Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

   Дугаар 101/ШШ2019/00783

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, М.Г/РД: 0000/, Ч.М/РД: 0000/, Г.М/РД: 0000/ нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: НШШГГ-т холбогдох

          Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Нэхэмжлэгч Г.МБ, Ч.МЗ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ЭЗ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Гэрч “МОТ” ХХК-ийн үнэлгээчин Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г, Г.МБ, Ч.МЗнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Д.ЭЗ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр Д.Г, М.Бнараас 121.875.322 төгрөг гаргуулан “Даймонд финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэж М.Гболон бусад өмчлөгч нар болох түүний эхнэр Ч.Мө, хүү Г.Мнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоот хаягт байрлах, хуучны 40 м.кв талбайтай, одоогийнхоор 80 м.кв талбай, Бөхийн өргөөний дэргэд байрлах орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж буй юм байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгийг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгджээ. Учир нь:

Нэг: Уг үл хөдлөх хөрөнгө нь хотын төвд буюу Монгол бөхийн өргөөний зэргэлдээ орших хуучны угсармал байр бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуучны 40 м.кв буюу одоогийн 80 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.200.000 төгрөгөөр үнэлэн нийт 102.300.000 төгрөгөөр үнэлсэн нь хэт багаар үнэлсэн гэж үзэж байна.

Хоёр: Уг үнэлгээнээс бууруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар худалдахаар төлөвлөж буйд ихэд гомдолтой байна.

Гурав: Шийдвэр гүйцэтгэх байгууллага орон сууцыг үнэлэхдээ бусад өмчлөгч нар болох Ч.Мө, Г.Мнарт огт мэдэгдэлгүй үнэлгээг гаргасан байгаа нь тэдний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчлөө.

Дөрөв: Орон сууцыг үнэлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнээр үнэлэн хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй төлбөр төлөгч болон бусад өмчлөгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу ийнхүү гомдлоо гаргаж буй тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр М.Г, М.Бнараас 121.875.232 төгрөг гаргуулан “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч М.Г, М.Бнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М.Г, Ч.Мө, Г.Мнарын өмчлөлийн  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 162/01 тоот тогтоолоор битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 162/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/1355 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар болон өмчлөгч нарт Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй.

Төлбөр төлөгч М.Баярсайхан, төлбөр авагч “Даймонд Файнанс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн нар нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 14 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход 102.300.000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний тайланг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шинжээчээс хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч М.Г, хамтран өмчлөгч Ч.Мө, Г.Мнарт, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч М.Баярсайханд тус тус танилцуулсан.

Улмаар 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 102.300.000 төгрөгийн 70 хувь буюу 71.610.000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага явагдан төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирээгүй. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч М.Г, Ч.МЗГ.Мнар нь НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр хариуцагч М.Баярсайхан, М.Гнараас 125.723.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.415.999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрт хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гарган давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар магадлалаар хариуцагч М.Баярсайхан, М.Гнараас 121.875.232 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.264.213 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын Дээд Шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1060 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 14-22, 43-51 дүгээр тал/

Дээрх шийдвэрүүд, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20360 тоот шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон 1920 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18260081 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 14-22, 41-51, 58 дугаар хуудасны ар тал/

 

НШШГГ төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгч энэ талаараа ажиллагааны тэмдэглэл үйлдэж байсан ба мөн газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 162/01 тоот тогтоолоор төлбөр төлөгч М.Гын өмчлөлийн үүргийн  гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотын 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 60-61 дүгээр тал/

 

Хариуцагч НШШГГ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 162/02 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг хураан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 8-10, 62-64 дүгээр тал/

 

Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотын 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц төлбөр төлөгч М.Гболон Ч.Мө, Г.Мнарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 57, 92 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/1355 тоот мэдэгдлээр төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч М.Гболон өмчлөгч Ч.Мө, Г.Мнарт  мөн өдөр нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 11, 67 дугаар тал/

 

Төлбөр төлөгч М.Гболон өмчлөгч Ч.Мө, Г.Мнар мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа хүргүүлээгүй, төлбөр төлөгч М.Бболон төлбөр авагчийн төлөөлөгч М.Долгорсүрэн нар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ.

/ХХ-ийн 65-66 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч М.Гын өмчлөлийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоотын, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр “МОТ” ХХК-ийг томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба эдгээр ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

“МОТ” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05/Ш тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:

-Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоотын, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний байдлаар үнэлсэн ба зах зээлийн үнэ 102.300.000 төгрөг байна гэжээ.

/ХХ-ийн 69-86 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үнэлгээний тайланг хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2340 тоот мэдэгдлээр төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотын, 40 м.кв талбайтай орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнэ 102.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгджээ.

Дээрхи мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мөн өдөр нь танилцуулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулан баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцсэн байна.

/ХХ-ийн 7, 87-89, 89 дүгээр хуудасны ар тал, 90 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тухай 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2340 тоот мэдэгдлийг хүлээн авмагц үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авсан тухай шүүхийн дардас, иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хуудасны ар тал, 7, 23-24 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 102.300.000 төгрөгийн 70 хувиар буюу 71.610.000 төгрөгөөр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай  2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 4/3603 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт уг өдөр нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 94-95 дугаар тал, 95 дугаар хуудасны ар тал /

 

Шинжээч “МОТ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 -т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай болон мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсэн нь хэрэгт авагдсан баримт, хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт, “МОТ” ХХК-ийн туслах үнэлгээчин Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцыг үнэлэхдээ үнийн санал аваагүй, мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй гэж маргаж байх боловч энэ нь дээр дурьдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 тоот шийдвэрийн дагуу хариуцагч М.Г, М.Бнараас 121.875.232 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс” ББСБ-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул М.Г, Ч.Мө, Г.Мнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

Хариуцагч НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний “МОТ” ХХК-ийн шинжээчээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба үнэлгээний ажилд хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин, тус компанийн захирал Б.Эрдэнэбаатар, үнэлгээчин Б.М нар нь оролцсон нь үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд үнэлгээчин Б.Мг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсаныг дурьдлаа.

/ХХ-ийн 72 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч нарт 2019 оны 2 дугаар сарын 15-ны зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болохыг дурьдлаа.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.Г, Ч.Мө, Г.Мнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М.Г, Ч.Мө, Г.Мнарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2687 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.САРАНГҮН