Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

 

 

 

 

                           2023/ШЦТ/88

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оовогт Бын Гт холбогдох 2312000000070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, А аймгийн И сумын Э багийн .. гэх газарт оршин суух, Сум дундын 01 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Оовогт Бын Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.5 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 164.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000070 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Аийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутгаас Б.Г нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдан шалгаж байгаа талаар мэдсэн. Сумын засаг дарга цагдаагаас ирүүлсэн албан бичгийн дагуу миний бие иргэний нэхэмжлэгчээр тухайн хэрэгт оролцохыг заасан байсны дагуу оролцож байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан төлбөрийг сумын тамгын газрын дансанд төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Х.Бийн мэдүүлсэн: ...Тухайн тээврийн хэрэгслийг 2021 онд Булган аймгаас манай нөхөр 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Төлбөр тооцооны асуудал одоо байхгүй. Тухайн үед төлбөрийг нь бүрэн төлж авч байсан юм. Манайх машинаараа амьжиргаагаа залгуулж амьдардгаас гадна мод чулуу нүүдэл суудал хийх гэхээр машины хэрэг их гарч байна. Тиймээс машинаа буруутай этгээдээс төлбөрийг нь гаргуулж машинаа авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Тийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр Архангай аймгийн төв дээр явж байтал намар самарт явж байгаад танилцсан Г гэх өвөө таараад мод татаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд Ихтамир сумын цагаан хаалганы наагуур салаад 5 км орчим яваад модны захад очоод бэлдээд тавьчихсан мод ачсан. Тэгээд Ихтамир сумын төв рүү орох гэж явж байгаад цагдаад шалгуултал мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гэж саатуулсан. Намайг асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Гэхдээ би хараагүй. Цагдаатай таарахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Өөр хүн байгаагүй. Урд аравчтай тэнцүү дан унаанги өмхтэй моднууд ачсан. 17-29 АРН улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Б гээд манай эхнэрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тэр талаар мэдээгүй. Мод бэлтгэх эрхийн бичигтэй гэхээр нь хөгшин хүнд тус болох гэж л явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Гын мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би тухайн модыг 2022 оны 10 дугаар сард хүний үлдээсэн модны үзүүр болон тайрдаснуудыг бөөгнүүлэн нэг машин болгоод бэлдчихээд татаж чадаагүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр таньдаг дүү болох Тийг Архангай аймгийн төвөөс гуйгаад Ихтамир сум руу яваад уулын мод руу орж бэлдсэн байсан модоо ачаад Тайхар чулуу руу салах гэж байгаад цагдаад баригдсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би тэр талаар мэднэ. Тухайн үед унаа олдсон дээр нь гэж бодоод эрхийн бичиг аваагүй юм. Би Т гэх залуугийн машин гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

                                                                                                                                                                         

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 19-22 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 18 хуу/

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-23-26 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-47 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-23-25 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-51 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 58-59 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 103-104 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Г нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.5 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 164.640 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.5 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 164.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Д.Аийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутгаас Б.Г нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдан шалгаж байгаа талаар мэдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан төлбөрийг сумын тамгын газрын дансанд төлүүлмээр байнагэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

гэрч О.Тийн мэдүүлсэн “Би тухайн өдөр Архангай аймгийн төв дээр явж байтал намар самарт явж байгаад танилцсан Г гэх өвөө таараад мод татаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд Ихтамир сумын цагаан хаалганы наагуур салаад 5 км орчим яваад модны захад очоод бэлдээд тавьчихсан мод ачсан. Тэгээд Ихтамир сумын төв рүү орох гэж явж байгаад цагдаад шалгуултал мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гэж саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би тухайн модыг 2022 оны 10 дугаар сард хүний үлдээсэн модны үзүүр болон тайрдаснуудыг бөөгнүүлэн нэг машин болгоод бэлдчихээд татаж чадаагүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр таньдаг дүү болох Тийг Архангай аймгийн төвөөс гуйгаад Ихтамир сум руу яваад уулын мод руу орж бэлдсэн байсан модоо ачаад Тайхар чулуу руу салах гэж байгаад цагдаад баригдсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 19-22/, д зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Г нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.5 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 40 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурорын түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Б.Г нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 164.640 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /164.640*3=493.920 /дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун хорь/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 493.920 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна. 

            Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2312000000070 тоот яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд Б.Г нь зохих зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татсан, Прокурорын 59 тоот яллах дүгнэлтэд мөн гэмт хэргийн “зохих зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн” шинжээр яллах дүгнэлт үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Гыг зохих зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байх ба харин тухайн бэлтгэсэн 1.5 м3 шоо метр модыг Х.Бийн эзэмшлийн 17-29 АРН улсын дугаартай “Мазда Бонго” маркийн автомашинаар тээвэрлэсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх автомашиныг эзэмшигч Х.Бт олгож, үнэ болох 1.458.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 964.080 төгрөг болон 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метр мод зэргийг улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Оовогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 1 /нэг/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 493.920 /дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мазда Бонго маркийн 17-29 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Бт олгож, түүний үнэ 1.458.000 төгрөгөөс 493.920 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, зөрүү болон илүү гарах 964.080 төгрөг, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метр мод зэргийг тус тус шүүгдэгч Б.Гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч нарт /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ