Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 106

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч Д.Тамирбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан Өвөрхангай аймгийн Уянга сумын “Ахмадын хороо”-ны зааланд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр 181.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амаг овогт Даваацэрэнгийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201615000246 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр баг "Нарийн" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Амаг овогт Даваацэрэнгийн Отгонбаатар, /РД: ЙО90082316/

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь ялтай байх хугацаандаа, согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж /хутгыг/ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн нутаг "Нарийн" гэх газар хохирогч О.Пүрэвдоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн "Нарийн" гэх газар танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчиж устгаж, гэмтээн 303000 /гурван зуун гурван мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Отгонбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Уянга сум орчихоод гэр рүү явсан. О.Пүрэвдорж гуай манай өвөлжөөг зарна гэж ярьсан байхаар нь жаахан уур хүрээд байсан юм. Түүнээс болж О.Пүрэвдорж гуайн гэрийг нь хутгаар сийчсэн гэв.

Хохирогч О.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Манай гэр Уянга сумын 4 дүгээр багийн Нарийн гэх газар байдаг юм. Харин Отгонбаатарынх манай хажууханд байдаг юм. Манай эхнэр хот руу эмчилгээ хийлгэх гээд явсан байсан болохоор би гэртээ ганцаараа байж байсан чинь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад Д.Отгонбаатар согтуу гэртээ ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ согтуу орилоод байхаар нь манайд ороод ирэх байх гээд би гэрийнхээ хаалгыг түгжсэн юм. Гэтэл манай гэрийн хаалганы цоожийг нь суга татаад ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд надад агсан тавиад зодох гээд байхаар нь гарнаас нь барьж аваад гэрээсээ дагуулаад гарсан. Тэгээд би гэрийнхээ гадаа Отгонбаатарын хоёр гараас барьчихаад зогсож байхад миний толгой руу мөргөөд, бие рүү өшиглөөд дийлдэхгүй байхаар нь хажуу айлынхаа хүмүүсийг дуудсан. Миний нүүр лүү нулимаад агсан тавиад зодсон. Яагаад тийм зүйл болсон талаар мэдэхгүй, би бол Отгонбаатартай маргасан зүйл огт байхгүй. Зүгээр байхад агсан тавиад, зодсон. Тийм болохоор их гомдолтой байна. Тэгээд хажуу айлын хүн намайг дуудсан чинь гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би гэртээ ороод ахиад хаалгаа түгжсэн. Хажуу айлын хүн Отгонбаатарыг гадаа аваад хоцорсон. Гэтэл жаахан байж байгаад дахиад манай гадаа Отгонбаатар ирээд манай гэрийн хаалгыг онгойлгох гээд өшиглөөд байсан чинь манай хажуу талын хүн Отгонбаатарыг цааш нь аваад явсан. Гэтэл жаахан байж байгаад удалгүй хутга бариад буцаж ирээд, надад хаалга онгойлго уулзчихаад явъя гэхээр нь айгаад онгойлгоогүй, тэгсэн чинь гэрийн гаднаас хана өшиглөөд хутгаараа манай гэрийг нэвт нэвт дүрээд байсан. Бас бүслүүр огтлоод байхаар нь би хүүхдүүд рүүгээ утсаар залгаад хэлсэн. Тэгээд манай хүүхдүүд цагдаад хэлчихээд хотоос машинаар гарсан байсан. Отгонбаатар манайд 20 цаг 30 минутын орчимоос 3 цаг шахуу агсам тавьсан. Тэгээд цагдаа ирээд Отгонбаатарыг аваад явсан. Манай гэрийг зөндөө олон нэвт дүрсэн байсан. Би маш их гомдолтой байна. Хэрэв хаалга онгойлгосон бол намайг алах байсан байх. Тухайн үед Отгонбаатар миний нүүрлүү мөргөөд хамар гэмтээж, тархи хөдөлгөсөн. Өөр бол гэмтэл аваагүй, харин гэрийн бүслүүр хутгаар таслаад гаднаас нь олон удаа нэвт нэвт дүрсэн. Тэр өвөлжөөн дээр Отгонбаатарынхтай манайх 23 жил хамт өвөлжиж байна. Тэр өвөлжөө Отгонбаатарын эмээгийнх нь манайхтай хамт хүнээс худалдаж авч байсан. Өвөлжөөний тал мөнгийг манайх өгөөд, тал нь Отгонбаатарын эмээ мөнгийг нь өгөөд худалдаж авч байсан. Тэр үед газрын гэрчилгээ гэж байхгүй байсан болохоор сүүлд нь газрын гэрчилгээ авахдаа нэг хүний нэр дээр өгнө гэж газрын албанаас хэлэхээр хамт байнга өвөлждөг болохоор Отгонбаатарын ахынх нь нэр дээр бичиг баримтыг нь авсан байсан. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ хот руу явсан болохоор тухайн өвөлжөөний өөрийн эзэмшлийн хэсгийг хүнд зарчихаад хотруу орно гэж бодож байсан. Би манайхтай ойролцоо өвөлждөг айлуудад манайх өвөлжөөгөө зарна та нар авахгүй юу гэж хэлж байсан. Гэхдээ өвөлжөөгөө зарах болбол Отгонбаатарынхтай ярьж байгаад энэ айлд эзэмшдэг хэсгээ өгсөн шүү гэж хэлнэ гэж бодож байсан. Отгонбаатар тухайн ярианаас болж намайг зодож агсам тавьсан талаар мэдэхгүй. Учир зүггүй согтуу ирээд хаалга эвдчих гээд байсан. Отгонбаатартай урд нь маргалдаж байгаагүй. Отгонбаатар миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин утсаар яриад уучлаарай гэхгүй байгаад жаахан гомдолтой байна. Би шүүх хуралд суухгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38, 41, 42 хуудас/,

Гэрч Н.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би айлын үхэрт байсан бухаа аваад гэрлүүгээ явж байтал Отгонбаатар, Батзаяатай хамт миний хажуугаар гараад мотоцикльтой гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд миний хажуугаар гарах үедээ намайг ална шүү гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тэгэхээр нь би уурлаад Отгонбаатарт хэлье гэж бодоод гэрээсээ гарах гэтэл манай эхнэр уурлаад байхаар нь би больчихоод гэртээ сууж байтал хүмүүс орилоод байхаар нь Должин, Даваасүрэн, Болормаа нар гараад явсан юм. Би гэртээ бөх үзээд үлдсэн. Байж байтал Болормаа орж ирээд Отгонбаатарыг салгаж дийлэхгүй байна, та гараад

 

 ирээч гэхээр нь би гараад очтол Пүүжээгийн цамцнаас заандаад Отгонбаатар барьчихсан нөгөөдүүл нь салгах гээд байж байсан. Тэгээд би очоод салгаад Пүүжээ ахыг гэртээ ороод хаалга түгжчихгүй юу гэж хэлчихээд би гэртээ орчихсон. Манай эхнэр Должин, Даваасүрэн, Болормаа 3 үлдээд Отгонбаатарыг гэрт нь оруулна гэж байсан. Тэгээд гэртээ намайг бөх үзээд сууж байхад Отгонбаатар Пүүжээгийн гэрийн хаалгыг нүдээд байгаа болтой байсан. Тэрнээс гадна талаас нь хутгаар сийчсэн талаар би мэдээгүй. Тэгээд сүүлд нь цагдаа ирээд авч явах гэж байхад нь очиход Отгонбаатарын барьж байсан хутга гээд Цэрэнлхагвын хутгыг үзүүлж байсан. Отгонбаатарыг агсам тавиад байхаар нь Цэрэнлхагвын гэрт оруулаад гаднаас нь бүсээр хаалгыг нь уячихсан байхад нь Отгонбаатар дотор талаас нь хутгаар огтлоод гараад явсан байсан. Тухайн хутгыг Цэрэнлхагвын гэрээс авч гарч ирсэн байсан. Яагаад Пүрэвдоржид агсан тавьж зодсон талаар мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч Б.Бямбадолжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр орой 23 цагийн үед манай гэрт Д.Отгонбаатар согтуу орж ирээд сууж байгаад хоол идэх гэж байгаа бололтой байснаа хоол идэхгүй гараад явчихсан. Тэгээд гэрийн гадаа хүн орилох шиг болохоор нь би нөхрийгөө гэртээ байж бай гэж хэлчихээд би өөрийн

охин Болормаагийн хамт гэрээс гараад Отгонбаатарын ээжтэй хамт очоод үзтэл
Отгонбаатар Пүүжээ ахыг бариад авчихсан байсан. Тэгэхээр нь хоёр тийш нь
салгаад Отгонбаатарыг аваад гэрлүү нь явж байсан чинь би одоо зүгээр гээд
байхаар нь орхичихоод гэртээ ороод байж байтал дахин Пүүжээ ахын гэрт очоод
хаалгыг нь нүдээд байхаар нь дахин гарч очтол манай охин түрүүлж очоод
Отгонбаатарыг дагуулж ирж явсан. Тэгэхээр нь Отгонбаатарыг Цэрэнлхагва ахын
эзгүй байсан гэрт оруулаад гаднаас хаалгыг нь бүсээр уячихсан юм. Тэгээд намайг
гэртээ ороод удаагүй байхад гэрийн хаалга нүдээд байх шиг чимээ гараад байхаар
нь Цэрэнлхагва ахын гэрийн дотор талаас нь нүдээд байна гэж бодоод нээх
тоохгүй байсан. Тэгсэн чинь Түвшээ эгч манай утас руу залгаад манай нөхрийг алах
гэж байгаа юм биш үү хутга гаргачихсан байна гэхээр нь гэрээсээ гартал
Отгонбаатар манай гэр лүү алхаад ирж байсан. Тэгэхээр нь чи яагаад юу болж байгаа юм гэсэн чинь өмнөөс миний гутлын хадаас хатгаад байна гээд доголоод ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд гутлаа тайлаад сууж байхад нь би гэрээсээ угаадас асгах гэж гартал машин ирж байхаар нь нэг машин ирж явна гэтэл наадах чинь намайг авч явах гэж байгаа юм гээд Отгонбаатар манай гэрт суугаад байсан. Тэгсэн цагдаагийн машин ирээд Отгонбаатарыг аваад явсан. Тэр хутгыг Цэрэнлхагва ахын гэрээс авсан юм шиг байсан. Маргааш нь Цэрэнлхагва ах ирээд манай гэрт байсан 2 хутганы нэг нь байхгүй байна лээ гээд байсан. Гаднаас нь уясан бүсийг хутгаар огтолж гараад хутгаа бариад явсан байсан. Отгонбаатар яагаад Пүрэвдоржийнд агсан тавьсан талаар мэдэхгүй. Тэр өдөр би хүүхэдтэйгээ гэртээ байж байхад Отгонбаатар сумын төвөөс мотоцикльтой хүнтэй хамт ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад оройхон Пүрэвдоржийн гэрийн гадаа Отгонбаатар согтуу агсан тавиад байсан. Намайг гэрээс гараад харсан чинь Пүрэвдорж Отгонбаатарын гараас барьчихсан Отгонбаатар өөдөөс нь агсан тавиад байсан. Яг юу гэж ярьсан талаар мэдээгүй. Тэгээд би салгах гээд очиж явсан чинь Отгонбаатар Пүрэвдоржийг мөргөөд унагаачихсан юм. Би тэгэхээр нь гүйж очоод салгасан. Тэгэхэд Отгонбаатар Пүрэвдоржийг өшиглөх гээд хөл нь сарвагнаад байсан. Яг өшиглөсөн эсэхийг мэдээгүй. Тэгээд манай охин бас хажуугаас ирээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Гэртээ ороод байж байтал удалгүй Отгонбаатар буцаад Пүрэвдоржийн гэрийн гадаа ирээд, орилж хашгираад, агсан тавиад байсан. Тэр үед би гараагүй болохоор юу болсон талаар мэдээгүй. Тэр үед манайхан Уянга сумын 4 дүгээр багийн Нарийн гэх газарт хамт нутаглаж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч Ц.Цэрэнлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Би тухайн үед гэртээ байхгүй байсан сүүлд нь хүмүүсээс юу болсон талаар дуулсан. Тухайн хутгыг манай гэрээс аваад гарсан байсан. Манайх хутгыг нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй. Хавар мал төллөж байх үеэр Пүрэвдорж өвөлжөөгөө зарах гэсэн юм чи авах уу гэж өөрийнхөө гэрт надад ярьж байсан. Тэр үед би өвөлжөө хэрэггүй авахгүй гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47, 51 хуудас/,

Гэрч Б.Түвшинжаргалын мөрөнд байцаалтанд өгсөн: "... Манай гэр Уянга сумын 4 дүгээр багийн “Нарийн” гэх газар нутагладаг юм. Манайхтай Отгонбаатарынх, Болдбаатарынх, Цэрэнлхагва гэж айлууд хамт зусаж байгаа юм. Тэгээд манай хүүхдүүд хотод байдаг болохоор нөхөр бид 2 хөдөө мал дээр хоёулахнаа байдаг. Би тухайн үед болох 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хотод хүүхдүүдтэйгээ хамт байсан болохоор манай нөхөр гэртээ ганцаараа малаа харж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим намайг хүүгийндээ байж байхад манай нөхөр утсаар яриад Отгонбаатар агсан тавиад байна гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд аймгийн цагдаагийн утас олоод дуудлага өгсөн. Гэтэл нөхөр маань ахиж утсаар залгаад одоо бүр гэрийн гаднаас хутгаар дүрээд эхэллээ, согтуу агсан тавиад алах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүддээ хэлсэн чинь манай хүүхдүүд хотоос гарсан. Мөн манай нөхрийг Отгонбаатар зодсон байсан болохоор цагдаад хандаж өргөдөл өгсөн юм. Өөр бол хажууд нь байгаагүй учраас өөр юу болсон талаар мэдэхгүй. Гомдолтой байна. Учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. Хутга барьсанд нь маш их гомдож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Би Отгонбаатар, Пүрэвдорж нарыг нэг нутгийн хүмүүс тул сайн таних юм. Энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй юм. Пүрэвдорж гуай надтай Уянга сумын төвд захиргааны конторын гадаа байх 2016 оны хавар 04 дүгээр сарын үед байсан санагдана, тааралдаад Уянга сумын 4 дүгээр багийн нутаг Нарийн гэх газар байршилтай өвөлжөөний саравч хашааг зарна авах хүн байвал мэдэж байгаарай гэж захисан юм. Чухам хэдэн төгрөгөөр зарах тухай талаар надад тодорхой юм яриагүй тэгээд би Пүрэвдорж гуайг Нарийнд байрлах өвөлжөөний саравч зарна гэсэн болохоор сонгуулийн ажлаар "Нарийн" гэх газар явж байгаад хамт нэг дор тэр зарна гэсэн өвөлжөөн дээр нутагладаг Даваасамбуу гэгчээс энэ өвөлжөөг Пүрэвдорж гуай зарна гээд явсан энэ өвөлжөө нь чухам хэний нэр дээр гэрчилгээ нь байдаг өвөлжөө юм бэ гэж асуухад Даваасамбуу нь миний нэр дээр байдаг манай өвөлжөө байгаа юм. Харин хаваржаа нь Пүрэвдорж гуайнх юм гэж хэлж байсан юм. Тэгээд л дахин тэд нартай уулзалдаагүй ба уг өвөлжөөгөө зарсан эсэх талаар ч мэдэхгүй юм. Би Отгонбаатар гэдэг залууд бол Пүрэвдорж гуай уг өвөлжөөг зарна гэж байна лээ гэж асууж лавлаагүй ба энэ тухай хэлж ярьж байгаагүй юм. Харин би Отгонбаатарын хамаатан ах Даваасамбуугийнд ороод л энэ талаар ярьж байсан юм.Отгонбаатарын хамаатны ах Даваасамбуугийн эзэмшлийн өвөлжөө юм билээ. Гэрчилгээ нь ч Даваасамбуугийн нэр дээр байдаг гэсэн. Харин тэгээд би Пүрэвдорж гуай уг өвөлжөөний газрыг зарна гээд явахаар нь хэний эзэмшлийн өвөлжөө юм болдоо гээд Даваасамбуугаас тодруулж асуусан нь тэр юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас /

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтан өгсөн: "...Тэр өдөр намайг аавынд байж байхад Отгонбаатар нилээн халамцуу аавынд орж ирсэн юм. Тэгээд жаал сууж байгаад

гараад явсан. Отгонбаатарынх, Пүрэвдоржийнх, Цэрэнлхагвынх гэдэг айлууд манай
аавынхтай хамт нутагладаг юм. Тэгээд Отгонбаатар аавынхаас гараад явсаны
дараа удалгүй Пүрэвдорж ахын гэрийн гадаа оччихсон маргаад байгаа болтой
Пүрэвдорж ахтай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь ээж очиж салгаад гэр лүү нь
авч явах гэж байгаа болтой байхад нь би очоод Отгонбаатарыг ээжтэй хамт гэрт нь
хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байтал Отгонбаатар дахиад Пүрэвдорж
ахын гэрийн гадаа ирчихсэн хаалгыг нь нүдээд чи миний газрыг зарлаа гээд байгаа
бололтой байсан. Би Отгонбаатарыг жаахан байж байгаад явах байх гэж бодсон чинь Пүрэвдорж ахын гэрийн хаалгыг нүдээд ерөөсөө явахгүй байсан. Тэгэхээр нь би ганцаараа очоод Отгонбаатарт боль гэж хэлээд гэрлүү нь аваад явах гэтэл халамцуу болохоор дийлэхгүй байсан. Тэгээд гэр нь жаахан зайтай байсан болохоор ойроор нь Цэрэнлхагва ахынд оруулчихсан юм. Тэднийд хүн байхгүй байсан унтаг гэж бодсон юм. Отгонбаатарыг Цэрэнлхагва ахынд оруулаад хаалгыг нь гаднаас уяад орхисон. Тэгээд аавынд орж ирээд унтах гээд байж байтал. Отгонбаатар Цэрэнлхагва ахынхаас гараад ирчихсэн Пүрэвдорж ахын гэрийн гадаа оччихсон орилоод гэрийг нь нүдээд байсан. Цагдаа дуудсан байсан болохоор шөнө унтах гэж байхад цагдаа нар ирээд Отгонбаатарыг аваад явсан. Ээжийн ярьснаар Отгонбаатар Пүрэвдорж ахыг мөргөсөн гэсэн. Би бол цохиж зодсон талаар хараагүй. Өвөлжөөний газрыг зарах гэсэн юм болов уу би сайн мэдэхгүй. Отгонбаатар согтуугаараа орилоод байсан. Тэрнээсээ болсон байх өөр зүйл мэдэхгүй. Пүрэвдорж ахын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэрийн бүрээсийг нь юу ч үгүй урчихсан, хошлонг нь тасалчихсан байна лээ. Өөр мэдэхгүй. Цэрэнлхагва ахын хутгыг барьсан юм шиг байналээ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 хуудас/,

Гэрч Б.Даваасамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай өвөлжөөн дээр өвөлжиж байгаа Пүрэвдорж нь надтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Нэг нутгийн болохоор бие биеэ сайн таниж мэдэх хүмүүс юм. Уг өвөлжөөг Пүрэвдоржийн манай хоёр талаар хувааж авч худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл уг өвөлжөөний тал нь

манайх, баруун талын тал нь Пүрэвдоржийнх юм. Би өвөлжөөний өөрийн
эзэмших хэсэгтээ эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр авсан юм. Пүрэвдорж нь уг
өвөлжөөний өөрийн эзэмших тал хэсэгтээ эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр
авсан эсэхийг мэдэхгүй. Иймд Пүрэвдорж нь уг өвөлжөөний өөрийн эзэмших хэсгээ
зарж худалдах эрхтэй юм. Би өвөлжөөний өөрийн эзэмших хэсгээ бусдад зарж
худалдана гэж огт бусдад хэлж байгаагүй. Харин Пүрэвдорж нь өөрийн эзэмших
хэсгээ энэ оны хавар бусдад зарна гэж ярьсан байсан юм. Т.Пүрэвдорж нь аймгийн
төвд том гэрээр амьдардаг ба хааяа жижиг гэрээрээ хөдөө мал дээрээ гарч ирдэг
айл юм. Ер нь Пүрэвдоржийнх сүүлийн хэдэн жил уг өвөлжөөн дээр өвөлжөөгүй ба
мал нь аймгийн зүүн талд Онгийн гол хавьд байдаг гэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57
хуудас/,

Гэрч Д.Амарзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: " ...Д.Отгонбаатар бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Отгонбаатарын Уянга сумын нутагт хөдөө мал малладаг айл, харин манайх бол сумын төв дээр байдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг сумын төвд гэртээ байж байхад Отгонбаатар гаднаас нилээн

халамцуу, согтуу манайд орж ирсэн. Би Отгонбаатарыг хаа хүрч яваа юм гэж
асуусан чинь хөдөөнөөс орж ирсэн юм. Одоо буцах гэсэн чинь нилээн согтчихлоо
гэхээр нь би мотоциклийг нь унаад хөдөө гэрт нь Отгонбаатарыг хүргэж өгсөн чинь
Отгонбаатарынд ээж нь байсан. Тэгээд би Отгонбаатарыг гэрт нь хүргэж өгөөд орон
дээр нь хэвтүүлчихээд буцаад удалгүй мотоциклийг нь унаад сумын төв явсан.
Маргааш нь Отгонбаатар ирж мотоциклио авсан. Өөр бол юу болсон талаар
мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

Гэрч П.Цэрэнбалжирын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Манай аав, ээж хоёр маань Уянга сумын 4 дүгээр багийн "Нарийн" гэх газарт нутагладаг юм. Харин би Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг юм. 2016 оны 07 дугаар 12-ны үед манай

ээж Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор аав маань ганцаараа гэртээ
хөдөө малаа, гэрээ харж байсан юм. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22
цагийн орчимд байх аав маань утсаар, ээж, ах бид нарлуу залгаад айлынхаа залуу
болох Отгонбаатарыг согтуу орж ирээд зодож нүдлээ, мөн хаалга цоожилсон чинь
гэрийн гаднаас хутгаар нэвт, нэвт дүрээд алах гээд байна гэж хэлэхээр нь ах бид нар
ээжийг хотод орхиод шууд гарсан. Гарахаасаа өмнө цагдаад хэлчихээд гарсан. Тэгээд
ах бид нарыг хотоос хөдөө гэртээ ирсэн чинь манай аавын маань гэрийг хутгаар
маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийг тасалсан, хаалга, ханыг нь эвдээд зогсохгүй 60 настай аавын маань нүд, хамрыг гэмтээж зодсон байсан. Тэгээд арга буюу цагдаад мэдэгдсэн юм. Бид нар хотод байсан болохоор яг юунаас болж аавыг маань зодож биед нь гэмтэл учруулаад зогсохгүй, гэр орныг нь сүйтгэсэн талаар мэдэхгүй байна. Бид нар маш их гомдолтой байна. Яагаад тэгсэн талаар мэдэхгүй, согтуугаараа гэрийнх нь хаалгыг эвдэж орж ирээд зодсон гэсэн. Мөн хаалга цоожилсон байсан чинь гаднаас нь нүдэж онгойлгох гээд чадахгүй болохоороо хутга барьж ирээд гэрийг нь гаднаас нь олон удаа нэвт дүрсэн, бүслүүрийг нь тасдаж, хана, хаалгыг нь эвдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

Гэрч П.Дашдэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Харин манай аав, ээж хоёр Уянга сумын 4 дүгээр багийн Нарийн гэх газарт мал маллаж байгаа юм. Манай ээж 2016 оны 07 дугаар сарын 12-ны үед Улаанбаатар хотод ирсэн байсан болохоор аав ганцаараа хөдөө гэртээ

малаа харж байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд
аав утсаар залгаад хажуу айлынхаа Отгонбаатарыг согтуу орж ирээд намайг зодож
нүдлээ, мөн хаалгаа эвдээд, дараа нь хаалгаа цоожилсон чинь гэрийн гаднаас
хутгаар маш олон удаа нэвт, нэвт дүрээд алах нь гэж хэлэхээр нь би ах дүү
нартайгаа хамт ээжийгээ хотод орхиод машинаараа гарсан. Гарахаасаа өмнө
Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хэлчихээд гарсан юм. Тэгээд бид нарыг
хотоос гараад хөдөө аавынхаа гэрт ирсэн чинь манай аавын гэрийг хутгаар маш
олон удаа нэвт дүрж, бүслүүрийг нь тасдаж, хаалга ханыг нь эвдсэн байсан. Бас
аавын нүд, хамрыг нь гэмтээж зодсон байсан. Бид нар хотод байсан болохоор яг
юунаас болж Отгонбаатар аавыг маань зодож биед нь гэмтэл учруулж, гэр орныг нь
сүйтгэсэн талаар мэдэхгүй байна. Бид нар маш их гомдолтой байна. Зүгээр байж
байгаад бусдад зодуулж, гэр орноо сүйтгүүлсэнд их гомдолтой байна. Мөн хаалгаа
цоожилсон байсан чинь гаднаас нь нүдэж онгойлгох гээд чадахгүй болохоороо хутга
барьж ирээд гэрийх нь гаднаас олон удаа нэвт дүрж, бүслүүрийг нь тасдаж, хана,
хаалгыг нь эвдсэн байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

Гэрч П.Дашдондовын мөрдөн байцалтанд өгсөн: "... Манай ээж тэр үед хотод манайханд ирсэн байсан. Харин аав хөдөө мал дээр ганцаараа гэрээ сахиж байсан юм. Манай хоёр дүүгийнх бас хотод байдаг болохоор хөдөө аав маань ганцаараа байсан юм. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр аав утсаар залгаад Отгонбаатарыг согтуу орж ирээд зодож нүдлээ, мөн хаалга цоожилсон чинь гэрийн гаднаас хутгаар нэвт дүрээд алах нь гэж хэлэхээр нь би дүү нарын хамт машинаараа хотоос аавынх руу шууд гарсан.

Бид нар цагдаад хэлчихээд хотоос гарсан. Тэгээд бид нарыг хөдөө аавынд ирсэн чинь
аавын маань гэрийг тойруулаад хутгаар маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийг нь
тасдаж, бүрээсийг нь урсан, хаалга, ханыг нь эвдсэн байна лээ. Мөн аавын маань
нүд, хамрыг гэмтээж зодсон байсан. Гомдолтой байна. Би ээж дүү нартайгаа хотод
байсан болохоор яагаад тэгсэн талаар мэдэхгүй. Согтуугаараа агсан тавиад гэрийнх
нь хаалгыг эвдэж орж ирээд зодсон гэсэн. Мөн хаалга цоожилсон байсан чинь
гаднаас нүдэж онгойлгох гээд чадахгүй болохоороо хутга барьж ирээд гэрийг нь
гаднаас нь олон удаа нэвт дүрж, бүслүүрийг нь тасдаж хана хаалгыг эвдсэн
байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,

Гэрч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Отгонбаатар нь манай эгчийн хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үгэнд сайн ордог, хүнтэй зөв харьцаатай, сайн хүүхэд байгаа юм. Архи уучихаараа л нилээн ааш араншин нь эвдэрдэг бололтой юм байна лээ. Гэртээ ээжтэйгээ хоёул амьдардаг. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, найзархаг хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/,

Гэрч Б.Даваадагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Отгонбаатар нь манай төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Бага байхаасаа манайд сууж сургуульд сурдаг байсан. Манай эхнэр болон надад гайгүй сайхан ааш зантай л хүүхэд шиг санагддаг юм. Сүүлийн үед архи ууж хэрүүл зодоон их хийгээд байх шиг санагдсан. Хайз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүний хэлснээр л байдаг хүүхэд. Гэртээ ээжийн хамт хоёул амьдардаг. Архи тамхи хэрэглэдэг хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 хуудас/,

Гэрч Д.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Отгонбаатар нь нөхрийн дүүгийн хүүхэд байгаа юм. Бага байхаасаа манайд сууж сургуульд сурдаг байсан. 7 дугаар анги төгссөн. Анги хамт олныхоо дунд нэр хүнд сайтай хүүхэд байсан. Сүүлд архи, тамхи хэрэглэдэг болсон байсан. Архи уусан үедээ манайд орж ирдэггүй юм. Архи уусан үедээ ямар зан араншин гаргадаг талаар би мэдэхгүй. Сүүлийн үед хэрэг зөрчилд орох гээд байдаг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 229 тоот шинжээчийн: “...1.О.Пүрэвдоржийн биед хамар ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Тогтоолд дурьдснаар хэрэг болсон гэх цаг хугацааны гэмтлийг тогтооно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-23/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-33/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 34/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №07/42 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 74-75/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 114-115 хуудас/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-97/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх 98-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104 хуудас/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 92, 96 хуудас/,

Хохирогч О.Пүрэвдоржийн шүүхэд ирүүлсэн: “...Шүүгдэгч Д.Отгонбаатараас хохиролд 600000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Отгонбаатарт хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл /хутга/ хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн нутаг "Нарийн" гэх газар хохирогч О.Пүрэвдоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн "Нарийн" гэх газар танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчиж устгаж, гэмтээн 303000 /гурван зуун гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Пүрэвдоржийн: "... Манай гэрийн хаалганы цоожийг нь суга татаад ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд надад агсан тавиад зодох гээд байхаар нь гарнаас нь барьж аваад гэрээсээ дагуулаад гарсан. Тэгээд би гэрийнхээ гадаа Отгонбаатарын хоёр гараас барьчихаад зогсож байхад миний толгойруу мөргөөд, бие рүү өшиглөөд дийлдэхгүй байхаар нь хажуу айлынхаа хүмүүсийг дуудсан. Миний нүүр лүү нулимаад агсан тавиад зодсон. Яагаад тийм зүйл болсон талаар мэдэхгүй, гэрийн гаднаас хана өшиглөөд хутгаараа манай гэрийг нэвт нэвт дүрээд байсан. /хх-ийн 38, 41, 42/, гэрч Н.Болдбаатарын: "...Хүмүүс орилоод байхаар нь Должин, Даваасүрэн, Болормаа нар гараад явсан юм. Би гэртээ бөх үзээд үлдсэн. Байж байтал Болормаа орж ирээд Отгонбаатарыг салгаж дийлэхгүй байна, та гараад

 

 ирээч гэхээр нь би гараад очтол Пүүжээгийн цамцнаас заамдаад Отгонбаатар барьчихсан нөгөөдүүл нь салгах гээд байж байсан. Тэгээд би очоод салгаад Пүүжээ ахыг гэртээ ороод хаалга түгжчихгүй юу гэж хэлчихээд би гэртээ орчихсон. Тэгээд гэртээ намайг бөх үзээд сууж байхад Отгонбаатар Пүүжээгийн гэрийн хаалгыг нүдээд байгаа болтой байсан. Тэрнээс гадна талаас нь хутгаар сийчсэн талаар би мэдээгүй. Тэгээд сүүлд нь цагдаа ирээд авч явах гэж байхад нь очиход Отгонбаатарын барьж байсан хутга гээд Цэрэнлхагвын хутгыг үзүүлж байсан..." /хх-ийн 43/, гэрч Б.Бямбадолжингийн: "... Тэр өдөр би хүүхэдтэйгээ гэртээ байж байхад Отгонбаатар сумын төвөөс мотоцикльтой хүнтэй хамт ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад оройхон Пүрэвдоржийн гэрийн гадаа Отгонбаатар согтуу агсан тавиад байсан. Намайг гэрээс гараад харсан чинь Пүрэвдорж Отгонбаатарын гараас барьчихсан Отгонбаатар өөдөөс нь агсан тавиад байсан. Яг юу гэж ярьсан талаар мэдээгүй. Тэгээд би салгах гээд очиж явсан чинь Отгонбаатар Пүрэвдоржийг мөргөөд унагаачихсан юм. Би тэгэхээр нь гүйж очоод салгасан. Тэгэхэд Отгонбаатар Пүрэвдоржийг өшиглөх гээд хөл нь сарвагнаад байсан. Яг өшиглөсөн эсэхийг мэдээгүй. Тэгээд манай охин бас хажуугаас ирээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Гэртээ ороод байж байтал удалгүй Отгонбаатар буцаад Пүрэвдоржийн гэрийн гадаа ирээд, орилж хашгираад, агсан тавиад байсан. Тэр үед би гараагүй болохоор юу болсон талаар мэдээгүй..." /хх-ийн 45-46/, гэрч Б.Түвшинжаргалын: "...2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим намайг хүүгийндээ байж байхад манай нөхөр утсаар яриад Отгонбаатар агсан тавиад байна гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд аймгийн цагдаагийн утас олоод дуудлага өгсөн. Гэтэл нөхөр маань ахиж утсаар залгаад одоо бүр гэрийн гаднаас хутгаар дүрээд эхэллээ, согтуу агсан тавиад алах гээд байна гэж хэлсэн..." /хх-ийн 49-50/, гэрч Б.Болормаагийн: "... Отгонбаатар аавынхаас гараад явсаны дараа удалгүй Пүрэвдорж ахын гэрийн гадаа оччихсон маргаад байгаа болтой Пүрэвдорж ахтай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь ээж очиж салгаад гэр лүү нь авч явах гэж байгаа болтой байхад нь би очоод Отгонбаатарыг ээжтэй хамт гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байтал Отгонбаатар дахиад Пүрэвдоржахын гэрийн гадаа ирчихсэн хаалгыг нь нүдээд чи миний газрыг зарлаа гээд байгаабололтой байсан. Би Отгонбаатарыг жаахан байж байгаад явах байх гэж бодсон чинь Пүрэвдорж ахын гэрийн хаалгыг нүдээд ерөөсөө явахгүй байсан. Отгонбаатар согтуугаараа орилоод байсан. Тэрнээсээ болсон байх өөр зүйл мэдэхгүй. Пүрэвдорж ахын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэрийн бүрээсийг нь юу ч үгүй урчихсан, хошлонг нь тасалчихсан байна лээ. Өөр мэдэхгүй. Цэрэнлхагва ахын хутгыг барьсан юм шиг байна лээ.." /хх-ийн 54-56/,  гэрч П.Цэрэнбалжирын  “…манай аавын маань гэрийг хутгаар маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийг тасалсан, хаалга, ханыг нь эвдээд зогсохгүй 60 настай аавын маань нүд, хамрыг гэмтээж зодсон байсан..." /хх-ийн б2/, гэрч П.Дашдэмбэрэлийн "... 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд аав утсаар залгаад хажуу айлынхаа Отгонбаатарыг согтуу орж ирээд намайг зодож нүдлээ, мөн хаалгаа эвдээд, дараа нь хаалгаа цоожилсон чинь гэрийн гаднаас хутгаар маш олон удаа нэвт, нэвт дүрээд алах нь гэж хэлэхээр нь би ах дүү нартайгаа хамт гарсан. …манай аавын гэрийг хутгаар маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийг нь тасдаж, хаалга ханыг нь эвдсэн байсан. Бас аавын нүд, хамрыг нь гэмтээж зодсон байсан..." /хх-ийн 63/, гэрч П.Дашдондовын "...Тэгээд бид нарыг хөдөө аавынд ирсэн чинь аавын маань гэрийг тойруулаад хутгаар маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийгньтасдаж, бүрээсийг нь урсан, хаалга, ханыг нь эвдсэн байна лээ. Мөн аавын маань нүд,  хамрыг гэмтээж зодсон байсан. Гомдолтой байна." /хх-ийн 65/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 229 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Отгонбаатарыг ялтай байх хугацаандаа, согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн  2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн нутаг "Нарийн" гэх газар хохирогч О.Пүрэвдоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын "Шуранга" 4 дүгээр багийн "Нарийн" гэх газар танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчиж устгаж, гэмтээн 303000 /гурван зуун гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Отгонбаатарыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 Шүүгдэгч Д.Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж,  гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүгдэгч Д.Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдээгүй, өвөлжөөг нь зарна гэснээс болж хувийн таарамжгүй харьцаа бий болсон. Хохирогч О.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Д.Отгонбаатар нь үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Шүүгдэгч Д.Отгонбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар ял оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн болон түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй,

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үзүүр хэсгээрээ хугарсан 1 ширхэг хутга, гэрийн ременэн хошлонгийн тасархай 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн “Nokia” маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Амаг овгийн Даваацэрэнгийн Отгонбаатартыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, хүнд ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд багтааж, шүүгдэгч Д.Отгонбаатарын биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, гэрийн ременэн хошлонгийн тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн “Nokia” маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Отгонбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.ОТГОНЖАРГАЛ

                                                      ШҮҮГЧИД                      М.МАНДАХБАЯР

                                                                                             Д.ЦЭЦЭГЭЭ