Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/108

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор дарГж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Пгийн Гт холбогдох эрүүгийн 2112000000080 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, Хүч засварын газар засварчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дунд 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Г овгийн Пгийн Г/РД:АЭ............./

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд ............... аймгийн .................... сумын :...........тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Л.Дийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112....................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Л.Дийн өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед нөхөр П.Гийг гэртээ ирэхгүй байхаар нь хүү Г.Зын хамт түүнийг хайж явсаар байгаад Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Донойн хонхор гэх газар айлд архи уугаад сууж байхад нь олсон. Тэгээд П.Гийг явъя гэхэд явахгүй байхаар нь утсаа унтраачихаад байсан болохоор утсыг нь аваад буцаж гэр рүүгээ явах замдаа архи уугаад яваад байгааг нь П.Гийн ээжид хэлэхээр Цахиур буудлын хажууд ирэхэд араас П.Г Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг ээжид хэлэх гэлээ гээд зүүн талын хөлийн шагай хэсэгт нэг удаа өшиглөөд, мөн намайг чирч машинд суулгаад хүү бид 3 гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очиход охин Г.З /16 настай/, М /9 настай/, Ц /7 настай/, А /2 настай/ нар байсан. Тэгтэл гэртээ орсноо миний сүүжийг хуга цохино гээд сүүж хэсэг рүү өшиглөөд, хэнтэй ярьж намайг олсон гээд миний нүүр, бие хэсэгт олон удаа гараараа цохиж, толгой хэсэг рүү сандлаар цохиж, нүүр нүдгүй зодож балбасан. Намайг зодож, цохих үедээ хов зөөдөг, ах, дүү нарт хэлдэг гэж зоддог. Тэгээд намайг зодож байгаад П.Г нь машинаа унаад яваад өгөхөөр нь би эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. П.Г нь намайг Цахиур буудлын гадаа 1 удаа өшиглөж, гэрт очоод сүүж хэсэг рүү өшиглөж, нүүр, бие хэсэгт олон удаа гараараа цохиж, толгой хэсэг рүү сандлаар цохиж, нүүр нүдгүй зодож балбасан. Би эрүүл байсан. Харин П.Г нь согтуу байсан. Толгой, зүүн гарын шуу, зүүн хөлийн шагай, баруун, зүүн шанаа зэрэг өвдөж, баруун нүд хөхөрсөн байна. Намайг өмнө зодож, цохиж байгаагүй. Надад П.Гийг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Хохирогч Л.Дийн дахин өгсөн:

“...Тухайн шөнө намайг сандлаар цохиход хуванцар сандал байсан болохоор хагарсан байхаар нь би хашааны гадаа тавьсан. Маргааш нь гараад харахад алга болчихсон байсан. Хогийн машин ачаад аваад явсан байх.  Би тухайн дүгнэлттэй танилцлаа надад санал, хүсэлт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Г.Зын өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний бие, толгой өвдөөд байсан болохоор би өвчин намдаах эм уугаад нам унтчихсан байсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдээгүй. Харин маргааш нь ээжийг харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

           *Яллагдагч П.Гийн өгсөн:

“...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай“..Л.Дийн биед баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Зүүн гарын шууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 55 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд ............ аймгийн ........... сумын ............. дүгээр багийн нутаг, ............................. иргэн Л.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Дөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Дийн”...Цахиур буудлын хажууд ирэхэд араас П.Г Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг ээжид хэлэх гэлээ гээд зүүн талын хөлийн шагай хэсэгт нэг удаа өшиглөөд, мөн намайг чирч машинд суулгаад хүү бид 3 гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очиход охин Г.ЗолжарГ /16 настай/, Мишээл /9 настай/, Цэлмэг /7 настай/, Анар /2 настай/ нар байсан. Тэгтэл гэртээ орсноо миний сүүжийг хуга цохино гээд сүүж хэсэг рүү өшиглөөд, хэнтэй ярьж намайг олсон гээд миний нүүр, бие хэсэгт олон удаа гараараа цохиж, толгой хэсэг рүү сандлаар цохиж, нүүр нүдгүй зодож балбасан. Намайг зодож, цохих үедээ хов зөөдөг, ах, дүү нарт хэлдэг гэж зоддог. Тэгээд намайг зодож байгаад П.Г нь машинаа унаад яваад өгөхөөр нь би эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. П.Г нь намайг Цахиур буудлын гадаа 1 удаа өшиглөж, гэрт очоод сүүж хэсэг рүү өшиглөж, нүүр, бие хэсэгт олон удаа гараараа цохиж, толгой хэсэг рүү сандлаар цохиж, нүүр нүдгүй зодож балбасан. Би эрүүл байсан. Харин П.Г нь согтуу байсан. Толгой, зүүн гарын шуу, зүүн хөлийн шагай, баруун, зүүн шанаа зэрэг өвдөж, баруун нүд хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г.ЗолжарГын”... Харин маргааш нь ээжийг харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Гийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 100 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран эхнэр Л.Дийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

           Шүүгдэгч П.Г хохирогч Л.Д нар нь гэрлэлтээ батлуулсан талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харГзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч П.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Л.Дийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдлыг харГзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч П.Гийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Г овгийн Пгийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.  Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР