Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2021/0037

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гуравдагч этгээд Б.С нарыг оролцуулан,  иргэн Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эгаас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нараас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Эын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогчид дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1. Төв аймгийн Б сумын Засаг дарга, газрын даамал нь Б сумын нутаг Алтан амны бууц гэх газарт 0,07 га газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, Алтан амны бууц гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Б.Эт эзэмшүүлэхийг зөвшөөрч,

2. Нэхэмжлэгч Б.Э нь Төв аймгийн Б суманд шилжин суурьшиж, Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно  гэж тус тус заасан байна.

 

Төв аймгийн Б сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/419 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрхийг олгожээ.

Иймд иргэн Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эгийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Төв аймгийн Б сумын Засаг дарга, газрын даамал нь Б сумын нутаг Алтан амны бууц гэх газарт 0,07 га газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, Б сумын нутагт байршилтай Алтан амны бууц гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Б.Эт эзэмшүүлэхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Э нь Төв аймгийн Б суманд шилжин суурьшиж, Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн гуравдагч этгээд Б.С нь нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж танилцсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласныг талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарын Төв аймгийн Б сумын Засаг дарга, газрын даамал нь Б сумын нутаг Алтан амны бууц гэх газарт 0,07 га газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, Б сумын нутагт байршилтай Алтан амны бууц нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар Б.Эт эзэмшүүлэхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Э нь Б суманд шилжин суурьшиж, Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай эвлэрлийг баталж, Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН