Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.цэцэг даргалж,

 ******* бичгийн дарга                  *******,

 Улсын яллагч                                *******,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                *******,

 Шүүгдэгч                                           ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ******* *******д холбогдох эрүүгийн 2231004410008 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1968 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 019 тоотод оршин суух хаягтай, урьд:

-******* аймаг дахь сум дундын шүүхийн 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 “в” дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн ******* овгийн ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт 63-20 улсын дугаартай, “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол уулсын замын хөдөлгөөний дүрмийг  зөрчсөний улмаас Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан 83-96 улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч  ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Би эрхийн үнэмлэх байхгүй мөртлөө тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас  хүний биед  гэмтэл учруулан, мөн Ганзамын машинд хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны  хохирогч мэдүүлэхдээ: “...тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр , ******* хоёртой таарсан. Миний биеийн байдал жаахан баргар байсан болохоор тэр хоёрт охиных руугаа айл руу хүргээд өг гэж хэлээд хүргүүлэх замдаа машинтай мөргөлдөөд осолд орсон. ...тухайн зам тээврийн ослын улмаас миний хөлд шинэ гэмтэл учирсан дунд чөмгөний хугарал тэгээд *******д үзүүлээд энд хадахгүй гэхээр нь Дархан-Уул аймагт хадуулсан. Нэг хөлийн суга таягтай явж байгаад одоо гайгүй болсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Б мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 14 цагийн үед “” хэмээх газар ажлаасаа*** улсын дугаартай, “ssangyoung istana” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ******* явах замд ******* ороод яг төв зам дээр өөдөөс их хурдтай жижиг цагаан тэрэг ирж байсан. Хажуугаар өнгөрчих байх гэж бодсон гэнэт наашаа миний зүүн тал руу баруун дараад миний урдаас ороод ирсэн тас гээд дуугарсан. Бүх юм их хурдтай болсон. Миний аюулгүйн дэр задраагүй, намайг мөргөсөн машины аюулгүйн дэр задарсан. Машинаас буугаад харахад 63-20 улсын дугаартай жижиг суудлын машин “Carina” байсан. Жолооч руу очиход жолооч нь ухаангүй, аюулгүйн дэр нь задарсан байсан. Би түргэн дуудсан. Би машинаа л янзлаад авчихвал болно. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С. мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 00 минутын үед манайд ирсэн. Бие нь тааруухан байсан. Намайг юм асуухад хүргэн даа зодуулчихсан, согтуу үед нь зодоод хашаа давуулаад шидчихсэн гэсэн. Тэгээд мөнгө байвал ганц пиво авч өгөөч бие өвдөөд байна гэхээр нь би авч өгсөн. бие хоёр хувааж уугаад дуусгасан. Оройхон 20 цагийн үед ******* ирээд бид гурав гахайн байрны тийшээ *******гийн дүү ынд очих гээд *******гийн машинд суугаад явж байтал Төв зам дээр нэг том машин зогсож байсан. Тэгээд ******* гүйцэд түрүүлж байхад улаан галзуу машин ирээд мөргөчихсөн. Бүх юм их хурдтай болсон. Би машинаас өөрөө гарсан. ыг би машинаас гаргасан түргэн ыг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 83-96 улсын дугаартай, “ssangyoung istana” маркийн машинаа Хятад компанид түрээсэлсэн. Хятад компанийн замын инженер нь Б жолоочоор авсан байсан. Тэгээд Б нь миний машиныг унадаг. Би машинд учирсан эвдэрсэн эд ангийн үнэлгээ буюу “ ” ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ болох 2,400,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай хадам ах ******* нь машин авна гээд надад эртнээс халтуур хийж олсон мөнгөө хадгалуулж байсан. Тэгээд манай *******гийн Энх-амгалан гээд залуу машинаа зарна гэхээр нь худалдаж авъя гээд 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед машинаа авахад бүх юм бүрэн, мотор сайтай, бүх гэрэл байсан. Тухайн ослын дараа урд тал нь шалчийгаад юу ч үгүй болчихсон. ******* ахыг жолооны үнэмлэхтэй эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

“ ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1720 дугаартай: “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2,400,000 төгрөг...” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн дугаартай: “...*******гийн цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 431 дугаартай: “...ын биед зүүн шуу, богтос яс гандан хэсгийн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөг яс эргүүлэг дайрсан зөрөөтэй хугаралтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

******* аймгийн “ ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 23 дугаартай шинжээчийн: “...63-20 улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь **** улсым дугаартай “ssangyoung istana” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Уг зам тээврийн осол нь *** улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэж үзэж байна. **** улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан ******* /***** нь МУ-н ЗХ-ний дүрмийн З.Жолоочийн үүрэг: 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Ю.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.12.Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 52-53, 63-65, 107-108 дугаар хуудас/, 

Дархан-Уул аймгийн “ ” эмнэлгийн ын өвчний түүх /хх-ийн 88-106 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 140-143 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 153 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /хх-ийн 156 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 159 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 162 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 172 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт 175-177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт 63-20 улсын дугаартай, “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан 83-96 улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч  ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч мэдүүлэхдээ: “...тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр , ******* хоёртой таарсан. Миний биеийн байдал жаахан баргар байсан болохоор тэр хоёрт охиных руугаа айл руу хүргээд өг гэж хэлээд хүргүүлэх замдаа машинтай мөргөлдөөд осолд орсон. ...тухайн зам тээврийн ослын улмаас миний хөлд шинэ гэмтэл учирсан дунд чөмгөний хугарал тэгээд *******д үзүүлээд энд хадахгүй гэхээр нь Дархан-Уул аймагт хадуулсан. Нэг хөлийн суга таягтай явж байгаад одоо гайгүй болсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Б мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 14 цагийн үед “” хэмээх газар ажлаасаа улсын дугаартай, “ssangyoung istana” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ******* явах замд ******* ороод яг төв зам дээр өөдөөс их хурдтай жижиг цагаан тэрэг ирж байсан. Хажуугаар өнгөрчих байх гэж бодсон гэнэт наашаа миний зүүн тал руу баруун дараад миний урдаас ороод ирсэн тас гээд дуугарсан. Бүх юм их хурдтай болсон. Миний аюулгүйн дэр задраагүй, намайг мөргөсөн машины аюулгүйн дэр задарсан. Машинаас буугаад харахад улсын дугаартай жижиг суудлын машин “Carina” байсан. Жолооч руу очиход жолооч нь ухаангүй, аюулгүйн дэр нь задарсан байсан. Би түргэн дуудсан. Би машинаа л янзлаад авчихвал болно. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С. мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 00 минутын үед манайд ирсэн. Бие нь тааруухан байсан. Намайг юм асуухад хүргэн даа зодуулчихсан, согтуу үед нь зодоод хашаа давуулаад шидчихсэн гэсэн. Тэгээд мөнгө байвал ганц пиво авч өгөөч бие өвдөөд байна гэхээр нь би авч өгсөн. бие хоёр хувааж уугаад дуусгасан. Оройхон 20 цагийн үед ******* ирээд бид гурав гахайн байрны тийшээ *******гийн дүү ынд очих гээд *******гийн машинд суугаад явж байтал Төв зам дээр нэг том машин зогсож байсан. Тэгээд ******* гүйцэд түрүүлж байхад улаан галзуу машин ирээд мөргөчихсөн. Бүх юм их хурдтай болсон. Би машинаас өөрөө гарсан. ыг би машинаас гаргасан түргэн ыг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 83-96 улсын дугаартай, “ssangyoung istana” маркийн машинаа Хятад компанид түрээсэлсэн. Хятад компанийн замын инженер нь Б жолоочоор авсан байсан. Тэгээд Б нь миний машиныг унадаг. Би машинд учирсан эвдэрсэн эд ангийн үнэлгээ буюу “ ” ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ болох 2,400,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай хадам ах ******* нь машин авна гээд надад эртнээс халтуур хийж олсон мөнгөө хадгалуулж байсан. Тэгээд манай *******гийн Энх-амгалан гээд залуу машинаа зарна гэхээр нь худалдаж авъя гээд 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед машинаа авахад бүх юм бүрэн, мотор сайтай, бүх гэрэл байсан. Тухайн ослын дараа урд тал нь шалчийгаад юу ч үгүй болчихсон. ******* ахыг жолооны үнэмлэхтэй эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

“ ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1720 дугаартай: “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2,400,000 төгрөг...” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн дугаартай: “...М Энх- Амгалангийн цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 431 дугаартай: “...ын биед зүүн шуу, богтос яс гандан хэсгийн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөг яс эргүүлэг дайрсан зөрөөтэй хугаралтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

******* аймгийн “ ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 23 дугаартай шинжээчийн: “...63-20 улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь 83-96 улсын дугаартай “ssangyoung istana” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Уг зам тээврийн осол нь 63-20 улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэж үзэж байна. 63-20 улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан ******* // нь МУ-н ЗХ-ний дүрмийн З.Жолоочийн үүрэг: 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.12.Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Хохирогч ын гомдол, санал байхгүй гэх бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг  нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдон  тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г ...согтуурсан буюу мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус  хуульчлан заасны дагуу  энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол,эмчилгээний зардлыг шүүгдэгч *******  хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргасан  байх тул шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор хохирогч т төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******гаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч д олгуулж шүүх шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *******  болон түүний өмгөөлөгч нараас нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  тодорхой минутын   хугацааг авч  иргэний нэхэмжлэгч д 0.000 төгрөг төлж барагдуулсан  болно.

Иймд шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв

Хохирогч нь энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт ...Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч *******гийн урьд гэмт хэрэг үйлдсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн ******* аймгийн ******* сумаас гарах  зорчих эрх  хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг  ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  ******* *******г  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******гийн ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрх  хязгаарласугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  *******г зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг  ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

6. Иргэний нэхэмжлэгч д 0.000 төгрөгийн төлөхөөр шийдвэрлснийг шүүгдэгч төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

 7. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 8.Шүүгдэгч ******* нь  энэ шийтгэх тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 9.Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 10 Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ