| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0054/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2318000290057 дугаартай хэргийг 2023 оны******* дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг8 дугаар брак байр тоотод оршин суух, урьд
- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын-ны өдрийн03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг 710 дугаар байрны авто зогсоол дээр байрлуулсан эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн Т/Приус-40 маркийн тээврийн хэрэгслийн баруун болон зүүн салхины шилийг зурж, копутыг хонхойлгож гэмтээсний улмаас60,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө утсгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: Хохирол төлбөрт60,000 төгрөг төлсөн. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон. 500,000 төгрөгөө төлөх боломжтой. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч: Манай байрны 5 давхарт амьдардаг гэх эмэгтэй миний утас руу залгаад "таны машиныг нэг согтуу хүн номерыг нь хуулж аваад номероор нь цохиод, өшиглөөд байна" гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ хамт гараад очсон чинь тэр хэлээд байгаа хүн нь байхгүй байсан. Тэгтэлийн гэрт байсан хүн бид хоёроос өмнө гарч ирээд тэр хүнийг хаашаа орсныг харсан байсан. Тэгээд тэр хүний орсон8 дугаар брак байр луу ороод нөгөө хүнээ номерын хаалганаас олсон. Тэр хүн тухайн үед нилээн согтуу байсан. Миний машины копут хонхойж хэд хэдэн газраа цоорсон байсан. Мөн хаалганы гурван шил зурагдсан гэмтэл үүссэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролын мөнгө болгож60,000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн, 20, 22/
2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 11/
2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *******өөс гаргаж өгсөн60,000 төгрөгийг дугаартай дансанд шилжүүлсэн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 16-17/
Гэрч: 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Дархан сумын дугаар баг 710 дугаар байрны 26 тоотод гэртээ байж байтал гадаа юм нүдэх шиг чимээ гарсан. Цонхоор хартал нэг хүн манай хоёр давхарт байдаг эгчийн машины номерыг сугалж цохиж байгаад8 дугаар брак руу орсон. Тэгэхээр нь эгчид “таны машиныг согтуу хүн цохиж байгаад арын брак байр луу орлоо” гэж утсаар хэлсэн. Би тэр машин цохиж байсан согтуу эрэгтэй хүнийг танихгүй. Ажлын хувцастай, өндөрдүү ах байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч: Манай нөхөр ******* нээх архи уудаггүй, уусан ч гэсэн хүнтэй муудалцаад байдаггүй. Тухайн өдөр ******* ажлаасаа согтуу ирээд бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Тэгэхээр нь би гараад байраа тойроод *******ийг унтахаар нь орно гэж бодоод алхаж байсан чинь удалгүй байрны гадаа цагдаа ирээд *******ийг барьсан. Намайг харчихвал бас орилоод байх болов уу гэж бодоод очоогүй. Манай нөхөр их дөлгөөхөн зантай. Хүнтэй маргалдаад байдаггүй. Юманд нээх уурлаад байдаггүй. Бид хоёр хамт амьдраад0 жил болж байна гэх мэдүүлэг /хх-ийн 29/
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн " ... улсын дугаартай автомашинд60,000 төгрөгийн хохирол учирсан" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн2-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-нд 19 цагийн орчим согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг 710 дугаар байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн эзэмшлийн4-88 улсын дугаартай цагаан өнгийн Т/Приус-40 маркийн тээврийн хэрэгслийн баруун болон зүүн салхины шилийг зурж, копутыг хонхойлгож гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу60,000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч60,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох “хохиролын мөнгө болгож60,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд нэг удаагийн ял шийтгэлтэй болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөх боломжтой талаараа мэдүүлж байх тул түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг,6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР