| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/04072/И |
| Дугаар | 101/ШШ2019/00083 |
| Огноо | 2019-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2019/00083
| 2019 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2019/00083 | Ула******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: байранд байрлах Э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: од оршин суух ******* /РД:*******/-д холбогдох,
2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, 310,657,056.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн төлөөлөгч В.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Э ХХК-ийн захирал В.Г******* би 2012 оны ******* сарын эхээр Ула******* хот Баянзүрх дүүрэг /хуучин нэрээр /******* ******* ******* ын хашаан дээр зарна гэсэн зар байхаар нь зар дээр байсан 91030590 дугаарын утас уруу залгаж хариуцагч А.Б******* холбогдон нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 401 м.кв талбай бүхий газар, 3 тал хашаатай, 2 давхар палкаар барьсан 8*8 м2 хувийн сууц, 2 машины давхар палкаар барьсан гараашийн хамт газрыг 180 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар өмчлөгч нартай харилцан тохиролцож 2012-06-05-ны өдөр Газар худалдах, худалдан авах тухай гэрээг хийхдээ 113.636 ам долларыг, 1 ам долларыг 1.320 төгрөгөөр тооцож 150 сая төгрөг төлж үлдэх 30 сая төгрөгийг 2012-06-25 гэхэд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч А.Б газар өмчлөх гэрчилгээгээ өгөхгүй байсан учир 2013 оны 5-р сарын 21-ний өдөр А.Бгийн ХААН банкан дахь дугаартай дансанд 10 сая төгрөг, 2013 оны 7-р сарын 31-нд түүний төрсөн эх Д.Аийнх нь ХААН банкан дахь дугаартай дансанд 14.600.000 төгрөг, үлдэх 5.400.000 төгрөгийг Бд өгч тооцоо дуусгасан. Би тохирсон ёсоороо тооцоогоо бүрэн хийчихсэн байхад А.Б өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж өгөхгүй, утсаа авахгүй, олдохгүй болсон. Би 2018 оны 5-р сард Ула******* хотод олон хоног А.Бг хайсны эцэст Баянзүрх дүүрэг 1******* *******, ШШГБ-ын ажилчдын од оршин сууж байгаа болохыг нь олж мэдсэн боловч дээрх орон сууцыг 2012 оны ******* сард надаас мөнгө аваад худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл хаягийн хөдөлгөөн хийлгэлгүй хуучин хаягаараа байгаа болохыг нь олж мэдлээ. Дээрх газрын өмчлөгчид Ч.А, Д.А, А.Б нар байгаа боловч А.Бгаас газрыг худалдан авч Б******* төлбөрийн тооцоо хийсэн учраас Бд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Газрын хамтран өмчлөгч нар Иргэний хуульд нийцүүлэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох газраа зарахыг Бд зөвшөөрч газар худалдах-худалдан авах гэрээн дээр гарын үсгээ зурцгаасан. Хуучнаар Баянзүрх дүүргийн ******* *******,н 1-р газарт орж тухайн хаяг байхгүй болсон бөгөөд тухайн газар 25-р ******* болсон байгаа бөгөөд 25-р *******ны засаг дарга шүүхээс бичиг ирснээр хаягийн лавлагаа өгнө гэсэн бөгөөд хаяг тодорхой бус хэдий ч газар хэвээрээ байгаа болно. 2012-06-05-ны өдрийн газар худалдах-худалдан авах тухай хоёр талын гэрээний 7-д гэрээний нэмэлт нөхцөлдөө: Төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлнэ. Гэрээний талууд гэрээг цуцлуулах буюу хүчингүй болгох тохиолдолд санал анх гаргасан тал нөгөө талд гэрээний үнийн дүнгийн 0.5%-иар тооцож алданги төлнө гэжээ. Би тооцоогоо аль эрт хийж дууссан байхад А.Б өөрөө олдохгүй газраа ч чөлөөлж өгөхгүй намайг хохироосоор байгаа учраас газраа,хувийн сууц, гараашийн хамт гаргуулан авах болно. Тухайн үед хувийн сууц болон гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд байхгүй байсан учир газартайгаа хамт 180 сая төгрөгт үнэлэгдсэн. А.Б тухайн үед буюу 2012-06-05-ны өдөр надаас 150 сая төгрөг авчхаад өөрөө Баянзүрх дүүргийн 1******* ******* ШШГБ-ын ажилчдын 2 өрөө орон сууц, өөр газар мөн 1 өрөө байр, өөртөө суудлын авто машин, дүү А.Бдээ компьютер тоглоомын газар нээж өгч байсан. Харин дараа нь авсан 30 сая төгрөгөөрөө юу авч яасныг би мэдэхгүй. Би 2012-06-05-ны өдөр А.Бд 113.636 ам доллар өгсөн бөгөөд тухайн үед 1 ам доллар 1.320 төгрөг байсан бол өнөөдөр нэг ам доллар 2.469.79 төгрөг байна. А.Б гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн хийснээр газрын өмчлөх эрхийг надад шилжүүлсэн бол өнөөдөр би ингэж хохирохгүй байх байсан. Иймд Ула******* хот, Баянзүрх дүүрэг,25-р *******,н 401 м.кв талбай бүхий газар, хувийн сууц, гараашуудын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож газрыг чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч "Э*******" ХХК-ийн захирал В.Г******* хариуцагч А.Б нар Баянзүрх дүүрэг ******* ******* ******* ын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 401 м2 талбай бүхий газар, 3 тал хашаатай, 2 давхар палкаар барьсан 8*8 м,кв хувийн сууц, 2 машины давхар палкаар барьсан гараашийн хамт газрыг 180.000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар /өмчлөгч нарын албан ёсны зөвшөөрөлтэй/ харилцан тохиролцож 2012-06-05-ны өдөр Газар худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулан хашаа, газар, объектуудын нийт үнийг 180 сая төгрөг гэж тохиролцон мөн өдрөө 113.636 ам долларыг /1 ам долларыг 1.320 төгрөгөөр тооцож 150.000,000 төгрөг болсон/ төлсөн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 110-р зүйлийг 110.1-д: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.
Хоёр талын хооронд газар худалдах-худалдан авах гэрээ байгаа хэдий ч нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан учир дээрх гэрээ Иргэний хуулийн 5******* зүйлийн 56.1.8-д заасан "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй" хийгдсэн хэлцэл учир мөн хуулийн 5******* зүйлийн 56.5-д:"Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх,..гэсэн байх учир хариуцагч А.Б нэхэмжлэгчээс авсан төгрөгөө төгрөгөөр нь, АНУ-ын ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож өгөх учиртай юм. 2012-06-05-ны өдөр А.Бд 113.636 ам доллар өгч байх үед нэг ам доллар 1.320 төгрөг байсан бол 2018 оны 8-р сард нэг ам доллар 2,469.79 төгрөг байсан байна. /113.636 ам.долларыг *2,469.79=280,657,056.44 төгрөг болж байна/ А.Бгаас нийт авах төлбөр 113.636 ам доллар буюу 280,657,056.44 төгрөг үүн дээр 30,000,000 төгрөг нийт 310,657,056.44 төгрөг болж байна. Үлдэх 30,000,000 төгрөгийг 2012-06-25 гэхэд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч А.Б газар өмчлөх гэрчилгээгээ өгөхгүй байсан учир 2013 оны 5-р сарын 21-ний өдөр А.Бгийн ХААН банк дахь дугаартай дансанд 10,000,000 төгрөг, 2013 оны 7-р сарын 31-нд ХААН банкан дахь дугаартай дансанд 10,000,000 төгрөг, 2013 оны 7-р сарын 31-нд түүний төрсөн эх Д.Аийнх нь ХААН банкан дахь дугаартай дансанд 14,600,000 төгрөг, үлдэх 5,400,000 төгрөгийг Бд өөрт нь өгч тооцоо дуусгасан байна. А.Б гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн хийснээр газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон гэдэг боловч шилжүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012-06-05-ны өдрийн "Газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож А.Бгаас 310,657,056.44 төгрөгийг гаргуулж "Э*******"ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Г******* хариуцагч А.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсэж, гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан ч хэн алиных нь өмнө үүрэг үүссэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно гэж заасан. А.Б нь гэрээнд зааснаар 180,000,000 төгрөгөө авсан боловч газрыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 246.1.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нэгэнт үүрэг дуусгавар болоогүй учраас Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар А.Бг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 310,657,056,44 төгрөгийг шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. А.Б авах ёстой мөнгөө авсан. Тиймээс манайх шаардлага гаргах нь зүйн хэрэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э ХХК А.Б нар 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр газар худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээг Монгол мөнгөөр 180,000,000 төгрөгөөр байгуулсан. 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 113,636 ам.доллар тухайн үеийн ханшаар тооцоход 150,000,000 төгрөг болж байсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгана гэсэн боловч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар төлж дуусгасан. Анх газраа 180,000,000 төгрөгөөр тохиролцож, газрын мөнгийг төлж дууссаны дараа Э******* ХХК нь тухайн газар дээр орон сууц барих ба 2 өрөө байр А.Бд өгнө. Орон сууц бариагүй тохиолдолд өөр байршилд 2 өрөө байр өгөөд хувийн сууц гараашийг нэр дээрээ шилжүүлнэ гэж тохирсон. Гэтэл Э******* ХХК нь газар орон сууцны *******лол барьж чадахгүй байдалд хүрч, мөн өөр байршилд 2 өрөө байр авч өгөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ хугацаанд А.Б зугтсан зүйл огт байхгүй. Анх гэрээнд заагдсан утасны дугаар байгаа. 150,000,000 төгрөг хүлээн аваад газар, хувийн сууц, объектоо бүгдийг нь чөлөөлж өгсөн. Одоо тэр газар дээр Э******* ХХК-ийн хүмүүс байгаа. Орон сууцны *******лол барьж чадаагүй мөн 2 өрөө байр өгч чадахгүй байдалд Э******* ХХК нь хүрсэн. Аль аль талдаа гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй болсон учир хоорондоо тохиролцоод тухайн газраа зараад 180,000,000 төгрөгөө буцаагаад олоод өгье гээд 2013 оноос хойш зарах гэж хөөцөлдсөн. Газар худалдан авахаар хүмүүс очдог. Энэ хугацаанд олон хүмүүс үзэж байсан. Гэтэл Э******* ХХК-ийн захирал Г******* энэ миний газар, энэ маргаантай газар гээд бусдад худалдаад өөрийнх нь мөнгийг гаргаж өгөх үйл ажиллагаанд саад болсон. Энэ газар дээр 160 м.кв 2 давхар байшин байгаа. Энэ байшингийн 1 давхарт 8 нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Э******* ХХК нь энэ хугацаанд энэ дэлгүүрийг түрээслүүлээд ажиллуулах боломж байсан. Э******* ХХК нь гэрээг хүчин төгөлдөр байх нөхцөлийг өөрсдөө алдагдуулсан. Тохиролцсон ёсоороо 2 өрөө байрыг өгөөгүй. А.Б Г*******тай хамтдаа газрыг худалдан авах хүмүүсийг хайж байсан. Өнгөрсөн хавар Солонгосчууд энэ газрыг худалдан аваад оффис баръя гэхэд Г******* саад болсноо худалдаж чадаагүй. Нэхэмжлэгч тал энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Нотариатаар батлагдсан боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үедээ гэрээ байгуулж, гэрээний санал Монгол мөнгөөр 180,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Э******* ХХК нь их хэмжээний ам.долларыг солиулахад хэцүү байна гээд ам.доллараар нь өгсөн. Бид нар мөнгөөр л авах байр суурьтай байсан. Гэрээнд мөн 180,000,000 төгрөг гэж заасан. Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан буюу нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүрэг үүсэх үе гэдэг нь гэрээ байгуулах үеийг хэлдэг ба тухайн үед ам.долларын ханш 1,320 төгрөг байсан. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл Монгол банкны ханшийн лавлагаанаас харагдаж байгаа. Өнөөдрийн ханшаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас анх авсан 180,000,000 төгрөгөө буцаан өгөхийг зөвшөөрч байна. А.Б нь газраа зараад байр аваад амжилттай бизнес эрхэлсэн зүйл байхгүй. Энэ хугацаанд ээж нь хорт хавдраар өвчилж 2014 онд нас барсан. Одоо аав нь хорт хавдартай хэвтэрт байдаг. Өөрийнх нь эрхэлж байсан тоглоомын төв дампуурсан. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 100 гаран сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг 180,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна ... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э******* ХХК хариуцагч А.Бд холбогдуулан Баянзүрх дүүрэг, ... од байрлах 401 м.кв талбай бүхий газар, уг газар дээр байрлах хувийн сууц, гараашуудын өмчлөгчөөр тогтоолгож, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, 310,657,056.44 төгрөг гаргуулах-аар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тал гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хүлээн зөвшөөрч 180,000,000 төгрөгийг төлнө, ам доллараар гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
.. хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 401 м.кв газрыг А.Б, Ч.А, Д.А, А.Б нар өмчилж, 2006 оны 5 сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, дугаартай гэрчилгээ авчээ.
Нэхэмжлэгч Э ХХК-ийг төлөөлж захирал В.Г******* хариуцагч А.Б нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч А.Б өөрийн болон Ч.А, Д.А, А.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг ******* ******* н 1- хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 401 м.кв газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Э ХХК 180,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Г-2204003879 дугаарт бүртгэлтэй газрын дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Худалдан авагч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 113,636 ам долларыг 2012.06.05-ны өдрийн Монгол төгрөгтэй тэнцэх ханш 1,320 төгрөгөөр тооцож, 150,000,000 төгрөг төлж, үлдэх 30,000,000 төгрөг 2012.06.25-ны өдөр төлөхөөр гэрээнд заасан хэдий ч 2013.05.21-нд А.Бгийн Хаан банк дах дансаар 10,000,000 төгрөг, эх Д.Аийн Хаан банк дах дансаар 2013.07.31-нд 14,600,000 төгрөг, үлдэх 5,400,000 төгрөгийг А.Бд төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ, 2012.06.05-ны өдрийн мөнгө хүлээлцсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
Гэрээний 7-д төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлнэ гэж заасан байх боловч Э ХХК 2013 оны 7 сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн төлснөөс хойш өнөөдрийг хүртэл газрын өмчлөх эрхийг Э ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд маргаагүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай талд газрын гэрчилгээ байхгүй учраас газар худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй... гэж тайлбарлаж 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.
А.Б, Ч.А, Д.А, А.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг ******* ******* н 1- хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 401 м.кв газар нь хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан үл хөдлөх хөрөнгө байна
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасны дагуу Э ХХК-ийг маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлээгүй, нэхэмжлэгч тал бүртгүүлэх боломжгүй байсан гэсэн тайлбарт хариуцагч тал одоо бүртгүүлэх боломжгүй гэж хэн аль нь зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А.Б болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэв.
2012.06.05-ны өдрийн 180 сая төгрөгийн газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Э ХХК-иас А.Бд төлсөн 180,000,000 төгрөгийг хариуцагч А.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгох үндэслэлтэй.
2012.06.05-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний үнийг талууд 180,000,000 төгрөгөөр тохирсон байх ба 150,000,000 төгрөгт нь тооцож 113,636 ам.доллар өгснийг газрын үнийг ам. доллараар төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч тал ам.доллараар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.
Хариуцагч талын ... Э******* ХХК тухайн газар дээр орон сууц барих ба 2 өрөө байр А.Бд өгөх, орон сууц бариагүй тохиолдолд өөр байршилд 2 өрөө байр өгөөд хувийн сууц, гараашийг нэр дээрээ шилжүүлнэ гэж тохирсон... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж, А.Б болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч А.Бгаас 180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 130,657,056.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал А.Б болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох тухай шаардлагадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар гэрээ хэлцлийн үнийн дүн болох 180,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,057,950 төгрөг, 310,657,056.44 төгрөг гаргуулах шаардлагадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр тооцож 1,711,235 төгрөг, нийт 2,769,185 төгрөг төлөхөөс 1,712,150 төгрөг төлж, 1,057,035 төгрөгийг дутуу төлснийг нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан А.Б болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч А.Бгаас 180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 130,657,056.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,712,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,035 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дансанд оруулж, хариуцагч А.Бгаас 2,115,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ