Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0108/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн318000000147 дугаартай хэргийг023 оны******* дугаар сарын3-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: .../,******* оны******* дугаар сарын*******-нд******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэрийн хамт******* аймаг, сум дүгээр баг хөдөө хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, дүүрэг2 дугаар хороо-30 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

-******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн000 оны2 дугаар сарын-ний өдрийн24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн31 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энэрэл нь нь шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Улсын яллагчтай жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тохирсон.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогч:023 оны 02 дугаар сарын7-ны өглөө Хонгор суманд манай хүргэн ахын дүү нь өөд болоод бид буяны ажлаар явсан. Би орой гэртээ иртэл гал тогооны тавиур дээр байсан 3 ширхэг мөнгөн аяганы жижиг нь байгаагүй. Уг аягыг манай эгч Зоос гоёлоос тус бүр 350,000 төгрөгөөр авч өгч байсан. Ээжээс энд байсан аяга яасан юм бэ? гэж асуутал мэдэхгүй байсан. Гэрээсээ хайгаад олоогүй. Алдагдсан мөнгөн аягануудаа буцаан авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг /хх-ийн 7, 9/,

Гэрч:023 оны 02 дугаар сарын6-ны шөнө манай хүүгийн найз болох гэх залуу ирсэн байсан. Бид 3 гэрт үлдсэн. гэх залуу7-ны орой манайхаас явсан. Ер нь согтуу л яваад байсан. Надаас шил архи авч уусан. Гэр нь хаана байдгийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн1/,

Гэрч: ******* нь023 оны 02 дугаар сарын8-ны орой согтуу ирж уулзсан.Гартаа ширхэг бага гарын мөнгөн аяга барьчихсан, архи уух гэсэн юм түрдээ тавьж болох уу? гээд 0,75 граммын Хараа нэртэй архинаас нэг шилийг аваад явсан. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад023 оны 02 дугаар сарын8-ны өглөө эрт архины,000 төгрөгөө төлөөд, аягануудаа аваад Цагдаа руу явлаа, дуудаад байна гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн3/,

2023 оны 02 дугаар сарын8-ны өдрийн *******аас бага гарын мөнгөн аяга ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн7/,

2023 оны******* дугаар сарын-ний өдрийн хохирогч бага гарын 5 инчийн мөнгөн аяга ширхэгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн1/,

2023 оны 02 дугаар сарын8-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн бага гарын мөнгөн аяга ширхэг 700,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн4-25/зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь023 оны 02 дугаар сарын7-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын дугаар баг Шийрийн бригад гэх газар байрлах хөдөө гэрт хоноод явахдаа гэрээс нь ширхэг мөнгөн аягыг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдсан аягануудаа биет байдлаар буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч“...уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыгбүрэн гүйцэд барагдуулсан, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч тохиролцсон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.2дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялоногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүйбол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсанэд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Б.ИХТАМИР