Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт*******ын *******,

2. Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, овогт ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн “...2022 оны 12 сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт нутагладаг малчин ийн бэлчээрт байсан бог малаас 6 тооны бог мал тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн ******* зарж борлуулан завшсаны улмаас ******* бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн “...2022 оны 12 сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт нутагладаг малчин ийн бэлчээрт байсан бог малаас 6 тооны бог мал тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн ******* зарж борлуулан завшсаны улмаас ******* бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус бүр холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн “...2022 оны 12 сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт нутагладаг малчин ийн бэлчээрт байсан бог малаас 6 тооны бог мал тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн ******* зарж борлуулан завшсаны улмаас ******* бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн “...2022 оны 12 сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт нутагладаг малчин ийн бэлчээрт байсан бог малаас 6 тооны бог мал тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн ******* зарж борлуулан завшсаны улмаас ******* бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь...

Хохирогч ийн... 2022 оны 12 сарын эхээр намайг гэртээ байж байхад манай малчин гэх хүн рүү утсаар залгаад “танай ногоон будагтай 11 тооны ямаа манай малд нийлж ирсэн байна” гэсний очиж аваад өөрөө малаа тоолсон чинь 20 тооны ямаа дутсан юм. Тухайн үед миний мэдэж байгаагаар манай том бор эр ямаа, мөн цагаан зүсмийн эр ямаа байсан. Тэгээд тэр хавиар байдаг айлын малаар шүүгээд олдохгүй, сураг ажиг тавиад явж байгаад 2023 оны 01 сарын 21-нд гэж хүнтэй таарсан. Уулзсан чинь танай малыг ******* гэх залуу янзлаад зарж борлуулсан талаар хэлсэн. Яг хэдийг авсан талаар сайн мэдэхгүй байна гэх утгатай юм ярьсан. гэх хүн надад хэлэхдээ “хүний ямаа, бүгдийг нь гаргаж яах гээд байгаа юм бэ” гээд ялгаад туусан талаар хэлсэн. Тэгэхээр нь хэдэн ямаа туусан талаар асуусан чинь надад ямар нэгэн юм хэлээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч ийн ... 2022 оны 12 сарын 07-ны өдөр гэртээ байж байхад миний гар утас руу хүн залгаад “танай малаас манай малд мал байна” гэхээр очиж авсан чинь 11 тооны ямаа байсан. Тэгээд тухайн ямаагаа гэртээ авч ирээд малаа тоолсон. гэж хүний малаас 20 тооны ямаа дутсан, харин манай мал бүрэн байсан. Тэгээд тэр хавийн айлын хотоор бид 2 шүүсэн чинь олдоогүй. Би эм тамгыг нь сайн мэдэхгүй байна. Харин бүгд ногоон өнгийн будагтай ямаанууд байсан. 2022 оны 12 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн төв явсан. Тухайн үед намайг аймаг явах үед манай мал болон ийн мал бүрэн байсан. Би 2022 оны 12 сарын 06-ны орой ирээд маргааш айлын хүн утсаар залгаж хэлээд тухайн өдөр 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгээд мэдсэн юм.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч ийн ... .Манай дэлгүүрт ямар ч байсан 5 /таван/ тооны эр ямааны мах өгсөн, тухайн өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд хэд хоногийн дараа арьс ширийг авчирч өгсөн, би махны мөнгийг нь банкны дансаар шилжүүлж өгсөн, харин ямааны арьсны мөнгийг нь бэлэн мөнгө өгсөн. Тухайн арьс шир бараан өнгийн арьс шир байсан, яг сайн хараагүй, орой бүрэнхий болсон байсан болохоор, ямар ч байсан 5-н /таван/ тооноос илүү байсан санагдаж байна. Надад ямар нэгэн юм хэлээгүй, надаас асуухдаа “мах авч байна уу” гэж асуухаар нь авч байгаа талаар хэлсэн. Тэгээд 5 эр ямааны мах авчирч өгсөн. Манай энд дандаа нутгийн хүмүүс ирж малын гаралтай түүхий эд өгдөг болохоор гарал, үүсэл, код нэхээд байдаггүй, харин өөрийн гэсэн бүртгэл хөтөлж байгаа. ******* гэж хүн малын мах, арьс шир өгсөн бүртгэл хөтлөөгүй санагдаж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч ийн ... Малын тооны өмнө буюу 2012 оны 12 сарын эхээр 11 тооны ямаа гэр бараадаад тойроод яваад байсан. Орой нь мал цаанаас нийлээд ороод ирсэн. Тэгээд би харахад ийн мал байсан. Тухайн үед утсыг нь мэдэхгүй ид хэлүүлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/,

Шүүгдэгч *******ын ... Манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг "Бага галт" гэх өвөлжөөн дээрээ байсан, тухайн үед би ******* ахын хамт манай гэрт хамт мал маллаж амьдарч байсан, өөр хүн байгаагүй юм. 2022 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна, яг хэдний өдрийг санахгүй байна, манай малд 10 гаран тооны тооны ямаа нийлсэн байсан, тоолж үзээгүй. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өглөө нар тусаж байхад манай малд нийлсэн байсан 10 гаран ямаанаас 5 тооны ямааг ******* ахтай хамт тастаж авч үлдээд үлдэгдэл ямааг өөрийнхөө малаас ялгаад урд зүг рүү явуулчхаад, өөрийнхөө малыг бэлчээчхээд 5 тооны ямааг нядалж гаргаад, орой нь 17 цагийн үед ямааны махыг аваад сумын төв ороод гэх хүнд ямааны махаа өгсөн, нийт 321.600 төгрөг болсон, ямааны мах хэдэн кг болсон, кг-ийг нь хэдэн төгрөгөөр өгснийг санахгүй байна, ямар ч байсан махны үнийг дугаарын дансаар дамжуулж авсан юм. Тэгээд маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5 ямааныхаа арьсыг гэх хүндээ өгөөд мөнгийг бэлэн мөнгөөр авсан, 1 арьсыг 25.000 төгрөгөөр өгсөн санагдаж байна, арьс аваачиж өгөх замдаа ямааны гэдэс, толгойг хаячаад явсан юм, тэгж байтал манай малд дахин нэг айлын хар хув ямаа үлдсэн байсан. Тухайн ямааг ******* ах ямаа гаргахдаа цуг гаргасан байсан юм, ямааг гаргахад нь би байгаагүй юм, ямааг гаргаж нядлахад бид 2-оос өөр хүн байгаагүй юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-102/,

Шүүгдэгч *******гийн ...2022 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна, ******* малдаа явж ирчхээд “манай малд хүний мал ирээд нийлсэн байна, хэзээ нийлсэн юм бол оо” гэхээр нь “мэдэхгүй, бодвол өнөөдөр нийлсэн юм байгаа биз” гэж хэлсэн. Урьд өдөр нь малд өөр мал байгаагүй, орой мал хотлохоор нь харахад эвэр нь ногоон будагтай ямаа байсан, би тоолж чадахгүй учир тоолоогүй. Тэгээд манай малд тухайн ямаанууд 3-4 хоносон. Тэгтэл нэг өглөө ******* “ямаанаас 5 ямаа авч үлдээд бусдыг нь тууя” гээд 5 ямааг тастаж малдаа үлдээгээд бусдыг гэрээс нь урагш туугаад явуулсан юм. Тэгээд 5 ямааг би гаргаж нядлаад тэр оройхноо махыг нь ******* аваад сумын төв рүү авч явж зарсан бололтой шөнө нь ирсэн. Тэгээд маргааш өглөө нь дахин сумын төв рүү ямааны арьснууд мөн ямааны арилгаагүй гэдэснүүдийг аваад явсан юм. Тэр шөнөө ирж хоносон юм. Сумын төв явж ямааны махаа борлуулчхаад ирэхдээ 20 литр бензин авчирч өгсөн, Тухайн бензинийг мотоциклдоо хийсэн. Тэгтэл малд байсан ямаануудыг тууж явуулснаас хойш 2-3 хоногийн дараа манай мал дотор ногоон будагтай хув, хар ямаа үлдсэн байхаар нь айлын малаас үлдсэн юм чинь хулгай хийсэн гэж бодно байх гэж бодоод тухайн ямааг би гаргаж нядалсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 79 дугаартай “...нас гүйцсэн ямаа 2 ширхэг, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг, Шүдлэн эр ямаа 4 ширхэг, нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 320.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ 520.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90/, шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 109-125, 127-128, 130-138/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* 580,000 төгрөгийг төлж баримтыг хавтаст хэргийн 138 дугаар талд хавсаргасан, мөн шүүгдэгч нар нь хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 137 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт*******ын *******, овогт нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, ******* нар нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА