Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 109

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Хохирогч Ш.Цэрэндагва,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч М.Атарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Мишигдоржийн Атарбаярт холбогдох эрүүгийн 201615000287 тоот хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1990 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн “Ангал” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Тайж овгийн Мишигдоржийн Атарбаяр. РД: ЙИ90112410.

Шүүгдэгч М.Атарбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг “Цагаан цохио” гэх газарт иргэн Ш.Цэрэндагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн Ш.Цэрэндагвыг мориор чирж унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Атарбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ш.Цэрэндагва шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 18-нд хурим хийсэн. Манайд шөнийн 01 цаг болж байхад М.Атарбаяр орж ирсэн. Би М.Атарбаярт 4 хундага архи хийж өгсөн. М.Атарбаяр манайд анх орж ирэхдээ согтуу орж ирсэн. Намайг чи архиа ганцаараа уусан юм уу гээд босоод ирсэн. Тэгсэн ээж намайг согтуу хүнээр яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би дахиад архи гаргаж ирээд тэр архийг талд нь оруулж уугаад Сайхнаа маргааш хонины ээлжтэй гээд явсан. Дашаа гараад явсан. М.Атарбаяр хамт ирсэн залуутайгаа гараад явсан. Гарч яваад мориороо гэр тойроод М.Атарбаяр гэр шавхуурдаад байсан. Тэгээд М.Атарбаяр манайд эргээд орж ирсэн. Тэгээд гарахаар нь би гарч мордуулж өгчихөөд гэртээ орох гээд явж байтал араас морьтойгоо ирээд өмсөж явсан хар ноосон цамцны захнаас барьж морьтой чирээд давхисан. Намайг 100 метр орчим газар мориор чирээд хаячаад давхиад явсан. Би босох гэсэн чинь зүүн хөл хөдлөхгүй байсан. Тэгээд л ухаан алдсан. Ухаангүй байж байгаад маргааш өдөр нь ухаан орсон. Тэгээд сумын эмч ирээд намайг аваад явсан” гэв.

Хохирогч Ш.Цэрэндагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би эхнэр Баярцэцэгтэй хуримаа хийж шинээр гэр барьж найр хийсэн. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 00 цаг өнгөрч байхад манай нутгийн Атарбаяр нэг залуутай хамт согтуу орж ирсэн. Манай эхнэр бид хоёр байсан. Би тэр хоёрт 3 Хундага архи хийж өгсөн чинь Атарбаяр нь ийм найр байдаггүй юм гээд 3 хундага архийг голоод байхаар нь би ахиж авдарнаас архи гаргаад Атарбаяр, хамт явсан залуу хоёрт архийг хийж өгөөд дуусгасан. Атарбаяр архи ууж дуусаад нөгөө залуутайгаа хамт гараад мориндоо мордоод гэр тойроод цулбуураар цохиж орилж байгаад манай гэрт орсон. Манайд ахиж хундага архи уугаад явлаа мордуулаад өг гэхээр нь хамт гараад морин дээр нь мордуулж өгчөөд гэртээ орох гээд явж байтал араас морьтойгоо ирээд өмсөж явсан хар ноосон цамцны захнаас барьж морьтой чирээд давхисан. Намайг 100 метр орчим газар мориор чирээд хаячаад давхиад явсан. Би босох гэсэн чинь зүүн хөл хөдлөхгүй байсан. Тэгээд л ухаан алдсан. Маргааш нь 14 цаг өнгөрч байхад гэртээ ухаан орсон. Сумын эмч Орхон ирж үзсэн. Аймгийн БОЭТ-д ирж хэвтсэн. Мэс заслын тасагт 10 хоног хэвтсэн. Зүүн хөлний хагалгаанд орсон...Атарбаярт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Атарбаяр Цэрэндагвыг ална гээд байхаар нь гэрээс гартал Атарбаяр нь Цэрэндагвын цамцны захнаас нь гараараа хойд талаас нь барьчихсан морьтойгоо чирж давхиж байгаад хаяаад явсан. Манай нөхөр ухаангүй байсан. Маргааш өдөр нь ухаан орсон. Атарбаяр ахиж манайд ирээгүй сумын эмч үзээд аймаг руу авч явсан. ... Намайг гэрээс гарч ирэхэд Атарбаяр нь морио уначихсан Цэрэндагвыг цамцных нь хойд захнаас бариад чирж байхыг хараад араас нь гүйгээд гүйцээгүй. Цэрэндагвыг Атарбаяр хаячихаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Шоовдорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн 01 цаг өнгөрч байхад Атарбаяр нь манайд 1 залуутай орж ирсэн. Атарбаяр хамт явсан залуу хоёрт 3 хундага архи өгсөн. Тэр 2 манайд орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Би Цэрэндагвад согтуу хүмүүст архи их өгөөд яахав гэхэд Атарбаяр ийм найр байдаг юм уу гээд манай хүү Цэрэндагвын мөр рүү 1 удаа цохихоор нь Цэрэндагва Атарбаярт чи ээжийг байхгүйд урьд нь намайг зодож байсан гээд уурлаад Атарбаяртай маргалдах гэхээр нь би Атарбаярыг согтуу байна маргааш эрүүлдээ ярь гэж хэлсэн. Цэрэндагва авдарнаасаа ахиж нэг архи гаргаж ирээд Атарбаяр хамт явсан залуу 2 хоёрт өгсөн. ...Атарбаяр нь хамт орж ирсэн залуутайгаа манай хүү Цэрэндагвынхаас гараад морин дээрээ мордчихоод гэрийг тойроод цулбуураар нүдээд давхиад байхдаа гараад ир гээд бахираад байхаар нь би гэрт байсан хүүхдээ гаргаагүй. Тэгсэн Атарбаяр нь мориноосоо буугаад мордож чадахгүй их согтуу харагдахаар нь би хүү Цэрэндагвыг морио унаж чадахгүй согтуу байна Атарбаярыг гэртээ оруулчих гээд Цэрэндагвыг Атарбаяр дээр очуулахад Атарбаяр Цэрэндагвын үгнээс зөрөөд Атарбаяр морио унаад явна гэхээр нь манай хүү Цэрэндагва Атарбаярыг морин дээр нь мордуулсан. Атарбаяр морьтой явах гэснээ манай хүү Цэрэндагвыг хүрээд ир гээд дуудахаар нь Цэрэндагва Атарбаяр дээр очиход Цэрэндагвын өмсч явсан цамцны захнаас морин дээрээсээ зуураад хажуудаа чирээд давхиж байгаад Цэрэндагвыг хаячихаад давхиад явсан. Манайхаас зайдуу байдаг Цэрэндагвын дүү нар болох Төрөө Лхагвасүрэн нарыг дуудаж олж ирсэн. Атарбаяр ахиж морьтойгоо мод барьчихсан давхиж ирээд гараад ир гээд бахираад байхаар нь хүүхдүүдээ гэрээс гаргаагүй. Атарбаяр морьтойгоо давхиад яваад өгөхөөр нь Цэрэндагвыг дамжилж гэрт оруулж ирсэн. Би Зүүнбаян-Улаан сум руу явж эмнэлэг дээр очиход 03 цаг өнгөрч байсан. ...Орхон эмч Цэрэндагвыг үзээд зүүн хөл хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч Б.Лувсандоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 08 сарын 19-ний өдөр Цэрэндагвынд 22 цаг өнгөрч байхад Атарбаяр бид хоёр морьтой очсон. Цэрэндагвын гэрт Дашаа Цэрэндагва эхнэр нь Баярцэцэг, Цэрэндагвын ээж Шоовдор Лхагвасүрэн /Сайхан банди гэж нутгийнхан дууддаг/ ах нар дуулаад сууж байсан. Цэрэндагва нь бид хоёрт айраг 3 хундага архи хийж өгөхөөр нь

уусан. ...Атарбаяр “Өргөө” нэртэй 0.75 литрийн архийг уу гээд шахаад байсан.
Атарбаяр бид 2 архи уухгүй гээд болно гэхэд архийг голоод байна уу? аягыг голоод
байна уу? гээд шахаад байхаар нь 1 удаа арай том хундагаар уусан. Тэр архи нь
дуусаад Өргөө нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд Атарбаярт архиа өгөхөөр нь
Атарбаяр гэрт байсан хүмүүст нэг нэг тойруулаад байж байтал. Дашаа Атарбаяртай
чи миний ээжийн дүүг ирэхэд дарамталсан гээд хэрүүл гаргасан. Тэр хоёр барилцаад
авахаар нь бид хоёр салгасан. Цэрэндагва Атарбаяраа би чамд урьд нь зодуулж
байсан. Одоо чамд зодуулахгүй гээд Атарбаярыг барьж аваад ноцолдож байгаад
гэрийн зүүн талд хамт унахаар нь Шоовдор эгч бид нар унтлаа унтаж амар гэхээр нь
Атарбаяр бид хоёр Цэрэндагын гэрээс гараад морин дээрээ мордох гэж
байтал намайг Дашаа мориноос татаж унагахад морь алдуураад давхичихсан.
Дашаа надтай маргалдах гээд байхаар нь би зугтаагаад ганцаараа хол нуугдчихсан.
Атарбаяр ойролцоогоор 10-20 минутын дараа намайг нэрээр дуудаад байхаар нь
Атарбаяртай уулзсан. Атарбаярын Цэрэндагвыг мориноос чирсэнг хараагүй.
Атарбаяр өөрөө надад хэлэхдээ морин дээр мордоод байж байтал Цэрэндагва
миний морины жолоог бариад тавихгүй байхаар нь морины жолоогоо булаацалдаад
тавихгүй байхаар нь морьтойгоо давхичихсан гэж ярьсан. Хэр хол ямар газар
мориноос чирсэнг би хараагүй. ...Цэрэндагвыг найр хийсэн өдөр нь анх удаа
уулзахдаа согтуудаа архи хэрэглэж чаддаггүй, агсам тавьдаг хүн байна. Ээж
эхнэр нарынхаа үгэнд орохгүй Атарбаяртай гэртээ зодолдох гээд байхаар нь ээж,
эхнэр нар нь зүгээр суу гээд Цэрэндагвыг нүүр рүү алагдаад байсан. Цэрэндагва
архи уухаараа ээж, эхнэрийнхээ үгэнд ордоггүй юм байна лээ. Атарбаяр ч гэсэн
архи уухаараа овилгогүй, хүн юм ярьвал зөрөөд хэрүүл маргаан хийдэг хүн байна
лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Ч.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Цэрэндагва эхнэрээ авсан гэж найр хийсэн. Би Шоовдор эгч, Цэрэндагва, Цэрэндагвын эхнэр Баярцэцэг, Дашаа бид нар байсан. Атарбаяр Доржоо 2 согтуу Цэрэндагвынд орж ирсэн. Би Атарбаярт айраг аягалж өгсөн. Атарбаяр нь

Цэрэндагвыг архи аягалж өгөхөд хүний найр ийм байдаг юм уу архи бага байна гэж
хэлээд Цэрэндагвын нүүр лүү 2 удаа гараараа алгадсан. Би тэр 2-ыг тоглож байгаа
байх гэж бодоод Цэрэндагвынхаас гараад гэртээ унтах гээд орсон. Би яг унтах гэж
байтал Атарбаяр согтуу та нарыг бүгдийг чинь ална гээд  морьтой давхиад байсан. Тэгсэн Шоодвор эгч удалгүй хүүхдийг Атарбаяр морьтойгоо чирээд давхичихлаа гээд бахирахаар нь гэрээс гартал Цэрэндагва гэрээс урагш 60 метр газарт ухаангүй хэвтэж байхаар нь дүү Төрөөтэй нь гэрт оруулсан. ...Зүүн шилбэнийх нь яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Түвшинтөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай ээж Шоовдор Цэрэндагва ах чинь мориноос чирэгдээд ухаангүй болчихлоо гэхээр нь гэрээс гартал Цэрэндагва ах гэрээсээ 500-600 метрт ухаангүй болчихсон байсан. Би Цэрэндагва ахыг Лхагвасүрэн ахтай Цэрэндагва ахын гэрт нь өргөж оруулсан. Би ээжтэй хамт Зүүнбаян-Улааны төв рүү мотоцикльтой эмнэлэгт мэдэгдэхээр явсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч П.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг Цэрэндагвынд байхад тамхины цаас битгий дуусгачих гээд Атарбаяр уурлаад байхаар нь би айлд очих гээд гараад явсан. ... Доржоо нь бас согтуу байсан гэхдээ согтолт нь гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийнн 72-73 дугаар хуудас/,

Гэрч Г.Орхоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дуудлага манай эмнэлэгт 03 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед манай түргэний машин эвдэрчихсэн байсан тул маргааш өглөө нь сумын хурлын даргын машинтай очиход Цэрэндагва нь гэрийнхээ баруун талын орон дээр хэвтчихсэн, ухаантай байсан. Нүүр болон биеэр шалбарсан зүйл байгаагүй. Цэрэндагвын зүүн хөлийн шилбээр нь хугарчихсан, хөлөн дээр чиг мод тавиад ороосон байхаар нь дахин чиг, тавьж мод барьж боогоод, өвчин намдаах эм, тариа өгөөд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч Батмягмарт үзүүлээд зүүн хөлний зургийг авахуулахад зүүн хөлний шилбэний яс хугарсан байсан. Тэр өдөр нь Батмягмар эмчид Цэрэндагвыг хүлээлгэн өгөөд тэр даруй хэвтүүлсэн. ...Атарбаярыг гэрээс гараад морин дээр мордуулж өгсөн чинь миний дээлний захнаас Атарбаяр чирж давхиад байхад Атарбаярын моринд нь өшиглүүлсэн байх гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Гэрч С.Батмягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Цэрэндагва гэмтлийн тасагт хэвтэхдээ зүүн шилбээр өвдөнө гэсэн зовиуртай байсныг үзэхэд биеийн байдал дунд зүүн шилбэний чиг алдагдсан хавантай зовиур эмзэглэл ихтэй, үйл ажиллагаа алдагдсан хэвтэж төлөвлөгөөний журмаар зүүн шилбийг түгжиж хадаасаар бэхлэх мэс засал хийгдэж 9 хоног хэвтэж биеийн байдал сайжирч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Гэрч Б.Чингэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хэрэг үйлдэхдээ унаж явсан зээрд морь нь Атарбаярын эзэмшлийн морь байгаа юм. Уг морь нь уурагны морь байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн №308 тоот: “...Ш.Цэрэндагвын биед зүүн шилбэний шаант тахилзуур ясны зөрөөтэй хугарал, зүүн шилбэний цус хуралт, зүүн шилбэ өлмийний зөөлөн эдийн гэмтэл, зүүн шилбэний хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,

Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот: “...Үзүүлэгч Ш.Цэрэндагва нь сэтгэцийн төрөлхийн болон олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч Ш.Цэрэндагва нь 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 01 цагийн орчим буюу хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч Ш.Цэрэндагва нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч Ш.Цэрэндагва нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд /хх-ийн 40-46 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11/41 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Атарбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 101-107 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Атарбаярын ял шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Атарбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 92-96 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч М.Атарбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг “Цагаан цохио” гэх газарт иргэн Ш.Цэрэндагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн Ш.Цэрэндагвыг мориор чирж унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Цэрэндагвын: “... Атарбаяр нь манайд ахиж хундага архи уугаад явлаа морин дээр мордуулаад өг гэхээр нь хамт гараад морин дээр нь мордуулж өгчөөд гэртээ орох гээд явж байтал араас морьтойгоо ирээд өмсөж явсан хар ноосон цамцны захнаас барьж морьтой чирээд давхисан. Намайг 100 метр орчим газар мориор чирээд хаячаад давхиад явсан. Би босох гэсэн чинь зүүн хөл хөдлөхгүй байсан. Тэгээд л ухаан алдсан. Маргааш нь 14 цаг өнгөрч байхад гэртээ ухаан орсон. Сумын эмч Орхон ирж үзсэн. Аймгийн БОЭТ-д ирж хэвтсэн. Мэс заслын тасагт 10 хоног хэвтсэн. Зүүн хөлний хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, гэрч Ц.Баярцэцэгийн “...Атарбаяр Цэрэндагвыг алнаа гээд байхаар нь гэрээс гартал Атарбаяр нь Цэрэндагвын цамцны захнаас нь барьчихсан морьтойгоо чирж давхиж байгаад хаяаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, гэрч Ч.Шоовдорын “...М.Атарбаяр морьтой явах гэснээ манай хүү Цэрэндагвыг хүрээд ир гээд дуудахаар нь Цэрэндагва Атарбаяр дээр очиход Цэрэндагвын өмсч явсан цамцны захнаас Атарбаяр зуураад хажуудаа чирээд давхиж байгаад хаячихаад давхиад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч Б.Лувсандоржийн “...Атарбаярын Цэрэндагвыг мориноос чирсэнг хараагүй.

Атарбаяр өөрөө надад хэлэхдээ морин дээр мордоод байж байтал Цэрэндагва
миний морины жолоог бариад тавихгүй байхаар нь морины жолоогоо булаацалдаад
тавихгүй байхаар нь морьтойгоо давхичихсан гэж ярьсан. Хэр хол ямар газар
мориноос чирсэнг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/, гэрч Ч.Лхагвасүрэнгийн “...Би яг унтах гэж байтал Атарбаяр согтуу та нарыг бүгдийг чинь ална гээд
морьтой давхиад байсан. Тэгсэн Шоодвор эгч удалгүй хүүхдийг Атарбаяр
морьтойгоо чирээд давхичихлаа гээд бахирахаар нь гэрээс гартал Цэрэндагва
гэрээс урагш 60 метр газарт ухаангүй хэвтэж байхаар нь дүү Төрөөтэй нь гэрт оруулсан. ...Зүүн шилбэнийх нь яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, гэрч Ж.Түвшинтөрийн “... 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай ээж Шоовдор Цэрэндагва ах чинь мориноос чирэгдээд ухаангүй болчихлоо гэхээр нь гэрээс гартал Цэрэндагва ах гэрээсээ 500-600 метрт ухаангүй болчихсон байсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 70-71/, гэрч Г.Орхоны “... Би дуудлагаар очиход Цэрэндагва нь гэрийнхээ баруун талын орон дээр хэвтчихсэн, ухаантай байсан. Нүүр болон биеэр шалбарсан зүйл байгаагүй. Цэрэндагвын зүүн хөлийн шилбээр нь хугарчихсан, хөлөн дээр чиг мод тавиад ороосон байхаар нь дахин чиг, тавьж мод барьж боогоод, өвчин намдаах эм, тариа өгөөд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч Батмягмарт үзүүлээд зүүн хөлний зургийг авахуулахад зүүн хөлний шилбэний яс хугарсан байсан. ... Атарбаярыг гэрээс гараад морин дээр мордуулж өгсөн чинь миний дээлний захнаас Атарбаяр чирж давхиад байхад Атарбаярын моринд нь өшиглүүлсэн байх гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/, гэрч С.Батмягмарын “... 2016 оны 09 .дүгээр сарын 20-ны өдөр Ш.Цэрэндагва гэмтлийн тасагт хэвтэхдээ зүүн шилбээр өвдөнө гэсэн зовиуртай байсныг үзэхэд биеийн байдал дунд зүүн шилбэний чиг алдагдсан хавантай зовиур эмзэглэл ихтэй, үйл ажиллагаа алдагдсан хэвтэж төлөвлөгөөний журмаар зүүн шилбийг түгжиж хадаасаар бэхлэх мэс засал хийгдэж 9 хоног хэвтэж биеийн байдал сайжирч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, гэрч Б.Чингэрэл, П.Дашцэрэн нарын мэдүүлэг /хх-ийн 72-73, 93/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн №308 тоот дүгнэлт /хх-ийн 80/, Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот  дүгнэлт /хх-ийн 86/, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд /хх-ийн 40-46/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 45-46/, Хөрөнгө үнэлгээний төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11/41 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 49-50/, шүүгдэгч М.Атарбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 92-96/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч М.Атарбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов.

Хохирогч Ш.Цэрэндагвын эмчилгээний төлбөрийг баримтаар тооцож үзэхэд  1.455.150 төгрөг болсон бөгөөд шүүгдэгч М.Атарбаяр нь 865.123 төгрөгийг хохирогч Ш.Цэрэндагвад төлсөн бөгөөд үлдэгдэл 590.027 төгрөгийг шүүгдэгч М.Атарбаяраас гаргуулж хохирогч Ш.Цэрэндагвад олгох нь зүйтэй байна. Хохирогчийн өмгөөлөгч нь ломбарданд эд зүйл тавьсаны үнэ /хх-н12-18, 20-22/, нэгжний үнэ /хх-н 9/, Арцат худалдааны төвөөс эд зүйл авсаны үнэ /хх-н 19 / зэргийг нэхэмжлэхгүй хохиролд оруулж тооцохгүй гэсэн мөн хохирлоос хх-ийн 7 дугаар хуудсанд авагдсан 15.300 төгрөгний шатахуун авсан баримтыг хэрэгсэхгүй болгосон болохыг, хохирогч Ш.Цэрэндагва нь цаашид цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурьдаж  байна.

Шүүгдэгч М.Атарбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан болно.

Шүүгдэгч М.Атарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.Цэрэндагвын зүүн шилбэний рентгэн зураг 1 ширхэг, амбульторын карт 1 ширхэг, хар эрээн өнгөтэй ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хохирогч Ш.Цэрэндагвад буцаан олгож,

шүүгдэгч М.Атарбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 5 настай “Сартай зээрд” /5 настай соёолон, эр баруун хамар нь хагархай имтэй,үүлдэр нутгийн омог гэх/ морийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Мишигдоржийн Атарбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Атарбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1-д  зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч М.Атарбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч М.Атарбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д зааснаар шүүгдэгч М.Атарбаяраас 590.027 төгрөг гаргуулж хохирогч Ш.Цэрэндагвад олгож, хохирогч Ш.Цэрэндагвын нэхэмжлэлээс 15.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.Цэрэндагвын зүүн шилбэний рентгэн зураг 1 ширхэг, хар эрээн өнгөтэй ноосон цамц 1 ширхэг, амбульторын карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хохирогч Ш.Цэрэндагвад буцаан олгож, амбульторын 1 ширхэг картны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч М.Атарбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан унаа хөсөг болох 5 настай “Сартай зээрд” зүсмийн морыг М.Атарбаяраас гаргуулан улсын орлого болгосугай. 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын  биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол  биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Атарбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР