Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 155/2019/00601/И |
Дугаар | 008806 |
Огноо | 2018-10-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 008806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/00601/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 30-03 тоотод оршин суух, РЛ85072803 регистрийн дугаартай, Хиргис овогт Ганболдын Отгонтөгсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-01 тоотод оршин суух, РЭ80072976 регистрийн дугаартай Бэсүд овогт Дагвасамбуугийн Мягмарсүрэнд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Отгонтөгс, хариуцагч Д.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Отгонтөгс би нөхөр Д.Мягмарсүрэнтэй 2010 онд танилцаж, үерхэж байгаад 2011 онд гэр бүл болсон. 2011 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр охин М.Сэрчмаа, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М.Санчирмаа нар төрсөн. Нөхөр Д.Мягмсүрэнгийн өөрийн хүсэлтээр нь дагавар охин М.Оюумааг 2012 оноос хойш эцэг Д.Мягмарсүрэнгээр овоглох болсон. Нөхөр Д.Мягмарсүрэн нь 2013 онд найзынхаа хажууд намайг хэл амаар доромжилж, ор луу авч шидэж зодсон. Тухайн үед үр хүүхдээ бодоод Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрсөн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр Д.Мягмарсүрэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг гараараа толгой руу удаа дараа цохиж, үснээс зулгааж, чирсэн. Нөхөр Д.Мягмарсүрэнгийн байнгын гэр бүлийн хүчирхийллээс маш их айж байна. Би доороо ганц дүүтэй. Миний дүүг хүртэл байнга заналхийлж байдаг. 2019 оны 4 дүгээр сард ямаагаа самнаж ирсний дараа ахтайгаа нийлж хөөж байсан. Би энэ хүнд наснаасаа их хөөгдөж байна. Би хүүхдүүдээ бодоод өдийг хүртэл тэвчиж ирсэн. Одоо надад энэ хүнтэй дахин цаашид амьдрах хүсэл байхгүй байна. Миний ээжийг өнгөрөхөд хүртэл буяны ажилд нь ирээгүй хэрүүл хийгээд явж байсан. Хариуцагч нь одоо эхнэртэй болсон байгаа. Надаас салахгүй гэдэг шалтгаан нь хүүхдүүдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн бодолтой нь холбоотой. Би дахин энэ хүнтэй нийлж эхийнхээ ясыг өндөлзүүлж чадахгүй. Одоо би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулж, өөрийгөө хамгаалуулж, гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёрын хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагчийн хамаатан садангууд нь намайг хашаа байшинг нь авахаас айж маргаан үүсгэдэг. Би тэр хашаа байшинг нь авахгүй... гэжээ.
Хариуцагч Д.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Даваасамбуугийн Мягмарсүрэн нь 2010 онд Г.Отгонтөгстэй танилцан 2011 онд айл гэр болж тусдаа гарсан юм. Өнгөрсөн хугацаанд бид хоёр 3 охинтой болсон. Миний хувьд Отгонтөгсөөс салах бодолгүй. Отгонтөгс өөрөө л өөр хүнтэй болчихоод сална гээд байгаа юм. Би цаашид үр хүүхдээ өнчрүүлж хүний гар харуулж чадахгүй. Цаашдаа эвлэрэх үр хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдрах бодолтой байгаа. Архи ууснаас болж гэрт хэрүүл маргаан гардаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Би одоо архины эмчилгээ хийлгэж байгаа. Эхнэрээ би зөндөө зовоосон. Бид хоёр 8 жил хамт амьдарч байна. Би том машин барьдаг ажил хийдэг. Миний хоёр том хүүхэд Ирээдүй сургуульд сурдаг байсан. Тэгтэл өөр сургуульд шилжүүлж суулгасан байсан. Бага хүүхдийг маань цэцэрлэгээс гаргаж өөрийнхөө төрсөн дүүгийнд хөдөө гаргасан байсан. Би салах тал дээр гарын үсэг зурахгүй. Нэхэмжлэгчийг гадуур явж хүн амьтантай явалдаж байна гэж найз нөхөд нь хэлж байсан. Миний хүүхдүүдийг утсаар яриулдаггүй хүн байгаа юм. Би энэ зун нутагтаа ирэхэд нэхэмжлэгч нь чи том хүүхдээ аваад яв салмаар байна гэж хэлж байсан. Манай эхнэр эмнэлэгийн урд байдаг барилга дээр ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүстэйгээ архидан согтуурч намайг байхгүй байхад хоёр, гурван хүнтэй явалдсан байсан. Би гурван хүүхдээ өнчрүүлж чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонтөгс нь хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 29 дугаарт бүртгүүлсэн нь 0177357 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Отгонтөгс, хариуцагч Д.Мягмарсүрэн нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Оюумаа, 2011 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин М.Сэрчмаа, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин М.Санчирмаа нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Отгонтөгс нь охин М.Оюумаа, М.Санчирмаа, М.Сэрчмаа нарыг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Д.Мягмарсүрэн хүүхдийн асрамжийн талаар маргажээ.
Хариуцагч Д.Мягмарсүрэн нь удаа дараа зөрчил гаргаж эрүүлжүүлэгдэн, Зөрчлийн тухай хуулиар торгуулж, шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан зөрчлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ЗШ/05 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож, түүнийг ёс суртахууны хувьд доголдолтой, архи хэтрүүлэн уудаг муу зуршилтай болохыг нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй, 7 нас хүрсэн М.Оюумаа, М.Сэрчмаа нараас санал авахад ээжийнхээ асрамжид үлдэнэ гэсэн зэргийг харгалзан хүүхдүүдийг эх
Г.Отгонтөгсийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Охин М.Оюумаа, М.Сэрчмаа, М.Санчирмаа нарыг эх Г.Отгонтөгсийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Мягмарсүрэн, эх Г.Отгонтөгс нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хүү М.Оюумаа, М.Сэрчмаа, М.Санчирмаа нарыг сар бүр эцэг Д.Мягмарсүрэнгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж тус тус заасан байх тул хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 159.761 төгрөгийг, илүү төлөгдсөн 14.951 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Отгонтөгст олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: