронд ямар нэгэн төрөл садан танилын холбоо байхгүй. Манай гар утас барьцаалуулан зээлдүүлэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирж гар утас барьцаанд өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шар өнгийн гэр бүхий хар өнгийн А8 маркын гар утас барьцаалуулан зээл авахаар ирсэн. *******ын барьцаалуулан зээлдүүлэх утас нь өөрийнх нь гэж байсан. Би тухайн утсыг үзээд 80.000 төгрөгөөр үнэлэн зээл олгосон. Би тухайн гар утсыг шалгаж үзэхэд өөрийнх нь гэж байсан. Тиймээс би зөвшөөрч зээл олгосон. Харин сүүлд 2022 оны 06 дугаар сарын дундуур цагдаагийн хүн ирээд тухайн утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэсэн. Тэгээд би мэдсэн юмаа. Надад учирсан 80.000 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 20, 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Би А гэх хүнийг мэднэ. А бид нэг газарт олон жил амьдарсан тул нэгнээ мэднэ. Өмнө нь гэр бүлтэй байж байгаад эхнэрээсээ салаад 2 жил орчим болж байна. Тэгээд Улаанбаатар хот руу ажилд явж байгаад өнгөрсөн хавар манай гэрт ирж амьдарч байсан. Гэрээ айлд түрээсэлчихээд өөрөө орон гэргүй болсон байсан тул би зүс мэдэх учир би гэртээ байлгаж байсан юмаа. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Би Аыг яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би Аын хамаатны ах ийг таньдаг юмаа. Би той холбоотой байдаг бөгөөд саяхан холбоо барих үеээрээ Аыг ******* аймагт бага зэргийн асуудал гаргасан бололтой байна. Одоо хаана байгаа талаар нь асуухад Улаанбаатар хотод байгаа гэж байсан. Түүнээс би яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Хамгийн сүүлд манай гэрт өнгөрсөн хавар ирж байснаасаа хойш дахиж ирээгүй. Холбоо бариагүй. Сүүлд сураг сонсохнээ манай 60-н айлын Нараа эгчид гэрийн тавилгаа зараад явсан гэж байсан. Түүнээс хойш дахин харагдаагүй. А холбоо барих утасны дугаар, одоо оршин сууж байгаа хаяг гэсэн мэдээлэл үлдээгээгүй.

******* нь ******* сумын 6 дугаар багт амьдарч байсан гэр нь байгаа. Гэхдээ одоо өөр хүмүүст түрээсэлчихсэн байгаа. Зарсан гэж би сонсоогүй. ...” гэх /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ий шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-922/3713 дугаартай: “...Зах зээлийн үнийн судалгааг 2022 оны 05 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын болон гар утас худалдааны төвөөс авсан үнэ, Үнэгүй.мн сайтаас авсан үнэ, фэйсбүүк дэх хувь хүмүүсийн гар утас ухдалдан борлуулах зар мэдээ судалгааны материалд үндэслэн хийж дундаж үнээр тооцон тогтоов. Нийт үнэ 200.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

ийн аймгийн цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/,

“” ломбард барьцаат зээлийн гэрээ №3721 /хх-ийн 35 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хүн хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/

Эрэн сурвалжлалт зогсоосон маягт /хх-ийн 59 дүгээр хуудас/

*******ын аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай гаргасан хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Эрэн сурвалжлалт зарласан лавлагаа /хх-ийн 47-48, 56-57 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг  нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь бусдыг хуурч, “ Гар утсаар чинь яриад өгье” хэмээн төөрөгдөлд оруулж хохирогч ийн эзэмшлийн самсунг А8 маркын гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн авч улмаар цааш нь “барьцаалан зээлдүүлэх газарт” тавьж залилсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ угаалга хийгээд байж байтал 13 цагийн орчимд миний зүс мэдэх А гэх залуу орж ирээд “Эгчээ утсаа өгч байгаач Би утсаар яриад өгье’ гэсэн. Ингээд би өөрийн Самсунг А8 маркын утсаа өгсөн. Ингээд А 00 ороод утсаар яриад ирье гэж хэлээд гарсан. Би хойноос нь гарч хартал манай гэрийн 00-д байсан. Ингээд 10 орчим минут болоод орж ирэхгүй болохоор нь 00-руугаа хартал алга болчихсон байсан. Ингээд би Аыг хайгаад олоогүй. Ингээд 15 цагийн орчимд манай хажуугийн Нарантуяа “Нөгөө А чинь урд явж байна” гэсэн. Ингээд хойноос нь очтол нэг эмэгтэй хүний хамт явж байсан. Би ******* хандаж миний утас хаана байгаа талаар асуухад “Байгаа эгчээ би айлд цэнэглэж байгаа” гэж хэлээд 2 ч айлд орсон боловч байгаагүй. Ингээд намайг орхиод хашаа даваад зугтаасан. Тйимээс би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би алдагдсан гар утсаа олж авмаар байна. Надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 11, 17 дугаар хуудас, /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...Би А гэдэг хүнийг танихгүй. ******* бид нарын хооронд ямар нэгэн төрөл садан танилын холбоо байхгүй. Манай гар утас байрьцаалуулан зээлдүүлэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирж гар утас барьцаанд өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шар өнгийн гэр бүхий хар өнгийн А8 маркын гар утас барьцаалуулан зээл авахаар ирсэн. *******ын барьцаалуулан зээлдүүлэх утас нь өөрийнх нь гэж байсан. Би тухайн утсыг үзээд 80.000 төгрөгөөр үнэлэн зээл олгосон. Би тухайн гар утсыг шалгаж үзэхэд өөрийнх нь гэж байсан. Тиймээс би зөвшөөрч зээл олгосон. Харин сүүлд 2022 оны 06 дугаар сарын дундуур цагдаагийн хүн ирээд тухайн утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэсэн. Тэгээд би мэдсэн юмаа. Надад учирсан 80.000 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 20, 21 дүгээр хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ий шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-922/3713 дугаартай: “...Зах зээлийн үнийн судалгааг 2022 оны 05 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын болон гар утас худалдааны төвөөс авсан үнэ, Үнэгүй.мн сайтаас авсан үнэ, фэйсбүүк дэх хувь хүмүүсийн гар утас ухдалдан борлуулах зар мэдээ судалгааны материалд үндэслэн хийж дундаж үнээр тооцон тогтоов. Нийт үнэ 200.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч  *******ын  үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдон  тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* аймгийн Прокурорын газрын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч ийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “ Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч  ******* нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч ийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч ийн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй  гэсэн мэдүүлгийг үндэслэн  / хх-н 18 дугаар хуудас/   шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ