Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/069

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Б.Байгаль,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ын ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Торомхоны хөндий гэх газар иргэн *******ийн хэрүүл маргаанаа зогсоохыг шаардсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийг сандал дээрээс түлхэж унагаад газарт унасны дараа баруун талын гарын булчин хэсэгт гараараа цохиж, баруун талын хонго хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь халдсаны улмаас баруун бугалга, өгзөг, шуу, шилбэ, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Торомхоны хөндий гэх газар иргэн *******ийн хэрүүл маргаанаа зогсоохыг шаардсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийг сандал дээрээс түлхэж унагаад газарт унасны дараа баруун талын гарын булчин хэсэгт гараараа цохиж, баруун талын хонго хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь халдсаны улмаас баруун бугалга, өгзөг, шуу, шилбэ, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...

Хохирогч *******ийн ... .2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оройн 18 цагийн үед гэртээ нөхөр болох , ач охин нартай байж байтал гаднаас манай охин гүйгээд ороод ирсэн. Тэгсэн араас нь янхан, гичий минь ална шүү гээд ороод ирэхээр нь би та хоёр яах гэж байнга хоорондоо хэрүүл хийгээд байдаг юм гэхэд намайг шууд сандал дээрээс түлхэж унагаагаад би сандал дээрээс газарт унасан чинь гар, хөл, хонго хэсэг рүү цохиод байсан чинь манай нөхөр , ыг гэрээс аваад гарсан. Тэгсэн гэрийн гадна байхдаа янхнуудаа манай өвөлжөөн дээрээс зайлаарай гээд орилж байгаад гэр лүүгээ орчихсон байгаа бололтой дуугүй болсон. Тэгээд манай ач охин, охин, нөхөр бид 4 гэртээ унтаж амарсан. Миний баруун талын гарын булчин хэсэг рүү гурван удаа гараараа цохисон. Баруун талын хонго руу хоёр удаа өшиглөсөн. Манай нөхөр , охин , ач охин нар байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Гэрч *******гийн ... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ээж болон хойд эцэг болох нарынхтай өвөлжөөнд хоёр гэрээрээ байж байсан юм. Тэгтэл орой 18 цагийн үед гэртээ нөхөр ын хамт хоёулаа байж байтал гэнэт намайг янхан чинь яасан гэнээ, чи энэ хавийн банди нартай алцганаад байж байдаг гэл үү гэхээр нь гэрээсээ гараад ээжийнх рүү яваад орсон. Тэгсэн араас ороод ирсэн. Ээж та хоёр чинь юу болоод байгаа юм. Дандаа хоорондоо хэрэлдэж байх юм гэсэн чинь ээжийг битгий хуц хөнхөрцөг минь та дуугүй бай янхан минь гэж хэлээд, ээжийг цохиж аваад газарт унасан үед нь дээрээс нь дэвссэн чинь манай хойд эцэг , ыг аваад гарсан. Тэгээд гадаа янхан хүүхнээ аваад зайлаарай манай өвөлжөөнөөс гэж хэлээд гэртээ ороод унтаад өгч байх шиг байсан. Би ээжийнд унтаж амарсан. Гэр лүү орж ирэхэд нь ээж гэрийн баруун талд зуухныхаа хажууд буюу аман талд сууж байсан. Тэгсэн ээжийг сандал дээрээс түлхэж унагаасны дараа баруун гараараа нэг удаа ээжийн баруун гарын булчин хэсэг рүү нь цохиж аваад дараа нь баруун талын хонг хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд бөөр хэсэг дээр дэвссэн тэгтэл ах ыг аваад гэрээс гарсан. Ээж , хойд эцэг , , миний 4 настай охин бид 5 л байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Ж.йн ...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орой харанхуй болсон байсан. Би гэртээ эхнэр , ач охин хоёртой хамт байж байсан чинь гаднаас ороод ирсэн. Тэгсэн удалгүй нөхөр болох нь гаднаас орж ирээд г яагаад элэг бариад байгаа юм гээд хэлсэн чинь та хоёр больцгоо дандаа хоорондоо хэрүүл маргаан хийж байх юм гэсэн чинь , ийг сандал дээрээс нь түлхэж унагаагаад гар болон гуя хэсэг рүү нь цохиод авахаар нь би босоод ыг гэрээс авч гараад гэр лүү нь оруулсан. Тэгээд би гэртээ ороод унтаж амарсан. Манай эхнэр , , , бид 5 байсан. Өөр хүн байгаагүй. Архи уусан хүн байгаагүй. Өмнө нь , нар хоорондоо хэрүүл маргаан хийдэг байсан. ыг гаднаас гэрт орж ирээд ийг гэрийн баруун талд зуухныхаа хажууд сандал дээр сууж байхад нь хөлөөрөө баруун талынх нь гуя хэсэг рүү нь 1 удаа өшиглөж газарт унагаагаад тэгээд би гэрийн хоймор хэсгээс босоод ыг барьж аваад гэрээс гарсан. Намайг ыг барьж авах үед ийг дахиж цохисоныг бол мэдэхгүй байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Шүүгдэгч *******ын...Би хадам ээжийнхээ баруун талын гар руу нэг удаа цохисон. Тэгтэл хадам ээж газарт унасан. Гаргасан үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Каделын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 729 тоот шинжээчийн ... *******ийн биед баруун бугалга, өгзөг, шуу, шилбэ, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх бусад баруун шуу, шилбэ, зүүн шууны цус хуралт гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх баруун бугалга, өгзөгний цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 85-99/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 54 дүгээр талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 400 / дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 400 / дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 400 / дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 400 / дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА