Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/446

 

    2023         04         12                                     2023/ШЦТ/446

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2023.03.16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “I ХХК-нд техникч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага Нарангийн 00-0 гудамж 00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Цүндэг овогт Мын Ц.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Р” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл-3, эцэг, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага Нарангийн 00 дүгээр гудамж 000 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Жанчив овогт Сын Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******,******* нар нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэлмэг төвийн гадна иргэн Г.Штай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, ******* нь нүүр рүү нь гараараа цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас хохирогч Г.Шын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-17-23/,

- Хохирогч Г.Шын: “...Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг төвийн нийтийн караокеноос манай эхнэр болох Хын З бид 2 түрүүлж гараад тамхи татаж байсан залуучуудаас тамхи асуутал гуйлгачин гэж хэлэхэд маргаан эхлэн ойролцоогоор 10 минут хэрэлдсэн. Тэгээд байж байтал өндөр нуруутай урт шаргал үстэй залуу эхэлж нүүр лүү минь эхэлж цохисон. Би цохих гэж оролдсон боловч огт цохиж чадалгүй байж байгаад унахад дээрээс ойролцоогоор 5 хүн дээрээс ирж өшиглөж байхад манай хамаатны эмэгтэй болох Эы Б ирж салгах гэсэн боловч хөлөөс нь нүүрийг доош нь харуулж байгаад чирсэн. Бүдүүн биетэй хар урт куртиктэй дотуураа цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, туранхай өндөр залуу, махлаг биетэй урт үстэй эмэгтэй хүн байсан. Тэдгээр хүмүүсийн унаж ирсэн гэмээр Тоёота Приус 20 маркын 0000 УНР улсын дугаартай, 0000 УНР улсын дугаартай машинд сууж бууж байсан. Толгой руугаа олон удаа өшиглүүлсэн болохоор толгой өвдөж байна. Зүүн талын хавирга хөндүүртэй байна. 2 нүд 2-лаа хавдсан ба хөхөрсөн, хамар өвчтэй байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /х.х-29-34/,

- Гэрч У Тийн: “...Тэр хүн анхнаасаа өөрөө согтуу, хажуугаар явж байсан хүмүүс рүү орилж хашхичаад, эхнэр нь амыг нь дараад хориглоод буланд зогсож байсан. Хажуугаар явж байгаа хүмүүс рүү “үхсэндээ хараад байгаа юм п...а минь” гээд орилоод байсан, мөн бид нар руу “тамхи олж ир л....даа, г...й, я...н” гээд байсан юм. Ойр орчимд хүмүүс байсан, гэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй, хажуугаар яваад өнгөрч байсан” гэх мэдүүлэг /х.х-35-40/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаартай “...Г.Шын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, дух, баруун зовхи, хацар, шанаа, хамрын баруун угалз, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-47-48/,

- Яллагдагч *******ын: “...Надад өмнөх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй байна, би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна" гэх мэдүүлэг /х.х-80-81/,

- Яллагдагч*******ын: “...Надад өмнөх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй байна, би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна” гэх мэдүүлэг /х.х-93/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч *******,******* нар нь хэн аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн үед мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Г.Шыг өшиглөх, цохих зэргээр бүлэглэн зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар болон яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч *******,******* нар тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хохирогчийг бүлэглэн зодсон нь баримтаар нотлогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******,******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас Г.Шын биед “хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, дух, баруун зовхи, хацар, шанаа, хамрын баруун угалз, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 46 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Г.Ш нь гаргасан хүсэлтдээ “хохирол төлбөрт 1 сая төгрөг авсан гомдол саналгүй” гэж  /х.х-239/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч******* нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-182/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-105-144/, шүүгчийн захирамж /х.х-140/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-177/ зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч *******,******* нь урьд шүүхээр шийтгүүлсэн торгох ялыг бүрэн биелүүлсэн, ялын тооцоогүй болсон  байх тул тэдний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******,******* нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж хохирогчийг гомдол саналгүй болгосныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх байдал тооцлоо. Харин *******,******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******,******* нарын хувийн байдал болон гэм буруу дээрээ маргаагүй зэргийг харгалзан *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосончлон*******т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд 5 хувааж сар тутамд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цүндэг овогт Мын Ц, Жанчив овогт Сын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цүндэг овогт Мөнхбатын Цт 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Жанчив овогт Сын Эд 1800 /мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1800000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******т оногдуулсан 2000000 төгрөгөөр торгох ял, *******д оногдуулсан 1800000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн 5 /тав/ хувааж сар тутамд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, хохирогч Г.Шын хохирол төлбөрт 1 сая төгрөг хүлээлгэн өгсөн гэх ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, *******,******* нар нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******,******* нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ