| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0393/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0393/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн218000000417 дугаартай хэргийг022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* овогт******* ... /РД:.../ 2004 оны******* дугаар сарын*******-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр Дархан-Уул аймаг, Орхон сумын дугаар баг Цагаан нуур гэх газар биед хүч хэрэглэн довтолж Самсунг Фолдер маркийн гар утас болон бэлэн 560,000 төгрөгийг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Тухайн өдөр S маркет гэх4 цагийн дэлгүүр орж архи аваад Жавхлант сум явна гэж хохирогч хэлсэн. Явах замдаа хэд хэдэн удаа бие зассан. Цагаан нуурын наахан талд бие засна гээд буугаад буцаж суухдаа миний машины бариулыг хугалсан. Би машинаасаа буугаад уурлаад хөлөөрөө жийсэн чинь унасан. Хохирогчийн гар утас миний машины суудал дээр байсан. Мөнгө нь болохоор газар унасан байсан. Тухайн өдөр хохирогч согтуу, хүүхдэдээ зодуулсан гээд уурлаад харааж зүхээд байсан болохоор тэнд нь орхиод явсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч:022 оны 09 дүгээр сарын2-ны орой1 цагийн орчим би ажилдаа явахаар гэрээсээ гараад гэрийн ойролцоо 18-н автобусны буудал дээрээс таксинд суусан. Суусан таксиныхаа жолоочтой Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу 80,000 төгрөгөөр тохироод явахаар болсон. Жавхлант сум руу явахаасаа өмнө толгойтын дэлгүүрээс 0,5 гр Хараа архи аваад таксин дотор ганцаараа уусан. Үүний дараа хуучин Дарханд байрлалтай S маркет нэртэй4 цагийн дэлгүүр рүү2 цагийн орчимд тухайн таксины жолоочтой хамт орж ногоон өнгийн шилтэй нэрийг нь сайн мэдэхгүй шил архи авсан. Тэндээсээ хөдлөөд шууд хойд постоор гараад Жавхлант сум руу явсан. Хэсэг явж байгаад Цагаан нуурын наахан талд тухайн таксины жолооч машинаа замын хажуу тал руу зогсоож машинаасаа буугаад миний сууж явсан хаалгыг гаднаас нь онгойлгож орж ирээд намайг хувцаснаас татаж буулгасан. Тэрний дараа миний бөгс рүү өшиглөөд газар унасны дараа миний өмдний хойд урд талын халаасыг ухаж бэлэн 560,000 төгрөг болон өмсөж явсан савхин хүрэмнээс миний гар утсыг аваад намайг хээр үлдээгээд хөдлөөд явсан.0 орчим насны 180 см орчим өндөртэй, махлаг биетэй, шар царайтай, нилээд том биетэй залуухан хүн байсан. Би гар утсаа Ихэр могой худалдааны төвөөс 120.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлэн мөнгө нь миний Өмнөговь аймаг руу ажил руугаа явах зардлын мөнгө байсан юм. Би ээжээс 750.000 төгрөг зээлж аваад хувцас болон архи авч, 80.000 төгрөгийг таксины жолоочид өгсөн. Үлдсэн нь 560.000 төгрөг байсан. Тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би022 оны 10 дугаар сарын7-ны өдөр *******аас 560.000 төгрөгөө бэлэн авч хохиролоо бүрэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн шүүгдэгч *******аас улаан хүрэн өнгийн Самсунг Фолдер маркийн утсыг хураан авсан тэмдэглэл /хх-н 18/,
2022 оны 9 дүгээр сарын6-ны өдрийн *******аас хураан авсан Самсунг Фолдер маркийн гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн " Самсунг Фолдер маркийн гар утас 80,000 төгрөгийн үнэтэй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн5-26/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн "Хьюндай сонато 6 маркийн автомашины хаалганы бариул 40.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн3-34/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1113 дугаартай "... биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр 18 нас, 5 сар,3 хоногтой” гэх нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 72/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “хохирогч, шүүгдэгч нар нь дэлгүүрээс архи худалдаж аваад гарч байгаа дүрс бичигдсэн S маркет дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий CD зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр хохирогч Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сум хүргэхээр харилцан тохиролцсон. Улмаар Дархан-Уул аймгийн Орхон сумын дугаар баг, Цагаан нуур гэх газар биед хүч хэрэглэн довтолж Самсунг Фолдер маркийн гар утас болон бэлэн 560,000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг боловч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол дээрэмдэх гэмт хэрэгт тооцдог. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг, хохирол хор уршиг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлдээ хөтлөгдөж бусдын эд хөрөнгийг өөртөө авахаар хүч хэрэглэн довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн. Хохирогч нь шүүгдэгчийн хүчинд автаж халаасанд байсан гар утас, бэлэн мөнгөө алдсан. Хохирол, хор уршиг, шүүгдэгчийн идэвхитэй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч гар утас болон 560,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг ижил тэнцүү, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчийн мэдүүлгээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн довтолж авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээтэй байна. Учир нь энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн гэрч байхгүй. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Гэхдээ хохирогч тухайн үед болсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэх чадвартай байсан эсэх нь нь эргэлзээтэй. Хохирогч ганцаараа 0,75 литрийн архи уусан. Өмнө нь мөн архи уусан байсан. Дахиад нэмж шил архи авсан байгаа. Үүнийгээ ч өөрөө мэдүүлдэг. Энэ хэмжээний архи уусан хүн болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Хохирогчийг хээр хаяад явсан үйлдэл нь буруу гэдгийг миний үйлчлүүлэгч мэдэж байгаа. 18 насанд дөнгөж хүрээд байж байгаа хүүхдийн сэтгэхүй ямар байх вэ? хүнд гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байж энэ байдлыг нь тодорхой шалгаагүй. Хохирогч говьд том тэрэг барьдаг хүн байж ээжээрээ зээл авхуулсан гэдэг. *******ад 80,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч өгөөгүй байсан. Хохирогч замдаа хэд хэдэн удаа бууж бие зассан, дэлгүүр орж архи худалдаж авсан, манай үйлчлүүлэгчийг янз бүрийн үг хэлээр доромжлоод байхаар нь аргаа бараад хойноо суулгах гээд машинаас буулгасан байдаг. Машиных нь хаалганы бариулыг хугалчихаар нь уурласан уурандаа хөлөөрөө түлхээд унагасан. Хохирогч миний халаасыг ухаад гар утас авсан гэдэг. Гэвч гар утас нь машинд байсан байдаг. Ийм зөрүүтэй нөхцөл байдлууд байхад өөрийгөө удирдах чадваргүй байсан хүний мэдүүлгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж хүнийг яллаж байгаа нь үндэслэл муутай байна. ******* мөнгийг нь авах гээд хохирогчийг зодсон зүйл байхгүй. Тийм болохоор мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолсон гэж үзэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны ... ... улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан суманд такси үйлчилгээнд явж байгаад хохирогч Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу 80,000 төгрөгөөр хүргэж өгөхөөр харилцан тохиролцсон. Жавхлант сум руу явах замдаа Дархан-Уул аймгийн Орхон сумын-р баг Цагаан нуур гэх газар зогсон хохирогч машинаас татаж буулган бөгс рүү нь өшиглөж газар унагасан. Өмднийх нь халааснаас бэлэн 560.000 төгрөг, хүрэмнийх нь халааснаас 80,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Фолдер маркийн гар утас зэргийг авч хохирогчийг тэнд нь үлдээн Дархан-Уул аймгийн Дархан сум руу буцаж ирсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч тухайн үед их хэмжээний согтолттой байсан тул түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч ******* нь хохирогч машиных нь хаалганы бариулыг хугалсанд уурлаад өшиглөхөд хохирогч газар унасан. Хохирогчийн мөнгө нь газар унасан байхаар нь авсан, гар утас нь шүүгдэгчийн машины суудал дээр байсан тул шүүгдэгч *******ийг хохирогчийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолсон гэж үзэхгүй гэжээ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй ба хэргийн үйл баримтыг тогтооход тэдний мэдүүлэг чухал ач холбогдолтой. Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ...Цагаан нуурын наахан талд тухайн таксины жолооч машинаа замын хажуу тал руу зогсоож, машинаасаа буугаад миний сууж явсан хаалгыг гаднаас нь онгойлгож намайг хувцаснаас татаж буулгасан. Дараа нь миний бөгс рүү өшиглөж газар унагаад өмдний хойд урд талын халаасыг ухаж бэлэн 560,000 төгрөг, савхин хүрэмнээс гар утас аваад намайг хээр үлдээгээд явсан... би 0.5 гр архи уусан, ухаан санаа хэвийн байсан... гэж болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь түүнийг мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...хохирогч машиных нь хаалганы бариулыг хугалсанд уурлаад өшиглөхөд хохирогч газар унасан. Хохирогчийн мөнгө нь газар унасан байхаар нь авсан, гар утас нь шүүгдэгчийн машины суудал дээр байсан... гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогч машинаас татаж буулгах, бөгс рүү нь өшиглөж газар унагах зэргээр хүч хэрэглэж, бэлэн мөнгө болон гар утсыг нь авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 640,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч 80,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Фолдер маркийн гар утсаа биет байдлаар нь буцаан авсан, шүүгдэгч нь хохирогчид 560.000 төгрөг төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн ...560,000 төгрөг бэлнээр авсан, нэхэмлэх зүйлгүй... гэх мэдүүлэг нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жил 5 сарын хугацаагаар хорих оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн хорих ялыг бууруулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг авсан болохоо хүлээж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцож, 18 нас 5 сартайдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 4,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт******* Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0393/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн218000000417 дугаартай хэргийг022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* овогт******* Сүхбат /РД:ТЕ04233017/ 2004 оны******* дугаар сарын*******-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр Дархан-Уул аймаг, Орхон сумын дугаар баг Цагаан нуур гэх газар биед хүч хэрэглэн довтолж Самсунг Фолдер маркийн гар утас болон бэлэн 560,000 төгрөгийг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Тухайн өдөр S маркет гэх4 цагийн дэлгүүр орж архи аваад Жавхлант сум явна гэж хохирогч хэлсэн. Явах замдаа хэд хэдэн удаа бие зассан. Цагаан нуурын наахан талд бие засна гээд буугаад буцаж суухдаа миний машины бариулыг хугалсан. Би машинаасаа буугаад уурлаад хөлөөрөө жийсэн чинь унасан. Хохирогчийн гар утас миний машины суудал дээр байсан. Мөнгө нь болохоор газар унасан байсан. Тухайн өдөр хохирогч согтуу, хүүхдэдээ зодуулсан гээд уурлаад харааж зүхээд байсан болохоор тэнд нь орхиод явсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч:022 оны 09 дүгээр сарын2-ны орой1 цагийн орчим би ажилдаа явахаар гэрээсээ гараад гэрийн ойролцоо 18-н автобусны буудал дээрээс таксинд суусан. Суусан таксиныхаа жолоочтой Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу 80,000 төгрөгөөр тохироод явахаар болсон. Жавхлант сум руу явахаасаа өмнө толгойтын дэлгүүрээс 0,5 гр Хараа архи аваад таксин дотор ганцаараа уусан. Үүний дараа хуучин Дарханд байрлалтай S маркет нэртэй4 цагийн дэлгүүр рүү2 цагийн орчимд тухайн таксины жолоочтой хамт орж ногоон өнгийн шилтэй нэрийг нь сайн мэдэхгүй шил архи авсан. Тэндээсээ хөдлөөд шууд хойд постоор гараад Жавхлант сум руу явсан. Хэсэг явж байгаад Цагаан нуурын наахан талд тухайн таксины жолооч машинаа замын хажуу тал руу зогсоож машинаасаа буугаад миний сууж явсан хаалгыг гаднаас нь онгойлгож орж ирээд намайг хувцаснаас татаж буулгасан. Тэрний дараа миний бөгс рүү өшиглөөд газар унасны дараа миний өмдний хойд урд талын халаасыг ухаж бэлэн 560,000 төгрөг болон өмсөж явсан савхин хүрэмнээс миний гар утсыг аваад намайг хээр үлдээгээд хөдлөөд явсан.0 орчим насны 180 см орчим өндөртэй, махлаг биетэй, шар царайтай, нилээд том биетэй залуухан хүн байсан. Би гар утсаа Ихэр могой худалдааны төвөөс 120.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлэн мөнгө нь миний Өмнөговь аймаг руу ажил руугаа явах зардлын мөнгө байсан юм. Би ээжээс 750.000 төгрөг зээлж аваад хувцас болон архи авч, 80.000 төгрөгийг таксины жолоочид өгсөн. Үлдсэн нь 560.000 төгрөг байсан. Тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би022 оны 10 дугаар сарын7-ны өдөр *******аас 560.000 төгрөгөө бэлэн авч хохиролоо бүрэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн шүүгдэгч *******аас улаан хүрэн өнгийн Самсунг Фолдер маркийн утсыг хураан авсан тэмдэглэл /хх-н 18/,
2022 оны 9 дүгээр сарын6-ны өдрийн *******аас хураан авсан Самсунг Фолдер маркийн гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн " Самсунг Фолдер маркийн гар утас 80,000 төгрөгийн үнэтэй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн5-26/,
2022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн022 оны 09 дүгээр сарын6-ны өдрийн "Хьюндай сонато 6 маркийн автомашины хаалганы бариул 40.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн3-34/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1113 дугаартай "Т.Отгонбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр 18 нас, 5 сар,3 хоногтой” гэх нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 72/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “хохирогч, шүүгдэгч нар нь дэлгүүрээс архи худалдаж аваад гарч байгаа дүрс бичигдсэн S маркет дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий CD зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны өдөр хохирогч Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сум хүргэхээр харилцан тохиролцсон. Улмаар Дархан-Уул аймгийн Орхон сумын дугаар баг, Цагаан нуур гэх газар биед хүч хэрэглэн довтолж Самсунг Фолдер маркийн гар утас болон бэлэн 560,000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг боловч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол дээрэмдэх гэмт хэрэгт тооцдог. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг, хохирол хор уршиг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлдээ хөтлөгдөж бусдын эд хөрөнгийг өөртөө авахаар хүч хэрэглэн довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн. Хохирогч нь шүүгдэгчийн хүчинд автаж халаасанд байсан гар утас, бэлэн мөнгөө алдсан. Хохирол, хор уршиг, шүүгдэгчийн идэвхитэй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч гар утас болон 560,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг ижил тэнцүү, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчийн мэдүүлгээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн довтолж авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээтэй байна. Учир нь энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн гэрч байхгүй. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Гэхдээ хохирогч тухайн үед болсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэх чадвартай байсан эсэх нь нь эргэлзээтэй. Хохирогч ганцаараа 0,75 литрийн архи уусан. Өмнө нь мөн архи уусан байсан. Дахиад нэмж шил архи авсан байгаа. Үүнийгээ ч өөрөө мэдүүлдэг. Энэ хэмжээний архи уусан хүн болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Хохирогчийг хээр хаяад явсан үйлдэл нь буруу гэдгийг миний үйлчлүүлэгч мэдэж байгаа. 18 насанд дөнгөж хүрээд байж байгаа хүүхдийн сэтгэхүй ямар байх вэ? хүнд гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байж энэ байдлыг нь тодорхой шалгаагүй. Хохирогч говьд том тэрэг барьдаг хүн байж ээжээрээ зээл авхуулсан гэдэг. *******ад 80,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч өгөөгүй байсан. Хохирогч замдаа хэд хэдэн удаа бууж бие зассан, дэлгүүр орж архи худалдаж авсан, манай үйлчлүүлэгчийг янз бүрийн үг хэлээр доромжлоод байхаар нь аргаа бараад хойноо суулгах гээд машинаас буулгасан байдаг. Машиных нь хаалганы бариулыг хугалчихаар нь уурласан уурандаа хөлөөрөө түлхээд унагасан. Хохирогч миний халаасыг ухаад гар утас авсан гэдэг. Гэвч гар утас нь машинд байсан байдаг. Ийм зөрүүтэй нөхцөл байдлууд байхад өөрийгөө удирдах чадваргүй байсан хүний мэдүүлгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж хүнийг яллаж байгаа нь үндэслэл муутай байна. ******* мөнгийг нь авах гээд хохирогчийг зодсон зүйл байхгүй. Тийм болохоор мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолсон гэж үзэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь022 оны 09 дүгээр сарын2-ны 46-42 УАР улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан суманд такси үйлчилгээнд явж байгаад хохирогч Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу 80,000 төгрөгөөр хүргэж өгөхөөр харилцан тохиролцсон. Жавхлант сум руу явах замдаа Дархан-Уул аймгийн Орхон сумын-р баг Цагаан нуур гэх газар зогсон хохирогч машинаас татаж буулган бөгс рүү нь өшиглөж газар унагасан. Өмднийх нь халааснаас бэлэн 560.000 төгрөг, хүрэмнийх нь халааснаас 80,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Фолдер маркийн гар утас зэргийг авч хохирогчийг тэнд нь үлдээн Дархан-Уул аймгийн Дархан сум руу буцаж ирсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч тухайн үед их хэмжээний согтолттой байсан тул түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч ******* нь хохирогч машиных нь хаалганы бариулыг хугалсанд уурлаад өшиглөхөд хохирогч газар унасан. Хохирогчийн мөнгө нь газар унасан байхаар нь авсан, гар утас нь шүүгдэгчийн машины суудал дээр байсан тул шүүгдэгч *******ийг хохирогчийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолсон гэж үзэхгүй гэжээ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй ба хэргийн үйл баримтыг тогтооход тэдний мэдүүлэг чухал ач холбогдолтой. Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ...Цагаан нуурын наахан талд тухайн таксины жолооч машинаа замын хажуу тал руу зогсоож, машинаасаа буугаад миний сууж явсан хаалгыг гаднаас нь онгойлгож намайг хувцаснаас татаж буулгасан. Дараа нь миний бөгс рүү өшиглөж газар унагаад өмдний хойд урд талын халаасыг ухаж бэлэн 560,000 төгрөг, савхин хүрэмнээс гар утас аваад намайг хээр үлдээгээд явсан... би 0.5 гр архи уусан, ухаан санаа хэвийн байсан... гэж болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь түүнийг мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...хохирогч машиных нь хаалганы бариулыг хугалсанд уурлаад өшиглөхөд хохирогч газар унасан. Хохирогчийн мөнгө нь газар унасан байхаар нь авсан, гар утас нь шүүгдэгчийн машины суудал дээр байсан... гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогч машинаас татаж буулгах, бөгс рүү нь өшиглөж газар унагах зэргээр хүч хэрэглэж, бэлэн мөнгө болон гар утсыг нь авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 640,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч 80,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Фолдер маркийн гар утсаа биет байдлаар нь буцаан авсан, шүүгдэгч нь хохирогчид 560.000 төгрөг төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн ...560,000 төгрөг бэлнээр авсан, нэхэмлэх зүйлгүй... гэх мэдүүлэг нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жил 5 сарын хугацаагаар хорих оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн хорих ялыг бууруулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг авсан болохоо хүлээж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцож, 18 нас 5 сартайдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 4,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт******* ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.