| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2019/01591/И |
| Дугаар | 01668 |
| Огноо | 2019-08-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 01668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХХК/РД: /-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Ннь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт оршин суудаг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН ХХК-ийн туслах гүйцэтгэх “Б” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 19/186 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзээд энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.
Миний хувьд тушаалд заасан шиг хөдөлмөрийн гэрээний 7.3.5, 7.3.7, 7.3.15-д заасан ноцтой зөрчлүүд болон ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй тул тушаалыг үндэслэлгүй гарсан үзэж байна. Харин намайг ажпын орчин нөхцлөө сайжруулах, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар бид нар шаардлага тавьсан учир үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Иймд Б ХХК-ийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 19/186 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хүчингүй болгуулж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн томилуулах, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Б ХХК-ийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 19/186 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хүчингүй болгуулж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн томилуулах, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Равжиндоржийн Ннь “Б” ХХК-д холбогдуулан Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаа/2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл/-ны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд хандан гарсан байна. Хариуцагчийн зүгээс Р.Нын гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Р.Ннь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллагад үйлчлэгчийн ажил, албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үндсэн ажилтанаар жинхлэгдсэн. Тэрээр тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-т “Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг чанартай сайн гүйцэтгэж, Монгол улсын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дотоод дүрэм, журам заавар, стандартыг чанд сахиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажиллах” үүргийг хүлээсэн.
Гэвч Р.Ннь манай байгууллагад ажиллах хугацаандаа ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан алдаа дутагдалыг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн юм.
Р.Ннэхэмжлэлдээ дурдсанчлан түүнийг ажлын орчин нөхцөлөө сайжруулах, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардлага, санал тавьсаных нь төлөө ажлаас чөлөөлөөгүй юм. Харин тэрээр тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд чанартай сайн гүйцэтгээгүй, ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан зөрчилдөө хэд хэдэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан. Үүнд:
2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 7.15 цагаас өдрийн 12.10 цаг хүртэл 6 цагийн хугацаанд А20, A21 дугаартай 2 гэрийг цэвэрлэж, ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан зөрчилдөө Захирлын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18/250 тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн.
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цагийг үр бүтээлгүй ашиглан зөрчлийг давтан ажлын цагаар усанд орж байсан зөрчил гаргасан тул Захирлын 2018 оны 09 дүгээр сарын 21 өдрийн 18/371 дутаар тушаалаар түүнд үндсэн цалинг 10 хувиар 1 cap бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр дээр дурдсан алдаа зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн.
Гэвч Р.Ннь өөрийн гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийн, ажлын цаг ашиглалтаа сайжруулах арга хэмжээ аваагүй ба харин ч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2019 оны 04 сарын 21-ний өдөр ажлын цагаас 50 минут хоцорч, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх үйлдлээ 3 дах удаагаа давтан гаргасан.
Иймд тус компанийн Захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 19/186 дугаар ту шаалаар Р.Ныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул түүний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Э.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд удаа дараа сахилгын шийтгэлийг давтан гаргаж байсан байна. Мөн 09 дүгээр сарын 24-ний өдөр цалинг 10%-иар бууруулах сахилгын шийтгэл авсан байна. Энэ байдлаас болоод цалингаа хасуулж байсан. Ингээд сүүлд нь ажлын цагаас хоцорч дахин зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байснаас болоод ажлын цагийн үр бүтээл байхгүй гэсэн зөрчлүүд тогтоогдсон талаар үүнийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн энэ хүн ажлын нөхцөл байдлаа сайжруулах талаар гомдол шаардлага тавьж байсан. Байгууллагаас асуудлыг хэлэлцэж байх үед зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Өөрөө энэ талаараа нэхэмжлэлд дурдаагүй байдаг. Эн талаар хэрэгт авагдсан баримтаар харагдана. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 7.3.5, 7.3.7-т заасан үндэслэлүүдийг үндэслэсэн байгаа.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Нхариуцагч “Б” ХХК-д холбогдуулан захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/186 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн томилуулах, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Б” ХХК нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан.
2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Р.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр утсаар мэдэгдсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ХГ_20 Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18/182 дугаар тушаалаар тогтоогдож байна.
Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7.3.5, 7.3.7-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19/186 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.
Зохигчийн байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ХГ_20 Хөдөлмөрийн гэрээний 7-ийн 7.3.5-д “... гүйцэтгэвэл зохих хугацаанд гүйцэтгэх үүргээ 2 дох удаагаа биелүүлээгүй ...”, 7.3.7-д “Сахилгын зөрчлийг 2 дох удаа давтан гаргасан ...” гэж заажээ.
Хариуцагч нэхэмжлэгч нь ажлын цагийг баримтлаагүй, ажлын цагийг үр бүтээмжгүй ашиглан 2/хоёр/ гэр цэвэрлэсэн гэх үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр сануулах сахилгын шийтгэл, мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлын цагийг баримтлаагүй, ажлын цагийг үр бүтээмжгүй ашиглан ажлын цагаар усанд орсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид нэг сарын үндсэн цалинг 10/арав/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18/250 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/371 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18/250 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/371 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд гомдол гаргаагүй байна.
№ХГ_20 Хөдөлмөрийн гэрээний 7-ийн 7.3, 7.3.5-д зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан байх боловч хариуцагч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18/250 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/371 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулсан байх тул зөвхөн уг зөрчил нь ажлаас халах үндэслэлд хамаарахгүй болно.
Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлын цагаас 50/тавь/ минут хоцорсон сахилгын зөрчил гаргасан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 4 Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсын болон 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зөрчлийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
№ХГ_20 Хөдөлмөрийн гэрээний 7-ийн 7.3-т “Ажилтан нь дараах зөрчлийн аль нэгийг гаргавал ... хөдөлмөрийн гэрээг шууд цуцална ...”, 7.3.7-д “Сахилгын зөрчлийг 2 дох удаа давтан гаргасан ...” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нийт 3/гурав/ удаа сахилгын зөрчил гаргасан болох нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18/250 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/371 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 4 Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсын болон 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зөрчлийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №ХГ_20 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийг хариуцагчийн “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/186 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Алтан толгой” төслийн катерингийн багийн үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр эгүүлэн томилуулах, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах нэхэмжлэгч Р.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ