Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

 

 

 

 

                                  2021/ШЦТ/248

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С Бгийн Гад холбогдох 2112.................... тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, Гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн .......... оршин оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Бгийн Г/РД:АД.........../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Бгийн Г нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ................. аймгийн ............... сумын ...........баг, . гэх газраас............. 28 ширхэг 6.8 м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 99-45 УНҮ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр мөн сумын ............ сумын ............ баг, ..................... гэх газарт тээвэрлэн ирж, ойн санд 1.343.462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112..................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ю.Бын өгсөн:  

“...Б.Гын байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх санал хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/

 

          *Гэрч Н.Эы өгсөн:

          “...Би 2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр .............. аймгийн төвөөс ........... сумын чиглэлд .............. аймаг ........... сумын ................ баг, ................... гэх газар явж байхад иргэн Б.Г нь 99-45 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 метрийн урттай мод аччихсан гэрийнхээ гадаа байхаар нь очиж шалгаад хаанаас хэзээ бэлтгэсэн, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад надад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй авч чадаагүй байгаль хамгаалагч гэх хүн өөр тийшээ явчихсан нэг дэх өдрөөс мод бэлтгэх эрхийн бичиг бүтчих байх гэхээр нь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чид хүлээлгэн өгсөн. Надад 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Бэлхийн эх гэх газар бэлтгэсэн гэж ярьж байсан. Иргэн Б.Г нь шинэс төрлийн 4 метрийн урттай 28 ширхэг хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэсэн байсан. Бэлтгэсэн мод нь босоо шинээр унагаж бэлтгэсэн гэмээр моднууд байсан. Надад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй харин түрүү оны нэг мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн энэ мод бэлтгэх эрхийн бичиг энэ бэлтгэсэн модонд хамаарахгүй гэтэл хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/

 

           *Гэрч Г.Бийн өгсөн:

           “...Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо, Хамба 2-р гудамжны 32 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг ба Үсэг дизайн ХХК-д ахлах мэргэжилтэн ажил хийж амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт байх Б.Г байшин барьж байсан тул барилгын ажилд нь туслахаар ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө хадам аавындаа байж байтал манай хадам дүү Б.Г ах та надтай яваад хэдэн мод ачилцаад өгөөч би өмнө модоо бэлтгэчихсэн байгаа гэхээр нь манай хадам ах болох Б.М бид гурав Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Бэлхийн эх гэх газар руу яваад мод ачаад буугаад иртэл цагдаа ирээд хадам дүү Б.Гын баримт бичгийг шалгаад хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд Өндөр-Улаан сумын цагдаагийн кабины хашаанд тухайн 4 метрийн урттай хэрэглээний мод болон 99-45 УНҮ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг саатуулсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Бэлхийн эх гэх газар бэлтгэсэн гэж ярьж байсан. Би мод бэлтгэсэн гэх газар нь очиж модыг нь цуг ачиж өгсөн. Би хөдөө амьдарч үзээгүй модыг нэр төрлөөр ялгаж салгаж мэдэхгүй шуудайны мод л мэднэ. Та надаа туслаадах гэхээр нь тусалсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

          

  *Гэрч Б.Мы өгсөн:

     “...Би Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Хамба 2-р гудамжны 32 тоотод эхнэр хүүхдийн хамт Гэрлийн урсгал ХХК-нд цахилгаанчин, кранчин ажил хийж амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт байх төрсөн дүү Б.Г байшин барьж байсан тул барилгын материалыг ачиж ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө аавындаа байж байтал манай төрсөн дүү Б.Г ах та надтай яваад хэдэн мод ачилцаад өгөөч би өмнө модоо бэлтгэчихсэн байгаа гэхээр нь манай хүргэн болох Г.Б бид гурав Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Бэлхийн эх гэх газар руу яваад мод ачаад буугаад иртэл цагдаа ирээд баримт бичгийг шалгаад хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд Өндөр-Улаан сумын цагдаагийн кабоны хашаанд саатуулсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Бэлхийн эх гэх газар бэлтгэсэн гэж ярьж байсан. Би мод бэлтгэсэн гэх газар нь очиж модыг нь цуг ачиж өгсөн. Босоо болон унанги мод холимог бэлтгэсэн байсан. Би тэр талаар асууж тодруулсан зүйл байхгүй надад ч хэлээгүй та надаа туслаадах гэхээр нь тусалсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

      *Иргэний нэхэмжлэгч А.Бгийн өгсөн:

      “...99-45 УНҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сард манай хүү Б.М надад авч өгсөн. Авснаасаа хойш уг тээврийн хэрэгслийг ковид-19 өвчнөөс болоод Улаанбаатар хот руу очиж шилжүүлэг хийж чадахгүй байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь Гэрлийн урсгал ХХК буюу манай хүүгийн ажилдаг компанийн нэр дээр байгаа. Би уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан одоо би өөрөө эзэмшиж байгаа. Би машинаараа амьжиргаагаа залгуулж амьдардаг. Өөрөө унаж, эзэмшмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-110 дугаар тал/

 

      *Яллагдагч Б.Гын өгсөн:

      “...99-45 УНҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь манай аав А.Бгийн эзэмшлийн автомашин. Манай ах Б.М Гэрлийн урсгал нэртэй ХХК-д ажилладаг юм. Уг тээврийн хэрэгсэл нь уг компанийн нэр дээр байдаг манай ах аавд авч өгсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг ковидтой холбоотойгоор хот орж чадахгүй байгаа учир нэрийг нь шилжүүлээгүй байгаа. 99-45 УНҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-114 дүгээр тал/

 

      *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ”...6.8 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай  мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /Түлээ хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.343.462₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар тал/

 

            *Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай:

“...Киа Бонго Пронтер маркийн автомашин нь 2021 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 57-58 дугаар тал/

 

            *Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181 дугаартай:

“...Хуучин цахилгаан хөрөө 30.000/гучин мянга/ төгрөг, хуучин сүх 10.000/арван мянга/, 28 ширхэг шинэс төрлийн мод 420.000/дөрвөн зуун  хорин мянга/ төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/

 

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-10, 11-13 дугаар тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...............аймгийн ............. сумын ............. баг, ..................... гэх газраас шүүгдэгч Б.Г нь 28 ширхэг 6.8 м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 99-45 УНҮ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр мөн сумын Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Шар булгийн даваа гэх газарт тээвэрлэн ирж, ойн санд 1.343.462 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Н.Эы”...Би 2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Архангай аймгийн төвөөс Хангай сумын чиглэлд Архангай аймаг Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Шар булгийн даваа гэх газар явж байхад иргэн Б.Г нь 99-45 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 метрийн урттай мод аччихсан гэрийнхээ гадаа байхаар нь очиж шалгаад хаанаас хэзээ бэлтгэсэн, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад надад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй авч чадаагүй байгаль хамгаалагч гэх хүн өөр тийшээ явчихсан нэг дэх өдрөөс мод бэлтгэх эрхийн бичиг бүтчих байх гэхээр нь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чид хүлээлгэн өгсөн. Надад 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Бэлхийн эх гэх газар бэлтгэсэн гэж ярьж байсан. Иргэн Б.Г нь шинэс төрлийн 4 метрийн урттай 28 ширхэг хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт байх Б.Г байшин барьж байсан тул барилгын ажилд нь туслахаар ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө хадам аавындаа байж байтал манай хадам дүү Б.Г ах та надтай яваад хэдэн мод ачилцаад өгөөч би өмнө модоо бэлтгэчихсэн байгаа гэхээр нь манай хадам ах болох Б.М бид гурав Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Бэлхийн эх гэх газар руу яваад мод ачаад буугаад иртэл цагдаа ирээд хадам дүү Б.Гын баримт бичгийг шалгаад хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд Өндөр-Улаан сумын цагдаагийн кабины хашаанд тухайн 4 метрийн урттай хэрэглээний мод болон 99-45 УНҮ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ю.Бын”...Б.Гын байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх санал хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Бгийн”...99-45 УНҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сард манай хүү Б.М надад авч өгсөн. Авснаасаа хойш уг тээврийн хэрэгслийг ковид-19 өвчнөөс болоод Улаанбаатар хот руу очиж шилжүүлэг хийж чадахгүй байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь Гэрлийн урсгал ХХК буюу манай хүүгийн ажилдаг компанийн нэр дээр байгаа. Би уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан одоо би өөрөө эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.343.462 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Гын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Гын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.343.462 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 4.030.386 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.343.462*3=4.030.386/дөрвөн сая гучин мянга гурван зуун наян зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 4.030.386/дөрвөн сая гучин мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 99-45 УНҮ улсын дугаартай Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч А.Бд буцаан олгож, шүүгдэгч Б.Гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 99-45 УНҮ улсын дугаартай Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30.000/гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 10.000/арван мянга/ төгрөгийн үнэ бүхий сүх 1 ширхэг, 420.000/дөрвөн зуун  хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг, 6.8 метр куб шинэс төрлийн модыг тус тус гаргуулан, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.030.386 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч С овогт Бгийн Гыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.00/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.00/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 4.030.386/дөрвөн сая гучин мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 99-45 УНҮ улсын дугаартай Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч А.Бд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30.000/гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 10.000/арван мянга/ төгрөгийн үнэ бүхий сүх 1 ширхэг, 420.000/дөрвөн зуун  хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг, 6.8 метр куб шинэс төрлийн модыг тус тус гаргуулан, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.030.386 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР