Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е,

улсын яллагч Я.Д,

оруулагч, хэлмэрч Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н овогт Сйн Бд  холбогдох 2213001030163 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх ах нарын  хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын .... дугаар оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Н овогт Сйн Б, регистрийн дугаар ,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

1. Шүүгдэгч С.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан түнгэ” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч А.Кын адуун сүрэг дотроос 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 1 тооны зээрд зүсмийн даагыг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан говь” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч З.Кийн адуун сүрэг дотроос 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд 1 тооны хээр зүсмийн даагыг хулгайлж 800,000 төгрөгний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2.  2213001030163 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 6-8 дахь тал),

2.2. Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-15 дахь тал),

2.3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

2.4. Хохирогч А.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан түнгэ гэх газарт өвөлжиж байгаа. 2022 оны 3 дугаар сарын 17-нд өвөлжөөний хажуу талд ойрхон бэлчээрт байсан адууныхаа хажууд очиж, адуугаа тоолсон чинь 1 тооны даага байхгүй байсан. Тэгээд энэ тэндээс буюу Цэнгэл сумын 3 дугаар багийн бүх айлуудаас 10 хоног хайгаад олдоогүй юм... ...Зээрд зүсмийн 1 настай, ямар нэгэн эм тамга байхгүй, содон шинж тэмдэг гэвэл баруун зүүн тал руу унжуулсан дэлтэй.

...2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алга болсон зээрд зүсмийн даагыг манай сумын иргэн С.Б өөрөө надад 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр авч ирж өгсөн. Авч ирж өгөхдөө Б.Иийн хамт 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө танай адуун сүргээс хулгайлж авсан даага гэж хэлээд уг алга болсон даагыг надад өгөөд явсан. ...С.Б 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний зээрд зүсмийн даагыг авч ирж өгөхдөө надаас уучлалт гуйж, бид хоёрын буруу боллоо гэж уучлалт гуйгаад явсан. Б.И нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр надтай уулзахдаа “чи яахаараа намайг цагдаад хэлдэг юм, чи намайг хаваржингаа цагдаа, шүүхээр явуулсан” гэх зэргээр надтай хэрүүл хийж намайг зодчихоод явсан. ...Миний хувьд алга болсон даагыг С.Б, Б.И нараас бүрэн бүтэн хүлээж авсан ямар нэгэн хохирол байхгүй. ...Би өмнө мэдүүлэг өгсөн үед өдрийг нь буруу хэлсэн байна. С.Б нь З.К бид хоёрын даагыг нэг өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авч ирж хүлээлгэн өгсөн. ...Хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Хулгайд алдсан даагыг олж авсан болохоор өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл, хохирлын талаар маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37, 40-41, 2 дахь хавтаст хэргийн 33-34 дэх тал),

2.5. Гэрч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед Бы өөрөөс нь сонссон ба 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэсэн байх Цэнгэл сумын 3 дугаар багт байдаг К гэдэг айлын бэлчээрт байсан адуун сүрэг дотроос 1 тооны даага хулгайлсан. Уг даагыг эзэнгүй айлын хаваржаанд нууж байгаа тухай надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал),

2.6. Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Иийн гэрт байх хугацаанд С.Б болон Б.И бид гурав 3 удаа хамт хоносон бөгөөд энэ хугацаанд шөнө дунд С.Б нь ганцаараа гараад явчихдаг байсан, буцаад үүр цайх үеэр орж ирдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

2.7.  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-0121 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаар даага 800,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 57-60 дахь тал),

2.8. Иргэн З.Кээс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “2022 оны 3 дугаар сарын сүүлээр “Их хөшөөлөг” гэх газарт бэлчиж байсан адуун сүрэг дотроос 1 тооны хээр зүсмийн даага хулгайд алдагдсан” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал),

 2.9. Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 97-100 дахь тал),

2.10. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 105-107 дахь тал),

2.11. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал),

2.12. Хохирогч З.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан говь” гэх газарт өвөлжиж байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр адуугаа тоолсон ба бүрэн бүтэн байсан. Дараа нь 7 хоногийн дараа очиж адуугаа тоолсон боловч адуун дотроос хээр зүсмийн 1 тооны даага байхгүй байсан. Тэгээд Цэнгэл сумын 3, 5 дугаар багуудаар явж эргэн хайж явсан боловч алдсан даага маань олдоогүй юм. Тэр өдрөөс хойш энэ тэнд малаа төлүүлж нүүдэл суудал болоод Цэнгэл сумын төвд ирж чадаагүй юм. Манай адуу Цэнгэл сумын 3 дугаар багт бэлчээрт байдаг ба, өдөр бүр малаа эргүүлж тоолж явдаг байсан. 7 хоног адуундаа ирж чадаагүй үед 1 тооны даага алга болсон юм. Миний уг даагыг хулгайлсан гэж бодож байна. Хэрэв энэ тэнд үхсэн, хорогдсон бол сэг зэм нь гарах байсан. Огт юм мэдэгдээгүй. Сүүлд манай багт байдаг Х.Ермек, А.К нарын адуунаас болон хашаанд байсан морь хулгайд алдагдсан гэсэн ба хулгайлсан этгээд цагдаад баригдаж, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонсон. Би уг даагыг Х.Ермек, А.К нарын адууг хулгайлсан этгээд авсан гэж сэжиглэж байна. ...Х.Ермек, А.К нарын адууг хулгайлсан С.Б, Б.И нараас сэжиглэж байна. ...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С.Б надад Б.И бид хоёр таны даагыг хулгайлсан юм гээд надад миний алдагдсан даагыг бүрэн бүтэн авч ирж өгсөн юм. ...Энэ хэргийн улмаас надад ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112, 115, 2 дахь хавтас хэргийн 37-38 дахь тал),

2.13.  “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БӨА-22-0156 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаар даага 800,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 175-178 дахь тал),

2.14. Яллагдагч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 209-211 дэх тал),

2. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал),

3. Иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),

4.  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “...С.Б нь Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал),

2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

2.17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Шүүгдэгч С.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан түнгэ” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч А.Кын адуун сүргээс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 1 тооны зээрд зүсмийн даагыг нууцаар, хууль бусаар авсан нь:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 6-8 дахь тал),

-Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-15 дахь тал),

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-Хохирогч А.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 17-нд өвөлжөөний хажуу талд ойрхон бэлчээрт байсан адуугаа тоолсон чинь 1 тооны даага байхгүй байсан. ...С.Б 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний зээрд зүсмийн даагыг авч ирж өгөхдөө надаас уучлалт гуйж, бид хоёрын буруу боллоо гэж уучлалт гуйгаад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37, 40-41, 2 дахь хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Гэрч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед Бы өөрөөс нь сонссон ба 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэсэн байх Цэнгэл сумын 3 дугаар багт байдаг К гэдэг айлын бэлчээрт байсан адуун сүрэг дотроос 1 тооны даага хулгайлсан. Уг даагыг эзэнгүй айлын хаваржаанд нууж байгаа тухай надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

2. Мөн шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан говь” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч З.Кийн адуун сүргээс 1 тооны хээр зүсмийн даагыг нууцаар, хууль бусаар авсан нь:

-Иргэн З.Кээс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал),

-Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 97-100 дахь тал),

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 105-107 дахь тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал),

-Хохирогч З.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан говь” гэх газарт өвөлжиж байгаа. ... 7 хоногийн дараа очиж адуугаа тоолоход адуун дотроос хээр зүсмийн 1 тооны даага байхгүй байсан. ...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С.Б надад Б.И бид хоёр таны даагыг хулгайлсан юм гээд надад миний алдагдсан даагыг бүрэн бүтэн авч ирж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112, 115, 2 дахь хавтас хэргийн 37-38 дахь тал),

-шүүгдэгч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эдгээр даагыг хулгайлсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.3. Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өмчлөлийн адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

3.4.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.Б нь бэлчээрт байсан адуун сүрэг дотроос 2 тооны даагыг хулгайлж,  улмаар бусдын хашаанд нууж тэжээж байгаад хохирогч нарт хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж хуульчилжээ. 

4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд  шүүгдэгч С.Б нь бэлчээрлэж байсан адуун сүргээс хохирогч А.Кын 1 тооны зээрд зүсмийн даагыг, хохирогч З.Кийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн даагыг тус тус нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан байна.

4.3. Шүүгдэгч С.Бы ашиг хонжоо олох зорилгоор бусдын малыг дур мэдэн эзэмшилдээ шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн дээрх үйлдэл  нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

4.4. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын малыг нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч С.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Иймд шүүгдэгч С.Быг бусдын малыг  хулгайлсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон дүгнэлтээр хохирогч А.К, З.К нарын өмчлөлийн дааганы зах зээлийн үнэлгээг 800.000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. (1 дэх хавтаст хэргийн 57-60, 175-178 дахь тал),

5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь хулгайлсан даагыг хохирогч нарт тус тус хүлээлгэж өгсөн нь хохирогч А.К, З.К “...С.Б даагыг авч ирж өгсөн, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (2 дахь хавтас хэргийн 37-38 дахь тал),

5.3. Иймээс шүүгдэгчийг хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Быг шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар төлөгдсөн бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналыг хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь хувийн байдлын хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, эцэг эхийн хамт мал маллаж амьдардаг, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг, тус аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   (1 дэх хавтаст хэргийн 208, 209-211, 217, 227 дахь тал),

2.5. Шүүгдэгчийн үйлдлийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.6. Шүүгдэгч С.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах  ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          2.7. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд буюу 2 жилийн хугацаанд шүүгдэгчид  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэв.

          2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Бд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. 2213001030163 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөнийг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Новогт Сайн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сйн Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

          3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Бд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.          

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Бд сануулсугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213001030163 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу 

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ө.Б