Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

Монгол нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         *******,

яллагч                       *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       *******,

Шүүгдэгч                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 310*******490013 дугаартай хэргийг 0 оны 0 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр аймгийн сумд төрсөн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр. хүүхдийн хамт - Уул аймаг, сум дугаар баг тоотод оршин суудаг, урьд нь

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 009 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сар 0 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан ,хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, /РД.ТЖ87*******19/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 3 дугаар баг тосгоны нутаг дэвсгэр “ ” гэх газарт 31.43 метр квадрат талбайд 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 0 оны 10 дугаар сарын 13-ний өдрүүдэд Хюндай Робекс 900 LС-З маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 9863 төгрөгийн шууд хохирол, 60361 төгрөгийн хор уршиг учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Миний бие буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай найз болох ******* нь 0 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд намайг “ажилгүй байж байхаар надтай цуг хөдөө ажиллах уу” гэсэн тэгэхээр нь би юу хийхийн гэсэн чинь тогооч хийнэ цалин мөнгөө тохиролцоод явах юм уу гэхээр нь угаасаа ажилгүй байгаа юм чинь мөнгө хэрэгтэй байсан учир зөвшөөрсөн. Хаана ажиллах юм бэ гэсэн чинь найз нь ашигт малтмал олборлох гэж байгаа н Хясаа нэртэй газарт ажиллана гэж л хэлсэн би тухайн үед зөвшөөрөл энэ тэрийн авсан юм байх л гэж бодсон. ...0 оны 10 дугаар сарын 1-ны 00 цагийн орчимд очсон. н Хясаа нэртэй газарт очоод би гээд дүүгийн хамт амьдрах майхан урцаа бариад тохижоод байж байх хооронд манай найз *******, нар нь Нуundai Robex LC-3 маркийн экскаваторыг асаагаад ухах талбай руугаа явлаа гээд явсан. ...Шөнийн 0 цаг өнгөрч байхад *******, нар ирээд өнөөдөртөө овоо ухчихлаа алтны баяжмалтай шороонд ойртож байна маргааш орой үргэлжлүүлэн ухъя гээд байсан. ...Би найз *******т “н Хясаа” нэртэй газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байдаг л гэж ойлгосон. Тийм тусгай зөвшөөрлийн бичгийг нь хараагүй өөрөө асуудалгүй ухаж болох газар байгаа л гээд байсан. ...******* нь Нуundai Robex LC-3 маркийн экскаваторын оператор хийж жолоодож байсан. Ямар ч байсан Нуundai Robex LC-3 маркийн экскаватораар ухаж байсныг нь бол мэдэж байна бас харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г. мэдүүлэхдээ:  “...Би 0 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тосгонд гэртээ байж байтал манай найз болох ******* нь ирээд ажил хийх үү найз нь хөдөө ажиллах гэж байгаа чи экскаватор барьж чадах юм чинь цалин мөнгийг өгье цугтаа ажил хийе гэсэн тэгэхээр нь би хаана юм бэ? гэж асуухад “н Хясаа нэртэй газар байгаа юмаа найз нь ажиллахад асуудал байхгүй гэхлээр нь би цалин мөнгөө тохироод зөвшөөрсөн. ... тосгоны н Хясаа нэртэй газарт 0 оны 10 дугаар сарын 1-ны 01 цагийн орчимд байхаа очсон манай найз ******* н Хясаа гэх газарт өөрөө замчилж очсон. ...Тэгээд би *******тай ухах талбай дээрээ очоод Нуundai Robex LC-3 экскаватораар газар ухаж карьер талбай гаргаж эхэлсэн. ******* эхлээд ухах талбай дээрээ экскаваторын оператор хийж бид хоёр бараг цаг ухсан. ...манай найз *******т н Хясаа нэртэй газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна надад өөрөө анх хэлэхдээ ажиллахад асуудал байхгүй газар байгаа юмаа найз нь цалин мөнгийг асуудалгүй өгнө өө чи экскаваторын оператор ганцхан сар л хийгээд өгөөч гээд гуйсан болохоор нь би хамт ажилласан. ...хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан үйл ажиллагааг ******* л зохион байгуулсан мөн тэр санааг ч гаргасан. ...дээрх Нуundai Robex 900 LC-3 маркийн экскаватор, Нуundai 3000 LC-3 маркийн экскаватор, дугааргүй 3ил-131, СЭҮ улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслүүд нь *******т л байсан. Тэгэхдээ яг *******ынх гэдгийг нь бол мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. мэдүүлэхдээ: “...Манай танил хуурай ах болох ******* нь намайг ажил хийж байгаа юу гээд залгахаар нь одоохондоо ажилгүй байна гэсэн чинь ахтайгаа хөдөө цуг ажиллах уу гэсэн тэгэхээр нь би хаана юу хийх юм цалин хөлс нь хэр юм бэ гэсэн чинь туслах ажилтнаар чамд бол гайгүй ажил боломжийн ын н Хясаа нэртэй газарт гэсэн ах нь тэнд зөвшөөрөлтэй уул уурхай эрхэлнэ гэж надад хэлсэн. ...Тэгээд 0 оны 10 дугаар сарын 1-ны шөнө 0 цаг орчимд н Хясаа нэртэй газарт очоод Жавхлантөгс ах бид майхан урцаа бариад хоол хүнсээ буулгасан. ...Ямар байсан тэр ухаад л байх шиг байсан ойролцоогоор шөнийн 03 цаг орчимд байхаа ирсэн овоо ухаад явуулчихлаа гээд хоорондоо яриад байсан. Өглөө би очоод ******* ах, ах хоёрын ухсан газрыг очоод харсан ойролцоогоор -6 метрийн гүнтэй, урт нь 1 метр орчим харагдаж байсан. ...Би ******* ахыг н Хясаа нэртэй газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй л гэж бодсон анх намайг ажил хийх үү гэж асуухдаа зөвшөөрөлтэй талбайд ажиллана гээд байсан. ...0 оны 10 дугаар сарын 1-ны өдөр ямар нэгэн алт угаах төхөөрөмж ашиглан алт угаах үйл ажиллагаа хийгээгүй. ******* ах баяжмалтай хэсэгтээ хүрээгүй байгаа нэг мөсөн ухаж байгаад баяжмалтай шороондоо хүрэхээр нь угаана ямар ч байсан одоо ухсан хэсгээсээ жоохон доошоо явуулчихвал хүрчих байх гээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч “...******* гээд залууг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг нь би саяхан мэдсэн. Цагдаагийн байгууллагаас ирж уулзах шаардлагатай байна гэхэд л мэдсэн мөн дээрх Зил 131 маркын -СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Би 0 оны 08 дугаар сард ******* нь зээлээр авья гээд гуйсан тухайн үед би өөрийн нэр дээр байдаг хуучин засвартай байсан Зил 131 маркын тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр худадан борлуулсан тэгэхдээ удахгүй өгнө гэж хэлээд тохирчихоод одоо болтол таг алга болсон уулзаад авах гэхэд хоног зааж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. Би өөрийн Зил 131 маркын -СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ авмаар байна, өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-66 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...О.******* гээд залууг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг нь би саяхан мэдсэн. Би 0 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* миний Нуundai Robex 900 LC-3 загварын экскаваторыг зээлээр авья гээд гуйгаад ирэхээр нь хоорондоо харилцан ярилцаж тохироод 10.00.000 төгрөгөөр тохирсон. Надад урьдчилгаа болгож .00.000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөд аваад явсан. Үлдэгдэл мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа тул надад өгсөн мөнгийг нь түрээс гэж ойлгоод буцаагаад өөрийн Нуundai Robex 900 LC-3 загварын экскаваторыг авмаар байна. Өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/,

“ ” ХХК-ийн 0 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн /091 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “...******* нь нийт 31.43 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 394.463 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 43.30 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 9.131 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 60.361 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 98.638 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 76-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 0 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/473 дугаартай “...солбилцол бүхий талбайг шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. ...усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 7-17 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 86-87 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 1-1 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа буюу аймгийн хэлтсийн 0 оны 10 дугаар сарын -ны өдрийн 10 тоот албан бичиг /хх-ийн 100 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 101 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 14 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 11 дугаар тал/,

аймаг дахь цагдаагийн газрын 0 оны 1 дугаар сарын 16-ны өдрийн 44/1-638 тоот албан бичиг, /хх-ийн 116-10 дугаар тал/

Хохирол, хор уршигаас Төрийн сангийн 100130009 дансанд 1.00.000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 11 дугаар/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүх шүүгдэгч ******* нь “ аймгийн сумын 3 дугаар баг тосгоны нутаг дэвсгэр “ ” гэх газарт 31.43 метр квадрат талбайд 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 0 оны 10 дугаар сарын 13-нд шилжих шөнийн 00 цагаас 0 цагийн хооронд Хюндай Робекс 900 LС-З маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид  9863 төгрөгийн шууд хохирол,, 60361 төгрөгийн хор уршиг учруулсан  гэмт хэрэг  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлуүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Манай найз болох ******* нь 0 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд намайг “ажилгүй байж байхаар надтай цуг хөдөө ажиллах уу” гэсэн тэгэхээр нь би юу хийхийн гэсэн чинь тогооч хийнэ цалин мөнгөө тохиролцоод явах юм уу гэхээр нь угаасаа ажилгүй байгаа юм чинь мөнгө хэрэгтэй байсан учир зөвшөөрсөн. Хаана ажиллах юм бэ гэсэн чинь найз нь ашигт малтмал олборлох гэж байгаа н Хясаа нэртэй газарт ажиллана гэж л хэлсэн би тухайн үед зөвшөөрөл энэ тэрийн авсан юм байх л гэж бодсон. ...******* нь Нуundai Robex LC-3 маркийн экскаваторын оператор хийж жолоодож байсан. Ямар ч байсан Нуundai Robex LC-3 маркийн экскаватораар ухаж байсныг нь бол мэдэж байна бас харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г. мэдүүлэхдээ:  “...Би 0 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тосгонд гэртээ байж байтал манай найз болох ******* нь ирээд ажил хийх үү найз нь хөдөө ажиллах гэж байгаа чи экскаватор барьж чадах юм чинь цалин мөнгийг өгье цугтаа ажил хийе гэсэн тэгэхээр нь би хаана юм бэ? гэж асуухад “н Хясаа нэртэй газар байгаа юмаа найз нь ажиллахад асуудал байхгүй гэхлээр нь би цалин мөнгөө тохироод зөвшөөрсөн. ...хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан үйл ажиллагааг ******* л зохион байгуулсан мөн тэр санааг ч гаргасан. ...дээрх Нуundai Robex 900 LC-3 маркийн экскаватор, Нуundai 3000 LC-3 маркийн экскаватор, дугааргүй 3ил-131, СЭҮ улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслүүд нь *******т л байсан. Тэгэхдээ яг *******ынх гэдгийг нь бол мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. мэдүүлэхдээ: “...Манай танил хуурай ах болох ******* нь намайг ажил хийж байгаа юу гээд залгахаар нь одоохондоо ажилгүй байна гэсэн чинь ахтайгаа хөдөө цуг ажиллах уу гэсэн тэгэхээр нь би хаана юу хийх юм цалин хөлс нь хэр юм бэ гэсэн чинь туслах ажилтнаар чамд бол гайгүй ажил боломжийн ын н Хясаа нэртэй газарт гэсэн ах нь тэнд зөвшөөрөлтэй уул уурхай эрхэлнэ гэж надад хэлсэн. ...0 оны 10 дугаар сарын 1-ны өдөр ямар нэгэн алт угаах төхөөрөмж ашиглан алт угаах үйл ажиллагаа хийгээгүй. ******* ах баяжмалтай хэсэгтээ хүрээгүй байгаа нэг мөсөн ухаж байгаад баяжмалтай шороондоо хүрэхээр нь угаана ямар ч байсан одоо ухсан хэсгээсээ жоохон доошоо явуулчихвал хүрчих байх гээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч “...******* гээд залууг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг нь би саяхан мэдсэн. Цагдаагийн байгууллагаас ирж уулзах шаардлагатай байна гэхэд л мэдсэн мөн дээрх Зил 131 маркын -СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Би 0 оны 08 дугаар сард ******* нь зээлээр авья гээд гуйсан тухайн үед би өөрийн нэр дээр байдаг хуучин засвартай байсан Зил 131 маркын тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр худадан борлуулсан тэгэхдээ удахгүй өгнө гэж хэлээд тохирчихоод одоо болтол таг алга болсон уулзаад авах гэхэд хоног зааж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. Би өөрийн Зил 131 маркын -СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ авмаар байна, өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-66 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...О.******* гээд залууг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг нь би саяхан мэдсэн. Би 0 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* миний Нуundai Robex 900 LC-3 загварын экскаваторыг зээлээр авья гээд гуйгаад ирэхээр нь хоорондоо харилцан ярилцаж тохироод 10.00.000 төгрөгөөр тохирсон. Надад урьдчилгаа болгож .00.000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөд аваад явсан. Үлдэгдэл мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа тул надад өгсөн мөнгийг нь түрээс гэж ойлгоод буцаагаад өөрийн Нуundai Robex 900 LC-3 загварын экскаваторыг авмаар байна. Өөр гомдол саналгү...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/,

“ ” ХХК-ийн 0 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн /091 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “...******* нь нийт 31.43 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 394.463 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 43.30 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 9.131 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 60.361 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 98.638 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 76-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 0 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/473 дугаартай “...солбилцол бүхий талбайг шүүл хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. ...усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 7-17 дугаар тал/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч ******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 98638 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлийн ажлын зардал 60.361 төгрөг,  бүгд 130.999 төгрөг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч  ******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан  Hyundai Robex 900 LC-3 маркийн экскаватор нь  иргэний нэхэмжлэгч  ы өмчлөлийнх болох нь  иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр  нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна. Иймд тээврийн хэрэгслийг үнэлж тогтоосон   ХХК-н үнэлгээг  үндэслэн, түүний  үнэ  8 000 000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж  улсын орлого болгох нь  зүйтэй гэж үзэв.

Энэ  хэргийн улмаас  ы өмчлөлийн  Hyundai Robex 900 LC-3 маркийн экскаваторыг буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  прокурорын тогтоолыг  хүчингүй болгож,  өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин мөрдөгчийн  саналаар Hyundai Robex 900 LC-3 экскаватор, Зил 131 маркийн авто машин, 100 литр дезель түлш зэргийг битүүмжилсэн боловч  мөрдөн шалгах ажиллагаанд Зил 131 маркийн авто машин, 100 литр дезель түлш зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгосон болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  *******ыг  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.                                                                                                            Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ  шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөөр илэрхийлсэн зэрэг  байдал болон   эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

*******ын урьд гэмт хэрэг үйлдсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээж үзэж  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж,  1 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь оршин суугаа газар , ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ******* нь   тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч  *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36. дугаар зүйлийн 1, , 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал   олборлож  газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр  1 / нэг / жилийн  хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар  ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******т тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai Robex 900 LC-3” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, түүний үнэ 8000.000 төгрөгийг  шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого  болгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч  ы эзэмшлийн “Hyundai Robex 900 LC-3” маркийн экскаваторыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг   хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ