Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0060

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0060

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Д.А, 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: М овгийн Д.З, 

Маргааны төрөл: Газар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний Б.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Э, гуравдагч этгээд Д.З, түүний өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь нийслэлийн Засаг дарга болон Хан-уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны Д.З-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 111, нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжийн Д.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2006 оны 0000 тоот Иргэний газар эзэмших гэрчилгээ-г Д.Зд олгосон

1.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22 дугаар захирамжаар *** газрыг Д.Зд өмчлүүлж шийдвэрлэсэн

1.3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 77 тоот албан бичгээр ...113 тоот хашааны газрыг иргэн ДЗнийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. ... газар өмчлөлийн материалыг танд өгөх боломжгүй гэж өмгөөлөгч Б.Бт мэдэгдсэнээр Д.А нь 2021 оны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Иргэн Д.А нь 2007 оноос ХУД хаягт оршин сууж амьдарч ирсэн ба одоо ч мөн амьдарч байгаа. Уг газрыг Д.С-гээс авч байсан. Д.С нь Д.Згээс авч уг газар дээрээ гэр барин 5 жил амьдарч, надад шилжүүлэн өгсөн. Тухайн үед Д.С хүнээс өрөндөө авсан, намайг хашаа хороог нь янзлаад ав гэсэн. Хашаа гэх зүйлгүй, ихэнх хэсэг нь алга болсон газар байсныг хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өрөнд хуримтлагдсан байсан мөнгийг төлж байсан. Тухайн үед хорооны нийгмийн ажилтан болон газрын албанаас асуухад "газар эзэмших эрх олгоогүй буюу төрөөс хэнд ч эзэмших зөвшөөрөл өгөөгүй, цэвэр усны шугам дайруулсан бас өндөр хүчдэлийн шугам газар доогуур явж худагтай холбогддог учраас одоохондоо зөвшөөрөл өгөхгүй гэж байсан. Иймд газар эзэмших, өмчлөх гэрчилгээ авч чадаагүй өдийг хүрсэн.

Гэтэл Д.З Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг тус шүүхээс надад 2021 оны **** өдөр мэдэгдсэн. Хэргийн материалтай танилцахад газрын талаар дүүргийн болон нийслэлийн Засаг даргын ямар ч захирамж, шийдвэр байгаагүй, зөвхөн газар өмчлөх эрхийн 0123тоот гэрчилгээ байсан ч уг гэрчилгээ нь дээр мөн шийдвэр тусгагдаагүй байсан. Дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиход уг газрын эзэмшлийн талаар ямар ч баримт байхгүй гэсэн.

Тиймээс нийслэлийн Засаг даргын тамгын газарт уг асуудлаар хандан, архивын газраас нь 2021 оны ___ өдөр "Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаартай захирамжийг хуулбар үнэн тэмдэг даруулж, гардаж аваад Д.Згийн нэр дээр шийдвэр гарсныг олж мэдээд, шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22захирамж нь иргэн Д.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

а. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэсэн байдаг. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан. Иргэн Д.З нь уг газрыг эзэмшдэггүй, ашигладаггүй, оршин суудаггүй буюу өмчилж авах эрх бүхий этгээд биш байхад газар өмчлүүлэх шийдвэр гаргасан.

б. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх гэж заажээ. Эндээс харвал газрын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн байх ёстой. Эзэмшихийн тулд тухайн газрын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын тодорхойлолт байх ёстой. Тухайн газар дээр оршин суудаггүй хүн яаж баримт бүрдүүлсэн байна вэ, баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн байх ч магадлалтай байна. Мөн энд дурьдагдаад байгаа 5.1.2-т дурьдсан төлөвлөгөөнүүдэд тусгагдсан эсэх нь тодорхойгүй.

в. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-д "тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх гэж заасан. Д.С болон манай гэр бүл уг газар дээр амьдарч эзэмшиж, ашиглаж байсан. Уг эрх нь Д.Сд үүссэн байсан. Д.А би удаа дараа төрийн албан тушаалтнуудаас нь тодруулж байхад надад татгалзсан хариу өгдөг байсан мөртлөө, Д.Зд өгсөн.

г. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл бидний уг газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа эрхийг маань зөрчсөн. Уг газар дээр 19 жил амьдарч ирсэн. Үүнийг тухайн хорооны бүртгэл болон Д.Сгийнх 2002 оноос 2007 он хүртэл 5-н жил, манайх 2007 оноос өдийг хүртэл 14 жил, нийт ажилчид бас айл хөршүүд мэднэ. Гэтэл сайн нягталж шалгаагүйн улмаас уг газар дээр амьдарч ирсэн, амьдарсаар л байгаа иргэн миний эрх ашиг сонирхлыг зөрчсөн захирамж гаргасан.

д. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах. эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Гэтэл Д.Зд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22захирамжаар газар өмчлүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх" гэж заасан байдаг. Би уг газар дээр 6*8 харьцаатай байшин барьсан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд уг газар дээр амьдарч байгаа 3 өрх айл болон хүүхэд хөгшид нийлсэн нийт 14 орчим хүн амьдрах эрх баталгаатай хангагдах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д заасны дагуу газар болон түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх сэргэх юм.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны өр иргэн Д.Зд Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ-г олгосон байдаг. Уг гэрчилгээнд тус дүүргийн Засаг даргын 2006 оны өдрийн 111 тоот шийдвэрийг үндэслэн олгосон тухай бичдэг. Гэтэл уг шийдвэр нь газар олгохтой холбоогүй буюу ажлаас чөлөөлөх, өөр ажилд томилохтой холбоотой байна. Гэтэл дүүргийн Засаг дарга нь уг иргэнд хууль ёсоор газар эзэмшүүлээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, илт хууль бус шийдвэр гаргасныг илтгэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан. Уг хуулийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ хэмээн заасан байх ба 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар асуудлаар илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжгүйгээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээ нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй юм. Тиймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны рийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны өр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь илт хууль бус байна. Тус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг харах юм бол маргаан бүхий газрыг одоог хүртэл хэн нэгэнд олгосон дүүргийн Засаг даргын шийдвэр байхгүй. Дүүргийн Засаг даргын олгосон шийдвэр байхгүй байхад дүүргийн Засаг дарга өөрөө хууль зөрчөөд өөрт олгогдоогүй эрх хэмжээ эдлээд дүүргийн газар зохион байгуулалтын албаны өмнөөс гэрчилгээ бичээд өгсөн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 23 дугаар зүйлийн 23.4-д заасан заалтуудыг илт зөрчиж байгаа эрх зүйн акт юм. Яагаад эрх зүйн акт гэж тайлбарлаж байгаа вэ? гэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж нэрлэж байгаа хэдий ч хууль зүйн үр дагавар гаргаад иргэний эрх ашиг зөрчиж байгаа шийдвэр юм. Газар олгогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичихээр газрын кадастр хийх боломжгүй нөхцөл байдал руу ******* байна. Газрын кадастрын зураг ер нь бол хийгдээгүй. Мөн сүүлд Нийслэлийн Засаг даргын зүгээс газар өмчлүүлэх шийдвэр гарч байхад хүртэл газрын кадастрын зураг хийгдээгүй юм. Энэ талаар хэргийн баримтаар хангалттай тогтоогдож байна. 2006 онд өөр хүний нэр дээр бүртгэгдэж байж байгаад 2009 онд Д.Згийн нэр дээр бүртгэсэн. Хэргийн материалын баримтаас харахад Д.Згийн зүгээс газар эзэмших талаар дүүргийн газрын албанд гаргаж байсан өргөдөл огт байхгүй. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь илт хууль бус байна.

Нэхэмжлэлийн хоёр дах шаардлагын тухайд, хэргийн материалд авагдсан хоёр захирамж байна. Эхэлж өгсөн захирамж нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой захирамж юм. Сүүлд гаргасан захирамж бол арга хэмжээний тухай захирамж байгаа юм. Тус захирамжийг харахад газар өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилготой захирамж юм. Өөрөөр хэлбэр захирамжийн ямар нэгэн хавсралт байхгүй. Хэн нэгэнд газар олгосон газрын хэмжээ нэр овог регистрийн мэдээлэл байхгүй. Тус захирамжаар газар олгосон гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Сгийн хувьд 2002-2007 оны хооронд тус газар дээр амьдарч байсан. Хороонд болон дүүргийн газар зохиох байгуулалтын албанд хүсэлт гаргахад дулааны шугам сүлжээний үндэслэлээр газар олгоогүй. Гэтэл Нийслэлийн Засаг дарга хууль бус нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэлийн гурав дах шаардлагын тухайд, хэргийн материалаас харахад дүүргийн Засаг даргын 111 дүгээр захирамж нь Нийслэлийн Засаг дарга дээр огт ирээгүй. Ирсэн бол тус захирамж гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Харин яагаад гарсан бэ? гэдэг асуудал байна. 111 дүгээр захирамж нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой захирамж байна. Хэргийн материалд авагдсан байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Д.З гэдэг хүнд газрыг эзэмшүүлсэн мэт нөхцөл байдлыг бий болгохын зэрэгцээ Нийслэлийн Засаг даргыг төөрөгдүүлсэн хуурамч нотлох баримт болж хувираад байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан. Мөн иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэж газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана гэж заасан. Гэтэл дүүргийн Засаг дарга өргөн мэдүүлсэн зүйл байхгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 22дугаартай захирамжийн Д.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Гурав. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн 8 дугаар гудамжны 113 тоот хаягтай 700 мкв газрыг иргэн Д.З Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжаар гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин иргэн Д.Згийн газрын хувийн хэрэгт дүүргийн Засаг даргын 2006 оны 111 дүгээр захирамжийг үндэслэн бичсэн газар эзэмших гэрчилгээ хадгалагдсан байх ба дүүргийн Засаг даргын 2006 оны 111 дүгээр захирамж газар эзэмших эрхтэй холбоогүй захирамж байна. Мөн Д.З нь 2003 оны ///өдөр маргаан бүхий газрын өмчлөх хүсэлтийг дүүргийн Засаг даргад ирүүлж, нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 420 дугаар захирамжаар өмчилсөн болно. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Д.Агаас 2007 оноос хойш дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших талаар хүсэлт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Аы 2007 оноос хойш оршин сууж байгаа ХУД, 700 м.кв газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны өдрийн 111 дүгээр захирамжаар иргэн Д.Зд эзэмшүүлсэн байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжаар иргэн Д.Зд өмчлүүлсэн болно. Иргэн Д.А нь тус газар дээр 2007 оноос оршин суугаа боловч, тус газраа эзэмшиж, өмчлөх талаар хүсэлтээ тухайн шатны Засаг дарга болон Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж байгаагүй гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан. Маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч тухайн газар дээр оршин сууж байгаагүй, газар эзэмших, өмчлөх өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй тул 2006 оны 22дугаар захирамжийн Т.Зхолбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нийслэлийн Засаг даргаас гаргасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тав. Гуравдагч этгээд Д.Згээс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаартай захирамaap зөвхөн нэг айлын эзэмшлийн, тухайлбал уг газрыг "хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын иргэн өмчтэй байх эрхээ баталгаатай эдлэх нь Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх. Төр засгийн байгууллага иргэн энэ эрхээ эдлэх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй. Энэ талаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд: Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; гэж тунхагласан. Гуравдагч этгээдийн хувьд бүрэн эрхт Монгол Улсын Иргэний хувьд Үндсэн хуульд зааснаар шударгаар хөрөнгө олж авахдаа өөр хэн нэгний эрхийг зөрчөөгүй. Тухайлбал, Нэхэмжлэлд дурьдагдсан Х--- хаягт байгаа хашаа"-г 1999 онд иргэн Д.Ь гэдэг эмэгтэйгээс худалдан авсан ба байшин барихаар 8х8 хэмжээтэй суурь цутгасан. Газрын харилцаа зохицуулсан зохих хууль, хууль тогтоомжид заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн өгснөөр 2006 онд эзэмших, 2015 онд өмчлөх эрхтэй болсон билээ.

Гуравдугаарт, Гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай шийдвэр холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн. Монгол Улсын иргэний эрхийг эдлүүлэх төрийн чиг үүргийн талаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэж заасан. Энэ чиг үүргийн дагуу гуравдагч этгээдийн зүгээс иргэний хувьд хуулийн дагуу бүрдүүлэн өгсөн материалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд хянан нягталж маргаан бүхий газрыг надад эзэмшүүлэх, улмаар өмчлүүлэх эрх олгосон шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актад бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу олж эзэмшиж өмчилсөн хөрөнгийг булааж авах оролдлого хийсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дөрөвдүгээрт, Гуравдагч этгээд Өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрх-ээ хэрэгжүүлж ирсэн. Нэхэмжлэлд дурьдагдсан газрыг 1999 онд иргэн Д.Т гэдэг эмэгтэйгээс худалдан авсны дараа байшин барихаар 8х8 хэмжээтэй суурь цутгасан.

2002 онд надтай хамт ажилладаг байсан Д.С амьдрах газаргүй гээд, манай хашаанд гэр барин буусан. 2004 онд 1 удаа 100000, 2005 онд 20000 төгрөг түрээс гэж өгсөн. Д.С 2006 оноос хойш надтай цуг ажиллахаа больсон. Хашаанд амьдарч байх хугацаандаа хашааны модыг юу ч үгүй болгосон тул түүнийг хашаанаас нүү гэж удаа дараа шаардаж байсан. Гэтэл 2007 онд хашаанаас нүүхдээ хашааг маань Д.Ад зарчихсан байсан.

Нэхэмжлэгчийг нүүж ирсэн даруйд очиж уулзан, "газар чөлөөлөх-ийг шаардаж, 2006 онд гарсан уг газрыг эзэмших гэрчилгээ бусад баримтуудыг үзүүлэхэд "хаанаас ийм хуурамч юм авч ирсэн юм. Бид худалдан авсан, цахилгаанаа залгуулах гэсэн чинь өчнөөн өртэй байсан байна" гээд бухимдалтай сууж байсан. Үүнээс хойш удаа дараа уулзаж нүүхийг шаардсан боловч миний үгийг ул ойшоож, бүр сүүлдээ хашаанд олон нохой уяж хашаа руу маань оруулахаа больсон. Өнгөрсөн хугацаанд 10-р хорооны засаг даргаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж маргаантай асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт гарган удаа дараа уулзаж байсан ч тусыг эс олсон учир шүүхэд хандсан.

Би зүрх муутай, байн байн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, сүүлийн үед эмнэлэгт хэвтэх ойртох болсон тул хашаагаа чөлөөлүүлэхээр очоод хэрүүл маргаан болдог учир бие өвддөг, эмнэлэгт хэвтчихдэг байсан учир өнөөг хүргэсэн билээ. 2007 онд анх нүүж ирэхэд нь явахыг шаардахад уг газрын түрээсэлж байсан Д.Сгээс худалдаж авсан мэтээр ярьж огт халгаахгүй байснаа сүүлдээ уг газрыг бүтнээр нь, эсвэл таллаад ч гэсэн худалдчихаач гэж надаас гуйж байсан. Шаардлагатай бол над руу залгасан ярьсан дуудлага нь утасных дугаараар гараад л ирнэ.

Тавдугаарт, нэхэмжлэл бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчүүлэх шаардлага, агуулгатай нь шүүх уг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл юм. Тухайлбал, Гуравдагч этгээд Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан тэгш эрх-ийн зарчмын дагуу хувьдаа орон сууцтай эсэхээс үл хамааран Монгол Улсын бусад иргэний нэгэн адил "газар өмчлөх эрхтэй. Ийм байтал Нэхэмжлэгч "Гуравдагч этгээд орон сууцтай байхад газар өмчлүүлсэн нь буруу" гэж шаардсан нь буруу бөгөөд энэ нь уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүйг илтгэж байна. Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь маш тодорхой. Тэр нь бусдын өмчийг булаах гэсэн явцуу санаархал нь юм.

Гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчээс шаардаж, эцэс сүүлд нь харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгч гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хууль бусаар цуцлуулах санаа өвөрлөж Захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шийдвэрлэлтийг түдгэлзүүлэхэд хүргэсэн. Мөн хууль бусаар эзэмшиж буй газартаа байсан блокон саравчийг битүүлж байшин болгож, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө гэж нэрийдэх болсноос ч харагдаж байна. Маргаан бүхий хашаанд миний 2006 онд цутгасан байшингийн суурь одоо ч байсаар байгаа. Нэхэмжлэлд ...Д. З******* нь Д.Сд газраа өгчхөөд маргаагүй байж бараг 19 жилийн дараа өөрийн хөрөнгө мэт аашилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэснээрээ газрыг өмчлөгч гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн уг газраа Д.Сд түрээслүүлж байсныг мэдэж байсныг нотолсон, мөн гуравдагч этгээд өмчлөлийн газраа чөлөөлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дараа надтай утсаар холбогдож уг газрыг өөрт нь бүхлээр нь, боломжгүй бол хэсэгчлэн зарахыг гуйх болсон нь гуравдагч этгээдийн өмчлөлийг эрхийг бүрэн хүлээн зөвшөөрч буй явдал юм гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэсгээ тайлбарлаж байгаа хэсэг таамаг дээр үндэслэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. Гуравдагч этгээдийн хувьд эрх ашгаа хамгаалаад өмнө нь тайлбараа бичгээр өгсөн. Түүнийгээ бүрэн дэмжиж байна. Хүний хувийн өмчид хууль бусаар халдаж байгаа асуудлыг даруй хүчингүй болгож, одоог хүртэл эрх ашиг хөндөгдөөд хашааг чөлөөлж өгөхгүй байгаа маргаантай асуудал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр түдгэлзсэн байгаа тул асуудлыг даруй шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч хашааг чөлөөлөхгүйн тулд нэхэмжлэл гаргасан гэж харагдаж байна. Өөрөө өмчлөх эрхээ аваагүй гэж байгаа ёс зүйгүй асуудал тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, газар чөлөөлүүлэхээр үүссэн байгаа нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх нөхцөл бүрдүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үзлэгээр нэхэмжлэл үндэслэлгүй болох нь бүрэн нотлогдсон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.А нь *** газрыг тус дүүргийн Засаг даргын 2006 оны өр 0000 тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-г Д.Зд олгосныг эс зөвшөөрч ...газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад газрын албаны гүйцэтгэвэл зохих үүргийг хэрэгжүүлж гэрчилгээ олгосон нь илт хууль бус бөгөөд иргэн өөрөө хүсэлтээ гаргаагүй, газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль бус гэх агуулгаар, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 өдрийн 22дугаар захирамжаар *** газрыг Д.Зд өмчлүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргаан бүхий 22дугаар захирамж нь илт хууль бус актад үндэслэсний зэрэгцээ Д.Згээс гаргасан хүсэлт цаг хугацааны хувьд тохирохгүй байх тул материалыг нөхөж бүрдүүлсэн тул хууль бус гэх агуулгаар тус тус маргасан.

 

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны рийн Д.Зд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны өдрийн 111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байх ба 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий захиргааны байгууллагын хувьд шийдвэр гаргахаасаа өмнө тухайн газар нь өөр бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг, гэрээ байгуулж гэрчилгээ олгох үүрэг бүхий захиргааны байгууллагын хувьд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэх үүрэг хүлээлгэсэн агуулгатай байна. Гэтэл,

2.1. ХУД хаягт 2002-2007 онд Д.С амьдарч байсан болох нь УБЦТС ХК-ийн дансны үлдэгдлийг хуваасан хуулга болон гэрч Д.Сгийн мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Аы тайлбараар, гуравдагч этгээд Д.З нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс тус хаягт оршин суугчаар бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас ирүүлсэн лавлагаа болон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байгаагаас үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн 0000 тоот гэрчилгээг Д.Зд олгохдоо маргаан бүхий газарт бодитоор суурьшил үүссэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... газар эзэмшүүлэх харилцаа нь иргэний хүсэлтэд үндэслэдэг бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлах боловч гуравдагч этгээд Д.Згээс мөн газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан талаарх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс дүүргийн Засаг даргад хандаж 2007 оноос хойш газар эзэмших талаар хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2.3. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111 дүгээр захирамжаар ...Говогтой Гыг ажлаас чөлөөлж, Бовогтой Быг албан тушаалд томилж шийдвэрлэсэн байгаа нь тус дүүргийн Засаг даргын 2006 оны өр 0000 тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-нд бичигдсэнээс зөрүүтэй байна.

Дээрхээс үзвэл, Хан-Уул дүүргийн Засаг даргаас маргаан бүхий газрыг Д.Зд эзэмшүүлсэн тухай 0000 тоот гэрчилгээг олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн захиргааны актыг илт хууль бус акт байх тул нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны рийн Д.Зд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны өдрийн 111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

2.3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн цаг хугацаанд иргэнд газар эзэмшүүлэхдээ иргэн нэг бүрийн нэрийг зааж гардаггүй, нэгдсэн нэг захирамжаар шийдвэрлэдэг байсан гэж тайлбарлан Хан-уул дүүргийн Засаг даргын 2005 оны № өдрийн 111 тоот болон 2006 оны - өдрийн 207 тоот Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамжуудыг ирүүлсэн боловч эдгээр нь цаг хугацааны хувьд болон уг захирамжуудад дурьдсан ...дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого, кадастрын зураглалд хамрагдсан газар эзэмших талаар ямар нэг зөрчилгүй боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг тодорхой шалтгааны улмаас аваагүй болон газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн иргэдэд нөхөн гэрчилгээ олгох... гэсэн агуулгын хувьд зөрүү/маргаан бүхий газар нь Д.Згийн нэр дээр бүртгэгдээгүй, өөр иргэд оршин сууж амьдарч байсан.../-тэй байх тул энэхүү 111 болон 207 тоот шийдвэрүүдийг иргэн Д.Зд газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гэж үзэхгүй.

2.3.2. Иргэн Д.Зд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гараагүй байх тул гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байсан байх ба Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-г Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

2.3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан ба иргэн Д.Згээс тухайн газрыг эзэмших тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаж байсан нь тогтоогдохгүй, газар баталгаажилтын хувийн хэрэг хадгалагдаагүй, хариуцагч захиргааны байгууллагуудаас энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүйгээс үзвэл, хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй.

2.3.4. Үүний зэрэгцээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны №№ өдөр ирүүлсэн --- тоот лавлагаанд маргаан бүхий газар нь анх 2006 оны 09 дүгээр сарын архивын мэдээлэлд ШЖ80518(Д*******ийн С) регистрийн дугаартай иргэний нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байх ба шүүхэд гэрчээр дуудагдсан Д.Сгээс хороонд хүсэлт гаргаж байсан, цэвэр усны шугамтай давхцалтай гээд гэрчилгээ олгоогүй,... гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, хариуцагч нь энэхүү зурган мэдээллийн бүртгэл болон суурьшил үүссэн эсэхийг шалгаж тодруулалгүйгээр иргэн Д.Зд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон газар эзэмшүүлэхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 111 дүгээр захирамж нь маргаан бүхий газарт хамааралгүй, өөр агуулгатай байх тул уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 өдрийн 22дугаар захирамжийн ДЗхолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх зарчмыг баримтлахаар, иргэн газар өмчилж авах тухай өргөдөл гаргахдаа мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар-ыг хавсаргахаар заасан байх ба 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах-аар хуульчилжээ.

3.1. 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг, 1,2 дугаар хавсралтаар зөвшөөрч, зөвшөөрсөн хуваарийг хэрэгжүүлэх ажлыг 2003 оны : өдрөөс гэр хорооллын өрхөөс эхлэн ... ээлж дараатай зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн хавсралтад Нисэх орчмын 151,3 га газар багтсан байна.

3.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 9 дугаар тогтоолоор нийслэлийн 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэн гэр хорооллын айл өрхийн хашааны газрыг өмчлүүлэх ажлыг бүрэн дуусгахыг нийслэлийн Засаг даргад даалгажээ.

3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 5дугаартай тогтоолоор батлагдсан 2006 оны нийслэлийн болон Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 1дугаар тогтоолоор батлагдсан дүүргийн мөн оны газар зохион зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003, 2004, 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8, 9 дүгээр тогтоолоор батлагдсан суурьшлын бүсэд иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх-ээр тус тус тусгагдсан байна.

 

4. Гуравдагч этгээд Д.Згээс ХУД хаягт оршин сууж байгаагүй тухайд маргаагүй.

5. Д.Згээс гаргасан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах тухай хүсэлт нь 2006 оны 10 өдрийн, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тус хорооны 62 дугаар байрны 4тоотод оршин суугч Д.З нь ...регистрийн дугаар, ... иргэний үнэмлэхтэй болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт нь 2006 оны 10 өдрийн огноотой байгаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2006 оны өр 0000 тоот Иргэний газар эзэмших гэрчилгээ болон нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Д.Зд өмчлүүлж шийдвэрлэснээс цаг хугацааны хувьд хойно байна.

6. Мөн хариуцагч болон гуравдагч этгээдээс тухайн газарт газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Энэ тохиолдолд маргаан бүхий газрыг Д.Зд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул хүсэлт гаргасан газрыг өмчлүүлэх талаарх хуулийн зохицуулалтад нийцэхгүйн дээр агуулгын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудад заасан ...гэр хорооллын иргэдэд оршин сууж буй хашааны газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх агуулгад тохироогүй гэж үзнэ.

Мөн хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас иргэн Д.Зд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль ёсны дагуу олгогдсон эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхийг тус тус шалгалгүйгээр илт хууль бус актад үндэслэн маргаан бүхий 22дугаар захирамжийг гаргаснаар нэхэмжлэгчээс оршин сууж буй хашааны газартаа өмчлөх хүсэлт гаргах боломжийг хязгаарласан хууль бус шийдвэр болсон байх тул нийслэлийн Засаг даргын 2006 оны 22дугаар захирамжийн ДЗхолбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны рийн Д.Зд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 өдрийн 22дугаар захирамжийн ДЗхолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ