Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02005

 

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02005

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  П ХХК д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 56,320,000 төгрөг гаргуулах, талбайг чөлөөлүүлэх үндсэн, хариуцагчийн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч И.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.М миний бие 2017 оны 04 дүгээр сарын 20- ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ныг дуустал 1 /нэг/ жилийн хугацаатай П ХХК-ний захирал *******ай Нийслэлийн *******,*******,******* хаягт байрлах Хөвсгөл лэйк сити тоувер барилга орших оффисын барилгын 11 дугаар давхарт 1102- I ын А тоотод байрлах 70 м2талбай Оффисын зориулалтаар түрээслэн түрээсийн гэрээ- г нэг сарын 2,100,000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгөөр гэрээ байгуулсан. П ХХК-ны захирал ******* нь түрээсийн төлбөрөө 2017 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 20-ны 1 сарын мөнгө 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөг дараа сарын мөнгөнөөсөө 1.000.000 /нэг сая/ төгрөг л түрээсийн төлбөрөө төлсөн. 2017 оны 07 дугаар сараас сар болгоны оффисын түрээсийн төлбөр тооцоогоо өгөхгүй удаж эхэлсэн ба нэхэх болгонд удахгүй өгнө бидний төслийн санхүүжилт ороод ирэх юм уу аль эсвэл гадаадын хөрөнгө оруулалт маань орж ирэхээр түрээсийн бүх [сарын мөнгөө өгнө ямар ч асуудалгүй ээ. Оффисын зориулалтаар түрээсэлсэн түрээсийн гэрээ-ний төлбөр болох 22,100,000 төгрөгийг удахгүй өгнө чи тэвчээртэй хүлээж байгаарай, би удахгүй ээ санхүүжилт орж ирээд мөнгөтэй болохоороо өгчихнө гэж удаа дараа хэлдэг өнөөх л үг болох удахгүй ээ санхүүжилт орж ирээд мөнгөтэй болохоороо гэдэг үгээ хэлсээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн оффисын түрээсийн төлбөр тооцоо хийгээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 101/Ш32018/13089 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. П хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэг гишүүдийн үүсгэн байгуулагчтай компани юм. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд П ХХК-ийн захирал *******ыг эрэн сурвалжлуулах 2018 оны 8 дугаар сарын 21 өдрийн 183/ШШ2018/01892 дугаарт шүүхийн шийдвэр гарсаны дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны 30/5 /4959 албан бичгээр Оюун овогтой Март /*******/ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо тоот хаягт оршин суудаг болох нь тогтоосон тул эрэн сурвалжилтыг зогсоосон. Иймд П ХХК-ийн түүний захирал (*******аас Оффисын зориулалтаар түрээсэлсэн түрээсийн гэрээ-ний төлбөр болох 22.100.000 төгрөгийг гэрээнд заасан гүйцэтгээгүй 1 үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 11.050.000 төгрөг, Эрэн сурвалжлах УТХ 70.200 төгрөг нийт 33.220,200 төгрөг, олох ёстой байсан орлого 23,100,000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий эд зүйлсүүдийг П ХХК-аар яаралтай авахуулж, талбайг чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн гэрээний үүрэгт 33.220.200 төгрөг шаардаж байгаа талаараа бичсэн байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ байгуулсан тохиолдолд тус гэрээ нь хуулийн дагуу шаардах эрхийг бий болгодог. П ХХК-ийн зүгээс иргэн Х.Мтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, бага тойруу. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн гудамж тоот хаягт байршилтай барилгын 70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хутацаатайгаар түрээслэхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь тус оффисын цоожийг сольсон байсан. Үүний улмаас манай байгууллага үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтууд болон төсөл, техник хэрэгслийг ашиглах боломжгүй болсны улмаас хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болж, их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. Мөн зөвшөөрөлгүй цоожны гол сольсны улмаас манай байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хариуцах ёстой. Түрээсийн үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа манай эд хөрөнгийг нэхэмжлэгч буцаан өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Х.М, ******* нар нь 2017 оны 04 дүгээр сарын I 20-ны өдөр дугаар 13 тоот түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн I 189.1-Д Тэрээний талуүд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуүлгыг өөрсдөө I 'рппорхойлох эрхтэй гэж заасан. Хуулийн агуулгаас харвал талуудын хооронд байгуулсан гэрээ нь I хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтад нийцсэн байхыг шаардах бөгөөд хууль нийцээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл нь шаардах эрхийг бий болгохгүй. Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт түрээсийн гэрээ байгуулах үндэслэл журам, талуудын хүлээх үүрэг, гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцлийн талаар хуульчилсан. Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хучин төгөлдөр бус байна гэж заасан тул 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаар 13 тоот түрээсийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймээс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 13 тоот Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг бичгээр, талууд хүсэлт зоригоо илэрхийлээд түрээсийн гэрээг байгуулсан юм. Иргэний хуулийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч хариуцагч бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Гэрээ хүчин төгөлдөр байсан хэдий ч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хөрөнгө шилжүүлсэн этгээд нь буцаан шаардах эрхтэй байгаа. Хэрвээ хүчин төгөлдөр бус гэрээ юм бол тухайн түрээсэлсэн 56м2 талбайн үүдний хэсгийн 1 ариун цэврийн өрөөг түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн. Зөвхөн хариуцагч тал л ордог ариун цэврийн өрөө, орохдоо нэг хаалгаар ордог. Үүдний хэсгийг хариуцагч тал ашиглах боломжтой барилга байгаа. Шинжээчийн дүгнэлтээр талбайг бол 66,61м2 гэснээр бодож болж байна. Цоожны голыг н.Март гэх хүн нь Хятадад байхад сольсон гээд байна. Хятадад байсан гэдгээ нотлох баримтаа өгөх хэрэгтэй. Өөрсдөө амаараа тайлбарлаад байгаа учраас эсэргүүцэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М, хариуцагч П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 56,320,000 төгрөг гаргуулах, талбайг чөлөөлүүлэх үндсэн, хариуцагч хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11,050,000 төгрөг гаргуулах, талбай чөлөөлүүлэх шаардлагаа багасгаж, хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 22,100,000 төгрөг, олох байсан орлого 23,100,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 45,270,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарыг дуустал ашигласан тул энэ хугацааны хөлс 12,130,900 төгрөг төлнө, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч өрөөний түлхүүрийн голыг сольж хариуцагч талбайг ашиглах боломжгүй болгосон гэж шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцэж, маргажээ.

Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 13 тоот түрээсийн гэрээний 1.1-д заасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,*******,******* хаягт орших м.кв талбай бүхий, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П ХХК-д гэрээний 2.1, 3.1-д зааснаар нэг сарын түрээсийн төлбөрийг 2,100,000 төгрөгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр, хариуцагч нь мөн гэрээний 1.1, 3.2-т зааснаар түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч тухайн гэрээг үндэслэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэж, хариуцагч тал мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр боловч түрээсийн гэрээний харилцаанд гэрээний талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудад эрх, үүрэг үүсч гэрээ хүчин төгөлдөр болдог. Ийнхүү хэлбэржээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хуульд заасан хүчин төгөлдөр байх нөхцөл, шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцогдох ба түүнээс гарах үр дагавар нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагчийн харилцан шаардах эрхтэй харьцуулахад өөр байдаг.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Х.М, хариуцагч П ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул шүүх тус гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн энэхүү гэрээний дагуу хариуцагчаас шаардаж буй үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзэж, энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 13 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноор нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзэхн боловч нөгөө талаар шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй ба нэхэмжлэгч, хариуцагчаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны хөлсийг шаардсан нь үндэслэлтэй.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийг бус, харин хариуцагч, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үнийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэг хүлээхийг, нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгө, түүний үнийг буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хуульчлан зохицуулжээ.

Иймд зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй бус харин зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орших Хөвсгөл лэйк сити тауэр барилгын 1102 тоот 70 м.кв талбай бүхий, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигласны хөлсөө хуульд зааснаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хөлслөхдөө 1 м.кв талбайг 30,000 төгрөгөөр тооцсон тухай маргаагүй, харин ашигласан хугацаа болон талбайн хэмжээний талаар маргасан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд 70 м.кв гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилсон шинжээч ХХК-ийн дүгнэлтээр 66.61 м.кв гэж тогтоосныг зохигч өөр үйл баримтаар үгүйсгээгүй тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас маргаж үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны нэг сарын хөлсийг 1,998,300 төгрөгөөр тооцож гаргуулахаар тогтов.

Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарыг дуустал ашигласан, 2018 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч өрөөний түлхүүрийн голыг сольж хариуцагчид талбайг ашиглах боломжгүй олгоогүй тухай тайлбарлаж гэрч *******, нараар гэрчлүүлэн татгалзлаа нотолсон ба нэхэмжлэгчийн шүүхэд баримтаар гаргасан хариуцагчийн ашиглаж байсан эд зүйлсийг гэрэл зурагт бэхжүүлсэн зурагт огноог 2018.04.26 гэж тодорхойлсон, талбайг чөлөөлсөн эд зүйлийн тооллогын акт, гэрч ийн мэдүүлгээр тухайн талбайг чөлөөлсөн хугаааг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны гэж үзэж, энэ талаархи нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодитой гэж үзлээ.

Иймд хариуцагч П ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ашигласан гэж үзнэ. Үүнээс хариуцагч 2017 оны 5, 6 дугаар сард талбайг ашигласан хугацааны хөлсөнд 3,143,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн ХААН банкны дугаартай дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 10 сар талбайг ашигласны хөлс шаардсан нь үндэслэл бүхий тул хариуцагчаас 10 сарын /1,998,300х10=19,983,000/ хөлс 19,983,000 төгрөг, мөн хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,000 төгрөг нь хариуцагчийн хаяг тодорхой байх, хаягийн өөрчлөлтийн талаархи мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй холбоотой үүсэх тул энэ зардлыг нэмж, нийт 20,532,000 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч 2018.05-2019,03-ны өдрийн хооронд 11 сарын түрээсийн төлбөрийг олох байсан орлогод тооцон, хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд эд хогшлоо аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Зохигчийн хооронд талбайн түрээсийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн, нэхэмжлэгч бусад этгээдэд хөлслүүлэх замаар ашиг олж үр шимийг хүртэх боломжоо алдсан гэх боловч энэ талаар үндэслэл бүхий баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй байна. Нэхэмжлэгч дурдсан хугацаанд маргаж буй талбайг бусдад ашиглуулах боломж үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Талбайг түрээслүүлэхээр нийтэд зар гаргаж түрээслүүлэх бодит боломж бий болсон нь хариуцагчийн эд хогшлоо аваагүйгээс нэхэмжлэгчид ашиг олох боломж алдагдсан талаархи баримтыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй тул 23,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч П ХХК-иас 20,053,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 13 тоот түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 25,217,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.             Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 20,053,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мд олгож, зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 25,217,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 597,550 төгрөг, хариуцагчийн төлсөн 284,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П ХХК-иас 328,416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд, нэхэмжлэгч Х.Мээс 284,000 төгрөг гаргуулан хариуцагч П ХХК-д тус тус олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ