Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2019/01189/И |
Дугаар | 01448 |
Огноо | 2019-06-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 01448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г” ХХК/РД: /-д холбогдох,
Барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц миний бие 2015 онд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол 24 байр, 1 тоот байрыг Б.Заяатад итгэмжлэл хийж өгсөн.
“Зэт хорин дөрөв” ХХК-ийн захирал Б.Заяат нь тухайн үед Гинд баталгаанд тавьсан уг баталгааны хугацаа дууссан боловч барьцаа хөрөнгөө Гиас чөлөөлүүлэхээр удаа дараа хандсан боловч ямарч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
“Зэт хорин дөрөв” ХХК нь 2017 оны 12 сарын 25-ны өдөр хийгдсэн 499/DBG/17/4629 тоот гэрээ 2018 оны 12 сарын 24 өдөр дуусгавар болж Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо /1АТА/-Д гаргасан 190DOUPY150045 тоот банкны баталгаа нь 2018 оны 12 сарын 28 өдөр дуусгавар болж цуцлагдсан.
Иймэээс Гинд албан тоот хүрүүлсэн боловч Г шийдвэрлэж өгөхгүй байгааг тус компаниас надад мэдэгдсэн.
Б.Ц би Гтай өөрийн үл хөдлөх орон сууцтай холбогдуулан гэрээ хийж эрх зүйн харилцаанд оролцоогүй тул надад ямар үндэслэлээр миний үл хөдлөх хөрөнгө барьцаалсан талаар мэдээллийг өгөх боломжгүй гэсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
“Зэт хорин дөрөв” ХХК нь ямар хугацаатай ямар үүргийн барьцаанд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан талаар ямарч мэдээлэл байхгүй болно.
Иймд арга буюу лавлагаа авахад Гинд барьцаалсан талаар лавлагаа гарсан.
Уг хөрөнгийн барьцааг чөлөөлүүлж өөрийн хөрөнгийг захиран зарцуулах хүсэлтэй байна. “Зэт хорин дөрөв” ХХК-д энэ талаар хандсан боловч Гинд явуулсан албан бичигээс өөр баримт гаргаж өгөөгүй юм.
Иймээс Нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Ингээд тухайн орон сууцыг барьцааны эд зүйлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Нэхэмжлэгч Б.Цгийн өмгөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал барьцааны баталгааны гэрээ үргэлжилж байгаа гэж байна. 2018 оны 08-р сарын 25-ны өдөр баталгааны гэрээ байгуулагдсан байсан. Б.Цгийн итгэмжлэл нь 2015 оны 06 сарын 04-ний өдөр хийгдсэн байгаа. Ингээд 2016 оны 08-р сарын 27-ны өдөр дуусахаар 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч 2017 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл гэрээг сунгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн үргэлжлээд явж байсан боловч сүүлд 2018 оны 12-р сарын 27-ны өдөр дахин гэрээг нэмж байгуулсан байдаг. 100,000 ам.долларыг 40,000 ам.доллар болгохоор хүсэлт гаргаснаар гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор шинээр барьцааны гэрээ байгуулагдсан байгаа.Энэ тохиолдолд итгэмжлэлийн талаар асуудал яригдах ёстой. Энэ үед “Г” ХХК итгэмжлэлийг шалгах байсан. Тухайн итгэмжлэл 2015 оны 06-р сарын 05-ны өдөр хийгдээд 3 жилийн хугацаатай байгуулсан боловч хугацаа нь дууссан байсныг шалгалгүй нэмж гэрээ байгуулсан байсан. Ийм учраас өмнө байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгдэж үүргийн харилцаа дуусгавар болсон учраас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас суллах ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ” гэв.
Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 160.1.1-160.1.6 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тухай заасан байдаг боловч эдгээр үндэслэлийн алийг нь ч дурдсан зүйл байдаггүй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас маргахад хүндрэлтэй байна. “Зэт 24” ХХК нь нэхэмжлэгч Б.Цгийн ах болох Батчулууны Заяат гэж хүний компани юм. Энэ компани нь IATA буюу ОУ-ын нисэх байгууллагын өмнө банкны баталгаа гаргаж өгдөг компани байдаг. Монголын МИАТ, Айрмаркет, Айрлинк зэрэг компаниудын нислэгийн билетийг IATA-c худалдан авдаг. Билетээ мөнгийг нь төлөхгүйгээр аваад банкны баталгаанаас шилжүүлэн авч болдог. Энэ баталгаа нь 2015 оноос хойш 100,000 ам доллараас эхлээд одоогийн байдлаар 40,000 ам долларын үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ нь хийгдсэн байгаа. Үндсэн гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас бид өөр хүнээс гаргуулан барьцааны гэрээг дуусгавар болгуулах үндэслэл байхгүй. 2 барьцаа байдаг бөгөөд банк өөрийн эрсдэлийг тооцоолоход Б.Цгийн орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Тийм учраас барьцааны эрх дуусгавар болоогүй учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Г” ХХК нь барьцааны эрх дуусгавар болоогүй учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот/цаашид “01 тоот орон сууц” гэх/ орон сууцны өмчлөгч болох нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 000401998 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 06 сарын 04-ний өдөр “Айр бүүк” ХХК-д 01 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалах тухай итгэмжлэл олгосон талаар зохигчид маргахгүй байна.
“Айр бүүк” ХХК нь өөрийн нэрийг “Зэт хорин дөрөв” ХХК болгож өөрчилсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ББГ141005220/BGNFL-2 Баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.
“Айр бүүк” ХХК нь хариуцагчтай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Банкны баталгааны гэрээ байгуулсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээнд зааснаар хариуцагч нь Олон улсын агаарын тээврийн холбооны бичгээр тавьсан шаардлагаар “Зэт хорин дөрөв” ХХК-ийн өмнөөс мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба хариуцагч нь баталгаа гаргах төлбөрийн хэмжээ 100 000/нэг зуун мянга/ ам.доллар, баталгааны хугацаа 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл болох нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
“Зэт хорин дөрөв” ХХК, хариуцагч нар нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан болох нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ББГ141005220/BGNFL-1 дугаар Банкны баталгааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний болон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ББГ141005220/BGNFL-1 дугаар Банкны баталгааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15-т “Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно.” гэж заасан.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь “Зэт хорин дөрөв” ХХК-ийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд төлсөн мөнгийг буцаан авах журмыг харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БГ1411005220/BGNFL Ипотекийн гэрээ/Банкны баталгаа/ байгуулсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БГ1411005220/BGNFL Ипотекийн гэрээ/Банкны баталгаа/-ий хуулбараар тогтоогдож байна.
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БГ1411005220/BGNFL Ипотекийн гэрээ/Банкны баталгаа/-д зааснаар “Зэт хорин дөрөв” ХХК нь үүргийн гүйцэтгэлд 01 тоот орон сууцыг барьцаалсан болох нь БГ1411005220/BGNFL Ипотекийн гэрээ/Банкны баталгаа/-ий хуулбараар тогтоогдож байна.
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БГ1411005220/BGNFL Ипотекийн гэрээ/Банкны баталгаа/ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн байна.
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчид 01 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ